Site Logo Site Logo

Хүний хөгжил

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА: АВЬЯАСЫГ НЭЭН ИЛРҮҮЛЖ, ӨСӨЛТИЙГ ДЭМЖИНЭ

Нано Интернэйшнл компанийн хүний хөгжлийн бодлого нь авьяаслаг, мэргэжилдээ манлайлагч хүмүүсийг компанийнхаа нэг хэсэг болгоход чиглэгддэг. Бид ажилтнуудаа сургаж, хүчирхэгжүүлэн, карьер хөгжлийг нь дэмжиж, хийж буй ажилдаа утга учир олж, сэтгэл хангалуун ажиллах орчин бүрдүүлэхийг зорьдог.

Манай компани ажилтнуудынхаа карьерын хөгжилд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт ажилтнуудын 30% нь албан тушаал ахиж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн статистиктай. Энэ нь манай байгууллагын хүний хөгжлийн бодлогын амжилтыг илтгэж, 2024 онд карьер хөгжлийг дэмжигч байгууллагаар хүний нөөцийн салбарын шилдэг шагнал хүртэх үндэс болсон юм.

Бид ажилтнуудынхаа хүйсийн тэнцвэртэй байдал, багийн ажиллагаа, олон ургалч үзэл бодолд хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэдэг. Багийн гишүүд нь төрөл бүрийн мэргэжил, хандлага, туршлагатай байснаар бид илүү бүтээлч, үр дүнтэй хамт олныг бүрдүүлж чаддаг.

Манай компани ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэр болон эрүүл амьдралын хэв маягийг чухалчилдаг. Ажилтан бүрийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мөн төрөл бүрийн спортыг дэмжиж, ууланд алхалтын клуб, усан спортын клуб зэрэгт ажилтнуудаа хамруулан эрүүл мэндийг нь дэмждэг.

Манай үүсгэн байгуулагчдын үзэж байгаагаар усан сэлэх нь амьдралын чухал ур чадваруудын нэг тул бүх ажилтнуудаа усанд сэлж сурах боломжийг олгох зорилготойгоор ажилладаг.

Нано Интернэйшнл нь зөвхөн ажлын байр бус, ажилтнуудын өсөлт хөгжил, эрүүл мэнд, аз жаргалд хөрөнгө оруулдаг хамт олон билээ.

Бидэнтэй нэгдэж, өөрийн карьерын шинэ шатанд гараарай!

 

Яагаад Нано Интернэйшнл гэж?

Нано Интернэйшнл бол зөвхөн ажлын байр төдий бус таны карьерын өсөлт, хувь хүний хөгжил, эрүүл амьдралд анхаардаг хамт олон юм. Бид ажлын таатай орчин, мэргэжлийн баг хамт олны дунд таны амжилтыг дэмжих төгс боломжийг олгодог. Таны ирээдүйг тодорхойлох дараах 5 шалтгаан бол биднийг сонгох үндэс юм.

КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨГС БОЛОМЖ

  • Манай ажилтнуудын 30% нь сүүлийн 5 жилд албан тушаал ахиж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.
  • Бид ажилтнууддаа тогтвортой өсөж хөгжих, амжилтаа бататгах бүх нөхцлийг бүрдүүлж, карьерын дэвшилтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг.

СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ӨРГӨН БОЛОМЖООР ХАНГАНА

  • Бид ажилтнуудаа дотоод болон гадаад сургалт, мэргэжлийн хөтөлбөрт хамруулж, дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг олж авахад нь тусалдаг.
  • Солонгос, Хятад, Испани, Франц, Энэтхэг, Швейцарь, Япон, АНЭУ, КАЗАКСТАН зэрэг улсад зохион байгуулагддаг олон улсын сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт ажилтнуудаа тогтмол оролцуулдаг.

ЭРҮҮЛ МЭНД, АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ДЭМЖИНЭ

  • Бид ажилтнуудынхаа жил бүрийн эрүүл мэндийн үзлэг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулдаг.
  • Ууланд алхалт, усан спортын клуб зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ажилтнуудынхаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, бие махбодын болон оюун санааны эрүүл мэндийг эрхэмлэдэг.

БАГИЙН СОЁЛ, ОЛОН УРГАЛЧ ХАНДЛАГЫГ ЭРХЭМЛЭНЭ

 

  • Манай баг олон талт ур чадвар, туршлага бүхий гишүүдээс бүрдсэн бөгөөд бид олон ургалч үзэл бодлыг дэмжиж, шинэ санаа, бүтээлч шийдлүүдийг хамтдаа бий болгодог.
  • Ажилтнуудынхаа хүйсийн тэнцвэр, багийн ажиллагааг үргэлж онцгойлон анхаардаг.

ТАНИГДАХУЙЦ МАНЛАЙЛАЛ, АМЖИЛТТАЙ КАРЬЕРЫН ТҮҮХҮҮД

 

  • 2024 онд бид хүний нөөцийн салбарын шилдгээр тодорч, карьер хөгжлийг дэмжигч байгууллага шагналыг хүртсэн.
  • Манай ажилтнууд дэлхийн түвшний манлайлалд суралцаж, өөрийн амжилтын түүхийг бүтээхэд туслалцаа үзүүлдэг.

Нано Интернэйшнл-д ажилласнаар та зөвхөн ажил хийж зогсохгүй, өөрийн ирээдүйг бүтээн, амьдралын чанараа дээшлүүлэх олон боломжийг нээх болно. Бид таны авьяас чадвар, хичээл зүтгэлд хөрөнгө оруулалт хийж, хамтдаа шинэ амжилтын түүхийг бүтээхэд бэлэн байна.

 

ТАНЫ ИРЭЭДҮЙ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ.