Бидний тухай


“Нано Интернэйшнл” ХХК нь 2007 онд Монголын FMCG зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд байж, Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн гэр ахуй, өргөн хэрэглээний шилдэг бүтээгдэхүүнүүд, үйлчилгээний үнэ цэнэ, инновацийг хамгийн түрүүнд хүргэх зорилгоор байгуулагдсан компани юм. Одоогоор дэлхийд нэр хүндтэй үндэстэн дамнасан томоохон 25 гаруй компанитай хамтран ажиллаж, 900 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд Германы Байрсдорф, Английн ГлаксоСмитКлайн, Польшийн ТЗМО, Францын Данон групп, Японы КАО корпораци, Голландын Перфетти Ван Мелле, Пепсико болон Юнилевер зэрэг компаниудтай хамтран ажилаж байна. Компанийн үйл ажиллагаа өргөжсөөр гэр ахуй, өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны гэсэн 3 салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд чадварлаг, залуу, эрч хүчтэй баг хамт олон маань зогсолтгүй урагшлах стратегийн дагуу өдөр бүр өөрийн түгээлт, дистрибьюшнийхээ системийг тэлж ажиллаж байгаа билээ.

Компанийн импортлон зах зээлд нийлүүлдэг нэр хүнд бүхий брэнд бүтээгдэхүүнүүд нь аль хэдийн зах зээлд тэргүүлэгч болсон бөгөөд хэрэглэгчийн өдөр тутмын байнгын хэрэглээ болж чадсан. Эдгээрээс Польшийн алдарт TZMO компанийн SENI брэнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудын эрүүл мэндэд тустай живхийг Монголын хэрэглэгчиддээ хүргэдэг төдийгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааг идэвхитэй дэмждэг.

Цаашдаа бид Монголын зэх зээл дэх гэр ахуй өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны тэргүүлэгч дистрибъюшн компани болж хамгийн хурдан шуурхай түгээлт, захиалгын системийг нэвтрүүлэн туршлагатай, ур чадвартай хүний нөөцийн хүчирхэг багтай, техник технологийн шинэ, шилдэг бүхнийг хамгийн тэргүүн эгнээнд нэвтрүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монголын FMCG салбарын тэргүүн эгнээнд байж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан инноваци болон үнэ цэнийг өөрийн хэрэглэгчиддээ хүргэж, байнгын хөгжүүлэлтийг хийн, ур чадвартай, эрч хүчтэй ажиллагсадтайгаар багийн ажиллагаагаар тэргүүлэгч , салбартаа хамгийн шилдэг компани байна.  цааш

ЗОРИЛГО:

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчидийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахаар хамгийн хурдан шуурхай үйлчилгээг инээмсэглэл, аз жаргалын хамт цэг бүрт түгээнэ.

УРИА:

Бүхнээс түрүүнд, Хамгийн эхэнд

СТРАТЕГИ:

Үргэлж Давшиж Зогсолтгүй Урагшилна

Үнэт зүйл

МЭРГЭШСЭН ӨНДӨР УР ЧАДВАР

Үргэлж шинэчлэгдэж зах зээлд мэргэшсэн ур чадвараа байнга сайжруулж өөрийгөө болон бусдыгаа үргэлж хөгжүүлж ажиллана.

МАНЛАЙЛАЛ

Бид нэгдсэн нэг зорилготой. Бид зорилгынхоо төлөө үргэлж тэмүүлж, байнгын урагшилж ажиллана.

ЭЕРЭГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

Бид багаар хамтран ажиллаж, бүтээлч хандлагыг эрхэмлэнэ. Бид үргэлж шинийг санаачлагч байна. Бид өөрчлөлтөнд үргэлж бэлэн байна.

ШУДАРГА НЭГДМЭЛ БАЙДАЛ

Бид хэрэглэгчидээ үргэлж дээдлэн, тэдний байнгын, хамгийн, эхний сонголт байх болно.

БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ

Бид бизнесийн этик, ёс зүйг эрхэмлэж, харилцагчдаа дээдлэн хамтдаа хөгжинө.

                               Nano International

Бид 2007 оноос эхлэн Монголын   ахуйн хэрэглээний зах зээлд  тэргүүлэгч компаниуд болох   английн алдарт GSK компани,   японы KAO компанийн албан  ёсны дистрибютер болж, өндөр   чанартай бүтээгдэхүүнүүдийг  Монголдоо нэвтрүүлж,  бизнесийн анхны алхмаа   тавьсан юм. Өнөөдөр бид   дэлхийн 10 гаруй улсын шилдэг  25 гаруй компаниудтай хамтран   ажиллаж 650 гаруй нэр төрлийн  бүтээгдэхүүнүүдийг зах зээлд   нийлүүлэн ажиллаж дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилгын дор өнөөдөр бид хичээн ажиллаж байна.

Бид бизнесийн түншүүддээ тэгш боломж олгож, бизнесийн ёс зүйн зарчмыг дээдлэн ажилладаг бөгөөд ажилтнууддаа мэргэжилтнийхээ болон хувь хүнийхээ хувьд шинэ шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхийг эрхэмлэдэг юм.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг түнш байгууллага болон хэрэглэгч та нартаа ямагт талархаж явдгаа хамт олныхоо өмнөөс илэрхийлэхийн ялдамд таны амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн

Нано Интернэйшнл ХХК-ийн Ерөнхий захирал Н.Батбаатар

Он цагийн дараалал

Мэдээлэл байхгүй байна...