НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ: ЭНТЕРПРЕНЕР 2018-ШАЛГАРУУЛАЛТЫН ОНЫ ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ КОМПАНИАР ТОДОРЛОО.
Бүхнээс түрүүнд уриатай “Нано Интернэйшнл” ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг жил бүр онцлон шалгаруулдаг ЭНТЕРПРЕНЕР-2018 ёслолын арга хэмжээний ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЕР шагналыг хүртлээ.
НАНО ИНТЕРНЭЙШНЛ компани нь 2007 оноос эхлэн дотоодын хэрэглэгч нарт дэлхийн гэр ахуй, өргөн хэрэглээний шилдэг бүтээгдэхүүнүүд, үйлчилгээний үнэ цэнэ, инновацийг хамгийн түрүүнд хүргэх зорилгыг нэн тэргүүнд тавин ажиллаж эхэлсэн билээ. Өдгөө Монголын FMCG зах зээлд тэргүүлэгчийн эгнээнд байж үндэстэн дамнасан 25 гаруй компанитай хамтран ажиллаж, дэлхийд алдартай Германы Байрсдорф Nivea брэнд , Английн ГлаксоСмитКлайн, Польшийн ТЗМО, Францын Данон групп, Японы КАО корпораци, Голландын Перфетти Ван Мелле, Пепсико болон Юнилевер зэрэг компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
2018 оны хувьд Нано Интернэйшнл компани нь дэлхийн алдарт Schwarzkopf, Unilever, Pepsico, Unilever professional компанийн бүтээгдэхүүний нэр төрлийг тэлэх томоохон хөрөнгө оруулалтыг хийж мөн нийгэм, эдийн засаг, хамтран ажилладаг харилцагчид, хэрэглэгчид рүүгээ чиглэсэн олон аян, төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн жил болж өнгөрлөө. Компанийн салшгүй нэг хэсэг, бидэнтэй үргэлж харилцаа холбоотой байдаг 5100 гаруй эрхэм харилцагч нар хамтран ажилладаг ба эдгээр хүндэттэй байгууллага, харилцагч нартаа гүнээ талархал илэрхийлье.