Site Logo Site Logo

Бидний тухай

Компанийн танилцуулга

НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ:

ХАРИЛЦАГЧДЫН ИТГЭЛТ ТҮНШ

Нано Интернэйшнл компани нь Нано Группын ууган компани бөгөөд Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү салбарт сүүлийн 18 жилийн турш ажиллаж байна. Одоогийн байдлаар бид дэлхийд тэргүүлэгч UNILEVER, BEIERSDORF, PERFETTI VAN MELLE, PEPSICO, FRITO LAY, NUTRICIA, L’OREAL, TZMO, PZ CUZZONS, BORJOMI, DR PEPPER AND SNAPPLE GROUP, FLORA GROUP, RITTER SPORT, LINDT зэрэг 25 гаруй компаниудын Монгол дахь онцгой эрхт дистрибъютерээр ажиллаж дэлхийн шилдэг 50 гаруй брэндүүдийн 3500 гаруй бүтээгдэхүүнүүдийг Монгол орныхоо өнцөг булан бүрт байрлах 5,000 гаруй цэгт инээмсэглэлийн хамт хүргэж байна.

Бидний үндсэн бизнес модель болох B2B-г бүтээлч, инновацлаг хандлагатай хослуулан, зах зээлийн өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн түнш байгууллагуудтайгаа урт хугацааны хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирлээ. Бид дэлхийд тэргүүлэгч SAP программыг ашигладаг ба технологийн дэвшлийг ашиглан сүлжээний оновчлол, логистикийн шийдэл, худалдааны ухаалаг арга барил зэргийг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг юм.

Нано Интернэйшнл компани нь зөвхөн бараа түгээх бус, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар болон хамтын үнэ цэнэ-ийг Монголчуудын амьдралд ойртуулж, хэрэглэгчдийн итгэлийг зүтгэлээр хариулан ажиллахыг эрмэлздэг.

Бид амжилтаа хамтдаа бүтээж, харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа итгэлт түнш байхад үргэлж бэлэн байх болно.

 

 

 

Нано Централ дистрибьюшн төв

ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮРГЭХ ШИНЭ СТАНДАРТ

Нано Централ Дистрибьюшн Төв нь дэлхийн стандартын шаардлагыг хангасан, чанарын өндөр хяналттайгаар бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай хүргэхэд зориулагдсан дэвшилтэт логистикийн төв юм. Бидний амжилтын үндэс бол зөвхөн бүтээгдэхүүн хүргэлтээр хязгаарлагдахгүй, харин хэрэглэгчиддээ хамгийн сайн үйлчилгээ, чанар-ыг санал болгох үйл явцад оршдог.

2024 онд ашиглалтад орсон 5500 м.кв Нано Централ Логистикийн Төв маань дэлхийн шилдэг стандартын дагуу бүтээгдсэн бөгөөд SAP агуулахын системийг бүрэн нэвтрүүлснээр бараа бүтээгдэхүүний бүртгэл, хадгалалт, түгээлтийн үйл явцыг илүү оновчтой, нарийвчлалтай, хурдтай болгоход чиглэгдсэн. Захиалга авснаас эхлээд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг хүргэх хүртэлх бүхий л процессийг онлайн хяналт болон шинжилгээний дэвшилтэт шийдлээр удирдах боломжтой болсон нь бидний үйл ажиллагааны үр ашгийг огцом нэмэгдүүллээ.

Ажилчдын Тав Тухыг Эрхэмлэн Бүтээсэн Орчин

Ажилчдынхаа сайн сайхан байдлыг дээдэлж, тохилог ажлын өрөө, сургалт хөгжлийн танхимууд, амрах орчин, усанд орох, хооллох бүс зэрэг хэрэгцээтэй бүхий л орчин нөхцлийг бүрдүүллээ. Ингэснээр ажилтнууд маань тав тухтай, эрүүл орчинд ажиллах боломжтой болж, компанийн үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулж байна. Бидний шинэчлэл зөвхөн технологи болон агуулахын системээр хязгаарлагдахгүй. Харин хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ- гээр илүү ойр, хүртээмжтэй байхыг зорьж байна.

 

Захирлуудын мэндчилгээ

МОНГОЛЫН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БОЛ ХУРДТАЙ ӨСЧ ХӨГЖИЖ БУЙ САЛБАР

Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл Монголд олон жилийн түүхтэй, хөгжиж буй салбар юм. Бид энэ зах зээлд дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт үйлчлүүлэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 18 жилийн турш хичээнгүйлэн ажилласаар байна. Өндөр чанартай бөгөөд олон жилийн судалгаа шинжилгээгээр бүтээгдэж, дэлхийн олон орны лабораториудаар баталгаажсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань өдөр тутам хэрэглэснээр амьдралын чанараа хадгалж, дээшлүүлж чадна гэдэгт бид итгэдэг.

Бизнесийн хамтын, харилцан ашигтай, үргэлж хөгжиж урагшлах бизнес харилцаагаар харилцагчдадаа үйлчлэх нь бидний хамгийн чухал зорилгуудын нэг билээ. Бидэнд итгэж, хамтран ажилладаг, бүтээгдэхүүнүүдийг маань сонгон хэрэглэдэг бүх хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Хүндэтгэсэн,

ТУЗ - ын дарга, үүсгэн байгуулагч Н.Батбаатар


ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮРГЭХИЙН ТӨЛӨӨ

Үргэлж өсөн нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд дэлхийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс гарсан яг л тэр чанар, инновацыг алдагдуулахгүйгээр, өндөр стандартаар нь өдөр тутам Монголынхоо хэрэглэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх захиалга, тээвэрлэлт, нийлүүлэлт, түгээлт, чанарын хяналт, эргэх холбоо, харилцагч , хэрэглэгчдийн менежментийн иж бүрэн системийг бүрдүүлэн ажиллаж буй компани бол Нано Интернэйшнл юм.

Байнгын тасралтгүй хөгжил, сургалт, сорилт, багийн ажиллагаагаар хамтрагч баг хамт олонтойгоо хамт бид зогсолтгүй урагшилсаар технологи, мэдлэг, инновацаар бүхнээс түрүүнд байхыг бид зорьж байна.

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Бүжинлхам


NANO VISION

Бүхнээс ТҮРҮҮНД НАНО

    БИД дэлхийн шилдэг бүтээлч хүмүүсийг инээмсэглэлийн хамт 

    БҮХНЭЭС ТҮРҮҮНД хэрэглэгчиддээ хүргэнэ

     

    БИД технологи, мэдлэг, инновациар

    БҮХНЭЭС ТҮРҮҮНД байх болно

     

    БИД нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэхийн тулд боловсрол, мэдлэгийг

    БҮХНЭЭС ТҮРҮҮНД дэмжинэ

 

Нано бол ажилтнуудаа сургадаг, хөгжүүлдэг, хүчирхэгжүүлдэг компани.

БИДНИЙ ҮНЭ ЦЭН


    Тасралтгүй сургалт, хөгжил, сорилт


    Тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлт


    Тасралтгүй урагшлах


ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид дэлхийн шилдэг брэндүүдийг харилцагчдадаа БҮХНЭЭС ТҮРҮҮНД, найдвартайгаар хүргэж, инээмсэглэл бэлэглэхийн зэрэгцээ инноваци, чанараар тэргүүлэн FMCG салбарт хөгжил, шинэчлэлийг түүчээлэгч байна.

ЗОРИЛГО

Ажилтнуудынхаа авьяас чадварыг хөгжүүлж, хамтын хүчээр бүтээлч шинэчлэлийг эрэлхийлэн, бизнесийн өсөлтийг хурдасгаж, зах зээлд бүтээмж, манлайллаараа онцгойрон ялгарна.

Бизнесийн хөгжлийн түүх

  1. Өөрчлөлт шинэчлэлтэй зэрэгцэн Монголын зах зээлд Нано Интернэйшнл компани 2007  онд байгуулагдан Монголын FMCG салбарт тэргүүн эгнээнд байж шилдэг үйлчилгээ , ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭХ зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Японы Лайн корпорацийн угаалгын нунтгийг зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ТОП  угаалгын нунтаг зах зээлд маш хурдтайгаар нэвтэрч 1 жилийн дотор зах зээлийнхээ 10% ийг  хангаж эхэлсэн. 
  2. 2008 оны 01 сард Английн ГлаксоСмитКлайн компанийн онцгой эрхтэй дистрибъютерээр сонгогдов. АКВАФРЕШ, СЕНСОДИН, ПАРОДОНТАКС ШҮДНИЙ ОО, СОЙЗ, КОРЕГА ХИЙМЭЛ ШҮДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН зах зээлд нэвтрүүлэв.
  3. 2009 оны 04 сард  Польшийн ТЗМО компанийн онцгой эрхтэй дистрибъютерээр, 06 сард Английн Рекитт Бинкайзер компанийн дистрибъютерээр 09 сард Францын Данон группийн Нутришиа компаниийн дистрибъютер болж Нутрилон хүүхдийн нэмэлт тэжээлийг зах зээлд нэвтрүүлэв. 2009 оны 12 сард Гүржийн Боржоми компанитийн дистрибъютер болж Монголчуудын хэзээний танил БОРЖОМИ рашааныг зэх зээлд нэвтрүүлж эхлэв.
  4. 2010 оны 01 сард Италийн Лоакер брэндийн дистрибъютер болж Дэлхийн №1 өрмөнцөр Лоакер өрмөнцөрийг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн Pepsico компанийн АГУША хүүхдийн нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлж 05 сард Хятадын Винда компанийн мөн онцгой эрхтэй дистрибъютер болж 100% модны цаасаар хийгдсэн ВИНДА цаасан бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.
  5. 2010 оноос эхлэн түгээлт, дистрибъюшний хамгийн дэвшилтэт шинэ технологи, нэгдсэн агуулах түгээлтийн системд шилжиж зах зээлд эзлэх хувь хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлсэн юм. Монгол орон даяар нэгдсэн түгээлтийн системтэй болсноор хамгийн холын аймагт ч бид бүтээгдэхүүнээ долоо хоногийн дотор хүргэх боломжтой болсон.
  6. Мөн тухайн 2011 онд ГлаксоСмитКлайн болон Као корпорацийн зүгээс олон улсын шилдэг инновацийг нэвтрүүлсэн дистрибъютерээр шалгарсан
  7. 2012 онд 01 сард Германы Байрсдорф компанийн дистрибъютерээр сонгогдож шүхрэн брэнд  Нивеа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж эхэлсэн.
  8. 2013 онд оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан.
  9. 2014 онд Вьетнамын Ликско компанийн дистрибъютерээр сонгогдож ПОВЕР угаалгын нутагийг нэвтрүүлсэн.
  10. 2015 онд ЛОРЕАЛ брэндийн албан ёсны дистрибъютерээр сонгогдож ВИШИ брэндийн эмчилгээний гоо сайхны брэндийг зах зээлд нэвтрүүлсэн.
  11. 2015 оны 12 сард ПЕПСИКО компанийн дистрибъютер болж ЛЭЙС ЧИПС, ЕССЕНТУКИ РАШААН, ФРУКТОВЫЙ САД ЖИМСНИЙ ШҮҮСИЙГ зах зээлд нэвтрүүлсэн.
  12. 2016 онд дэлхийн алдарт PERFETTI VAN MELLE компанийн онцгой эрхийг авч CHUPA CHUPS ЧИХЭР, MENTOS БОХЬ, FRUITTELLA, МЕЛЛЕР чихэр брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. БИД 2016 оноос эхлэн 360 градус шинэ менежментийг нэвтрүүлэн ажиллаж байна.
  13. 2017 онд үндэстэн дамнасан ЮНИЛЕВЕР компанийн дистрибъютерээр сонгогдож гэр ахуйн хэрэглээний CAMAY, DOVЕ, LUX брэндүүд, хүнсний  РАМА, КАЛВЕ, БАЛТИМОР брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан амжилтаа жилээс жилд ахиулсаар байна.
  14. 2018 онп Германы алдарт Henkel Beauty корпорацийн Schwarzkopf компанийн дистрибъютерээр сонгогдож мэргэжлийн үс арчилгааны Syoss, Taft, Schauma, Palette, Got2B, Fa, Barnangen брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан Монголынхоо хэрэглэгчиддээ дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг үнэ цэнийн хамт түгээсээр байна. 

Менежментийн багийн танилцуулга

Үүсгэн байгуулагчид
Н.БАТБААТАР

ТУЗ-ЫН ДАРГА, ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Н.БАТБААТАР

 

Б.БҮЖИНЛХАМ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Салбар газрын удирдлагууд
Б.ЭНХДУУЛАЛ

ЭРСДЭЛ, УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Н.ЛХАМДУЛАМ

САНХҮҮГИЙН АЛБАНЫ ЗАХИРАЛ

Н.МӨНХЗУЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

П.НЯМАА

БИЗНЕС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Б.БИЛГҮҮН

ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

МАРКО БЕНДА

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Б.ТЭЛМҮҮН

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР