Site Logo Site Logo

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн зөв сонгох вэ?


           Зуны улиралд хүссэн хүсээгүй наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлах ч үе бий. Гэвч бидний хувьд нарны тосыг зөвхөн аялж зугаалахдаа хэрэглэх шаардлагатай гэж боддог нь хамгийн том “ташаа ойлголт”юм.

Манай орны хувьд байгалийн эрс тэс уур амьсгалтай тул арьс арчилгааны өндөр ур чадвар биднээс шаарддаг. Гэхдээ өдөр тутмын арьс арчилгааны цэвэрлэгч, чийгшүүлэгч, өдөр шөнийн тос нь арьсан дээр үүссэн гэмтэлийг арилгах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та мэдэх үү?

                       Nano International

     Арьсны гэмтэл гэдэг нь нарны тос түрхэлгүй наранд 1 цаг байснаар таны арьс хурдан хөгшрөх, үрчлээ суух, сэвхтэх, нөсөө толбог үүсэх гэх мэт гэмтэлүүдийг хэлнэ. Тиймээс нарны тосыг зөвхөн аяллаар явахдаа ч биш жирийн өдрүүдэд ч нарны хурц гэрлээс арьсаа хамгаалах үүднээс зайлшгүй түрхэх ёстой.

Ямар агууламжтай нарны тос сонгох шаардлагатай вэ?

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг.

  • UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг.
  • UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээ суух, сэвх, толбо зэрэг илүү аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг байна. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал.

                                    Nano International

SPF гэж юу вэ?

    Нарнаас хамгаалах тосон дээр SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нарны гэрэлд ямарч хамгаалалтгүй гарсан арьс 15 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй. Нарны тосон дээрх SPF нь нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадварыг тодорхойлдог бөгөөд нарнаас хамгаалах хугацааг дараах байдлаар тодорхойлж болно.

                                                  Nano International

  •  Тухайлбал SPF30гэвэл тухайн хүний арьсны өөрийн нарнаас хамгаалах хүчийг 30 дахин нэмэгдүүлэх, SPF50 бол 50 дахин нэмэгдүүлэх гэсэн утгатай. Жишээ нь SPF1- гэвэл нарнаас хамгаалах хугацаа 15 минут байдаг бөгөөд SPF30 бол 15*30SPF буюу ойролцоогоор 7-8 цаг нарнаас хамгаална гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл SPF болон PA++ өндөр байх тусмаа нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадвар нэмэгддэг. Түүнчлэн SPF30 нарны хорт туяанаас 97% хамгаалдаг. Тиймээс нарны тосоо сонгохдоо хамгаалах чадварыг нь чухалчилж үзэх хэрэгтэй шүү.

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

  1. Өөрийн арьсны онцлогт тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл холимог бол спиртэнд суурилсан тос хэрэглэхийг санал болгож байна.
  2. Та нүүр болон бие хэсгээрээ амархан хөлөрдөг, спортоор хичээллэдэг, хүмүүст усанд тэсвэртэй цацдаг нарны тос хэрэглэх нь зүйтэй. Учир нь усанд тэсвэргүй нарны тос түрхээд хөлрөх, усанд шумбах гэх мэт үйлдэл хийвэл нарнаас хамгаалах үйлчилгээ 2 дахин багасна.

                               Nano International

 

Хүүхдүүд нарнаас хамгаалах тос илүү их түрхэх шаардлагатай.

Зургаан сараас дээш насны бүх хүүхдүүд нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хүүхдийн арьс насанд хүрэгчдийн арьсыг бодвол нарны шууд тусгалд хурдан гэмтдэг тул SPF нь өндөр буюу SPF50-тай нарны тосыг сонгох шаардлагатай.

Харин зургаан сараас бага насны хүүхдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Бага насандаа наранд хэт түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий хийгээрэй.

Нарнаас хамгаалах тосыг түрхэхдээ анхаарах зүйлс

    Та нарны хорт туяанаас нүүрээ, биеэ бүрэн хамгаалсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд биеийнхээ бүх хэсэгтээ нэг бүрчлэн нарны тосоо түрхэх шаардлагатай. Судалгаагаар хүмүүс нарнаас хамгаалах тосоо хангалтгүй түрхсэний улмаас иж бүрэн хамгаалалтаа авж чаддаггүй байна. Энэ нөхцөлд цацдаг нарны тос хамгийн үр дүнтэй.

                                                Nano International

Спрей нарнаас хамгаалах тос нь арьсны гадаргуун дээр цацарч буудаг тул ямарч байрлалаас цацахад таны биеийн хэсэгт жигд хүрч үйлчилнэ.

Үүлэрхэг өдөр болон өвлийн өдрүүдэд нарны тос түрхэхгүй байж болох уу?

Нарны UVA, UVB хорт туяаг агаарын температур болон үүл шүүж чаддаггүй учраас үүлэрхэг бороотой ямар ч өдрүүдэд та адилхан нарны хэт ягаан туяанд өртөж байдаг тул 365 хоног өөрт тохирсон нарнаас хамгаалах тосыг хэрэглэх хэрэгтэй.  

Nano International

Нарны хэт ягаан туяанаас нэгэнт үүссэн асуудлыг шийдвэрлэхээс анхнаас нь хамгаалах нь илүү үр дүнтэй.

Германы Байрсдорф компаний бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: Nivea Mongolia

Холбогдох утас: 7711-5852