Site Logo Site Logo

Онцлох мэдээ

BELLA ОХИДЫН ӨДӨРЛӨГ

Сарын тэмдэг бол эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие физиологийн хамгийн эмзэг үе байдаг. Энэ үед бид энгийн байдаг үеэсээ бүх зүйлд илүү мэдрэмтгий болсон байдаг учраас идэж буй хоолоо хүртэл зайлшгүй анхаарах шаардлагатай болдог.

Анхны сарын тэмдэг ирэх үед бэлгийн боловсрол олгодоггүй, сарын тэмдгийн талаар хангалттай ойлголт байхгүйгээс үүдэн санаа зовох, шоглуулах, бусадтай ярихаас зайлсхийх тохиолдлууд охидод ажиглагддаг. Glocalitie-аас хийсэн судалгаагаар эцэг эхчүүдэд энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярилцах нь эвгүй байдаг тул хэрхэн ярилцахаа мэддэггүй. Судалгаанд хамрагдсан ээж нарын 34%, аав нарын 46% нь ийм яриа гарахаас зайлсхийдэг, хүүхдүүд сургууль дээрээ шаардлагатай бүх мэдээллийг авна гэж найддаг гэсэн байдаг. Хэдий сургууль орчинд бэлгийн боловсролын талаар хичээл, мэдээлэл хүргүүлж байсан ч охид үе тэнгийнхнээсээ ичиж санаа зовон хүссэн мэдээллээ асууж чаддаггүй тохиолдолд хүрдэг. Тиймээс охидын итгэж найдаж хүндэлж явдаг эцэг эх нар маань охидтойгоо энэ сэдвээр ярих нь маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Бэлгийн боловсрол, охидын ариун цэврийн талаар мэдлэг мэдээллийг охид хүргэх зорилгоор “Нано Интернэйшнл ХХК” Bella For Teens брэндтэй хамтран жил бүр зохион байгуулдаг охидын өдөрлөгийг энэ жил Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142-р сургуульд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд бид мэргэжлийн эмч урьж охидын сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг, бэлгийн боловсролын талаар мэдлэг мэдээллийг охидод хүргэж харилцан яриа өрнүүллээ. Мөн Bella For Teens брэндийн давуу талуудыг охидод танилцуулан ариун цэврийн бүтээгдэхүүнийг бэлэглэлээ. Тус өдөрлөгийг хамтран зохион байгуулсан 142-р сургуулийн хамт олон болон өдөрлөгт оролцсон 9-11 ангийн охиддоо талархал илэрхийлье.

Чи_Бусдаас_Онцгой Bella_For_Teens

ТЕНДЕРИЙН УРИЛГА:

"НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК"-ийн хэрэгжүүлж буй БГД-ИЙН 20-р хороонд байрлах “CENTRAL DISTRIBUTION CENTER”-н барилгын ажлуудад “ГҮЙЦЭТГЭГЧ” СОНГОН ШАЛГАРУУЛНА. Худалдааны зах зээлд тэргүүлэгч нарын нэг "Нано Интернэйшнл ХХК" “Central Distribution Center”-ийн 5500 м.кв агуулахын барилга угсралтын ажлыг ажлын зургийн дагуу заасан хугацаанд чанартай гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд: 1. Барилга угсралтын ажил 2. Барилгын шал цутгах ажил Оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Тендерт оролцох хүсэлт /Албан бичиг/ 2. Байгууллагын танилцуулга 3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар; 4. Гүйцэтгэсэн ажлууд /2018-2023 он/ 5. Санхүүгийн тайлан /2018-2022 он/ Тендерийн материалыг 2023 оны 06 сарын 13-ний өдрийн 12:00 цаг хүртэл info@nanointernational.mn, galmandakh.e@nanointernational.mn имэйл хаягуудаар хүлээн авна. Утас: 9904-9463, 9908-6066

NANO WOMEN LEADERSHIP PROGRAMME

Эмэгтэйчүүддээ Манлайллын чадвараа хөгжүүлэхэд нь туслах, Дараагийн алхамд нь бэлдэх зорилгоор эмэгтэйчүүдийн 3 долоо хоногийн манлайллын хөтөлбөрийг компани дээрээ хэрэгжүүлж эхэллээ.

Сэтгэл зүй

Бясалгал

Манлайлал

Хэлэлцээрийн ур чадвар

Хэцүү харилцааг даван туулах

Ямар ч зүйлээс аз жаргал мэдрэх боломж зэрэг зөөлөн болон хатуу ур чадваруудыг хөгжүүлэх хөтөлбөрүүд багтсан. Бас усанд сэлэлтийн хичээл мэдээж бий.

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ХҮНСНИЙ БИЗНЕСИЙН ГАЗРЫН БРЭНД МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Б.ТЭЛМҮҮН

Нано интернэйшнл-н залуучууд хэрхэн ажилладаг вэ? Нийтлэлээрээ удаан уулзсангүй шүү!

Энэ удаагийн нийтлэлийн зочноор Нано интернэйшнл ХХК-д 4 дахь жилдээ ажиллаж байгаа, Хүнсний бизнесийн газрын брэнд маркетингийн ахлах менежер Б. Тэлмүүн-ийг урьсан юм. Тэрээр АНУ-н Лос Анжелес хотод 6 жил суралцсан ба El Camino Community коллежд associate зэргээ аваад Nobel University-д бизнесийн удирдлагаар бакалавр зэргээ хамгаалан төгсөж байжээ. Ингээд Нано интертэйшнл компанийн нэгэн амин сүнс болсон харилцагч компанийн харилцаа холбоо гэх чухал хариуцлагатай ажлыг эрхэлж буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Улаабаатар, Монгол

Албан тушаал: Хүнсний бизнесийн газрын брэнд маркетингийн ахлах менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээмжтэй болон хурдтай байдал.

Хэрэглэдэг гар утас: Iphone 11

Хэрэглэдэг компьютер: Lenovo

Сошиал хуудас: Telmuun Bat-Enkh /Facebook.com/

Хамгийн их хэрэглэгддэг аппликейшн: Ажлаа гол явуулж бүх мэдээллээ хуваалцдаг учраас Whatsapp-г хамгийн их ашиглагддаг. Би өөрөө дуу сонсохоороо илүү төвлөрч ажлаа хийдэг учраас Youtube бас их ашигладаг. Харин чөлөөт цагаараа Instagram, Netflix зэрэг аппликейшнуудыг голчлон сонгож ашигладаг.

1. Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

Өглөө хамгийн түрүүнд хийх ажлын жагсаалтаа гаргаад ажлаа төлөвлөж эхэлдэг. Гаргасан жагсаалтаасаа харж байгаад дарааллын дагуу хийгээд явдаг. Энэ нь тухайн өдрийг ажлыг бүтээмжтэй өнгөрөөхөд маш их тусалдаг. Мэдээж төлөвлөгдөөгүй ажлууд орж ирэх үе байдаг болохоор төлөвлөсөн ажлууд дээрээ нэмээд төлөвлөгөөгөө шинэчлээд ажлуудаа нэмээд хийгээд явдаг.

2. Цаг хэмнэх аргаасаа хуваалцвал?

Өглөө хийхээр төлөвлөсөн тухайн өдрийн хийх ажлын жагсаалтаа бэлэн болсны дараа нэн яаралтай болон 1-2 цаг зарцуулж хийх шаардлагатай ажлуудаа ялгаад нэг харчихдаг. Түүнийхээ дараа нэн яаралтай болон хийхэд хугацаа арай бага орох ажлаа хамгийн түрүүнд хийчихдэг ингэснээр хугацаа их орох ажлууддаа төвлөрч суух цаг нь гарж ирдэг.

3. Таны ажилдаа мөрддөг зарчим?

Миний бодлоор Мэдээлэл дамжуулах болон хурдтай байдал бол хамгийн чухал. Манай компанийн зорилго болон уриа үг бол бүхнээс түрүүнд гэж байдаг шүү дээ. Яг л энэ үгийнхээ дагуу маш хурдтай ажлуудаа хийх шаардлагатай байдаг. Ялангуяа борлуулалтын салбарт бол хэн нь хурдтай ажиллаж чадаж байгаа нь ялдаг учраас цаг ашиглалт хурд 2-ийг хослуулан цагийн юм цагтаа байж чадаж байж бүх ажил амжилттай саадгүй явагддаг онцлогтой. Мөн мэдээлэл солилцох урсгал маш хурдтай байх хэрэгтэй гэж боддог. Бид бүгдийн ажил байнгын уялдаа холбоотой байдаг. Олон алба нэгжүүд болон гадаад харилцагчид гээд бид бүгдээрээ мэдээллээ маш хурдан солилцож хүрэх ёстой алба нэгж ажилтан бүрдээ хүргэж байх нь хамгийн чухал тийм учраас зөв бас хурдтай мэдээллийн урсгал гэдэг хийж байгаа ажилд маань чухал нөлөөтэй байдаг.

4. Нано интернэйшнл компанид ажиллахын давуу тал нь юу вэ?

Миний хариуцсан ажил бол гадаад харилцагч болон компани хоёроо хооронд нь холбодог гүүр нь болдог үүрэгтэй. Тийм учраас маш хариуцлагатай ажиллах шаардлагатай байдаг ба хооронд нь мэдээллийн зөрүү огт үүсгэж болохгүй гэсэн зарчмыг хатуу санан ажилладаг. Брэндийн албанд ажиллаж байгаа ажилтан ямарваа нэгэн байдлаар алдаа гаргасан тохиолдолд тухайн ажил цааш хэрэгжих шат дараалал болгонд алдаа үүсэх аюултай байдаг.

Жишээлбэл би нэг зөрүүтэй үнийн мэдээлэл явуулахад тухайн гаргасан алдаатай мэдээлэл санхүүгийн албанд буруу очиж, цаашлаад системд буруу мэдээлэл орно. Системийн буруу мэдээлэл манай борлуулалтын багын ажилчдад очоод цаашлаад манайхаас гарч байгаа барааны үнэ буруу орж харилцагчид дээр очих хүртэл бүх дамжих суваг тэр чигээрээ доголдол үүсэж эхлэх ноцтой асуудал үүсэж болдог. Тийм учраас алдаа гаргахгүйн тулд хийсэн ажлаа маш сайн нягталж, давхар шалгаж байх шаардлагатай байдаг. Мэдээж ачаалалтай ажиллаж байх үед ганц нэг зөрүү үүсгэж алдах тохиолдол бишгүй тулгарна. Тийм учраас хийж байгаа ажлаа заавал дахин дахин шалгаж нягталж байж явуулдаг.

Ялангуяа үнэ болон тооцоолол, бараа захиалга дээр сууж ажилладаг учраас бүх зүйлийг маш сайн шалгаж байх хэрэгтэй байдаг. Тийм учраас миний хийж буй энэхүү Брэнд менежер гэх ажил бол маш сайн шалгаж нягталсны үндсэн дээр цааш явдаг гэдгээрээ онцлог гэж боддог.

Мөн компанидаа хариуцан хийж буй энэхүү ажлын маань онцлог болон давуу тал нь гадны харилагчидтайгаа байнгын холбоотой байж, онлайнаар хоорондоо ажлаа ярилцаад явдаг. Энэ нь би компаниа төлөөлж хариуцсан брэнд дээрээ ажиллахаас гадна Монгол улсаа төлөөлж, тэдэнд Монгол улсын өнөөгийн байдал, зах зээлийн мэдээлэл сонин хачнаас хүртэл дуулгаж мэдээллээр байнга хангаж байдаг. Учир нь ихэнх харилцагч нар маань Монгол улсын талаар мэдээлэл бага, жилдээ нэг удаа л бизнес уулзалтаар цөөн хоногоор зочлоод явдаг болохоор манай улсын зах зээлийн тухай ойлголт бага байдаг. Тиймээс миний хариуцаж буй ажлын нэгэн үүрэг бол гадны харилцагч нартаа Монгол улсынхаа зах зээл, нийгэм эдийн засгийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ойлголтыг бага ч гэсэн таниулахад чухал нөлөө үзүүлж чаддаг гэж би боддог.

5. Брэнд маркетингийн ахлах менежер Тэлмүүн бус Хувь хүн Тэлмүүн гэж хэн бэ талаар илүү асуумаар байна. Та сүүлийн үед ажлаас гадна давхар анхаарч ажиллаж байгаа онцлох зүйлээ дурдвал?

Сүүлийн үед өөр дээрээ төвлөрч их ажиллаж байгаа. Саяхан цар тахлын үеэр хүмүүс гэртээ урт хугацаагаар байснаас болоод илүү дотогшоо болсон гэж ярих болсон. Энэ нь миний хувьд бол тийм ч буруу гэж харахгүй байгаа, илүү давуу тал гэж бодож байгаа. Харин ч хүн өөрийгөө илүү ойлгож, өөртэйгөө ярилцаад, өөрийгөө илүү танин мэдэх боломж бий болсон гэж харж байгаа. Өөрийнхөө цаг завыг юунд зарцуулах талаараа бодож эргэцүүлж, ирээдүйн зорилгоо илүү сайн ойлгож ухамсарлаж чадах боломжийг илүү өөртөө бий болгож чадаж байгаа юм шиг санагдсан.

Ингэснээрээ би илүү өөрийгөө ойлгож, өөрийгөө хайрлаж, заримдаа өөрийгөө уучилж, өөртөө хэт хатуурхалгүйгээр илүү БИ өөрөө сэтгэл зүйгээрээ маш эрүүл байх нь юу юунаас илүү чухал гэдгээ маш сайн ойлгож байгаа. Энэ маань ч гэсэн эргээд ажил дээр надад маш их хэрэг болж байгаа юм шиг санагдсан. Жишээлбэл миний soft skill бүр илүү сайжирч аливаа нэг хүнийг нэг талаас харах биш олон талаас нь харж ойлгож өөртэйгөө жишиж харж чаддаг болсон. Энэ нь цаашлаад бусдыг ойлгох, бусадтай харилцах тал дээр ч гэсэн маш их зүйлийг ойлгуулж өгч байгаа гэж бодож байна.

Таны дуртай төрлийн ном болон бусдад санал болгох ном зохиол ишлэл?

Миний хамгийн их шимтэн уншдаг номууд ихэвчлэн эмэгтэй зохиолчдын бичсэн хувь хүний хөгжлийн талаар болон сэдэлжүүлэлж урам зориг, цаашдаа ихийг бүтээх хүч өгсөн номууд илүү сонгож уншдаг. Гэхдээ энэ нь жендерийн эрх тэгш байдлын талаар зөрчсөн, хөндсөн сэдэвтэй бол биш шүү /Инээв/.

Харин хамгийн сүүлд зохиолч Кишими Ичиро, Кога Фүмитакэ нарын харилцан ярилцлага маягаар бичигдсэн "Ад үзэгдэх зориг" гэх номыг уншсан. Энэ ном нь ерөнхийдөө хүн хоорондын харилцааны талаар цаашлаад хүн харилцаанд орохдоо бусдад буруу хэлэгдэж шүүмжлэгдэхвий ад үзэгдэхвий гэхээс эмээсээр өөрийгөө барьснаар жинхэнэ өөрийгөө битгий гээгээрэй, өөрийгөө хайрлаж үзэл бодлоо зөвөөр чөлөөтэй илэрхийлж байгаарай гэсэн утгатай байсан учраас нэг удаа уншаад үзсэн байхад олон зүйл ойлгохоор сайн ном болсон санагдсан.

Бас би кино үзэх маш их дуртай. Хамгийн сүүлд бүрэн хэмжээний монголын уран сайхны кино болох Фантастик продакшны бүтээсэн "Зура-2 Цурам ажиллагаа" киног үзсэн. Би төдийлөн монгол кино тийм ч их сонгож үздэггүй. Харин "Зура-2 Цурам ажиллагаа" киног үзээд Монгол кино үнэхээр маш сайн хийгдэж чаддаг болсныг хараад их бахархсан. Манай монголчууд кино урлагт сайн гарч ирж байгаа юм байна гэж бодсон үнэхээр их шимтэж үзсэн. Ямар ч зүйлийг гэхдээ ажилтайгаа их холбож ойлгодог болчихсон байна лээ. Энэ кинон дээр эдийн засгийн хямрал, инфляц, мөнгө ханшийн уналт, хомсдол, хил гаалийн асуудал гээд яг л бидний өнөөгийн нийгэмд тулгараад байгаа бүх л асуудлыг маш зоригтойгоор, бодит үнэнээр нь харуулж чадсан байна лээ.

Сонсох дуртай хөгжмийн төрөл?

Харин сонсох дуртай хөгжмийн хувьд гэвэл тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаараад бага зэрэг өөр өөр байдаг. Гол төлөв ихэвчлэн намуухан хөгжимд их дуртай бас хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй дуучдад дуртай. Жишээлбэл Sasha Sloan, LANY гэх мэт уран бүтээлчдийн бүтээлийг илүү сонирхож сонсдог.

Таныг тодорхойлох 3 үг

Нухацтай, Шудрага, Хийсэн ажилдаа эзэн болж чаддаг

Залуустаа хандаж хэлэх үг

Бүх зүйлийг балансалж сураарай. Ажил, амьдрал харилцаа гээд бүх зүйлийн баланс тэнцвэрийг олж сурах нь хамгийн чухал зүйл шүү залуусаа. Манай үеийнхэн буюу милениалл залуус 2 үеийн дунд төрсөн гэдэг утгаараа ч юм уу бүх зүйлийн балансыг олж сурахдаа арай илүү юм болов уу гэж анзаарагддаг. Сайн ч бай муу ч бай бүх зүйл 2 талтай байдаг шиг бүх зүйлийн баланс тэнцвэрийг олоод л сурчихвал алцахгүй ээ.

Нийтлэгч: Б.Дэлгэрцэцэг

“Nano Halloween Party 2022“ үдэшлэгийн сонин хачнаас

Нано Интернэйшнл компани нь өдгөө дэлхийд алдартай компаниудын 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр амжилттай нийлүүлсээр байна. Бид үргэлж давшилж, зогсолтгүй урагшлах стратегийн дор нэгдэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хамгийн хурдан шуурхай үйлчилгээг инээмсэглэл, аз жаргалын хамт цэг бүрд түгээн ажиллаж байна.

Компанийн маань хамгийн чухал үнэт зүйл бол цоглог, эрч хүчтэй шижигнэсэн сайхан залуус маань болон ажилдаа мэргэшсэн, манлайлсан ажилчид байдаг билээ. Нано Интернэйшнл компани ажилчдынхаа уур амьсгалыг сайжруулж, хамт олонсог байдлыг нь дэмжих үүднээс тэдэндээ зориулан онцгой баяр, үйл ажиллагааг зохион байгуулдаг ба үүний нэг нь  "Nano Halloween 2022" буюу Halloween-ийн баярын үдэшлэг байсан бөгөөд тус үдэшлэгээ бид өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа. 

Тус өдрийг тохиолдуулан Нано-гийн цоглог, эрч хүчтэй залуус маань сэтгэл гаргаж өөрсдийн хүссэн дүрд хувиран ирсэн ба хамт олноороо нэгэн оройг гайхалтай сайхан өнгөрөөж, хөгжилтэй агшнуудаа бид зураг болгон мөнхөлж та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Nano Halloween Party 2022 үдэшлэг эхэлж байна

Санхүүгийн газрын сайхан бүсгүйчүүд

Хүнсний бизнесийн газрын хөөрхөн охидууд

Тус орой үдэшлэгт маань Squid game-ийн ажилтнууд, Special agent бүр цаашлаад Angel хүртэл зочлон ирсэн.

Naruto-ийн Акацүки бүлгийнхэн хүртэл зочлон ирсэн, Догь байгаа биз!

Хүн болгоны айдсыг төрүүлдэг аймшигт алиалагч болон NUN өөрийн биеэр үдэшлэгийг маань зорин ирсэн

Сахиусан тэнгэр болон хөөрхөн шулам, Harry Potter нарыг та энэ зургаас харж байна.

Super Mario, Содон Elf болон Бушхүүгийн үлгэр кинон дээр гардаг аймшигт хорон санаатан нар хамтдаа welfie хийж буй итгэмээргүй агшинг буулгаад амжсан байна шүү

Манай уламжлал болгон зохион байгуулдаг Halloween-ийн үдэшлэгийн Шилдэг Дүр хувиргалтын хошой аварга Эрдэнэжаргал өөрийн үзүүлбэрээрээ өөрийгөө ахиад л энэ тал дээр дийлдэшгүй гэдгээ нотлоод амжсан.

Яах аргагүй л энэ үдшийн хамгийн шилдэг дүр хувиргалт байсан. Эрдэнэжаргалдаа халуун баяр хүргэе! Тэрээр ажилдаа ч мөн маш их хичээл зүтгэл гаргадаг манлайлагчдын нэг мөнөөс мөн юм.

Халуухан шаргал үст Мэйрлин Монро ирж биднийг хөгжөөгөөд авсан.

Ийм л сайхан залуусын дунд ажилдагдаа бид!

Бүхнээс түрүүнд, НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК www.nanointernational.mn

 

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа дараах зүйлсийг анхаараарай!

Цаг хугацаа, мөнгө хэмнэхийн тулд бид ихэнхдээ илүүдэл үсээ гэрийн аргаар гуужуулдаг бөгөөд энэ үедээ бид илүүдэл үсээ гуужуулахаас өмнө юу мэдэж байх хэрэгтэй билээ гэж огт боддоггүй.

Үс гуужуулагч тос эсвэл ваксыг биендээ түрхээд л татуурга, тусгай цаасны тусламжтайгаар хуулж авах нь маш хялбар, энгийн зүйл мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ зааврын дагуу хэрэглэхгүй бол энэ нь таныг толигор, сайхан арьстай болоход саад учруулж ч болзошгүй.

Ингээд гэрийн нөхцөлд илүүдэл үсээ гуужуулахдаа бид ямар алдаа гаргадгийг мөн хэрхэн сэргийлэх талаар мэдэж авцгаая!

1. Үсээ авахын өмнөхөн скраб буюу гуужуулагч ашиглах

Үс гуужуулахын тулд арьсыг нэн түрүүнд гуужуулалтанд бэлдэх хэрэгтэй бөгөөд энэ нь цэвэрлэгээ юм. Скраб нь арьсны бохирдол, илүүдэл үхэжсэн арьс, тослог зэргийг арилгаж арьсыг амин дэмээр хангаж, ваксыг арьсанд илүү сайн тогтоож өгдөг байна. Хэрвээ мэдрэмтгий арьстай бол скрабны оронд ширүүн бие угаагч ашиглах боломжтой. Хамгийн гол нь энэ бүхнийг гуужуулалт хийхийн нэг өдрийн өмнө хийх хэрэгтэй гэдгийг санаарай. Эс тэгвээс таны арьс гэмтэх магадлалтай.

Скраб хэрэглэснийхээ дараа арьсаа чийгшүүлэх нь заавал хийх ёстой алхмын нэг шүү. Гэхдээ энэ тохиолдолд тослог ихтэй тос тохирохгүй бөгөөд зөөлөн лосьон ашигласан нь зүйтэй.

 

1. Арьсаа хэт их дэвтээх

Хэрвээ та үсээ гуужуулахын тулд татуурга ашигладаг бол усанд орж байхдаа эсвэл шууд усанд орсны дараа авах нь хамгийн буруу зүйл юм. Хэдийгээр татуурга чийгтэй арьсан дээр илүү зөөлөн байдаг ч халуун усны нөлөөн дор бие хавантдаг учир үсийг бүрэн гүйцэд хуулж байгаа эсэх нь эргэлзээтэй болно.

Үүнээс гадна арьсаа зүсэх, шархтай болох эсвэл бактери авах магадлал өндөр. Усанд орсны дараа хамгийн багадаа 30 минут болж илүүдэл үсээ хусаж болох боловч тусгай үс гуужуулагч гель эсвэл хөөсийг хэрэглэх нь таны арьсыг илүү зөөлөн, торгомсог болоход тусална.

1. Буруу чигт татах

Ваксыг үсний ургалтын эсрэг татах хэрэгтэй байдаг бол, элсэн чихрээр хийсэн ваксыг үсний ургалтын дагуу татах хэрэгтэй байдаг аж. Үүнээс гадна аль болохоор хурдан татах хэрэгтэй. Та хэдий чинээ удаан татаж байна, төдий чинээ өвдөх болно гэдгийг санаарай.

Вакс хурдан хатдаг учир хурдан хуулж авахгүй бол үсийг дутуу хуулж, та дахин вакс түрхэх хэрэгтэй болно. Нэг газрын үсийг олон дахин хуулах нь арьсыг үрэвсүүлэх магадлалтай. Мөн хэт их яарах хэрэггүй. Бүхий л хурц хөдөлгөөн таны арьсанд сөргөөр нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

1. Үсээ гуужуулсны дараа тос түрхэх

Үсээ гуужуулсны дараа гаргадаг хамгийн том алдаа бол үс гуужуулсны дараа шууд тос түрхэх явдал юм. Энэ нь үрэвссэн арьсыг чийгшүүлэхийн оронд арьсны нүх сүвийг битүүлж, илүү үрэвсэлтэй болгодог. Спиртийн гаралтай тоник ашиглах нь мөн л буруу сонголт. Энэ нь арьсыг хуурайшуулдаг.

Тиймээс зуун настын гель, антисептик, үс гуужуулсны дараа түрхдэг тусгай тос зэргийн түрхэх нь хамгийн зөв сонголт байх болно. Ус гуужуулсны дараа түрхдэг тос нь арьсыг тайвшруулж, үсний ургалтыг удаашруулдаг юм.

1. Арьсныхаа онцлогийг үл тоох

Хэрэглэж буй бүтээгдэхүүнээсээ арьсан дээрээ түрхэж 5 минут байлгаад улайлт, загатнаа байгаа эсэхийг ажиглаарай. Хэрвээ танд харшилах шинж тэмдэг илэрвэл та уаг өөртөө тохирсонг нь хараахан зөв сонгож чадаагүй байгааг илтгэнэ. Иймд та өөрийн арьсаа ямар төрлийн арьс болохыг зөв тодорхойлох нь хамгийн чухал.

Тиймээс та гэрийн нөxцөлд хэрэглэх боломжтой тосон гуужуулагч, нэг удаагийн татлаган гуужуулагч болон халаадаг халуун вакс зэргээс яг өөрийн арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүнээсээ сонгон худалдан авалтаа хийж хэрэглээрэй.

Эдгээр бүтээгдэхүүний орц найрлага нь та бүхний арьсны онцлогт тохируулах хийгдсэн байдаг бөгөөд зөв бүтээгдэхүүнээ зааврын дагуу хэрэглэснээр таны арьсанд ямар ч асуудал үүсэхгүй мөн торгомсог булбарай байх болно гэдгийг санаарай.

 

Англи улсын Reckitt Benckiser компанийн бүтээгдэхүүн Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК Facebook хуудас: NANO INTERNATIONAL LLC Холбогдох утас: 7711-5852

Хувцсаа угаахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?

1. Толбо арилгах тусгай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй

Бид өмссөн хувцсаа угаахдаа анзааралгүй шууд л угаалгын машинд хийж орхидог. Харин гаргаад дэлгэх гэтэл толбо нь арилаагүй хэвээр байх тохиолдол гардаг билээ. Та толботой хэсгийг сайтар шалгаж зориулалтын толбо арилгагч бүтээгдэхүүн болох VANISH OXI-г толботой хэсэгтээ дусаан дэвтээж 10 минут орчим болсны дараа гараараа сайн үрж угаах эсвэл угаалгын машин угаадаг шигээ угаахад болно. Ингэснээр толбо 99,9% арилж, хувцсан дээр тогтсон нян бактерийг 99,9% устгана. Энэ бүхний эцэст таны хувцас цоо шинэ мэт гялалзах болно.

2. Хэт их угаалгын нунтаг хэрэглэх

Угаалгын нунтаг их хийх тусмаа илүү өнгө орно гэж бид буруу ойлгож явдаг. Харин ч эсрэгээрээ таны хувцасны өнгийг алдуулж, шарлуулах магадлалтай байдаг юм шүү. Иймд тааруулж байх нь зүйтэй  бөгөөд та өөрийн хэрэглэж байгаа угаалгын нунтгаа багасгаад үзээрэй. Мэдэгдэхүйц үр дүн гарах болно.

Угаалгын нунтаг+VANISH OXI 1 халбага= Илүү тод гялалзаж, гэрэлтэнэ.

Угаалгын нунтаг дээр Vanish Oxi нэг халбагыг нэмээд хэрэглэвэл та хүссэн үр дүндээ хүрч чадна. Хувцсыг илүү гэрэлтсэн, өнгөлөг болгоно.

3. Угаалгын машинаа буруу ашигладаг

Сүүлийн үед ихэнх айлууд бүрэн автомат угаалгын машин хэрэглэдэг болжээ. Хувцас авахдаа угаалгын тайлбарыг сайтар харж, шалгаж авч байгаарай. Хувцсан дээр байдаг шошго бол зүгээр ч нэг тайлбар биш. Яг тухайн заавраар нь угаавал хувцас агшихгүй, өнгөө алдахгүй, зөв угаагддаг. Автомат угаалгын машины заавар, градус тохируулах, эргэлтээ тохируулах гэх мэт тайлбарыг сайтар худалдан авч байгаа газраараа заалгаарай. Зөв сурчихвал та хувцсаа зөв угааж хувцсаа сайтар гамнаж чадна.

4. Хувцсаа зөвхөн өнгөөр ялгаж угаадаг

Мэдээж хувцсаа өнгөөр ялгаж угаах нь зөв л дөө. Гэхдээ хувцасны онцлогоос хамаарч, усны халуун хүйтнийг тааруулж хэвшээрэй. Ноосон материалтай хувцсыг халуун усаар угаавал агишж, өмсөх аргагүй болдог бол цусны толботой хувцсыг хүйтэн усанд угаавал илүү үр дүнтэй байдаг.

5. Цайруулагч ихээр ашигладаг.

Хэрэв та юм угаахдаа цайруулагч хийх гэж байвал эхлээд мэдээллээ сайн ав. Энэ нь хувцасны өнгийг сэргээх үйлчилгээтэй боловч хэт ихээр хэрэглэх нь хувцсыг хэт цайруулж төрөлх өнгийг нь үхүүлэх, материалыг нимгэлж, эдэлгээг богиносгох сөрөг талтай.

6. Толбо тогтвол тэр дор нь шууд цэвэрлэдэггүй

Толботой хувцсыг цэвэрлэх нь бидэнд тулгамддаг томоохон асуудлын нэг билээ. Харин та хувцас болон даавуун хэрэглэл толбо болмогц шууд угааж цэвэрлэх нь илүү үр дүнтэй гэдгийг мэдэх үү? Ямар ч толбо шинэ дээрээ дорхноо арилдаг.

Гэхдээ та анзаараагүй үлдсэн байж ч болно. Зориулалтын толбо арилгагч шингэнийг заавал  ашиглаж хэвшээрэй. Учир нь удсан толбыг энгийн угаалгын нунтаг хэзээ ч бүрэн арилгаж чадахгүй.

2. Xaр хувцсыг хэрхэн цайруулахгүй зөв угаах вэ?

Хар хувцас угаахдаа мэдээж цайвар хувцастай угааж болохгүйгээс гадна усны халуун хүйтнийг ч тааруулах ёстой юм. Та хар бараан өнгийн хувцсаа хүйтэн усанд угааж хэвшээрэй. Халуун ус нь хар өнгийн хувцасны өнгийг нь маш хурдан цайруулж алдагдуулдаг. Мөн хувцсаа агаарт (гэхдээ наранд биш) хатааж өгвөл өнгө нь илүүтэй сэргэж, шинэ мэт гялалзах болно.

ТОЛБЫГ МАРТ, ХУВЦАС ТАНЬ ИЛҮҮ УДААН АМЬДРАХ БОЛНО.

Англи улсын RB Hyho компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: NANO INTERNATIONAL LLC

Холбогдох утас: 7711-5852

Хувцсаа хэрхэн угаахаа мэдэх ч Хувцас арчилгаагаа бид зөв хийдэг үү?

Та хамгийн хайртай хувцсаа нандигнадаг л биз дээ. Угаалгын машинд хувцсаа угаахдаа зөв угаалгын нунтгаар зөв тохиргоон дээр тааруулж хувцсаа цэвэрлэж чаддаг болов уу?

Vanish Oxi танд хэрхэн хувцсаа цоо шинэ мэт авч үлдэх талаар зөвлөгөө өгөхөөр бэлтгэж байна.

Хүчирхэг Oxi Action нь (25°C)-д угаахад ч гайхалтай толбыг арилгана. Даавуун дээр тогтсон ямар ч толбыг сайтар арилган, өнгийг сэргээж, хувцасны эдэлгээ удаашруулна.

АШИГ ТУС:

  • Хүйтэн угаахад ч (25°C) гайхалтай толбо арилгана.
  • Oxi Action томъёо нь Oxi Powerlift агуулсан бөгөөд ихэнх төрлийн толбыг арилгахад тусалдаг, тэр ч байтугай хатуу ширүүн хатсан толбыг арилгахад тусалдаг.
  • Хлор цайруулагч агуулаагүй найрлагатай, хөвөн, полиэстер гэх мэт өдөр тутмын даавуунд хэрэглэхэд аюулгүй.

ХЭРХЭН ҮЙЛЧЛЭХ ВЭ:

  • Та манай Oxi Action толбо арилгагч нунтагыг хөвөн, полиэстер гэх мэт өдөр тутмын даавуундаа хэрэглэж болно.
  • Vanish-ийн тусламжтайгаар хоол, ундааны толбыг хэрхэн арилгах талаар суралцаарай.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Угаах

Хувцасны өнгө сэргээх, хувцасны эдэлгээнд ээлтэй угаалга хийхээр бол:

  • 1 халбага буюу 60 гр Vanish OXI + угаалгын нунтаг хэрэглээрэй.

Эцэст нь илүү гэрэлтсэн, цоо шинэ мэт хувцастай болох болно.

Толбо арилгах

Хувцсанд үлдсэн ямар ч төрлийн толбыг сайтар арилгаж, таны хувцсыг аюулаас аварна.

  • Толботой хэсэгт VANISH-ийг дусаагаад 10 минутаас илүүгүй байлгасны дараа цэвэр усаар сайтар зайлж угаана.
  • Үүний дараа та угаалгын машинд хийн хувцсаа угаадаг шигээ л угааж болно.
  • Өнгөт болон цагаан хувцасны бүх төрлийн толбыг арилгадаг ба цайруулах үйлчилгээтэй, хлор агуулаагүй учраас өнгөт хувцсанд аюулгүй, ямар ч температурт үр дүнтэй.

    ТОЛБЫГ МАРТ, ХУВЦАС ТАНЬ ИЛҮҮ УДААН АМЬДРАХ БОЛНО.

 

Англи улсын RB Hyho компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: NANO INTERNATIONAL LLC

Холбогдох утас: 7711-5852

 

 

Эрчүүддээ зориулсан шүршүүрт орох 5 зөвлөгөө

Эрэгтэй хүмүүсийн арьс эмэгтэй хүмүүсийн арьстай харьцуулахад байгалиасаа илүү зузаан мөн коллагенаар баялаг байдаг. Харин залуу та байгалиас өгсөн энэхүү арьсны онцлогоо хэвээр нь хадгалахын тулд  арьсаа цэвэрхэн, эрүүл байлгах хэрэгтэй.

Залуу таны арьсыг цэвэр цэмцгэр, мөн анхилам сайхан үнэртэй байлгах зориулалттай олон төрлийн бүтээгдэхүүн байдаг ч гэсэн яг өөрт тохирсон бүтээгдэхүүнээ олж хэрэглэхгүй бол хамгийн сайн бүтээгдэхүүн байсан ч тийм ч сайн үр дүн өгч чадахгүй л болов уу.

Тиймээс залуу та зөв бүтээгдэхүүнээ олж хэрэглэн дараах 5 зөвлөгөөний дагуу шүршүүрт орж заншсанаар урт хугацааны туршид эрүүл арьстай байх боломжтой юм шүү.

1. Биеийн дээд хэсгээсээ эхлэн угааж эхлээрэй.

Хамгийн түрүүнд та үсээ угааж хэвшээрэй. Үс болон хуйханд өдрийн турш хуримтлагдсан тослог, хөлс, гуужсан арьс, шороо гээд бүхий л бохирдол өдрийн турш шингэсэн байдаг учраас хамгийн түрүүнд бид биеийн дээд хэсэгт орших бохирдлоосоо салах нь чухал юм.

Шууд биеэ угаачхаад араас нь үсээ угаавал үсэнд тогтсон бохирдол бүхий л биеэр урсан бохирдол үлдэх магадлал өндөр байдаг байх нь. Тиймээс хамгийн түрүүнд та шүршүүрт ороод шууд үсээ угаагаарай.

2. Хэт халуун шүршүүрт орохоос татгалзаарай.

Халуун усанд орох нь нэгэн төрлийн биеийн алжаалыг тайлдаг ч эрэгтэй хүмүүсийн хувьд арьсанд нь тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй байна. Арьсны хамгийн гадна талын давхарга буюу эвэрлэг давхарга нь өдөр тутамд биед наалдаж байдаг нян, бактери, агаарын бохирдол, тоос шороо зэргээс хамгаалах үүрэгтэй байдаг.

Мөн бидний арьсны чийгшлийг гадагш алдахаас хамгаалж байдаг давхарга юм. Иймээс халуун усанд байнга орох нь таны биеийн гадна давхаргыг нимгэлж байдгаас гадна байгалиасаа заяасан коллеганаа алдаж, хуурайшуулж, цаашлаад амархан харшламтгай болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

3. Арьсныхаа төрөлд тохирсон биеийн шингэн саванг сонгон хэрэглээрэй.

Залуу та биеэ хатуу шахмал савангаар угааж болох ч гэсэн орчин үед хүрээлэн буй орчин, цаг уурын байдал, амьдралын хэв маяг гээд бүх зүйл өөрчлөгдсөн учраас биедээ шингэн саванг илүүтэй хэрэглэвэл тохиромжтой юм.

Учир нь хатуу саванг байнга хэрэглээд байхаар арьсны нүх сүв бөглөрч батгаших, тууралт үүсэх зэрэг эрсдэлүүд бий болдог байна. Тийм учраас хамгийн зөв арга бол биедээ тохирсон шингэн савангаар биеэ угааж занших явдаг юм.

Удахгүй хаврын улирал айлчлан ирж арьс ч гэсэн хаврын цагийн хуваарьт шилжин гуужиж, хуурайшиж, чийгшил нэхэж эхэлдэг. Энэ үед нь та илүү их чийгшил өгдөг, арьсны гүнд хүрч цэвэрлэдэг мөн хавар бага зэрэг нозоорох гээд байдаг учраас хурц үнэртэй, сэргээгчтэй биеийн шингэн саванг сонгон хэрэглэвэл тохиромжтой. Мэдрэмтгий арьстай хүмүүс саван агуулаагүй цэвэрлэгч хайхаас гадна анхилуун үнэр, хадгалалтын бодис агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй, учир нь эдгээр нь харшлын урвал үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг юм шүү.

4. Биеээ зориулалтын угаагч ашиглан үрж угаах хэрэгтэй.

Эрэгтэй хүмүүсийн арьсны гадна давхарга эмэгтэй хүнийхтэй харьцуулбал хол давтамжтай гуужиж нөхөн төлждөг. Гэхдээ залуус ихэвчлэн гуужсан үеийг нь мэдэхгүй анзааралгүй орхигдуулах нь элбэг. Хэрвээ тань биеийн арьс ойр ойрхон загатнах, хуурайших, таталдах, шөнө бие амрахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байвал таны арьс гуужиж эхэлжээ гэсэн дохио юм шүү. Энэ үед нь та зориулалтын бие угаагч бага зэргийг ширүүн даавуугаар биеэ сайтар үрж угаах хэрэгтэй ба чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүнээр биеэ угааж цэвэрлэснээр таны арьс бүрэн гуужиж богино хугацаанд нөхөн төлжихөд нь түлхэц болох юм.

5. Xосолсон үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж цагаа хэмнээрэй

Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад шүршүүрт орохдоо зарцуулдаг хугацаа болон сонгон хэрэглэдэг бүтээгдэхүүн нь бага байдаг.

Тэр ч утгаараа тэдэнд зориулж бүтээсэн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн хосолсон үйлчилгээтэй байх нь элбэг. Маш олон төрлийн хосолсон үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд байдаг ч гэсэн зарим бүтээгдэхүүн таны биед тохирч байгаа ч үсэнд тань тохирохгүй хагтуулах, үнэр нь тааламжгүй байх зэрэг асуудал их байдаг. Tиймээс та бүхэн бүтээгдэхүүнээ сонгохдоо чанар, арьсанд тань тохирох байдал, эдийн засгийн хэмнэлттэй байдал зэргийг заавал харгалзан үзэж сонгоорой гэж зөвлөмөөр байна.

"UNILEVER" компаний бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер "Нано Интернэйшнл" ХХК

Facebook хуудас: Unilever Mongolia

Холбогдох утас: 99906460

Өвлийн улиралд хөлс дарагч хэрэглэх 4 шалтгаан

Амьдралд тохиодог жижиг хирнээ, аз жаргалыг мэдрүүлдэг зарим мэдрэмжүүдийг бид өвлийн улирлаас авдаг. Өвлийн улирал хэдий сэрүүхэн ч шинэ жил болох гээд хүн бүхэнд догдолсон сайхан улирал үү, Тиймээ?

Өвөл болоход бид хувцсаа зузаалж, эдэлж хэрэглэж буй зүйлээ сольдог шиг өөрийн хэрэглэдэг бие арчилгааны бүтээгдэхүүнээ бас солих хэрэгтэй байдаг.

Улирал бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг шиг өвөлд бид зориулж өөрийн биеийн үнэрээ сольж байх хэрэгтэй. Учир нь улиралын онцлогтоо тохирсон үнэр нь биднийи бие махдбодийг сэргээж, бүтээмж нэмэгдүүлж, дархлаа дэмжих үүрэгтэй байдаг байна.

Ингээд бид та бүхэндээ өвөл хөлс дарагч хэрэглэх 4 онцлох шалтгааныг дурдаж сонирхуулъя!

1. Өвөл хөлс ялгаралт 2 дахин багасдаг болохоос огт ялгарахаа больдог гэсэн үг биш юм

Өвөл бидний бие организм өөрсдийгөө дулаан байлгах горимд шилждэг учраас бидний бие өөрөөсөө ялгаруулж байдаг даавруудаа багасгадаг. Ингэснээр бидний хөлрөлт дулаан цаг агаартай үеэс 2 дахин багасдаг байна. Энэ үед бид хөлс ялгарахгүй байгаа учраас хөлс дарагч хэрэглэх шаардлагагүй гэж бодон анзааралгүй явсаар суга орчмын хэсэгтээ бактери үүсгэж, эвгүй үнэр үнэртэх гол шалтгаан болгон хувиргадаг. Учир нь хөлс ялгаралт 2 дахин багасдаг болохоос огт ялгарахаа больдог гэсэн үг биш болохыг анхаарах хэрэгтэй. Тиймээс өвлийн цагт ч мөн адил заавал хөлс дарагч хэрэглэх хэрэгтэй юм.

2. Өвөл ямар ч үнэртэн дулаан үетэй харьцуулахад 3 дахин хурдан ууршдаг.

Өвлийн улиралд бидний арьс хүйтний улирлын горимд шилжин хуурайших хандлагатай байдаг. Хуурайшсан арьс үнэртэн болон үнэрийн молекулуудыг гүндээ шингээж өгдөггүй байна. Мөн ямар ч үнэртэн хүйтний улиралд маш хурдан ууршиж байдаг.

Хүйтний улиралд бидний бүтээмж бага зэрэг сулардаг. Энэ үед үнэртэй дарагчтай хөлс дарагчaa илүү сэтгэл санааг сэргээсэн, тод үнэртэй төрлүүдийг нь сонговол энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж өгөх болно. Хүйтэнд үнэртэн 3 дахин саармагжиж үнэртдэг учраас энэ нь таны төсөөлж байгаа шиг тийм ч хурц үнэртэхгүй тул та санаа зоволтгүй сонгоорой!

3. Өвөл биеийн дархлаа сулардаг

Та өвөл дасгал хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн элч, дотоод галыг идэвхжүүлж, дархлаа дэмжиж, тамир тэнхээтэй байхад тусалдаг гэдгийг мэдэх үү?

Дасгал хөдөлгөөн гэхээр заавал фитнесс дасгал гэсэн үг биш юм. Амьдралын хэв маягтаа тохируулан ууланд алхах, цана чаргаар гулгах, хөнгөн алхах байдлаар хөдөлгөөн хийж байх нь дархлааны тогтолцоог улам хүчтэй болгож өвлийн улирлыг өнтэй давахад хамгийн их туслах болно.

Мэдээж энэхүү идэвхтэй үеэр биеэс тодорхой хэмжээгээр хөлс ялгарах болно. Гэвч та хөлрөхөөс айгаад байгаа юм биш биз? Хөлрөхөөс айгаад л байвал, Та хэзээ ч эрүүл чийрэг биеийг бүтээж чадахгүй учраас та энэ асуудлаа маш сайн чанарын хөлс дарагчид даатган орхиод гол анхаарал хандуулах зүйлсдээ сатааралгүй, санаа зоволтгүй төвлөрч чадах боломжтой юм.

4. Бие арчилгааг бол эрүүл байхын үндэс болдог

Бидний амьдралдаа хэвшүүлэх ёстой хамгийн чухал дадал бол бие арчилгаа юм. Иймээс та бид бие арчилгаандаа илүү анхаарал хандуулж ач холбогдол өгч занших нь эрүүл байхын үндэс суурь болж өгдөг юм шүү. 

Бие арчилгаа бол өөрийгөө хайрладаг, өөрийгөө хүндэлдэг хүн бүрийн зайлшгүй анхаарлаа хандуулах зүйл юм. Орчин үеийн залуусын гангараа Эрүүл амьдралын хэв маяг, Эрүүл, чийрэг бие.

 

UNILEVER компаний бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: Unilever Mongolia

Холбогдох утас: 99906460

 

Nivea crème хэрэглэх 8 шалтгаан

Хүйтний улиралд Nivea crème-г зорин авдаг хэрэглэгчид ихсэж эмээгээс эхлээд ээж хүртэл хэдэн арван жил одооч сонгон хэрэглэж байгаа нэгэн шилдэг тос юм. Nivea crème нь хямд бөгөөд хуурайшилттай үед арьсыг маш сайн чийгшүүлдэг. Уг тосыг зөвхөн нүүрэнд хэрэглэхээс гадна, маш олон хэрэглээг бүрдүүлж чаддаг. Алдарт цэнхэр тосны 8 гайхалтай хэрэглээг бид танилцуулж байна.

1.  Жирэмсний язралтаас хамгийн сайн хамгаална.

Жирэмсэн эхчүүдэд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол язралтын явцыг хэрхэн даван гарах талаарх бодол билээ. Хүний арьс хэт сунах үед арьс хуурай байх тусам таталдаж сунах мэдрэмж өгч улмаар арьсны язралтыг бий болгодог.  Тийм учраас гэдсээ хэт томрохоос өмнө өдөр бүр тогтмол Nivea Crème-ийг түрхэж чийгшүүлж байхыг зөвлөж байна. Маш олон ээжүүдийн туршлагаар энэхүү тосыг язралтын эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэж үзээд байна.

2. Хуурай өсгий баяртай

Nivea crème нь хагарсан өсгийг зөөлөн болгох шилдэг аргуудын нэг юм. Хагарсан хэсэгтээ түрхэж хонуулахаас гадна хөлөндөө зузаан тавтад 20 минут байлгаад дараа нь нойтон алчуураар арчиж болно. Зөөлөн, толигор арьстай болгохын тулд үүнийг тогтмол хий.

3. Уруулын эмчилгээ

Өвлийн улиралд биеийн ихэнх хэсэг хуурайшилт өгч эхэлдэг. Зарим тохиолдолд хэт хуурайшсанаас болж уруул хагарч уруулаас цус гарж эхэлдэг. Уруулын орчимд мөн л хатаж, хуурайшиж ч болно. Та Nivea crème-г уруул өнгөлөгч болгон ашиглаж эсвэл уруулын буланд түрхээд 10-15 минут маск болгон тавиад мөн адил чийгтэй алчуураар арчиж авна. Үнийг 3-4 хоног хийхэд л таны уруул урдын адил булбарай, энхрий болно. Хайртай хүнээ үнсэхээс битгий ай..

4. Өнгөлөг хацар

Nivea crème-р зүгээр ч нэг арьсаа арчлаад зогсохгүй нүүр будалтынхаа арга барилыг өөрчлөн ашиглах боломжтой. Уруул болон хацарын будалтаа Nivea creme-тэй хэрхэн хийх вэ? Гартаа маш бага хэмжээний будагыг аваад хатсан крем эсвэл уруулын будагтайгаа холиод хэрэглэж үзээрэй. Будаг тань шинээр төрсөн мэт болох болно.

5. Будгаа арилгах ч бас нэгэн арга

Бүсгүйчүүдийн арьс арчилгааны хэрэглээ их, бас үнэтэй байдаг шүү дээ. Тэгвэл нэг тосоор 9 зүйл түүнээс ч их хэрэглээтэй гэхээр үнэхээр эдийн засгийн хувьд ч ашигтай. Nivea crème-ийн зөөлөн, сүүн тосон бүтэц нь будалтыг амархан хайлуулж арилгахад тусална. Хэрэв та будалт арилгах бүтээгдэхүүн тань дууссан эсвэл мөнгөө хэмнэхийг хүсэж байвал цэнхэр тосоо хөвөнд шингээгээд нүүрэндээ дугуй хөдөлгөөнөөр түрхэн ашиглаарай.

6. Зовхины тосоо бүү мартаарай

Зовхины тосыг орлуулж бас болно. Nivea crème-ээ Витамин Е капсул, эсвэл буйлсны тос зэрэг найрлагуудыг хольж хэрэглэж болно. Тогтмол хэрэглэснээр таны нүд орчмын арьс гэрэлтэж, толигор болно.

7. Хацрын сайрталт, хуурайшилт, улайлтыг дарна

Хүйтний улиралд хацар хуурайшиж, хөлдөх гэх мэт асуудалтай тулгардаг бол тосоо түрхэж гарахаа мартаж болохгүй шүү. Бас хорсоод эхэлсэн бол яаралтай арга хэмжээ авч Nivea crème тосоо түрхээрэй.

8. Nivea crème+ Витамин Е= Маск

Олон гайхалтай хэрэглэгчдийн туршиж үздэг нэгэн арга барил бол Нүүрний маск билээ. Витамин Е капсулыг Nivea crème-ийн тосноос жаахан авч гаран дээрээ холиод унтахаасаа  өмнө тавьснаар таны арьсыг шөнийн турш амрааж шаардлагатай чийгшлийг өгч чаддаг байна. Та ч бас гэртээ туршаад үзээрэй.

Дээрх бүтээгдэхүүний захиалга өгөх бол: 7777-7761

Германы Байрсдорф компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: NIVEA MONGOLIA

Холбогдох утас: 7711-5852

 

ХӨЛС ДАРАГЧИЙГ ЗӨВ СОНГОХОД ТУСЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ

Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, бие физиологийн онцлогоос хамааран хүний бие махбод өөр өөр тогтолцоотой байдаг ч биеэс ялгарч буй шингэнүүд нь хоорондоо тийм ч ялгаатай байдаггүй.

Халуун дулааны улирал эд явж байгаа энэ үед бидний бие гаднын халуун темпратурыг тэсвэрлэхийн тулд өөрөөсөө хөлс ялгаруулан бие организмаа хөргөх горимд шилждэг байна. Харин энэ хөргөх горимд шилжин ялгаруулж байгаа хөлсний булчирхайнууд нь бидний суга орчимд маш их хэмжээгээр байршдаг.

Хүмүүс биенийхээ онцлогоос хамаарч гадагшлах хөлсний хэмжээ нь өөр өөр байдаг. Зарим хүн их хөлрөмтгий байдаг. Xарин зарим хүмүүст хөлсний ялгаралт нь суга орчимд нь бактери үүсгэж эвгүй үнэр ялгаруулдаг болсон байдаг. Эдгээр асуудлаа шийдэхийн тулд хүмүүс хөлс дарагчийг хэрэглэдэг.

Зарим хүмүүс хөлөрсөн ч үнэр ялгардаггүй учраас тоолгүй орхиж суга орчмын хэсгийнхээ ариун цэврийг чандлан сахилгүй үлдээдэг. Хөлс дарагчийг зөвхөн хөлрөлтийн эсрэг, эсвэл эвгүй үнэрээ далдлахын тулд л хэрэглэдэг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Хөлс дарагчийг бүх хүмүүс ялангуяа халууны улиралд хөлрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх шаардлагатай байдаг. Ийм учраас та өөрт тохирох төрлийн хөлс дарагчийг олж хэрэглэх нь чухал.

Та өөрт тохирсон хөлс дарагчаа сонгохдоо эргэлзээтэй байдаг бол дараах мэдээлэл таны эргэлзээг арилгаж чадна гэж найдаж байна. 

1. АНТИПЕРСПИРАНТ БОЛОН ЭНГИЙН ДЕОДОРАНТИЙН ЯЛГААГ МЭДДЭГ БАЙХ

 

Зарим хүмүүс Антиперспирант, Деодорант 2-ийн ялгааг төдийлөн мэддэггүй бөгөөд түүнийхээ улмаас бас л өөртөө тохироогүй бүтээгдэхүүн авах тохиолдол их байдаг. Антиперспирант гэдэг нь хөлсний булчирхайн үйл ажиллагааг түр хугацаагаар бууруулдаг хөлс дарагч юм.

Харин деодорант нь хөлрөхийг зогсоодоггүй. Арьсны гадаргуу дээр амьдарч буй бактерийн ялгаруулж буй үнэрийг богино хугацаанд дарах зориулалттай. Ихэнх дезодрантын найрлагад үнэртэй ус агуулагддаг бөгөөд гарч буй эвгүй үнэрийг дардаг. Зарим хүмүүст дезодрант хэрэглэхэд хангалттай боловч хэт хөлрөмтгий хүмүүст үр дүнгүй байдаг.  Хөлс гаралтыг бууруулж нэмэлтээр үнэр дарагчтай гэж хослуулсан үйлчилгээтэй хөлс дарагч ч байдаг учраас та өөрт тохируулан сонголтоо хийхэд л хангалттай. 

Тэгэхээр антиперсипрант болон дездорант хоёрын гол ялгаа нь үнэр даралт болон хөлрөлтийг удаашруулдаг шинж чанараараа ялгаатай байдаг байх нь. 

2.ӨӨРИЙН ХӨЛРӨЛТИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ

 

Хөлрөлтийн хэмжээгээ та биеийн онцлогоосоо үндэслэн тодорхойлох боломжтой. Угийн хөлрөлт багатай хүн байдаг, эсвэл маш их хөлс байнга ялгарч байдаг ч хүн байдаг. Ийм учраас хөлрөлтийн түвшинг маш их, дунд, багавтар гэж 3 бүлэгт ангилдаг. Та эдгээр 3 ангиллаас аль хэсэгт багтахаас нь хамаараад дарааx төрлийн хөлс дарагчид зориулагдан бүтээгдсэн байдаг.

  • ROLL ON БУЮУ ДЭЭРЭЭ ШАРИКТАЙ ХӨЛС ДАРАГЧ

Та хэрвээ Маш Их хөлөрдөг бол танд хөлрөлтийн эсрэг үйлчилгээтэй буюу Антиперспирант хөлс дарагч тэр дундаа Ролл (Roll) буюу дээрээ шариктай хөлс дарагч хамгийн сайн тохирно. Харин эвгүй үнэр ялгардаг бол деоздоранттай хамт хосолсон үйлчилгээтэйг нь сонгосон нь үр дүнтэй байх болно

  • STICK БУЮУ ШАХМАЛ ХӨЛС ДАРАГЧ

Харин дунд зэрэг хөлөрдөг бол танд Стик (STICK) буюу шахмал хөлс дарагч сайн тохирох болно. Шахмал хөлс дарагч нь хуурай мэдрэмж төрүүлдэг ч цагаан өнгөтэй шахмал нь хувцсанд толбо үлдэхвий гэж айж байж магадгүй л юм. Санаа зовох хэрэггүй болсон шүү, учир нь энэ төрлийн  хөлс дарагчид хар болон цагаан хувцсанд толбо үлдээхгүй маш гоё зөөлөн бүтэцтэй болсон байдаг.

  • SPRAY ТӨРЛИЙН БУЮУ ЦАЦДАГ ХӨЛС ДАРАГЧ

Та тийм ч их хөлөрдөггүй гэхдээ хөлөрч, суганы хэсгээс хөлс ялгараад байдаг бол Спрей (SPRAY) буюу цацдаг хөлс дарагчийг сонгон хэрэглэх нь танд илүү тохиромжтой байх болно. Энэ төрлийн хөлс дарагч нь маш нарийн бүтэцтэй, ихэвчлэн урьдчилан хамгаалах, суга орчмын эрүүл ахуйг чандлан сахих үйлчилгээтэй байдаг.

Тэгэхээр та бүхэн Хөлс дарагчийг заавал суга хэсэг эвгүй үнэр гарах, суга хэсгийн ариун цэвэр асуудалтай болсон үед хэрэглэдэг зүйл биш юм. Энэ бол бидний бие арчилгаа, биеийн ариун цэврээ тогтмол сахиж байхад байнга хэрэглэгдэх шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн нэг юм шүү гэдгийг ойлгож авсан байх гэж найдаж байна. 

Хэзээ ч орхигдуулж болохгүй эмзэг бөгөөд маш чухал хэсгээ та бүхэн заавал анзаарч тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэж заншаарай гэж уриалж байна.

Та сонголтоо зөв хийж өөрийн ариун цэврийг чандлан сахиарай!

UNILEVER компаний бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: Unilever Mongolia

Холбогдох утас: 99906460

Эрчүүд арьс арчилгааны аль хэсэгт анхаардаг вэ? /Ердөө л 4 алхамт/

Эрчүүд гоё, сайхан эмэгтэйд татагддаг ч, тэр эмэгтэй шигээ өөрийгөө гоё харагдах тал дээр тэр бүр хичээгээд байдаггүй. Магадгүй гоо сайхны асар том зах зээлээс тохирсон бүтээгдэхүүнээ сонгож авахад бэрхшээлтэй байдаг байх. Эсвэл тэдэнд огт хамаагүй ч байж магадгүй юм. Гэхдээ үүнд санаа тавих хэрэгтэй!

Таны ойр хавийн эрэгтэй хүмүүс арьсаа анхаарч байхыг харж байсан уу? Заримдаа хэт хуурайшсан арьстай ч явж байдаг шүү. Эрт хөгшрөх, арьсны асуудалтай болохоос өмнө одооноос л өөрт тохирсон цөөхөн алхамыг дагаад хийгээрэй

NIVEA MEN нь эрчүүдэд яг юу хэрэгтэйг мэддэг. Мэдээж үр дүнтэй, хэрэглэхэд хялбар арьс арчилгааны бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хүн бүрд үр дүнтэй, шинэ үүний дараа ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ.

1. Эрэгтэй арьс чийгшүүлэх тос

2. Сахал арчилгаа

Сахал ургадаггүй эрэгтэй хүн байдаг болов уу? Мэдээж ховор л байх

Сахлын гель- Сахлын гель нь сахлын хөөснөөс юугаараа ялгаатай вэ? Гэвэл хөөсийг бодвол маш зөөлхөн мэдрэмжийг өгдөг. Сахлын гель ашиглаж сахлаа хусахад арьсыг гэмтээхгүй, үсийг зөөлрүүлж хусах үйл явцад бэлдэж өгдөг.

Сахалын бальзам- Сахал арчилгаа хамгийн чухал. Сахал хуссаны дараагаар арьс маш их эмзэг болдог тул мэдээж сахлаа авсны дараах арчилгаа нь таны арьсыг гэмтэх, хорсох, шархлахаас хамгаалдаг.

Сахал хуссанаар арьсны үхэжсэн эд эс арилдаг ч тэрээр нян болон хуурайшилтад илүү мэдрэг болдог. Сахлаа хуссаны дараа нүүрээ бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. Энэ бол зайшлгүй шаардлагатай алхам гэдгийг бүү мартаарай.

Хмм, жаахан ажиллагаа ихтэй юм гээч... Гэхдээ л сахалтай л бол хийхгүй яахав дээ.

Nivea Men SENSITIVE COOLING SERIES- Мэдрэмтгий арьсанд зориулсан зориулсан сэрүүн татуулах гайхалтай мэдрэмжийг өгнө. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараах сайхан мэдрэмж тэндээ л үлдэнэ.

3. Бүгд нэг дор! 3in1 /Нүүр цэвэрлэгч, бие угаагч, шампунь/

Ихэнх эрэгтэй бүтээгдэхүүн бүх зүйл нэг дор байдаг нь итгэмээргүй. Маш хялбар бас мөнгөнд хэмнэлттэй.

Үс, бие болон нүүрэндээ нэг бүтээгдэхүүн хэрэглэнэ гэхээр л гоё сонсогдож байна. Ашигтай сонсогдож байгаа биз..

Nivea Men BOOST- 3 үйлчилгээ нэг дор Үс бие болон нүүрэндээ хэрэглэж болно. 24 цагийн турш ЦЭВЭР ЦЭМЦГЭР.

4. Хөлс дарагч

Сэтгэл санааны тавгүй байдлаас сэргийлэхэд таныг урт хугацаанд хамгаалах хөлс дарах дезодорант тусална. Халууцаж, хөлрөх явц хүнийг өөртөө итгэлтэй, хэт тухгүй байдалд оруулдаг. Суганы эвгүй үнэр хэт хөлрөлтөөс үүсэн бактери үржин улмаар хурц үнэртэй болдог байна. Тийм учраас эртнээс хамгаалж, халамжлаарай.

Nivea Men B&W хөлс дараг: 48 цагийн турш хуурай, Хар цагаан хувцсанд толбо үлдээхгүй ШИЛДЭГ хөлс дарагч бүтээгдэхүүн.

Дээрх бүтээгдэхүүний захиалга өгөх бол: 7777-7761

Германы Байрсдорф компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: NANO INTERNATIONAL LLC

Холбогдох утас: 7711-5852

 

 

 

Үсэндээ ч бас хоол хэрэглэнэ гэж сонссон уу?

Эрс тэс уур амьсгалд үсээ хуурайшилтгүй эрүүл авч үлдэнэ гэдэг ихээхэн хичээл зүтгэл шаардах юм даа. Эрүүл, гялалзсан, намирсан үсийг эмэгтэйчүүд бид бүгд хүсдэг шүү дээ. Тэгвэл үсээ тэр чигээр нь хадгалж үлдэх нь таниас ихээхэн хамаарна шүү дээ.

Энгийн гэрийн арчилгаа:

Мэдээж та байнга үсэндээ салоны эмчилгээ хийлгээд байж чадахгүй ч танд өдөр тутамдаа үсээ арчлахад тань нэмэртэй хэдэн зөвлөгөө өгье:

Хүн бүрийн үс өөр яг л арьс шиг- хуурай, тослог, гэмтэлтэй, эмзэг, хэвийн гэх мэт. Гэсэн ч зөв бүтээгдэхүүнээ сонгосон бол үс арчилгаа бүгд л адилхан байдаг. 

1. Үсээ тогтмол цэвэрлэх, Зөв ШАМПУНЬ сонгох /Энэ нь өдөр бүр гэсэн үг биш, Нэг өнжөөд угаах нь хамгийн зөв сонголт/

  • Үсээ угаахгүй удах нь үсэнд бас муугаар нөлөөлдөг. Удаан хугацаанд үсний уг тослог явахаар үсний суваг арьсны нүхжилт шиг л онгойж эхэлдэг. Энэ нь таны үс уналтыг ихэсгэдэг.
  • Мөн үсээ угаахгүй удаан явахад үсний үзүүр шаардлагатай тэжээлийг авч чадалгүй хэт их хуурайшилт явагдаж улмаар үс маш ихээр салаалж, гэмтдэг байна.

2. Үс арчилгаанд хамгийн их шаардлагатай нь АНГИЖРУУЛАГЧ

  • Үсээ угаахдаа үсээ ангижруулагчаар зайлахаа огт мартаж болохгүй! Ангижруулагч нь үсийг илүү зөөлхөн болгож тэжээл өгөх үйлчилгээтэй. Тослог, хуурай, хэвийн ямар ч үсэнд зайлшгүй хэрэглэгдэнэ.
  • Анхаар: Ангижруулагчийг огт хуйхандаа хэрэглэж болохгүй. Амьсгалж буй үсний сувгийг бохирдуулдаг тул хуйхнаас 2см зайтай ангижруулагчаа түрхээд зөөлхөн иллэг хийж хэрэглэнэ

3. Энэ бол эцсийн шат буюу бас л нэгэн орхигдуулж болохгүй ТЭЖЭЭЛИЙН ТОС

  • Тэжээлийн тосгүйгээр яаж ЭРҮҮЛ, ГЯЛАЛЗСАН, ЗӨӨЛӨН үсийг хүсэх билээ дээ. Мэдээж ангижруулагчийг бодвол өдөр болгон хэрэглэхгүй. 7 хоногтоо 2 удаа тэжээлийн тосны төрлөөсөө хамаараад 5-15 минут тавьдаг. Зүгээр л энэ дарааллыг мартахгүй тэжээлийн тосоо тогтмол хэрэглэг, дараа нь үр дүнг нь мэдэр!

FRUCTIS- HAIR FOOD

Garnier Fructis Hair Food нь байгалийн гаралтай үс арчилгааны цуврал бөгөөд таны үсийг хамгаалж, тэжээл өгөх СУПЕР жимсний хандаар баяжуулсан болно. Үнэртэх тусам идчихмээр...

БАЙГАЛИЙН ОРЦ НАЙРЛАГАТАЙ FRUCTIS БРЭНДИЙН АНХНЫ ҮСНИЙ МАСК!

✔ ЦАГААН ХООЛ

✔ 98% БАЙГАЛИЙН ОРЦ НАЙРЛАГА

✔ ДЕРМАТОЛОГИЙН ТЕСТЭД ХАМРАГДСАН

✔ УРГАМЛЫН ТОС АГУУЛСАН

❌ СИЛИКОН АГУУЛААГҮЙ

❌ ПАРАБЕН АГУУЛААГҮЙ

❌ ӨНГӨ, ҮНЭР ОРУУЛАГЧГҮЙ

Банана-тай хуурай үсэнд тэжээл өгөх иж бүрдэл /HairFood/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Garnier – Fructis-ийн Гадил жимстэй үсний тэжээлийн шампунь, ангижруулагч, тэжээлийн тос

Гадил жимсний ханд нь үсийг сайтар чийгшүүлж, тэжээлээр баялаг үс арчилгааны иж бүрдэл нь хуурай үсийг хооллох эрүүл эмчилгээ болно.

Aloe vera-тай хэвийн үсийг чийгшүүлэх иж бүрдэл /HairFood/

Garnier – Fructis-ийн Aloe Vera бүхий үсний тэжээлийн шампунь, ангижруулагч, тэжээлийн тос

Зуун настын гелэн хандаар баяжуулсан Hair Food шампунь нь хэвийн хуурай үсийг чийгшүүлнэ.

Fructis Aloe Vera үсний хоолны эмчилгээгээр өлсгөлөн үсэндээ тэжээл өг! Ердийн болон хуурай үсийг гүн чийгшүүлнэ.

Тарвастай үс хөвсийлгөх иж бүрдэл /HairFood/

Garnier – Fructis-ийн Тарвасын ханд бүхий үсний тэжээлийн шампунь, ангижруулагч, тэжээлийн тос

Нарийн ширхэгтэй үсэнд зориулагдсан Тарвасын хандаас тэжээл авч тэжээллэг бодисоор дүүргэсэн. Үсийг тарвасын хандаар баяжуулж үсэнд намирсан хөдөлгөөнийг өгдөг.

Амтат Гуатай гэмтэл ихтэй, салаалсан үсэнд зориулсан иж бүрдэл /HairFood/

 

Garnier – Fructis-ийн Амтат Гуаны хандтай гэмтсэн үсний шампунь, ангижруулагч, тэжээлийн тос

Таны үсний хамгийн сайхан амттан бол Папаяагийн анхилуун үнэртэй Super Food юм. Гэмтсэн үсний маск нь тэдгээрийг арчлах, эрчимтэй тэжээх, нөхөн сэргээх, самнах ажлыг хялбаршуулдаг. 98% байгалийн гаралтай орц найрлагаас бүрдсэн, гавар, маск, чөлөөт арчилгаа гэсэн 3 аргыг агуулсан супер ииноваци. Энэхүү найрлагын нэг хэсэг болох Papaya нь үсэнд гялалзах, торгомсог шинж чанараараа алдартай бөгөөд тэдгээрийг бэхжүүлэхэд тусалдаг. Найрлага нь парабен, силизкон, хиймэл өнгө агуулаагүй болно.

 

ҮСЭЭ ХООЛЛОХ ЦАГ БОЛСОН ШҮҮ, ҮС САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН❤

Францын Loreal компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: NANO INTERNATIONAL LLC

Холбогдох утас: 7711-5852

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Baby dove” брэнд дөнгөж амаржсан 3000 гаруй ээжид бэлэг гардууллаа.

 

Монголын хэрэглэгчдэд 2007 оноос дэлхийн гэр ахуй, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн “Нано Интернэйшнл” ХХК-ийн хамт олон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Baby dove” хүүхдийн брэндээрээ бэлгийн багц гаргаж 3000 гаруй ээж, нярай үрсэд гардууллаа.

Монгол улсад сүүлийн жилүүдэд дөнгөж мэндэлсэн нярайн арьс эмзэг, харшламтгай, арьсны олон төрлийн өвчинд өртөмтгий байдал давамгайлж, улмаар нярайн харшил, арьсны эмгэг анхаарах асуудал болоод буйг хүүхдийн эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Иймд тус компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд:

1. Нийслэлийн Өргөө амаржих

2. Нийслэлийн Амгалан амаржих

3. Нийслэлийн Хүрээ амаржих

4. ЭХЭМҮТ

5. ЭХЭМҮТ 2

6. Хүүхдийн төв сувилал

7. Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг

8. Төв аймгийн нэгдсэн эмнэлэг

9. “Гурван гал” эмнэлэгийн нярайн тасгийн 3000 гаруй дөнгөж амаржсан ээж болон бяцхан үрсэд нь нэн шаардлагатай, харшилтай хүүхдийн арьс арчилгааны болон хэвийн арчилгааны бүтээгдэхүүний дээжтэй “Baby dove” брэндийг хүргэж байгаа юм.

“Baby dove” брэнд нь зөвхөн Англи улсад үйлдвэрлэгддэг бөгөөд дэлхийд алдартай “Unilever” компанийн брэнд бөгөөд, ач тус, үр дүнг нь Англи, Америк, Европын холбооны арьсны эмч нарын холбоо, төрийн байгууллагуудаас баталгаажуулсан хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг цогцоор багтаасан гэдгээрээ онцлог юм.

Үнэ цэн, инновацийг нийлүүлэгч “Нано интернэйшнл” ХХК үндэстэн дамнасан томоохон 25 гаруй компанитай хамтран ажиллаж хэрэглэгчдийн хэзээний танил болсон Nivea, Dove, Vaseline, Garnier , Attack, Vanish, Veet , Bella зэрэг гэр ахуй, косметикийн бүтээгдэхүүнүүд, Lays, Cheetos, Borjomi, Chupa Chups, Mentos, Nutrilon , Agusha зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын зах зээлд нийлүүлдэг гэр ахуй өргөн хэрэглээний зах зээлийн тэргүүлэгч компани юм.

ХҮҮХДИЙН ЗӨӨЛӨН АРЧИЛГАА BABY DOVE БРЭНД

 

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

www.nanointernational.mn

ВАЗЕЛИНЫГ УХААЛАГ ХЭРЭГЛЭХ 11 ТӨРЛИЙН АРГА

Байгаль эх дэлхийн шимт найрлага агуулсан цөөн төрлийн бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй Vaseline билээ. Тус бүтээгдэхүүн нь найрлагадаа 100% газрын тос агуулсан байдаг тул гоо сайхан, тэр ч бүү хэл эмчилгээнд хүртэл хэрэглэгддэг байна.  Ийнхүү хүн бүрийн гэрт байдаг олон төрлийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг ухаалаг хэрэглэх 11 төрлийн өвөрмөц аргыг энд хуваалцая!

1. Хөмсөг болон уруулын дээд жижиг үсүүдийн утсаар авсны дараа өвтөлтийг намжаана.

Хөмсөгөө засахад VS нүүрэндээ вакс хийлгэсний дараа арьс цочирч улайх, халуу дүүгэх  үед Vaseline petroleum jelly-г тухайн хэсэгтээ түрхснээр арьсыг богино хугацаанд тайвшруулж, арьсыг чийгшилээр хангах болно.

2. Маникюр-ын үнэнч туслах

Хэрвээ гэртээ маникюр хийхээр шийдсэн бол аюулгүйг ажиллагааг бодоод Vaseline-г зайлшгүй хэрэглэх хэрэгтэйг сануулая. Хумсны махаа огцом авах, огцом түлхэхэд арьс сөрдийх, мах урагдаж таагүй өвдөлт бий болдог. Огцом хумсны махаа авахаасаа өмнө Vaseline-г түрхээд 5 минутын дараа махаа цэвэрлэхэд ямарч өвдөлтгүй аюулгүй бүх зүйл дуусах болно.

3. Татуургаар илүүдэл үс хуссаны дараа арьсыг толигор зөөлөн болгоход хэрэглэнэ.

Бүтэн биеийн вакс, илүүдэл үс хуссаны дараа арьсны нүх сүв онгойж, тэлж эхлэдэг. Энэ үед арьсны нүх сүврүү бохирдол орохоос сэргийлж, тосон түрхлэг түрхэж арьсыг тайвшруулахын гоо сайханч нар зөвлөдөг ба үүнд Vaseline-г ч хэрэглэж болох юм.

4. Ханиад томууны үед хуурайшсан хамар орчмын арьсыг чийгшүүлж толигор болгоно.

Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай үед хамрын ханиад, томуугийн дэгдэлтийн үед хамар орчмын арьс улайх, хуурайших, түлэгдэх гэх мэт асуудал үүсдэг энэ үед Vaseline-г түрхэж массаж хийхийг зөвлөе!

5. Хуурайшсан уруулыг богино хугацаанд эмчилнэ.

Хүссэн өнгөөрөө уруулаа будмаар байвч уруул чинь үүнд бэлэн биш байна уу? Уруулыг зөөлөн чийглэг болгохын тулд илүүдэл арьсыг гуужуулахын тулд хуурайшсан уруул дээрээ түрхэн хэдэн минут болсны дараа шүдний сойзоор зөөлөн үрэн арьсыг гуужуулна.

6. Хэт хуурайшсан арьсыг маш богино хугацаанд чийгшүүлнэ.

Хаврын улиралд мөн ковидын нөхцөл байдлын үед таны гарын арьс маш хурдан хуурайшиж байгаа биз? Энэ үед Vaseline-г өтгөн хэмжээтэй түрхэн бээлий өмсөн хоноход шөнийн турш гарыг тань гүн чийгшүүлж торгомсог зөөлөн арьсыг бэлэглэнэ. 

7. Гэмтэлтэй үсийг ухаалаг арчилна.

Илүү торгомсог үс эрүүл хуйхтай болохыг хүсвэл 20 центын хэмжээтэй дүйцэхүйц Vaseline jelly-г хуйхандаа массажлан шампунаараа угаагаарай.

8. Өөрийн брэндийн хүссэн уруул өнгөлөгчөө хийх боломжтой!

Vaseline jelly нь найрлагадаа 100% газрын тос агуулдаг тул арьсанд 100% тэжээл өгдөг цор ганц бүтээгдэхүүн юм. Та хүссэн матт өнгийн уруулын будгуудаасаа хольж, 3/1-т Vaseline нэмж хийгээд л уруул өнгөлөгчтэй болох нь.

9. Бяцхан үрсийн нүдийг хамгаална.

Ээжүүдэд хамгийн хэрэгцээт нэгэн арга бол нярай хүүхдийг усанд оруулахад нүдруу саван орох, ус орж цочиж уйлах гэх мэт таагүй хүндрэлүүд гардаг. Энэ үед нярай хүүхдийн хөмсөгийг Vaseline jelly-гээр тословол хүүхдийн нүдэнд саван урсан орохоос сэргийлнэ.

10. Шарх, сорвийг эмчилнэ.

Бид өдөр бүр л гэнэтийн жижиг сажиг бэртэл, шарх сорвитой болчихдог. Энэ үед цүнхэндээ Vaseline бол шарх болон соривтой хэсэг дээрээ нимгэн бөгөөд тогтмол түрхээрэй. Хамгийн хурдан анагаах бүтээгдэхүүний нэг юм шүү!

11. Хумсаа төгс будахад туслах болно.

Хумсны будгаа будахын өмнө хумсаа тойруулан Vaseline petroleum jelly арьсандаа түрхэнэ. Хэрэв ямар нэгэн алдаа гарвал арьсан дээрх хумсны будаг хумс хатсаны дараа хялбархан арилгана.

Facebook: Unilever Mongolia

 

НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ НАРТ ГАРЫН БЭЛЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ.

Дэлхийн 131 гаруй оронд тархаад буй COVID-19-ийн халдвар Монгол улсад сүүлийн 7 хоногуудад нэмэгдэж бид хамтдаа улам илүү их хичээх цаг тулгараад байна. Халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 10,218 гэж бүртгэгдээд буй энэ цаг үед фронт дээр ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм багагүй хэрэгтэй байгаа билээ.  Дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг Юнилевер, Германы арьс арчилгааны Beiersdorf компаниудын албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой байдлын тэргүүн эгнээнд, гэр бүлээсээ олон хоног тусгаарлагдан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй “Нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийн” нийт 150 гаруй эмч, сувилагч нарт сэтгэлийн дэм болгон гарын бэлэг бэлэглэлээ.

Нано интернэйшнл ХХК-н хамт олны зүгээс “Эрдэнэт хүний төлөө цаг наргүй ажиллаж, цар тахлын эсрэг ард олноо хамгаалж байгаа нийт албан хаагчид-даа” гүнээ талархал илэрхийлье!

Нано интернэйшнл компани Төрөх болон хүүхдийн эмнэлгүүдэд бүтээгдэхүүний дээжээс хандивлалаа

Дэлхий нийтийг цочроогоод удаан хугацааг өнгөрүүлж байгаа Covid 19 халдварын голомт манай улсад бүртгэгдсэнээр урт хугацаанд хатуу хөл хориог тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд төрөх эмнэлэг болон хүүхдийн эмнэлгүүдэд зайлшгүй хэрэглэгддэг хүүхдийн сүү, нэмэлт тэжээлийн олдоц муу байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг таван эмнэлэг, сувилалуудад нэн шаардлагатай хүүхдийн сүүн тэжээлийг хандивласан юм.

     Манай улсын хэмжээнд дутуу төрөлт нийт төрөлтийн 6-8%-г эзэлдэг бөгөөд энэ 10 хүүхдийн тутмын 1 нь дутуу төрдөг тоон үзүүлэлт юм. Үүнтэй холбоотойгоор тус компани нь

  • Хүрээ амаржих
  • Амгалан амаржих
  • Өргөө амаржих төрөх эмнэлгүүд мөн
  • Хүүхдийн төв сувилал
  • Баянзүрх хүүхдийн өвчин судлалын төв эмнэлгийн дутуу нярайг торниулах тасгуудад бүтээгдэхүүний дээжээс хандивлалаа.

Нано интернэйшнл компани нь 2007 оноос эхлэн Монголынхоо хэрэглэгчдэд өргөн хэрэглээний чанартай брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлээс хэрэглэгчдийн гар дээр инээмсэглэл, үнэ цэнийг хамгийн түрүүнд хүргэх зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогоор дэлхийд нэр хүндтэй үндэстэн дамнасан 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсынхаа зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ ӨСӨН ТОРНИГ..

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК

 

Хорио цээрийн үед өөртөө зориулж хийх 7 зүйл

 

Хөл хорионы үед хийж чадахгүй байгаа зүйлдээ бухимдаж, гадагшаа гарч чадахгүй дээ гуниглаж сууж болохгүй шүү! Учир нь энэ үеийг өөр өнцгөөс харж амьдралын хэв маягаа удаашруулж буй бүх боломжийг та бодож үзэх хэрэгтэй болов уу?

Хорио цээр, Коронавирусын талаар санаа зовохын оронд чөлөөт цагаа ашиглан, шинэ ур чадвар эзэмшиж, өөрийгөө эрхлүүлж, аз жаргалтай болгодог 7 зүйл хийхийг зөвлөж байна. 

1. Хорио цээрийн үед гэр бүлийн, эмээ өвөөгийн нандин дурсамжтай холбогдох

Өв уламжлан ирсэн эртний эдлэл, олон зуун жилийн дурсамж хадгалсан зургийн альбомоо нээж дурсамжаараа аялаарай. Магадгүй ургийн мод, ургийн бичиг ч зурж бүтээхэд таатай цаг үе байх шүү!

2. Гэртээ кино театр байгуул!

Магадгүй та хөл хорионд орж эхэлсэн өдрүүдээс л үзнэ гэсэн киногоо үзэж, бүр юу үзэх вэ? Гэж бодож суугаа байх. Тэгвэл кино үзэхдээ нэг удаа  боловч бүтээлч хандахыг зөвлөе.

 Гэрийнхээ хоосон ханыг ашиглаж проектор байршуулж, сул булан тохойд майхан байгуулж, гоёмсог гэрлээр чимэглэж кино театраа бүтээж болно. Lay’s чипсээ бэлдээд дэрнүүдээ тавиад дуртай киногоо эхлүүлээрэй!

Lay’s чипс хүргэлтээр авах бол ЭНД дарна уу.

3. Хамгийн сайхнаар усанд орцгооё!

    Хорио цээрийн үед хэн ч таныг яаруулах олон цагийн хичээл, хурал уулзалтууд байхгүй энэ үе өөрийгөө амраах хамгийн төгс боломж юм.  Дээд зэргээр өөрийгөө амраах, тайвшруулах орчныг бэлдэж хамгийн сайхнаар амарч усанд ороорой.

  • Дуртай вино-гоо бэлдэх
  • Тансаг үнэрээр өрөөгөө дүүргэх
  • Дуртай дуугаа бэлдэх
  • Ванны бүтээгдэхүүнээ бэлдээд оройг тансаг амрааж өнгөрүүлээрэй!

Бие арчилгааны сэт бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

4. Шинэ стильд өөрийгөө бэлдэх

Үсний салон, гоо сайхан хаалгаа барьсан байгаа энэ үед та магадгүй өөрөө бүхнийг хийж сурах үе ч байж болох юм. Нөгөөтээгүүр шинэ стиль, гоёмсог үс засалтыг өөртөө хэрэгжүүлж туршиж үзээрэй. Хүсэж байсан өнгөөрөө үсээ будах, бяцхан чолк тавих, хуйхаа бүрэн цэвэрлэх гэх мэтчилэн хийх зүйлс олон байгаа шүү!

Та өөртөө тохирох үсний будаг, үсний арчилгааны бүтээгдэхүүн сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.

5. Гэрийн талх жигнэж сураарай

Шинэхэн талх жигнэж буй үнэрээс илүү сайхан үнэр хаа ч байхгүй. Гэрийн эзэгтэй болгон энэ боломжийн үеэр дэлгүүрээс авдаг зүйлсээ гэртээ хэрэгжүүлж суугаа байх. Та ч гэсэн босоод өөрийн хүссэн илчлэг, агууламжаараа орцоо бэлдэж шинэхэн талх бэлдэж нэгэн чадварыг өөртөө суулгаарай. Энэ чадвараа хэзээ нэгэн цагт хүүхдэдээ заах нэгэн нууц болно гээд боддоо...

Гэртээ талх жигнэх орцыг дараах ЛИНК дараад аваарай.

6. Амьдарч буй орчноо шинээр зохион байгуул!

Энэ хамгийн гоё хэсэг биш гэж үү? Өмнө та ар араас нь үргэлжлэх ажил, удаан хугацааны замын түгжрэлээс үүдээд юун гэрээ шинээр зохион байгуулах манатай завгүй гүйж явсан байх. Одоо бол хамгийн тохиромжтой үе. Учир нь хөл хорионы үед бүгд л гэрээсээ ажиллаж, гэрийн оффисын хэсэг хамгийн их дутагдаж байгаа энэ үед та гэрийн эд зүйлс тавилгийн байрлалаа шинэчилж шинэ орон зай, орчин бий болгох нь байна.

Гэрийн оффис бүрдүүлж болох санааг ЛИНК дараад хараарай!

7. Арьсаа ойлгох цаг эхэллээ.

Нүүрний арьсныхаа аашийг мэдэрч, ойлгож, арчлах цаг одоо л ирлээ.... Хэвийн амьдралын хэв маягийн үед таны арьс чийгшлийн балансаа алдах, арьсны уутанцар тослогоор дүүрч батгашсан эсвэл дутуу нойроос үүдэлтэй нөсөө толбо үүссэн байсан бол энэ бүхнийг одоо л залруулах цаг нь гэсэн үг.

  Арьс арчилгаагаа эрчимтэй эхлүүлж, шинэ бүтээгдэхүүн туршиж үзэж, үрчлээгээ багасгах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээрэй. Магадгүй таны арьс арчилгааны бүтээгдэхүүн, чийгшүүлэгч маск дууссан бол дараах ЛИНК дарж хүргэлтээр авах боломжтой.

Цар тахлын үед гэрээсээ захиалгаа хийгээрэй!

www.Nanointernational.mn

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ЮНИЛЕВЕР БИЗНЕСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Б.ӨНӨБОЛД

Нано интернэйшнл-н залуучууд хэрхэн ажилладаг вэ? Нийтлэлээрээ удаан уулзсангүй шүү! 

Энэ удаагийн нийтлэлийн зочноор Нано интернэйшнл ХХК-д 6 дахь жилдээ ажиллаж байгаа, Reckitt Benckiser компанийн төлөөлөгч мөн КИКБОКС-н хотын аварга Б. Өнөболд-ыг урьсан юм. Тэрээр бакалавраа ХААИС-н Бизнесийн эдийн засгаар, ОХУ-д Экономик менежментээр хамгаалан төгсжээ. Ингээд дистриьбютер компанийн нэгэн амин сүнс болсон харилцагч компанийн харилцаа холбоо гэх чухал хариуцлагатай ажлыг эрхэлж буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Улаабаатар, Монгол

Албан тушаал:

  • НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн Юнилевер Ахлах менежер
  • RECKITT BENCKISER LLC HyHo & Health Care – Монгол дахь төлөөлөгч,

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Найрсаг харилцаа, тууштай зүтгэл.

Хэрэглэдэг гар утас: Iphone 11 ProMax

Хэрэглэдэг компьютер: Dell I5

Сошиал хуудас: Uunuu Unubold/Facebook.com/

 

1. ТАНЫ АЖЛЫН НӨҮ- ХАУ ЮУ ВЭ?

Миний хувьд маш их хүнтэй харилцдаг бөгөөд томоохон групп компаний ерөнхийлөгчидөөс авхуулаад  олон төрлийн албан тушаал, статус бүхий хүмүүстэй харилцах шаардлагатай болдог тул маш олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг шаарддаг. Жишээлбэл: Танин мэдэхүй, Урлаг Спорт, Эрүүл мэнд, Дэлхийн ба Дотоодын зах зээл, Өрсөлдөгч байгууллагууд гэх мэтчилэн  ерөнхий мэдлэг мэдээлэл шаардагддаг. Хүн бүрт нэг сул тал ба давуу тал байдаг тул  албан харилцааг эхлүүлэхдээ тухай хүний сонирхолд тулгуурлан харилцааны эхний алхмаа амжилттай хийснээр, үргэлжлүүлэн ажил маань цаашаа явагддаг. Аль болох инээмсэглэлээр эхлэж, нийтэч найрсаг харилцаагаар үргэлжлүүлэн, эсрэг тал буюу харилцагчаа өөрийн маняврт оруулан ажиллахыг хичээдэг. Өөрийнхөө зорьсон ажлаа бүтээхийн тулд бүхэл төрлийн хэв маягт орж уян хатан хөрвөж ажилладаг гэх үү дээ.

2. ТАНЫ ТҮГЭЭМЭЛ АШИГЛАДАГ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Бизнес орчинд: Whatsapp; Viber; CamScanner; Skype;

Чөлөөт цагаар: NBA; One Championship; Youtube; Facebook.

3. ТА АЖИЛЛАДАГ САЛБАР БОЛОН АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛВЭЛ?

FMCG зах зээл,  борлуулалтын салбар бол 2 төрлийн цагаар ажлыг хэмждэг тулааны талбар. /Өөрөөр хэлбэл In House time & In Market time  – Зах зээлд өнгөрүүлж буй хугацаа/

     Түрүүн дурьдсанчлан миний ажлын гол онцлог бол төрөл бүрийн харилцагч нартай уулзалтаар эхэлдэг тул харилцагч байгууллага, худалдааны цэг болон төрөл бүрийн оффис дээр өнгөрүүлж,  гадаад орчинд ихэнх цагаа зарцуулдаг гэсэн үг. Ажиллах орчин маань яг л тулааны талбар шиг байдаг.  Хэлж буй үг,  өгч буй албан бичиг, шийдвэрлэж буй асуудал бүр  маш олон хүний хүч хөдөлмөр цаашилбал компаний бодлоготой холбоотой байдаг учир ялагдал хүлээх эрх байдаггүй.

4. ЦАГАА ХЭМНЭЖ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

    Цаг хэмнэх гэхээс илүүтэйгээр аль ажил нь хамгийн чухал нэн тэргүүнд хийх хэрэгтэй вэ? гэдгийг ангилан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл аль ажлыг хийхэд ямар үр дүн, хир том нөлөөтэй вэ гэдгээс нь шалтгааж дэс дараалалтай эрэмбэлдэг. Ер нь бол ганц хүн бол хаана ч ямар ч замаар явахад тийм хэцүү биш харин тухайн замыг засчихвал олон хүн саадгүй алхдаг болохоор аль чухал олон хүнд хамааралтай ажлаас хурдтай эхлэдэгээрээ нэг төрлийн цаг хэмнэдэг арга нь юм болов уу.

5. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

   Ерөнхийдөө  их уламжлалт аргаар... дэвтэртээ бичиж тэмдэглэж, хийсэн ажил, таскуудаа дугуйлан тэмдэглэдэг. Тэмдэглэсэн ажлаа удаан хугацаанд шийдвэрлэхгүй явах маш дургүй. Дор дор нь хийгдэх ажлуудаа гүйцэтгээд, нөгөө талаас хугацаа шаардах ажлаа зорилт, үйл ажиллагаа болгоноор нь задлаж том зургаар нь тэмдэглэх дуртай.

 

6. ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

   Soft skill. Бизнесийн салбарт хамгийн хэрэгтэй ур чадваруудын нэг бол Soft skill. Тэр ч утгаараа 6 жил борлуулалтын салбарт ажиллаж байгаагийн хувьд харилцагчтай тохиролцох, зохион байгуулах, уриалах, ямар нэг зүйлийг санаачлах гэх мэт ажлуудыг гүйцэтгэхдээ гаргууд гэж болно шүү. /Инээв/ Харилцаа гэдэг зүйл хүн бүрийн өдөр тутмын ажлын болон хувийн амьдралд хамгийн чухал зүйл учраас хүн бүртэй нийтэч найрсаг харилцааг үүсгэхдээ сайн гэж хэд хэдэн хүнээс өөрийн тухай дүгнэлт сонссон. /Инээв/

 

7. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Тулаанд түрүүлж зөв байрлалаа эзэлсэн нь ялах магадлал их байдаг шиг зах зээлд өөрсдийн байр сууриа зөв байрлалд эзлэх нь чухал. Тиймээс харилцагч нартай маш сайн нягт нямбай харилцаатай байхыг нэн тэргүүнд зорилгоо болгодог.  Харилцагч нарыг хариуцан ажиллах нь хэрхэн яаж компанийн бодлогыг харилцагчийн бодлоготой уялдуулан харилцан үр дүнтэй ажиллах вэ? Гэдгээс асуудал үүсч, тулгарч эхлэнэ.

       Гэхдээ тухай бүртээ бэрхшээлийг давж ажлаа гүйцэтгэх тусам надад нэг танил, нэг хүрээлэл, нэг сургамж, нэмэгддэг. Тиймээс сурч буй, сурсан бүх зүйл маань надад эерэг хандлагыг бүрдүүлж байдаг.

8. ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨӨГӨӨ ?

Яг одоогоор Unilever бизнес дээр маш том маркетингийн компанит ажил зохион байгуулагдах гэж байгаа тул бүх цэгт, бүх харилцагч дээр, байр сууриа нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн Английн Reckitt Benckiser компанийн бүтээгдэхүүн байршуулалт,  худалдааны цэгийн мерчандайзинг сайжруулах гэх мэт ажлуудад төвлөрч байгаа.

9. ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ТОП 5 ДУУ НЭРЛЭЭЧ ГЭВЭЛ?

Орос Поп, Хуучны Хип Хоп, Алтернатив хөгжим сонсох дуртай.

 10. ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ, ЯАГААД УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоогоор....

  • Сорхугтани Бэхи – Бямбаагийн Сарантуяа
  •  Хэлэлцээр хийх урлаг – Жорж Росс гэсэн ном уншиж байгаа.

Миний сонирхол бол Түүхийн болон танин мэдэхүйн ном унших дуртай. Учир нь түүхийн номонд бүх төрлийн стратеги, бодлого, харилцаа, менежмент гээд бүх зүйлс нэг дороос сургамжтай зүйлс их байдаг.

11. ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛВОЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ ЗАН ЧАНАР НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

  Ажил мэргэжлийн хувьд бол маш нээлттэй хүн. Нээлттэй гэхээс илүүтэй нийтэч, нөхөрсөг хүн. Хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим нь хүн хэзээ ч,  ямар ч нөхцөл байдалд ороход түүнээс гарах сэтгэлийн тэнхээ болон танилийн хүрээ байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс миний нийтэч, нөхөрсөг зан чанар өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд их нөлөөлдөг шүү!

12. ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Бага насны хүүхдүүдтэй учир 22:00 гэхэд унтахыг эрмэлздэг. Тэд нар маань намайг л дагана шүү дээ. Өглөө 06:00-д босдог. Гэрийнхнээсээ түрүүлж сэрж дасгал, хөдөлгөөн хийж тухайн өдрөө эрч хүчтэйгээр эхлүүлдэг.

13. АМЬДРАЛДАА ХИЙЖ БАЙСАН ХАМГИЙН ТОМ СОРИЛТ ЧИНЬ ЮУ БАЙСАН БЭ?

Энэ маш сайхан асуулт байна.  Одоо бодох нь миний хамгийн том сорилт бол миний бүтэлгүйтэлүүд байсан юм болов уу. Бүтэлгүйтэл бүхэн маань надад сургамж болон үлдсэн байдаг.

    Хамгийн сүүлчийн сорилт маань УБ хотын VICTORY FIGHTING CLUB-ийн нэрэмжит тэмцээн байсан юм. Тус тэмцээн маань Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдсан болохоор маш том сорилт байсан. Түүндээ ялалт байгуулсандаа маш их баяртай байна.

14. ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж урам зоригоо гэр бүлээсээ авдаг.  Зэмлэл шүүмжлэлийг ээжээсээ авч, эрч хүчийг Спортын клуб-ээсээ авч байна даа. Метрополитан статустай хотод амьдарч буй хүмүүсд ямар нэгэн байдалаар стресс үүсэж байдаг.Тиймээс КИКБОКС-ийн спортын төрлөөр хичээллэдэг.  Өөрт хуримтлагдсан бүх стресс ядаргааг тайлж,  хөлсөө урстал,  гараа атгах чадалгүй болтол бэлтгэл хийх маш гоё.

СПОРТЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИВАЛ...... Та Боксын ринг дээр гараад зүгээр зогсох уу? Зүтгээд дайрах уу? Гэсэн 2 сонголттой тулна. Та зүгээр зогсож хамгаалах тусам таньд ирэх цохилт ихсэж, таны мэдрэх өвдөлт нэмэгдэнэ. Харин та Сөрж дайраад өөрийнхөө төлөө тэмцэх юм бол тань руу чиглэсэн довтолгоо багасаж өөрийн байр сууриа хадгалж таньд ялах боломж гарч ирнэ. Ринг буюу дэвжээнд таныг хамгаалах, таны төлөө зүтгэх хүн бол зөвхөн та өөрөө.  Өөр хэн ч таны өмнөөс таныг хамгаалахгүй. Тэгэхээр энэ нь яг таны амьдралд зүтгэж байгаатай ижил юм.

15. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хамгийн сайн зөвөлгөө нь миний гаргаж байсан алдаанууд. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс, Тэнэг хүн өөрийн алдаа дээрээ суралцдаг гэж гэхдээ энэ ишлэлийг няцаах зүйл бол алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Гэхдээ Бусдын алдааг давт гэж байгаа юм бол биш шүү.

       Мөн ахийнхаа хэлсэн зөвлөгөөг ажил амьдралдаа их хэрэгжүүлэхийг хичээдэг. “Хүний өөрийн гэж аливаад хандах хэрэггүй чадах зүйл байгаа бол шууд хий чадахгүй зүйл тохиовол чадахын төлөө зүтгэ битгий бууж өг”.

16. ӨӨРИЙГӨӨ 3 ҮГЭЭР ТОДОРХОЙЛВОЛ?

Сониуч, Нийтэч нөхөрсөг, Сэргэлэн.

17. НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИД АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

   Маш гоё залуу үе тэнгийн  эрч хүчтэй, хамт олон дунд сурч хөгжих, туршлага хуримтлуулах, бүрэн бололцоогоор хангагдсан. Тус компаний үйл ажиллагаа явуулж буй салбар нь үргэлж хүнээс хурд, хөрвөх чадварыг шаарддаг учир их зүйлийг сурах боломжтой. Бас миний гар бие оролцсон зүйлийг хүмүүсийн хэрэглээнд байдаг гээд бодохоор бахархах сэтгэгдэл төрдөг.

Урилга хүлээн авч оролцсонд баярлалаа. Залуустаа хандаж уриалах үгс байвал:

“Чадах зүйлээ чинийх минийх гэхгүйгээр хийж, Эергээр харж сэтгэж бусдыгаа дэмжиж урагшилцгаая! 

Нийтлэгч: Ц.Номин-эрдэнэ

“ЭЭЖҮҮДИЙН ТУРШЛАГАА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН”-с ОНЦЛОХ 6 ЗҮЙЛ

Амьдралын хамгийн сайхан мөч бол ээж болох мэдрэмж гэж дуу нэгтэй хэлэх биз ээ. Ээж болсон өдрөөс эхлээд эмэгтэй хүн бүрт сэтгэл зүй, бие физиологийн өөрчлөлт гарж түүнийгээ даван туулах өдрүүд эхэлж, үүнтэй зэрэгцэж сайн ээж, эхнэр байх үүрэгт томилогддог билээ.

    Нано Интернэйшнл ХХК нь ээж бүхэнд тулгамддаг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд үрийн зулай үнэрлээд удаагүй ээжээс авахуулаад алдарт эхийн одонтой ээжүүд маань оролцож, хамтдаа нэгэн өдрийг туршлагаа солилцож, мэргэжлийн эмч нараас мэдлэгээ тэлж, хамтдаа нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм. 

   Тус өдөрлөг нь “Улсын онцгой комиссын” шийдвэрийн хүрээнд 20-с доош ээжүүдэд зохион байгуулагдсан.

1. Ээж гэх мэргэжил нэгтнүүдтэйгээ нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн нь

     Тус өдөрлөгт маань гэртээ өнжиж хүүхдээ хардаг. Зарим нь хүүхдээсээ ч хол ажил хөдөлмөр эрхэлдэг гэх мэт олон төрлийн нийгмийн статустай ээжүүд оролцсон нь бие биенээсээ урам зориг авж, тав тухтай орчин цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн өдөрлөг болсон юм.

2. Чадварлаг эмч нарын зөвлөгөө

Яаралтай нөхцөлд байдалд ээж бол эмчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч ээжүүдийнхээ мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн Их эмч Н. Болор-Эрдэнэ хүүхдийн анхны хооллолт, хөлрөлт ба Д витамины хэрэглээ, эрэгтэй эмэгтэй хүүхдийн ариун цэврийн байдлыг сахих гэх мэт үнэ цэнэтэй зөвлөгөөг харамгүй хуваалцлаа.

3. Хүүхдийн амны хөндийг анхаарах, тогтмол арчлах мэргэжлийн эмчийн зөвлөгөө

     Манай улс шүдний өвчлөлөөр тэргүүлдэг орны нэг. Энэ удаагийн өдөрлөгөөр Амны хөндийн их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь урилгаар оролцож, хүүхдийн анхны сүүн шүд, байнгын шүдийг тогтмол арчлах зөвлөгөө, цаашлаад хүүхдийн оо, сойзны найрлага, түүний бүрэлдэхүүнийг хэрхэн ялгах талаар мэдээллийг өгч, хүүхдийн амны хөндийг тогтмол тууштай арчлахыг уриаллаа. Тиймээс ээж та ч гэсэн хүүхдийнхээ шүдийг заавал өөрөө хэрхэн үр дүнтэй угаахыг зааж хэвшүүлээрэй.

4. Инээд хөөрөөр дүүрэн өдөрлөг 

  Заал дүүрэн ээжүүдийн инээд цангинаж, ямар гоё уулзалтад ирсэн талаараа нэг нэгэндээ сэтгэгдэлээ хуваалцаж байгаа нь өдөрлөгийн гэрэл зургаас харагдлаа.

5. Одонтой ээжүүдийн үнэтэй зөвлөгөө

      Тус өдөрлөгөөр нийт 20 ээж оролцсон бөгөөд оролцогч ээжүүдээс 8 нь одонтой ээжүүдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн билээ. Тэд хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтсон ёс заншил, хүүхдийн медиа хэрэглээг хянах, хязгаарлах талаар туршлагаа нээлттэй зааж сургасан ба бусад ээж нар заавал хэрэгжүүлнэ гэсэн амлалтаа хүртэл хэлж байсан шүү.

6. Гар дүүрэн бэлэг

 Ээжүүдийн зөвлөгөөн, мэдээллийн өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүх ээжүүддээ Нано интернэйшнл компанийн  хүүхдийн бүтээгдэхүүний брэнд болох Агуша, Нутрилон, Aquafresh kids, Merries, Baby dove брэндийн тор дүүрэн гар бэлгээр сьюриз барьж, арга хэмжээ сэтгэл дүүрэн амжилттай өндөрлөсөн юм.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч Бүхнээс түрүүнд......НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК. 

ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙГ АРЧЛАХДАА ГАРГАДАГ 5 АЛДАА

    

     Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тооцдог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг. Гэтэл манай улсад 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84% гэсэн үзүүлэлттэй байна. Тэгвэл 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл мөн л 94% буюу өндөр байр суурийг эзлэж байна. Тиймээс энэхүү нийтлэлээр эцэг эхчүүд хүүхдийн амны хөндийг арчлахдаа түгээмэл гаргадаг 5н алдааг мэргэжлийн эмчээс тодруулан ярилцлаа.

Нүүр амны их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь: ХҮҮХДИЙН ШҮДИЙГ БАЙНГА ШАЛГАЖ, ТОГТМОЛ ШҮДЭЭ УГААХАД НЬ ХЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тооцдог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг. Гэтэл манай улсад 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84% гэсэн үзүүлэлттэй байна. Тэгвэл 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл мөн л 94% буюу өндөр байр суурийг эзлэж байна. Тиймээс энэхүү нийтлэлээр эцэг эхчүүд хүүхдийн амны хөндийг арчлахдаа түгээмэл гаргадаг 5н алдааг мэргэжлийн эмчээс тодруулан ярилцлаа.

Нүүр амны их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь: ХҮҮХДИЙН ШҮДИЙГ БАЙНГА ШАЛГАЖ, ТОГТМОЛ ШҮДЭЭ УГААХАД НЬ ХЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Яагаад хүүхдийн сүүн шүд чухал вэ?

Сүүн шүд нь таны хүүхдийн нүүрний хэлбэрийг сайжруулж, байнгын шүдийг зөв байрлалд чиглүүлж, идэж ярьж сурахад чухал үүрэгтэй. Гэтэл дийлэнхи эцэг эхчүүд “байнгын шүд гарах юм чинь гэсэн” хандлагаар сүүн шүдний арчилгаанд анхаарал сул хандуулдаг. Сүү, жүүс, тэр ч бүү хэл хөхний сүү гэх мэт хоол хүнсний үлдэгдлийг тогтмол цэвэрлээгүйгээс үүдэж бага насны хүүхдийн сүүн шүд эрт цагаасаа цоорч эхэлдэг.

Сүүн шүд цоорсоноор байнгын шүдэнд ямар өөрчлөлт өгдөг вэ?

Хүүхдийн сүүн шүд цоорсон бол дараа нь гарах байнгын шүдэнд судас, мэдрэлийн багцаараа халдвар дамжуулж байдаг. Энэ нь хэрвээ таны хүүхдийн нэг сүүн шүд цоороход араас нь гарж ирэх байнгын шүдэнд нянгаа дамжуулж байна гэсэн үг. Эргээд энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, унтах, идэх, эсвэл ярихад нь нөлөө үзүүлж эхэлнэ.

ТА ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХҮҮХДИЙНХЭЭ ШҮДИЙГ АРЧЛАХДАА ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ АЛДААГ ОНЦЛООЧ?

1. Нярай үеээс нь амны хөндийг цэвэрлэлгүй орхигдуулдаг: Ихэнхи ээжүүд чихэрлэг зүйлс иддэггүй мөртлөө шүд нь цоорчихлоо гэж ирдэг.  Хүүхдийн цахиур нь цухуйж эхэлсэн үеээс хүүхдийн амны хөндийг арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Сүүн шүд гарч ирмэгц хөхний сүү шүдэнд өнгөр тогтоож цоорол үүсэх эхний алхам бүрддэг. Тиймээс бага нярай гэлтгүй тогтмол цэвэрлэх шаардлагатай.

                                                                     

2. Хүүхдэдээ чихэрлэг, өнгө, амттай оо сонгодог: Дээрх хэлсэнчлэн чихрийн найрлагатай хоол, хүнс, шүдний оо нь хүртэл амны хөндийг хүчиллэг болгодог. Нөгөөтэйгүүр хүүхдэдээ дан нүүрс ус ихтэй хоол хүнс өгвөл мөн л шүд цоорно. Шүлс бол шүдний пааланг эрдэсжүүлж, амны хөндийн салстыг чийглэж, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх чухал үүрэгтэй. Гэтэл чихэрлэг амттай шүдний оо хэрэглэхээр хүчиллэг орчинг бий болж шүд цоорох 1 хөшүүрэг болох магадлалтай.

3. Хүүхэд өөрөө шүдээ цоорсон эсэхийг мэдэхгүй: Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг байж болох гүнзгий цоорол бий болсны дараа эмнэлэгт ханддаг. Энэ бол таны хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө бий болсоор л.... байна. Шүд цоорол удаан явсанаас үүдэлтэй олон дотоод эрхтэнүүдийн өвчлөлийг бий болгож болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд амны хөндийг байнга шалгаж 6 сар дотроо эмчийн үзлэгт тогтмол орох хэрэгтэй.

4. Хүүхдийн жижигхэн амны хөндийд зориулж сойз сонгодоггүй:  Хүүхдийнхээ амны хөндийд тохируулж сойз сонгох хэрэгтэй. Сойзны үс хатуу байх тусмаа буйл гэмтээдэг. Буйл гэмснээр цус шүүрэх, шамрах гэх мэт үрэвсэл эхлэнэ. /Буйл урах, үрэвсэх нь хүүхэд хоол идэхэд хүртэл зовиурладаг/  Гэтэл сойз хатуу үстэй бол сайн цэвэрлэнэ гэж ташаа боддог. Нөгөөтэйгүүр таны угааж буй сойз нь амны хөндийн бүх шүдэнд хүрч гүйцэт цэвэрлэдэг байх хэрэгтэй.

Жишээ нь: 1 настай хүүхдэдээ том толгойтой шүдний сойз сонговол 1 болон 2 араанд гүйцэт хүрч цэвэрлэж чадахгүй. 1 болон 2 арааны өнгөрт бүрэн хүрч цэвэрлэж чадахгүй бол хэсэг хугацааны дараа шүдний цоорол бий болно.Тиймээс нас насны онцлогт тохирсон, жижигхэн толгойтой, зөөлөн үстэй сойз сонгох нь чухал.

5. Фторын агууламжийг орхигдуулдаг:  Хүүхдэдээ оо худалдан авахдаа савлагаан дээрх фторын агууламжинд анхаарлаа хандуулаарай. Шүдний эмч нарын холбооноос хүүхдийн шүдний оонд агуулагдах фторын хэмжээ 500ppm-с ихгүй байх ёстой. Гэтэл насан хүрэгчдийн түгээмэл гаргадаг алдаа бол огт фторын агууламжгүй, амт, өнгөтэй оо сонгох буруу. Хүүхдийнхээ аманд орох зүйлээ сонгохдоо агууламж, найрлагыг нь зайлшгүй хараарай.

Нүүр амны их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь: 6-С ДООШ НАСНЫХАНД ФТОРЫН 1000-1500PPM АГУУЛАМЖТАЙ ОО ХЭРЭГЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ШҮДЭНД ТОЛБОТОХ ЭМГЭГ ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛДОГ.  

 Шүдэнд фторын агууламж нь цоорлын эсрэг идэвхитэй үйлчилгээ үзүүлдэг ч хүүхэд 500ppm-c их фторын агууламжтай оог хэрэглэснээр, хүүхэд түүнийг залгих улмаар шүд толботох эмгэг үүсэх магадлалтай.

Хичээл сургууль орох цаг ирлээ. Энэ үед эцэг эхчүүдэд хүүхдэдээ ямар шалгуураар оо сойз сонгох талаар зөвлөвөл....

Сав баглаа боодлыг сонгохоос илүүтэй амт, химийн найрлага, фторын агууламжийг нягтлах нь чухал.

  • 0-2 насны хүүхдийн ооны фторын агууламж нь 500ppm байх.

  • 3-5 насны хүүхдийн ооны фторын агууламж нь 500ppm байх.

  • 6-8 насны хүүхдийн ооны фторын агууламж нь 1450ppm байх нь оновчтой.

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК: Www. Nanointernational.mn

Бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахыг хүсвэл: https://www.goshop.mn/20/allitem

ЭНЭ ЗУН АНХААРАЛДАА АВАХ ГОО САЙХНЫ ШИЛДЭГ 6 БҮТЭЭГДЭХҮҮН

                                                                

Хөл хориотой байгаа энэ л өдрүүд үргэлжилж байгаа ч цаана чинь нарлаг зун ирчихээд байна шүү бүсгүй минь. Арай цаг үедээ дарагдаад зуны хээнцэр хувцас, өнгөлөг үс, булбарай арьсаа бэлдээгүй л гүйж явна уу?

   Бүсгүй хүний хувьд хөөрхөн үзэсгэлэнтэй харагдана гэдэг яг үнэндээ чиний өөртөө хэр их цаг гаргаж, өөртөө хэр анхаарч байгаагаас л шалтгаалдаг. Харин өөрийгөө хайрлах энэ шинж чанар нь чанартай бүтээгдэхүүнээс эхэлдэг юм шүү. Ингээд энэ удаагийн зөвлөгөөгөөр энэ зун аялал зугаалгад ч зайлшгүй хэрэглэгдэх шилдэг 6н бүтээгдэхүүнийг санал болгоё.

1.    САЙХАН ХӨЛӨӨ ЭРХЛҮҮЛ: Нүүрээ л илүүлээд, арчлаад , өглөө оройгүй нүүрний арьсаа л эрхлүүлээд байдаг. Одоо бусад хэсэгтээ анхаарал хандуулая. Энэ бол хөл. Яагаад гэвэл чанга гуя, нүцгэн шилбэ чинь л чамайг зуны туршид алхах гишгэх тоолондоо халуухан харагдахад тусалж, богино хормойны цаанаас нүдтэй хүн бүрийн анхаарлыг татна шүү дээ.

   Зун ирчхээд байхад илүүдэл үсээ шилэн трикондоо нуусаар л байгаа юм биш биз? Бүсгүй таны анхааралдаа авах №1 бүтээгдэхүүн бол “Veet” яарсан, сандарсан, цаг хугацаа богино үед илүүдэл үсийг 3 минутын дотор үр дүнтэй ваксдах бүтээгдэхүүн.

                                    

2.    КОСМЕТИК НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТҮР ХОЙШ ТАВЬ: Аялал зугаалгад ч тэр явахдаа гоо сайхны цүнхэнд чинь юу илүү давамгайлдаг вэ? Гоо сайхны хэрэгсэл үү эсвэл нүүр будалтын хэрэгсэл үү. Төгс нүүр будалт хийе гэвэл мэдээж түүнийг тодотгох, хүлээж авахуйц арьстай байх хэрэгтэй. Аялалд , гэртээ ч тэр ургамлын гаралтай, чийгшүүлэх үйлчилгээтэй гэх мэт арьсныхаа онцлогт тохирсон салфеткан маск туршиж үзээрэй.

   Учир нь салфеткан маск нь бусад бүтээгдэхүүнийг бодвол хамгийн хурдан арьсанд тэжээл өгж амраадаг. Тиймээс энэ удаа гоо сайхны цүнхэндээ нүүр будалтын бүтээгдэхүүнээс урьтаад хэдэн маск нөөцлөөрэй.

                                     

Ямар маск вэ гэж үү ? 2020 онд 100 жилийн түүхтэй Beiersdorf компанийн арьс гоо заслын мэргэжилтнүүд ургамлын гаралтай салфеткан маск, 2 дахин чийгшүүлэгч үйлчилгээтэй салфеткан маск, хуурай арьсанд зориулсан салфеткан маск гэсэн арьсны онцлогоос хамаарсан 3н төрлийн инноваци бүхий бүтээгдэхүүнийг гоо сайхны зах зээлд танилцуулсан байна. 

3.    ГОО САЙХНЫ ЦҮНХЭЭ НИМГЭЛ: Гоо сайхны цүнхэнд чинь хамгийн их зай эзэлдэг хэргийн эзэн бол НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ХӨВӨН л биз? Дараагийн анхааралдаа авах бүтээгдэхүүн бол зай бага эзэлдэг ч маш сайн удаан хэрэглэгдэхүйц Bella нүүр цэвэрлэгч хөвөн. Хялбар савлагаатай, удаан хэрэглэгдэхүйц зузаан бүтэцтэй.

                                      

4.    ҮС САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН: Зүс сайхан бол сэтгэл өөдрөг байдаг. Тиймээс ч бүсгүйчүүд нүүр будалтаасаа дутахгүй их цагийг үсээ арчлах, өөрчлөх хандлагад зарцуулдаг байх. Гэхдээ зарим бүсгүйчүүдэд асуудал болсоор байдаг зүйл бол Үс тослогтох, учир нь өглөө сайхан үстэй гэрээсээ гараад орой чухал арга хэмжээ гэхэд үс чинь тослогтчихсон, хуйхны тослогийн хэмжээ ихсээд хэлбэрээ алдчихсан байдаг бол ХУУРАЙ ШАМПАНЬ-иар асуудлаа шийдээрэй. Schwarzkopf-н үс арчилгааны мэргэжилтнүүд бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн 3н төрөлтэй ба та өөрийн үс болон хуйхны онцлогт тохирсоноо сонгох боломжтой.

                                          

5.    ӨДӨР ЦЭВЭР ЦЭМЦГЭР МЭДРЭМЖ: Ихэнхи хүмүүс зуны улиралд кайфыг мэдэрч, сайхан ааш зантай байдаг бол зарим нь тэгж чаддаггүй. Халуун дулаан улирлын нэг сөрөг тал нь маш ихээр хөлөргөдөг. Гэхдээ үүнд санаа зоволтгүй ээ. Бүсгүй таны нимгэн цамц, торон даашинз, гоёмсог blazer-т толбо тогтоохгүй, арьс норсон мэдрэмж төрүүлэхгүй, үл үзэгдэгч мэт үйлчилж хөлрөлтөөс хамгаалах бүтээгдэхүүн бол Nivea invisible Хөлс дарагч.

 Их хотын соёлтой бүсгүйчүүд минь өглөө бүр хэрэглээд гарахад бүтэн өдрийн турш таныг хөлрөлтөөс хамгаална.

                                           

6.    ГАЛ ЦОГООР ДҮҮРЭН НҮД: Алхам бүр нь цахим, электрон болсон өнөө үед та нүдээ яаж хайрлаж байна? Хичнээн сайхан нүүрээ будсан ч нүдний уутанцар үүссэн, хөхрөлттэй бол таныг хэдэн насаар овортой харагдуулах сөрөг талтай. Хамгийн сүүлийн анхааралдаа авж заавал турших бүтээгдэхүүн бол НҮДНИЙ ХАЛУУН МАСК 

                                   

Таны нүд огцом ядрах, эсвэл дутуу нойртой хонох, стрессээр дүүрэн өдөр дэндүү ядраад байвал Япон улсын KAО корпорацийн Megrhythm брэндийн нүдний алжаал тайлах халуун маскыг хэрэглээрэй. Өөртөө 10 минутын зав гаргаад нүдэнд дээрээ маскаа тавиад л хангалттай учир нь цельсийн 40 градус хүртэл халж нүдийг амраана.      Энэ удаагийн зөвлөгөөгөөр бүсгүй таны цагийг хэмнэх, үйлчилгээ нь үр дүн авчирахуйц бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүйг доорх линк дээр дарна уу. 

Онлайнаар захиалга өгөх линк: https://www.facebook.com/nanointernational/app/268398767517435/

Албан ёсны дистрибьютер: Нано Интернэйшнл ХХК

 

ХҮҮХДИЙН АНХНЫ НЭМЭГДЭЛ ХООЛОНД ЮУ ЧУХАЛ ВЭ?

    Хүүхдийн нэмэлт хоол, тэжээл нь Таны хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал юм. Ялангуяа 4-6 сартайгаас эхлээд хүүхдийн тань хоол ердөө эхийн сүү болон зутангаас л бүрддэг. Харин одоо хүүхдээ өөр түвшний хоолтой танилцуулах цаг нь иржээ.  Ямар төрлийн нэмэлт тэжээл байх вэ, ямар орц найрлагатай хийх вэ, хэдэн нас, сартайгаас нь эхлээд өөрийн бяцхан ертөнцийг танин мэдэгчдээ өгч эхлэх вэ г.м.

Нэмэгдэл хоол тэжээл:

Нэмэгдэл хоол гэдэгт таны хөхүүл хүүхдийн идэх хоолны тоо төрлийг нэмэгдүүлэх бүхий л нэмэлт хоол, бүтээгдэхүүнүүд орно.

Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулах нь маш хариуцлагатай хандах ёстой чухал алхам юм. Таны хүүхдийн цаашдын хөгжил, эрүүл мэнд эхний нэг жилд чухам юу идэж, уухаас хамаарна. Бяцхан үрээ нэмэгдэл хоолонд 4-6 сартай байхад нь оруулах нь зүйтэй. Учир нь энэ үеэс хүүхдийн тань бие организм дахь амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ өсөж эхэлдэг.

Анхаарах зүйл:  Та хүүхдийгээ эрүүл, цовоо үед нь шинэ хоолнуудаа амтлуулаад үзээрэй. Ялангуяа, хүүхдийн ходоод гэдэс нь ямар байгааг онцгой анхаарах ёстой. Хэрэв хүүхдийн тань гэдэс базлан өвдөж, ходоод нь хямарч байвал хоолыг өгч болохгүй. Нэг удаа оролдоод, амжилтгүй болсон бол шантралгүй дахин 2 дахь, 3 дахь удаагаа өгч болно. Ингэхдээ хүүхдээ хөхөөр хооллохоос эсвэл сүүн тэжээлийг нь өгөхөөс өмнө шинэ нэмэлт хоолыг өгвөл илүү үр дүнтэй.

-    Ямар нэг нэмэлтгүй, олон хольц ороогүй, нэг төрлийн найрлагатай нухашнаас эхлэх

-    Эхний удаад, хүүхэддээ цайны халбаганы 3/1-с илүүгүй хэмжээгэр өгч хооллох. Улмаар эхний, хоёр дахь долоо хоногийн хугацаанд бага багаар нэмэгдүүлэн хүүхдийн сар, насны онцлогт тохирсон хэмжээнд хүргэх.

-    Дахин өөр шинэ хоол өгөхдөө дунд нь 1-2 долоо хоногийн завсарлага  авах. Завсарын энэ хугацаанд тухайн хоол, тэжээл нь  таны хүүхдэд  харшил, ямар нэг сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг ажиглан мэдэж авч болно.  Хүүхдийн өтгөн өөрчлөгдөх, арьс улайх, тууралт үүсэх шинж тэмдэгүүд нь хүүхэд  тухайн  бүтээгдэхүүнээс харшилтай болохыг илтгэнэ.

-    Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахдаа элдэв сонин жимс жимсгэнэ, ногоо хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай бүтээгдэхүүнийг та хэрэглэх нь зүйтэй.  Та өөрийн хүүхдийн нас, түүний дуртай амтанд нийцүүлэн “АГУША”  брэндийн бүтээгдэхүүний нэр төрлүүдээс амттай бас эрүүл мэндийг өндөр амин дэмээр хангах 100% байгалийн гаралтай сүүн бүтээгдэхүүүн агуулсан хүүхдийн кашийг сонгон хэрэглэхийг зөвлөе.

Монос сүлжээ эмийн сангаар 30% хөнгөлөлттэй худалдаалагдаж байна.

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК 

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ М. ТӨГӨЛДӨР

    Өнөөдрийн дугаартаа бид Нано Интернэйшнл компанид ажилладаг залуу манлайлагчдын нэг Ерөнхий нягтлан бодогч М.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрээр Мандах бүртгэл дээд сургуулийг Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага чиглэлээр төгсөж, мэдлэг чадвараа ахиулан Удирдлагийн академийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгсөжээ. Эзэмшсэн мэргэжилдээ тун сахилга баттай, дундрашгүй эрч хүчтэй, найрсаг харилцаатай М.Төгөлдөрийн ярилцлагыг хамтдаа сонирхоцгооё!

Байршил: Монгол, Улаанбаатар хот WW-center 7-н давхар

Албан тушаал: Ерөнхий нягтлан бодогч

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хүндэтгэлтэй харилцаа, хариуцлага, манлайлал

Хэрэглэдэг гар утас: Iphone 7plus Хэрэглэдэг компьютер: Dell , Ipad air

Сошиал хуудас: Instagram: tuuk_m

1.    ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Аливааа амжилттай ажлын үндэс бол нэгнээ хүндэтгэсэн ойлгомжтой харилцаа гэж боддог. Тиймдээ ч албан тушаал гэхээсээ илүү хувь хүнийг нь хүндэтгэж тухай хүнийхээ байр сууринаас бодож үзэхийг хичээдэг. “Хүний итгэлийг олох амархан түүний өгсөн итгэлийг дааж явах хэцүү гээд үг байдаг”. Энэ үгийг их бодож хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн байх гэж их хичээдэг дээ.

2.    ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлын орчинд: Microsoft office, SAP business one client, Sticky notes

Харилцаа мэдээлэл солилцохдоо: Whatsup, Workplace, Viber

Чөлөөт цагаараа: Netflix, Youtube, Books, Instagram-г түлхүү ашигладаг

3.    ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Юуны түрүүнд анх төрж  байсан сэтгэгдлээ хуваалцая гэж бодлоо. НАНО ИНТЕРНЭЙШНЛ компанид анх төрсөн өдрөөрөө ажилд орж байжээ өнөөдрөөс яг 1 жилийн өмнө юм байна. Санхүүгийн албаруу ороход олон хүн суусан давчуу чимээтэй холдмоор орчин шиг санагдаж байсан. Борлуулалтын компаний 1-р улиралын сарын сүүл өдрүүд болохоор аргагүй юм байна лээ. Утгаараа л бүхнээс түрээнд гэсэн уриан дор хичээж ажиллаж байгаа хүрээлэл угтаж авсан даа. Ажлын орчноо дүрсэлнэ гэвэл би цайз гэж хэлнэ хана болгоныг нь зузаан падааны цаасаар давхарлаж босгосон цайз. Бидний өдөр тутмын ажил аливаа тайлан мэдээлэл бүгд цаастай холбоотой байдаг. Цайз дотроо албаараа сууж компаний санхүүгийн мэдээллийг хадгалж бусад алба нэгжийн ажлыг саадгүй тогтвортой явуулахад шаардлагатай санхүүгийн тайлан тооцоо мэдээллээр хангах бас эргүүлээд санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж хамгаалдаг.

4.    ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Санхүү бүртгэл, төлөвлөлтийн ажил бол тогтмол хийгддэг бүртгэлээс гадна гэнэтийн шийдвэр гаргаж түргэн шуурхай мэдээллийн урсгалыг шаарддаг мэдээж тэрхүү мэдээлэл маань үнэн зөв  байх нь чухал. Тиймээс богино ажлын цагт өндөр бүтээмжтэй ажиллахын тулд цаг хэмнэх өөрт тохирсон арга барилаа олох хэрэгтэй гэж боддог.”Сайн төлөвлөгөө бол бүхнийг хэмнэдэг цаг, мөнгө, эрсдэл гээд л....” Миний хувьд өдөр тутмын ажилдаа шатласан жагсаалт гаргаж яаралтай чухал гэсэн ажилдаа бүрэн төвлөрч гүйцэтгэдэг. Ер нь бол онгод оруулах гэхиймуудаа /инээв/. Хичнээн сатаарсан ч за одоо хийе гээд шууд төвлөрч чаддаг маань төлөвлөсөн ажлаа үр дүнтэй гүйцэтгэхэд тус болдог гэж боддог.

5.    ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хуучинсаг санагдаж магадгүй ч дэвтэр дээр бичдэг. Өмнө хэлсэнчлэн гэнэтийн ажил их байдаг болохоор хийх ажлуудаа ерөнхийд нь зураглал гаргаж тэмдэглэдэг 7 хоногоор, сараар. Ихэвчлэн гүйцэтгэсэн ажил болон тухайн өдрийн онцлох зүйлсээ оройдоо бичиж тэмдэглэдэг ингэх нь дараагийн хийх ажлынхаа зураглалыг гаргахад маань их тус болдог

6.    ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Аливаа зүйлсийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийж төлөвлөхдөө сайн. Өө бас хоолыг бол үнэхээр хүсэж дурлаж хийдэг юм байна. /Инээв/

7.    ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон хүн сонгож суралцдагч тийм ч их хүн миний мэргэжилээр ажилладаггүй. Ялангуяа эрэгтэй хүн. Хувь хүнээс их зүйлсийг шаарддаг ажил л даа сахилга бат хариуцлага болон үнэнч шударга байдал бол зайлшгүй нэг хэсэг. Мөн сайн сонсогч, зөвлөгч байж заримдаа бүр өөрт баймааргүй муухай ааш ч гаргах хэрэг гардаг. Энэ бүхний зорилго нь үнэн зөв тооцоолол, тайлагнал санхүүгийн эрсдэлээс хамгаалахад оршдог доо. Эерэг тал гэвэл аливаад тооцоотой, хариуцлагатай болдог. Тооцоотой гэдэг нь нарийн гэсэн үг биш шүү /Инээв/. Бэрхшээж гүйцэтгэж үл чадах зүйлтэй одоогоор тулгараагүй байна. Ямар ч саад бэрхшээл байсан хамт олон, удирдлагатайгаа ярилцаж зөв гарцыг олж шийдвэрлэж чаддаг.

8.    ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

2017 , 2018, 2019 оны Нано интернэйшнл ХХК –н болон харилцан хамааралтай компаниудын санхүү татварын тайлан дээр дүн шинжилгээ  хийж харилцагч банк санхүүгийн байгуулагуудтай хийгддэг дотоод ажил дээр төвлөрч ажиллаж байна.

9.    ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ямар ажил хийж байгаагаасаа л шалтгаалдаг даа. Илүү төвлөрөл шаардсан ажил хийж байгаа үедээ бол сонсддоггүй. Илүү цагаар суух зэрэг эрч хүч шаардсан ажилтай байх үедээ эрч хүч авдаг дуунуудаасаа сонсоод ажилладаг.  Би өөрийгөө хөгжимд дурлагч гэж хэлж чадах байхаа яг тэр гээд чиглэл жанр гэж сонгож сонсохгүйгээр үг ая нь таалагдвал хуучны, шинэ, хипхоп, рок гэлтгүй бүгдийг сонсдог. /Инээв/

10.    ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Номыг багаасаа л шимтэж уншдаг байсан одоо бодохнээ зурагт үзэх цаг бага олддог байсантай ч холбоотой байж магадгүй. Дуртай өврийн ном гэдэг шиг үе үе эргүүлж уншдаг ном гэвэл Чойномын Сүмтэй будрын чулуу гээд шүлгийн дэвтэр бий. Харин яг одоо гэвэл Татварын мэргэшсэн зөвлөх цолоо авах гээд бэлдэж байгаа болохоор санхүүтэй холбоотой хууль, санхүүгийн онолын номыг шүлгийн дэвтрийн оронд уншиж сууна даа. Шалгалтаа дуусгаад уншихаар төлөвлөсөн номууд зөндөө байгаа.

11.    ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Яг сонгоод ийм хүн гэж хэлэхэд хэцүү юм байна. Тухайн нөхцөл байдал орчноосоо л шалтгаалж биеэ авч явдаг. Ер нь итгэл даахуйц хүн байх гэж хичээдэг. Аливаа харилцаанд нээлттэй ярьж, сонсож нэг нэгнээ сайн ойлгож цаашлаад итгэх итгэл төрж байж ажил амжилттай эхлэнэ. Чухал асуудал тулгарсан, төвлөрөх шаардлагатай үедээ аль болох ганцаараа байхыг илүүд үздэг өөрийнхөө бодол, өөрийнхөө хүслийг сонсохыг хичээдэг гэж хэлж болох юм.

12.    ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Амьдралын зөв дадал болон тогтсон хэмнэлтэй байхыг их хичээдэг л юм. Бас яг өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйл гэж байх юмаа. Ер нь оройны цагыг гэр бүлдээ өглөөний цагийг өөртөө болон ажилдаа зарцуулахыг хичээдэг.

13.    ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чимээгүй тав тухтай орчинд ганцаараа эсвэл өөрийн цагаа зориулах үнэ цэнэтэй хүмүүстэйгээ хамт байхыг илүүд үздэг. 

14.    ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл ээжийнхээ зүтгэлтэй зангаас маш их урам зориг авч өөрийгөө илүү дайчилдаг. Надад эрхэм хүсэл бий тэрийгээ өглөө болгон санаж түүнд хүрч биелүүлсэн байгаагаар төсөөлсөн тэр мэдрэмжээсээ урам зориг авдаг бас хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг хараад үүнээс илүүг чадна гэсэн эрч хүчийг олж авдаг. .

15.    ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хамгийн сайн зөвлөгөө бол миний хувьд туршлага гэж хэлнэ буруутаж байсан алдаа, бүтэлгүйтэж байсан шийдвэрүүд маань үг үйлдээс илүү надад нөлөөлж үнэ цэнэтэй сургамж болсон.

16.    НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИД АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

Тав тухтай ажиллах орчин Эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллах эрмэлзэлтэй чадварлаг залуу хамт олон байна. Мөн түүнчлэн хурдацтай өсөж байгаа компани, ажилчдаа дэмжиж урамшуулах, хүний нөөцийн бодлого зэрэг давуу талууд олон  бий.

Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

 

АДИЛАКС КОМПАНИ 30 САЯ ТӨГРӨГНИЙ АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИС ХАНДИВЛАЛАА.

Онцгой байдлын ерөнхий газар / 2020.03.17 09:30 минут /

Дэлхийн 121 гаруй оронд тархаад буй COVID-19-ийн халдвар Монгол улсад сүүлийн 7 хоногуудад нэмэгдэж бид хамтдаа улам илүү их хичээх цаг тулгараад байгаа билээ. Халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 5 гэж бүртгэгдээд буй энэ цаг үед фронт дээр ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм багагүй хэрэгтэй байна. Дэлхийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг Юнилеверийн албан ёсны дистрибьютер Адилакс ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой байдлын тэргүүн эгнээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй Эрүүл Мэндийн Яам, ХӨСҮТ, Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн Газар, Эрүүл Мэндийн Нэгдэл зэрэг байгууллагууд, албан хаагчдад 30 гаруй сая төгрөгний өртөг бүхий ариутгал, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг хандивлалаа. 

   Минут секунд бүрт сонор сэрэмжтэй байх шаардлагатай энэ өдрүүдэд ХӨСҮТ-д гаднаас ирсэн иргэдийг тусгаарласан бөгөөд тус эмнэлэгт халдваргүйжүүлэх, ариутгах бактерийн эсрэг цэвэрлэгээний бүтээгдэхүүн хамгийн ихээр хэрэгтэй байлаа хэмээн дээрхи байгууллагуудын удирдлагууд талархан хүлээн авчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар хүн өдөрт санаандгүйгээр өдөрт 40-50 удаа нүүр амандаа гараа хүргэдэг байна.

   Хэдийгээр амны хаалтаа сайн зүүж гараа тогтмол халдаргүйжүүлсэн ч гэсэн болзошгүй халдвараас сэргийлэхийн тулд орон гэр болон бусад олон нийтийн газруудийн цэвэрлэгээ ариутгал маш чухал. Түүнчлэн бохирдсон гадаргуутай гараа шүргэлцээд гараа ам хамрандаа хүргэснээс болж энэ халдвар тархаж байна. Олон хүмүүст зэрэг хүрч үйлчилдэг, фронт дээр ялангуяа халдвартай болон халдвартай байж болзошгүй хүмүүстэй харилцаж буй эдгээр байгууллагуудын хувьд ариутгал цэвэрлэгээ онцгой чухал юм. Ариутгал гэдэг нь бактер, тэдгээрийн бүрхүүл, хөгц, мөөгөнцөрийг бүрэн устгаж, вирүс, прионуудыг идэвхгүй болгох үйл явцыг хэлнэ.

  Жишээлбэл Шал болон ердийн гадаргууг цэвэрлэхэд зориулагдсан CIF брэндийн шалны цэвэрлэгээ, ариутгалын энэхүү бодис нь нян, бактери, бүх төрлийн бичил биетүүдийн эсрэг үйлчилж халдваргүйжүүлдэг. Америкийн болон Европийн холбооны ариутгалын стандартыг хангасан. Гадаргуу дээр ямар ч үлдэц үлдээхгүй. Мөн хөлийн мөр, хир, хоол хүнсний хаягдал, тоосонцоруудыг цэвэрлэж толбыг арилгадаг байна.

   Дэлхийн 200 гаруй оронд бүтээгдэхүүнүүдээ хүргэсээр буй дэлхийн шилдэг компани Юнилевер компанид үйлдвэрлэгдсэн мэргэжлийн түвшний ариутгал цэвэрлэгээний CIF, ариун цэврийн өрөөний Domex, бактерийн эсрэг Lifebuoy брэндийн бодисууд халдварын эсрэг найдвартай хамгаалалтыг 100 жилийн турш хийсээр байгаа шилдэг бүтээгдэхүүнүүд юм. Адилакс компани нь мөн нийгмийн хариуцлагын хүрээнд энэ эгзэгтэй цаг үед хэрэглэгчдийн хамгийн их хэрэгцээтэй байгаа LIFEBUOY бактерийн эсрэг савангаа 2 дахин хямдруулж 550 төгрөгөөр худалдаалж байгаа билээ. Мөн ариутгал цэвэрлэгээ, бактерийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн захиалгыг утсаар болон онлайнаар авч албан байгууллагуудад хүргэж өгөх боломжтой юм байна.

  “АДИЛАКС” КОМПАНИ.

Холбогдох утас: 99016692, 99997853

Эрүүл мэндийн яам / 2020.03.19  10:30 минут /

Халдварт өвчин судлалын үндэсний төв / 2020.03.17 12:30 минут /

ВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД ХУВЦСАА ХЭРХЭН АРИУТГАХ ВЭ?

Онц ноцтой халдварын үед хүн бүр гараа угааж ариутгах, маск зүүх гэх мэт анхан шатны сэргийлэх арга хэмжээг авдаг ч тэр бүр гадуур өмсөж буй хувцсаа ариутгадаг эсэх дээр эргэлзээтэй гэхэд хилсдэхгүй.

    Хэрвээ та хувцсаа ариутгаж байна гээд угаалгын машиндаа хийгээд угаачихдаг бол бас л эргэлзээтэй. Учир нь угаалгийн нунтаг бүрт мөөгөнцөр, бактери, вирусыг устгах, халдваргүйжүүлэх найрлага орсон нь тун ховор байдаг байна. Тиймээс хувцас ариутгагч, зайлагчийг тогтмол ашиглах нь оновчтой.

1.    ГАДУУР ӨМССӨН ХУВЦСЫГ ТУСАД НЬ АНГИЛАХ: Халдварын үед гадуур өмссөн хувцастайгаа бүү сандал, буйдан дээрээ суугаарай. Аль болох аюулгүй байдлын ханган орж ирмэгцээ тайлж зориулалтын сав, уутанд хийх нь зөв.

2.    БАКТЕРИЙГ УСТГАХ НАЙРЛАГА АГУУЛСАН ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХУВЦАС АРИУТГАГЧИЙГ СОНГОХ: Хувцас зайлагч маш олон төрөл байгаа. Хөвсгөр болгох, нийлэг чанарыг дэмжих, үнэртэй үнэргүй, гэх мэт хэрэглээнээс хамаараад өөр өөр. Танд зөвлөх бактерийн эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй хувцас зайлагч бол Япон улсын Bleach хувцас ариутгагч. Найрлагадаа Натрийн гипохлорит агуулсан байдаг тул бактерийн эсрэг, исэлдүүлэгч, халдваргүйжүүлэгч шинж чанартай бүтээгдэхүүн юм.

3.    ХУВЦАС АРИУТГАГЧ, ЗАЙЛАГЧ ХЭРЭГЛЭХ АРГА: Таны хэрэглээнээс хамаараад хувцас ариутгагч ихэнхдээ өнгөтэй болон цагаан хувцасных, шингэн болоод нунтаг гэж  ангилагддаг. Хэрэглээндээ тохируулан хувцас ариутгагчаа зааврын дагуу халуун бүлээн усанд найруулах хэрэгтэй.

  • Шингэн хувцас зайлагч 30л усанд 40мл
  • Нунтаг хувцас зайлагч ½ малгай буюу хувцас ариутгагчийн тагаар нь хэмжиж хийнэ.           

                         

4.   ХЯЛБАР СЭРГИЙЛЭХ АРГА: Өдөр тутамдаа хувцсаа ариутгах энгийн нэг арга бол шүршигч сав ашиглан хувцас руугаа шүршиж ариутгаж болно. Өөрөөр хэлбэл өдөр бүр заавал гараар эсвэл машинаар угааж ариутгахаас гадна өдөртөө нэг удаа хийж болох хялбар арга нь Шүршигч саванд  халуун бүлээн ус хийж ½  хэмжээтэй хувцас зайлагчаа хийгээд 10-20см зайтай зогсож хувцас руугаа шүржиж хэрэглэж болно. Энэ үед шүршдэг савныхаа тохиргоор Spray гэдэг нь тохируулах хэрэгтэй.

ЯПОНЫ КАО КОРПОРАЦИЙН BLEACH ХУВЦСАНД ӨНГӨ ОРУУЛАГЧ, АРИУТГАГЧ  БҮТЭЭГДЭХҮҮН

 

КОРОНАВИРУСИЙН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ БҮХЭН

   

    Дэлхий даяар сүүлийн 15 жил дэгдсэн онц ноцтой халдварт өвчнүүдийн 75%  нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн байдаг ба эдгээр өвчлөлийн 60% нь зэрлэг амьтдаас үүсэлтэй буюу вирусын анхдагч тээгч нь зэрлэг амьтад гэж эрдэмтэд тодорхойлжээ. Дэлхий дахиныг донсолгож байсан халдварт өвчнүүдийг дурдвал Эболо, SARS, MERS, МАЛАРИЯ гэх мэт вирусийн гаралтай халдварт өвчний анхны тээгч нь бүгд зэрлэг амьтад/ Сарьсан багваахай, Сармагчин гэх мэт/ байсан.

ДЭЛХИЙ ДАХИНЫГ ДОНСОЛГООД БУЙ КОРОНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Coronavirus бол хүн бүрийн амьдралынхаа аль нэг хугацаанд халдвар авдаг элбэг тохиолддог вирус юм. Хүнд халдварлаж өвчлүүлдэг олон төрлийн титэм вирус байдаг ба хэлбэр хэмжээ, онцлогоо өөрчлөөд л хэдэн жилд нэг удаа тархаж эхэлдэг байна.

    Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн 29 улс оронд бүртгэгдээд байгаа онц ноцтой вирусын гаралтай Коронавирус нь мөн л зэрлэг амьтнаас хүнд халдварласан гэж бүртгэгдээд байгаа билээ. Энэхүү халдварт өвчнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019-nCov коронавирусын шинэ төрөл хэмээн албан ёсоор тогтоосон ба хамгийн анхны тохиолдол Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотод гарсан.

Яг одоогийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 114,422 нас барсан хүний тоо 4,027-д хүрж Ази гэлтгүй Европын улс орнуудад ч 14-с 30 хоногоор хорио цээр тогтоож, хил хаах гэх мэт  урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсаар буй.

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВСАНААР ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ?

  Одоог хүртэл коронавирусын хурдацтай тархалт нь шинж тэмдэгээс нь үүдэлтэй юм. Учир нь тус халдварт өвчин нь томуугийн өвчлөлийн шинж тэмдэгтэй ижил.

Жишээ нь Ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдэгийг хүмүүс ханиад буюу энгийн томуугийн өвчин гэж эндүүрэх нь олонтаа. Нөгөөтэйгүүр өвчний аюултай зүйл бол коронавирусын халдвар авсан хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс өмнө вирусыг бусдадаа тараах эрсдэл маш өндөр гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулсаар байгаа.  Нас барагсдын дийлэнхи нь бага насны хүүхэд, өндөр настан эсвэл уушигны хатгалгаатай, дархлаа султай залуу насныхан өвчлөх хандлагатай байна. Хөл хөдөлгөөн ихтэй их хотын амьдралд таны хажууд ямар ч вирусын гаралтай өвчинтэй хүн явж байгааг хэн ч мэдэхгүй тэд өөрсдөө ч шинж тэмдэг илрэхээс нааш мэдэх боломжгүй ийм нөхцөл байдалд гэр бүл, өөрийнхөө ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй.

МАСКНЫ ХУВЬД......

Ихэнхи хүмүүсийн хэрэглэдэг эмнэлэгийн маск бол халдвар авах эрсдлийг бууруулдаг ч олон цагаар хэрэглэж болохгүй ба 2 цаг тутамд солих шаардлагатай. Коронавирус нь 0,12 микрон диаметртэй ба эмнэлэгийн маскын шүлтүүрийн диамерт 2-10 микрон бол N95 маскын шүлтүүрийн диамерт 0,3 микрон байдаг.

Зурагт үзүүлсэнээр эмнэлэгийн маск бол  хүний амнаас дамжуулж буй том хэсгүүдийн дуслыг бусад хүмүүс болон ойролцоох гадаргуу руу дамжуулахгүй байхаар сэргийлдэг ч амьсгалийн замын хамар хэсэгт микрон шүүлтүүрийг шүүх хэсэг байхгүй.

 

 

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ХЭЛЭХДЭЭ....

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) хэлэхдээ, эмнэлгийн маск зүүж байгаа нь амьсгалын замын зарим өвчний тархалтыг хязгаарлахад тусалдаг ч бүх халдварыг зогсооход хангалтгүй ба урьдчилан сэргийлэхэд анхаар гэжээ. Тиймээс БНХАУ даяар коронавирусын халдварт хатгалгаан тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр холбогдох арга хэмжээг одоог хүртэл авсаар байгаа билээ. Манай улсад ч олон нийтийн арга хэмжээг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа ч ард иргэдийн хөл хөдөлгөөн ихэссээр байгаа энэ үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг өдөрт тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай.

1.    Гараа тогтмол бактерийн эсрэг савангаар угаах. 

Гараа угаахдаа бактерийн эсрэг савангаар тасралтгүй 10 сек угааж халуун бүлээн усаар дахин дахин угаана. Ингэснээр гаран дахь бүх бохирдол 99,9% устана. Түүнчлэн хүүхдийнхээ гарыг мөн адил биечлэн угааж өгөх хэрэгтэйг анхаарна уу.

2.    Бохир гараараа нүүр болон нүдэндээ бүү хүр.

Өдөр тутам бид өөрийн мэдэлгүй бохир гараараа үс, нүүр, нүдэндээ хүргэх тохиолдол их. Тиймээс хүрхээсээ өмнө гараа бактерийн эсрэг савангаар угаах боломжгүй бол гар ариутгагчаар ариутгах шаардлагатай.

3.    Олон цагаар маск зүүж байгаа тохиолдолд амны хөндийгөө ариутгах зориулалтын уусмалаар зайлах.

Дээр дурьдсанлчан халдварт өвчин амьсгалын замаар дамждаг тул олон цагаар маск зүүж байгаа тохиолдолд амны хөндийн ариун цэврийг сайтар сахь. Амаа зориулалтын уусмалаар тогтмол зайлах.

4.    Хүн олон хүнтэй газраас зайлсхийх.

Олон нийтийн газраар аль болох явахгүй байж хүн багатай уул хэсгээр агаарт гарахыг зөвлөе.

5.    Олон нийтийн газарт хүмүүсээс нэг метр зайтай байхыг хичээ.

Хэт ойрын зайнаас хүнтэй харилцахаас болгоомжил

6.    Олон нийтийн газраар явсан гадуур хувцас, алчуур гэх мэт зүйлсийг ариутгах.

Олон нийтийн газраар явсаны дараа гэртээ ирэхдээ гадуур хувцас бусад гадуурх ашигладаг эд зүйлсээ зориулалтын ариутгалын бодис, хувцас ариутгагч бүтээгдэхүүнээр ариутгах.  /Гар утас, хувцас, түрүүвч гэх мэт/

7.    Өдөр бүр шингэн зүйлс сайн ууж, байгалийн гаралтай амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэж өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ дархлаагаа дэмжих. 

Өвчлөл гарсан энэ үед хамгийн эхэнд  хятад хүнсний ногоо, жимснээс татгалзаж, дархлаа сулруулдаг чихэр, амттанаас татгалзах хэрэгтэй. Манай орны хувьд өвөл болмогц цэвэр жимс ногооны хомсдол үүсдэг энэ үед чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн, амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг өрхийн хэрэглээ болон хүүхдэдэээ хэрэглэх нь зүйтэй.

КОРОНАВИРУС БОХИРЫН ШУГМААР ДАМЖДАГ УУ?

Коронавирусын тархалтыг улс олон бүр судлаж байгаа ба үүний нэг нь Хонконг билээ. Хонконгт орон сууцны барилгад бохирын шугам дахь шавжаар дамжин коронавирус оршин суугчдад халдварласан байх эрсдэл үүссэн байж болзошгүй гэж үзэж таамаглаж байна.  2003 онд SARS-н дэгдэлтийн үед нэгэн барилгын бохирын шугамаар дамжин, оршин суугчдын дунд тархаж байсан удаатай. Тиймээс зөвхөн Хонконг гэлтгүй та ч гэсэн олон нийтийн газраар ариун цэврийн өрөө хэрэглэхдээ ариун цэврээ дээд зэргээр хангах гэрийнхээ 00- болон суух зориулалттай хэсгийг бактерийг 99% устгах гадаргуу цэвэрлэгч Cilit Bang-р ашиглахыг зөвлөе.

Хүн бүр урьдчилан сэргийлэлтийг тогтмол сайн мөрдөж чадвал халдварт өвчин бүрийг давах боломж бий. Мөн түүнчлэн  байгаль эх дэлхийтэйгээ зөв харьцаж, зэрлэг амьтдыг өөрсдийн ашиг сонирхолдоо ашиглахгүй байцгаая.

Source: South china morning post, Unicef Mongolia, Wikipedia, World health organization  , Unlock podcast

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН АХЛАХ МЕНЕЖЕР Б.БАТСУУРЬ

Ярилцлагынхаа ээлжит зочноор Нано Интернэйшнл компанид ажилладаг манлайлагчдын нэг борлуулалтын ахлах менежер Батсуурь-тай ярилцлаа. Тэрээр борлуулалтын чиглэлээр 10 жил ажиллаж байгаа бөгөөд ба энэхүү FMCG салбарт багагүй хуримтлуулсан туршлага, амжилттай ажиллах арга барил, нууцаас нь хуваалцлаа. Ингээд түүний ярилцлагыг хамт сонирхцгооё!

Байршил: WW center 10 давхар

Албан тушаал: Modern trade,CRM хариуцсан ахлах менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол:  Хамгийн хурднаар харилцагчтай хамтран, хэрэглэгчийн тэргүүн сонголт байж  үнэнч хэрэглэгчийг бий болгох Хэрэглэдэг гар утас:  RedMI note 6

1.    ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний ажлын арга барил онцлог гээд тийм нээх сүртэй зүйл байхгүй дээ. /инээв/  Өглөө болгон ажилдаа ирээд юуны өмнө багынхаа гишүүдтэй уулзаад тулгамдаад байгаа асуудлыг сонсоод туслахыг хичээдэг. Туслана гэдэг нь өөрийн саналаа хэлээд урьд нь өөрт тохиолдож байсан зүйл бол хэрхэн  яаж шийдэж байсан тухайгаа яриад  шийдлийг өөрт нь үлдээгээд гүйцэтгэл дээр нь хяналт тавьж ажиллахыг урьтал болгодог. Миний хувийн бодол бол намайг байхгүй байсан ч ажлын ерөнхий үйл ажиллагаа өрнөж байхаар зохион байгуулж хүмүүсээ өөрсдөөр нь ажлыг чөлөөтэй хийлгэх дээр анхаарч ажилладаг.  Өдөрт ажлын 8 цагийн 4-5 цагийг л маш үр дүнтэй бүтээмжтэй ажиллахад ерөнхийдөө ихэнхи ажил нугарчихдаг шүү. /Инээв/ Ер нь ажилтан завгүй байна гэдэг удирдлага муу байгаагийн шинж гэдэгтэй санал нэг байдаг. Борлуулалтын ажилтан хүн дэлгүүрээр маш сайн ажиллах хэрэгтэй байдаг тул 7 хоногт багадаа 3 удаа дэлгүүрээр ажиллаж зах зээлийн судалгаа хийх өрсөлдөгчөө судлах зэрэг ажлуудыг хийдэг. Гадуур ажиллаж байхад л шинэ шинэ санаа орж ирнэ шүүдээ. Эхний дэлгүүрээр ороход нэг шинэ зүйл , дараагийн дэлгүүр ороход ахин нэг шинэ зүйл харах гэх мэтээр.... л ажилладаг даа.

2.    ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Би ихэвчлэн Google Docs,  Powerpoint, Excel болон мэдээллийг хурдан солилцох үүднээс  Workplace, Whatsapp аппликэйшн болон программуудыг ашигладаг. Хэрвээ ажлын байранд дээр аль болох ойрхон байгаа бол уулзаад л асуудлаа ярилцаад шийдэх нь хялбар байдаг.

3.    ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Манай оффис их тухтай шдээ. Эхэндээ сайн дасаж өгөхгүй байдаг байсан.....Одоо бол өөр шүү.

4.    ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж сайн төлөвлөх хэрэгтэй. Мөн борлуулалтын  ажил бол хүнээс маш их хамааралтай байдаг тул нэг мэйл, мессеж ч юмуу чат бичээд хариу хүлээгээд сууж байснаас шууд нүүр тулаад ярилцаад ,асуудлаа ярилцаад ажиллахад илүү цаг хэмнэдэг.

5.    ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өглөө ирээд дэвтэр дээрээ төлөвлөөд, гадуур дэлгүүрээр ажиллаж байхдаа гар утас дээрээ note ашиглаж тэмдэглэлээ хөтөлдөг. Өглөө ажилдаа ирэхдээ машиндаа бодно тэр зүйлүүдээ ажил дээрээ ирээд тэмдэглэдэг гэх үү дээ.

6.    ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Борлуулалт /инээв/. Би борлуулалтын салбарт одоогоор бараг 10 жил ажиллаж байна. Тэгэхээр борлуулалт л юм даа.

7.    ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Одоо хийж байгаа ажлын онцлог маань маш хурдтай байж, харилцагч хэрэглэгчээ маш сайн мэдэрч хамтран ажиллах шаардлагатай болдог. За тэгээд эерэг сайн талууд ч байна хэцүү бэрхшээлтэй зүйлүүд ч байна тулгарсан зүйлүүдийг  дор дор нь   баг хамт олноороо шийдээд л явдаг.

Ярилцлага авж байх хугацаанд тэрээр хүнд бэрхшээлтэй талууд гарсан ч хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй гэж залуучууддаа хандан хэлж байсан юм.

8.    ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Компани маань саяхан бүтцийн өөрчлөлт хийсэн түүний дагуу  CRM багынхантай хамтраад харилцагчтай 2020 онд хамтран ажиллах гэрээн дээр ажиллаж байна. Тэгээд хамгийн чухал зүйл маань борлуулалт, дэлгүүрийн гүйцэтгэл тул энэ ажил дээр төвлөрч ажиллаж байна даа.

Борлуулалтын амин сүнс бол харилцагч дэлгүүр, хэрэглэгчээ сайн мэдрэх хэрэгтэй.

9.    ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би хөгжим нээх сонсдоггүй ээ. Харин эхнэртэйгээ болон гэр бүлээрээ хамт байхдаа байнга сонсдог. Ихэвчлэн машиндаа амралтын өдрөөр сонсдог гэж хэлж болноо.

10.    ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Одоогоос 3-4 жилийн өмнө их уншдаг байсан шүү. Сүүлийн жилүүдэд өмнөх шигээ их уншихаа байжээ. Сая хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдээр Ногоон нүдэн лам гэдэг романыг уншиж дуусгалаа. Хамгийн олон уншсан ном гэвэл улаан ном маань байгаа. /Амжилтанд хүрэх гал эрмэлзэл/ Энэ номоос л их урам зориг олж авдаг

11.    ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

/Инээв/ их нээлттэй л гэж боддог. Энэ зан маань ажилд сайнаар ч тэр муугаар аль алинаар нь л нөлөөлдөг байх.

12.    ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой  унтахдаа бол янз бүр. Манай хүүхдүүдээс их хамааралтай. Тэднийхээ хичээл номыг хийлгэнэ. Би  өдөр нь ажилтай байдаг болохоор оройн цагаар хүүгийнхээ хичээл сурлага дээр илүү анхаарч туслахыг эрмэлздэг. Өглөө бол ихэвчлэн 7 цагт босдог.

13.    ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ байдаг. Одоо бол гэртээ байнга байна.  Cаяхан  шинэ хүнээ өлгийдөн авж бяцхан гүнжтэй болсон гэрээс гарах эрх түр хаагдсан. /инээв/

14.    ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүлээсээ урам зоригийг авдаг. Мөн амжилттай хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн, амжилтаас урам зориг авч дараагийн ажилдаа эрч хүчтэй ханцуй шамлан ордог /Инээв/

15.    ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав Ээжийн минь зөвөлгөө хамгийн сайн нь. Тэр дундаа Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдэг үгийг байнга захидаг. Тийм болохоор зөв хүн байж үргэлж хичээж ажил амьдралаа үргэлж сайжруулахыг хичээдэг. Бас Батаа захиралын нэг хэлсэн зүйл байдаг. Маш том мөрөөд гэж

16.    НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛЫГ ДУРЬДВАЛ:

-Тав тухтай оффис

-Залуу хамт олон

-Өсөж яваа компани

-Дэлхийн шилдэг брэндүүд гэх мэт олон давуу талууд байгаа. Хүн ер нь өөрөө хүсээд  миний байх ёстой газар мөн гэж бодож байгаа бол өөрөө хичээгээд дасан зохицоод байгаа цаг хугацаандаа үр дүнтэй ажиллах нь чухал...

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

“Нано Интернэйшнл компани“ нийгмийн хариуцлагын хүрээнд бактерийн эсрэг Lifebuoy саванг 550 төгрөг болгож хямдрууллаа.

      MERS болон SARS зэрэг уршигт халдварт өвчний нэгэн төрөл болох Коронавирусийн хурдацтай тархалтын улмаас дэлхий даяар онц байдал зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа билээ. Ялангуяа манай оронд иргэдийн дунд вирусын эсрэг урьдчилан сэргийлэх туслах хэрэгслүүдийн /амны хаалт, бактерийн эсрэг саван, гар ариутгагч/ үнэ нэмэгдэх, хиймэл эрэлтээс болж нөөцөнд хомсдол үүсэх гэх мэт асуудлууд гарч эхэлсэн. Энэ бүх үнийн хөөрөгдөл, хиймэл эрэлт, нөөцийн хомсдлын эсрэг Нано Интернэйшнл нийгмийн хариуцлагын хүрээнд бактерийн эсрэг Lifebuoy гарын савангаа 50% буюу 550 төгрөг болгон хямдруулан Монгол улс даяар худалдаалж байна. Lifebuoy нь 100 гаруй жилийн түүхтэй Английн брэнд бөгөөд дэлхийн 2-р дайны хүнд үеүүдэд цэргүүдэд бактерийн эсрэг савангаа хандивлаж нийгэмд томоохон хувь нэмэр оруулж байсан түүхтэй. Уг саван нь 10 төрлийн бактерийг 10 секундын дотор 99.9% устгах үйлчилгээтэй. Түүнчлэн Эрүүл Мэндийн Яамнаас 2018 онд магадлан итгэмжлэгдсэн бүтээгдэхүүн юм. Корона вирусээс сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүхээс гадна гарын ариун цэврийг цаг тутам хангаж бактерийн эсрэг савангаар угаавал илүү үр дүнтэй.

Өдгөө Lifebuoy брэнд нь дэлхийн хамгийн анхны бактерийн эсрэг саван бөгөөд Дэлхийн 1-р дайнаас эхлэн нийгмийн маш олон ажилд хариуцлагатайгаар оролцдог бөгөөд энэ удаад Корона вирусээс урьдчилан сэргийлэх аянд дэлхийн олон орон нэгдээд байгаа билээ. Тус брэнд нь дэлхийн алдарт Unilever компанид харьялагдаж байгаа ба монгол дахь албан ёсны дистрибютерээр Нано Интернэйшнл компани ажиллаж байна. Lifebuoy бактерийн эсрэг саванг бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалж байна. 

Facebook page: Unilever Mongolia 

ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ СУУДЛЫН АВТОМАШИНААР ШАГНУУЛЛАА

“НАНО ИНТЕРНЭЙШНЛ” компанийн UNILEVER  бизнес нэгж  нь өнгөрөгч 2019 онд орон нутгийн харилцагчдынхаа дунд “АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” шилдэг харилцагч шалгаруулах уралдаан зарлаж шинэ оны эхэнд ялагчдаа тодруулан, шагнан урамшууллаа.

Уралдаанд 16 аймаг түүнчлэн Дархан, Эрдэнэт хотын нийт 100 гаруй харилцагч оролцсоноос 37 харилцагч шагнуулсан ба супер шагнал нь СУУДЛЫН АВТОМАШИН мөн гэр бүлийн хамтаар гадагшаа АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ гардан авлаа.

Шагналын эздийг Тэрэлжид байрлалтай redrock resort-д  хүлээн авсан бөгөөд Unilever бизнес хариуцсан захирал Н.Оюунбаатар “БИЗНЕС ХӨГЖИЛ” сэдвээр  хэлэлцүүлэг хийсэн бөгөөд харилцагчдын зүгээс тархи цэнэглэсэн сайхан семинар боллоо хэмээн сэтгэл өндөр нутаг буцсан юм.

Нийт 37 харилцагч шагнуулснаас 23 харилцагч мөнгөн шагнал, 29 хүн гадагшаа аялах эрхийн бичгээр, 2 хүн суудлын авто машинаар тус тус шагнуулсан юм.

Дархан хотод 2020.01.17-ны өдөр, Эрдэнэт хотод 2020.01.18-ны өдрүүдэд тус тус хүлээн авалт зохион байгуулан шилдгүүддээ шагнал урамшууллыг гардуулсан юм.

Уралдаанд оролцсон бүх харилцагч нартаа баярлалаа

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

UNILEVER

“АДИЛАКС КОМПАНИ“ НАНО ГРУППТ НЭГДЛЭЭ

Монгол Улсад ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж, нийт ажиллагсдын 88 орчим хувийг ажлын байраар хангадаг гэсэн тоо баримт байна. Хувийн хэвшлийнхэн ажил олгодог, улсын төсвийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг гол салбар юм. Бизнесийн орчинд нөлөөлж буй нөлөөллөөрөө ч хувийн компаниуд тун өндөрт жагсдаг. Энэ бизнесийн орчинд энэ онд олон өөрчлөлтүүд гарах төлөвтэй байгаа ба  бүхий л төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг олон сорилтууд, олон өөрчлөлтүүд хүлээж буй гэж мэргэжилтнүүд дүгнэсээр байна.

   Монголын бизнесийн салбарт тэртээх 30 гаруй жилийн өмнө үүсэхээс эхлэн ажилласан Адилакс компани үйл ажиллагаагаа Нано групп рүү шилжүүлжээ. Санлайтаар аяга тавгаа гялалзуулаарай, найрлагандаа 100% чийгшүүлэгч тос агуулсан Даав саван зэрэг олон рекламаараа хэрэглэгчдийн танил болсон олон бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж байснаар нь хэрэглэгчид андахгүй. Дэлхийд гэр ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Юнилевр компанийн Монгол дахь албан ёсны дистрибъютерээр ажиллаж байсан Адилакс компанийн гол бизнесүүдийг ийнхүү Нано групп шилжүүлэн авснаар импорт худалдааны салбарт тэргүүлэгч болох байр сууриа бататгажээ. Бүхнээс түрүүнд, өндрөөс өндөрт уриатайгаар ажилладаг нийт 1,200 гаруй ажиллагсадтай Нано Групп нь импорт худалдааны Нано Интернэшнл, хувцасны жижиглэн худалдааны Нано Фэшн, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын Ремакс, конвенинс дэлгүүрийн сүлжээ Сиркл К зэрэг компаниудаас бүрддэг групп компани юм.

      Импорт худалдааны Нано Интернэшнл компани бидний хэзээний өдөр тутмын хэрэглээ болсон Лэйс Чипс, Чупа Чупс чихэр, Ментос бохь, Нивеа гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Сёосс, Фа үс болон арьс арчилгаа, Лоакер өрмөнцөр, Нутрилон хүүхдийн тэжээл, Ваниш толбо арилгагч, Аквафреш , Сенсодин ам арчилгааны бүтээгдэхүүн, Меррис хүүхдийн живх зэрэг 3,600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг ба Монгол орныг хамарсан 8,500 гаруй жижиглэн худалдааны цэгт бараагаа хүргэдэг томоохон логистик түгээлтийн сүлжээтэй компани бөгөөд Адилаксын бизнесийг шилжүүлэн авснаар Даав, Вазелин арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, Кэмэй, Люкс савангууд, Липтон цай зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэх боломжтой болжээ.

http://www.nanointernational.mn/

http://www.circlek.mn/

http://www.remax.mn/

 

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЕНЕЖЕР Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Хамт олон дундаа чадвар, бүтээмжээрээ цойлж буй ажилчдынхаа арга барилаас хуваалцдаг БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? цуврал нийтлэлийн маань энэ удаагийн дугаарт Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын менежер Т.Нандин-Эрдэнэ уригдан оролцлоо. Чадварлаг хамт олныг бүрдүүлж, хөгжүүлж ажиллаж буй энэхүү залуу, эрч хүчэй бүсгүйн ажлын арга барилтай хамтдаа танилцацгаая.

 

Албан тушаал: Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын менежер

Хэрэглэдэг гар утас:  Samsung A50

Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad I5

Сошиал хуудас:  FB: Nandin-Erdene Todgerel ,   Instagram: nandin_____

 

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд ямар ажлыг хэнтэй хамтарч баг болж хийж байгаагаас хамааран ажиллах арга барилуудаа тухай бүрд нь өөрчилдөг. Багаараа ажиллах, ганцаараа ажил дааж авахаас шалтгаалаад зохион байгуулагч, гүйцэтгэгч, туслах, ахалж ажиллах гэх мэт олон статустай оролцох үеүд зөндөө гардаг. Аль болох ямар ч ажил, ямар ч үүрэг рольтой оролцож байсан тухайн ажлыг амжилттай хийж дуусгахын тулд уян хатан байхыг эрмэлздэг. Ерөнхий үндсэн арга барил гэвэл юу ч хийсэн илүү шинэлэг, урьд өмнө хийгдэж байгаагүй чиглэлээр маш эмх цэгцтэй өвөрмөцөөр хийхийг хичээдэг. Ингэхийн тулд интернеттэй их найзалж шинэ соргог зүйлсийг уншиж судалдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлын орчинд: Microsoft Office, Whatsapp, workchat /workplace/, keep note

Чөлөөт цагаараа: Facebook, Instagram , Netflix, podcast app-ууд түлхүү ашигладаг. 

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Бид албаараа нэг өрөөнд суудаг. Багаараа хамт сууж ажиллахын давуу тал нь яаралтай асуудлууд дээр шийдэл олохын тулд шууд шууд ярилцаад шийдээд явчихдаг. Хүний нөөцийн албаны ажил үүргийн үр дүнг ажилчдын сэтгэл ханамж, тулгамдсан асуудлуудыг нь оновчтой шийдвэрлэсэн байдал ,тогтвор суурьшил, өсөж хөгжсөн байдал, үр бүтээмж зэргээр тодорхойлдог. Иймдээ ч өдөр тутамдаа маш олон хүмүүстэй уулзаж, харилцаж ярилцах хэрэг гардаг. Их уян хатан, төвлөрч ажиллах шаардлага гардаг. Ажлын орчны хувьд бужигнасан, нэг ажлаас нөгөөрүү шилжсэн, гэнэтийн ажлууд их гарч ирдэг, нүд ирмэхийн зуур л цаг өнгөрдөг орчин юм уудаа. /инээв/

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд цаг хэмнэх хамгийн шилдэг арга бол ажилдаа дуртай байх, төвлөрөх, зөв зохион байгуулалт хийх. Хүн яг сайн төвлөрч сууж чадвал ямар ч ажлыг асуудалгүй дуусгачихдаг юм шиг санагддаг. Зөв зохион байгуулалт гэдэгт утас мэйл, уулзалт, цуглаанд оролцох, давхцуулахгүй бас хаягдуулахгүй төлөвлөлт хийхийг хэлж байгаа юм. Чадвал олон ажлыг нэг зэрэг хийгээд, үнэхээр боломжгүй бол нэг нэгээр нь эмх цэгцтэй хийж эхлэх хэрэгтэй. Мэдээж энэ бүхний түрүүнд хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, дуртай байх хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэдэг үг надад туйлын үнэн юм шиг санагддаг. 

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Утсан дээрээ: Keep note,  компьютер дээр: notepad,  хурал зөвлөгөөний үеэр тэмдэглэлийн дэвтэр. Хэрэв нэг зэрэг олон ажил давхцах юм бол наадаг өнгийн цаасан дээр to do list  гэж жагсааж бичээд наачихдаг. Тэгээд хийж дууссан ажлуудаа балаар дараад, тэмдэглэсэн цаасаа базаад хаях гоё байдаг шүү.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Зохион байгуулах, гүйцэтгэх, шинийг санаачлах. Заримдаа хамт олны дундаас сайн сонсогч, сайн зөвлөгч гэсэн сайшаалууд ирдэг. /инээв/

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? Эерэг болон сул талууд

Гэртээ хүүхдүүд асуудал гарвал ээж аавдаа ханддаг шиг байгууллагын хувьд ажилчид тусламж дэмжлэг хэрэгтэй үед хүний нөөцийн албаруугаа хамгийн түрүүнд ханддаг. Хүний нөөцийн менежер гэдэг нэг талаараа сэтгэл зүйч шиг л байдаг. Хүсэлт бүрд нь тохирсон дэмжлэг туслалцааг өгөхөд баярласан байхыг нь харах, мөн ажилчиддаа зориулж арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж хүмүүсийн баярлаж инээж байгааг харах нь хамгийн сайхан байдаг.  Гаднаас олон төрлийн хүнтэй ярилцлаганд орж хүн бүрийн туршлагыг сонсож мэдрэх нь их сонирхолтой байдаг. Энэ бол миний ажлын хамгийн том давуу тал. Нөгөөтэйгүүр олон төрлийн зан чанар, сэтгэл зүйтэй хүмүүстэй харилцдаг учир маш болгоомжтой ярьж, сонсож, үйлдэл хийхгүй бол заримдаа үл ойлголцох асуудал гардаг. Мөн түүнчлэн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын менежерийн хамгийн их тулгамддаг асуудал бол сайн мэргэжилтнийг богино хугацаанд шалгаруулж олж авах юм. Ихэнхдээ зөвхөн нэг зэрэг нэлээд хэдэн орон тооны асуудлууд үүсдэг нь сандраадаг даа. /инээв/

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хамгийн яаралтай байгаа томоохон ажлууд гэвэл шинэ ажилчиддаа зориулсан дасан зохицох хөтөлбөрийн боловсруулалт, сонгон шалгаруулалтын аргачлалуудыг шинэчлэн, хөгжүүлэх ажлыг хийж байна. Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан байгууллагын шинэ жилийн арга хэмжээг хэзээ ч мартагдахааргүй сайхан зохион байгуулах тал дээр багийнхантайгаа хамт ажиллаж байна. Мөн саяхан нээгдсэн ажилчдын хоолны газрынхаа чанар, үйл ажиллагааг сайжруулах тал дээр болон үндсэн сонгон шалгаруулалтын ажлууд, бусад өдөр тутмын ажлуудыг хийгээд явж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?            

Оройтож ажиллах үедээ ганцаараа байвал chill out playlist  намуухан тавиад  ажлаа хийчихдэг. Өдрийн цагаар аль болох чимээгүй орчинд төвлөрч сууж байж гараас юм гардаг.  Ажлын цагаар нэг бол утсаар ярих, нэг бол хүнтэй ярилцлаганд орох, эсвэл ажилчидтайгаа уулзаж байдаг учраас хөгжим сонсоод суух боломж тэр бүр гараад байдаггүй  дээ.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/ НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоогоор яруу найрагч Л.Өлзийтөгс-н “Хотын үлгэрүүд” тууж өгүүллэг, мөн улс төр эдийн засгийн сэтгүүлч, тоймч  Moises Naim-ын “The End Of Power” зэрэг номыг уншиж байна. Л.Өлзийтөгсийн номыг унтахаасаа өмнө уншдаг. Хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн мэдрэмжүүдийн талаар нэлээн их бодол болгодог ном. The End Of Power-н хувьд илүү сэргэг үедээ уншиж, хурцлагдаж, өрсөлдөх чадварын талаар илүү ихийг мэдэж авдаг. Ажил ихтэй байгаа учраас нилээн л удаан уншиж байна даа /инээв/. Мөн гадуур явж байх үедээ юм уу  гэртээ юм хийж байх үедээ podcast, влогууд их сонсож үздэг. Зөвхөн гадаад гэлтгүй манайхан ч их хэрэгтэй, мундаг podcast-ууд хийдэг болсон байна лээ шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би өөрийгөө 100% нээлттэй хүн гэж хэлнэ. Миний сэтгэлзүй ямар байгаа нь нүүрэн дээр минь шууд л  ил харагддаг. Хэлэх юм байвал нөгөө хүндээ шууд л хэлчихдэг. Мэдээж тухайн хүн яаж хүлээж авах бол гэдгийг бодно. Энэ нь надад болон харилцагч хүнд их амар байхаас гадна миний эрхэлж буй ажилд их тусалдаг гэж боддог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Тухайн үеэсээ шалтгаалаад янз бүр. Ихэнхдээ 11 өнгөрөөж унтаад өглөө , 8 дөхүүлээд босдог.  Амралтын өдрүүдэд төлөвлөсөн ажил байхгүй бол тааваараа унтдаг. /инээв/ Би ер нь нойрыг маш их чухалчилдаг. Сайн унтаж тархиа амрааж байж илүү чанартай бүтээмжтэй ажиллаж чадна гэж боддог юм. Гэхдээ одооноос илүү эрт унтаад өглөө маш эрт 5 6 гээд босдог болох гээд зорилго тавьсан хичээж байна. /инээв/

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаараа фитнесс явж, кино үзэж, гэр бүл дотнын хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрөөдөг. Мөн эрүүл мэнд гоо сайхандаа зориулж заавал цаг гаргах хэрэгтэй гэж боддог. 

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би эхэлсэн ажлаа дуусгасныхаа дараа улам илүү хичээж ажиллах эрч хүчтэй болдог. Амжилттай явж байгаа хийж бүтээсэн зүйлтэй мундаг удирдагчдаас шинэ санаа, урам зориг авдаг.  Мэдээж гэр бүл, дотнын хүмүүсээсээ үргэлж эерэг энерги, аз жаргалыг авдаг шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж минь надад үргэлж : “Ямар ч ажил байсан их бага, жижиг том гэлтгүй үргэлж чин сэтгэлээсээ хийж бай” гэж байнга зөвлөдөг. Би ямар ч зүйлийг хийхдээ энэ зөвлөмжийг байнга санаж явдаг. Энэ бол миний амьдралд мөрдөгддөг хамгийн сайн зөвлөгөө юм. 

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

 

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - “НАНО ИНТЕРНЭЙШНЛ“ КОМПАНИЙН “UNILEVER“ БИЗНЕС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Н.ОЮУНБААТАР

 

Өнөөдрийн дугаартаа бид дэлхийн 150 гаруй улсад салбартай үндэстэн дамнасан корпораци болох Unilever компанийн Монгол дахь бизнесийг хариуцсан захирал Н.Оюунбаатарыг урьж ярилцлаа. Тэрээр МУИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, "Жем Интернэйшнл", "АПУ" зэрэг монголын томоохон компаниудын маркетинг, борлуулалтын төслүүд дээр гар бие оролцон, 10 гаруй жил худалдааны салбарт туршлага хуримтлуулаад буй юм. 

Түүний ажиллаж буй "Нано Интернэйшнл" компани нь 2017 оноос хойш "Unilever" корпорацийн 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тун амжилттай ажиллаж Азийн зах зээлд хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд буй. Ингээд тэрхүү өсөлтөд том хувь нэмэр оруулсан Н.Оюунбаатарын ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол, Улаанбаатар Эрхэлдэг ажил: “Нано Интернэйшнл” компанийн “Unilever” бизнес хариуцсан захирал Н.Оюунбаатар Хэрэглэдэг гар утас: iPhone X Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron 15 Сошиал хуудсууд: Oyunbaatar Oko (Facebook), Oyunbaatar Nyamjantsan (LinkedIn)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний ажлын нэг өдөр уулзалтаар эхэлдэг. Хурал гэхээсээ илүү багийхнаасаа түрүүлж тааралдсан хэнтэй ч хамаагүй чөлөөтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсож, зах зээл дээр болж буй үйл явдлын талаарх мэдээллийг авахаас гадна тухайн ажилтанд ажлаа үр дүнтэй явуулахад нь тулгарч буй саад бэрхшээлийг нь сонсож тохирсон зөвлөгөөнүүдийг өгөхийг хичээдэг. Энэхүү уулзалтаас авсан мэдээлэл, бидэнд тулгарч буй асуудлуудыг нэгтгэн, хэд хэдэн ангилалд хуваагаад тохирсон системээр хэрхэн шийдэж болох талаар үдээс өмнөдөө 2 цаг орчим төвлөрч суудаг даа. Нэг ажилтанд тулгарч буй асуудал бусад ажилтнуудад ч тулгарах магадлалтай учраас нэгдсэн нэг системээр шийдээд явбал асуудлууд нь эргээд өөрөө өөрийгөө засаад эхэлдэг. Ингээд л бидний асуудал, шийдлүүд маань эхний болон дараагийн сайжруулсан хувилбар тэрний дараах гэх мэтээр боловсрогдсоор байдаг. Магадгүй компанийн амжилт, хөгжлийг асуудал нь хэр хөгжсөн, түүнийг шийдвэрлэх хувилбар нь хичнээн шат ахиснаар нь тодорхойлж болох юм. Харин үдээс хойшдоо бизнесээ хэрхэн хөгжүүлэх, дараагийн алхам юу байж болоход төвлөрөхөөс гадна ажилчиддаа зориулсан сургалтын материалуудыг бэлдэхэд илүү цаг заваа зарцуулдаг. Мөн долоо хоногийн нэг өдрийг заавал харилцагч нартай уулзалт хийж өнгөрүүлдэг юм.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, АПП ТАНЬ ЮУ ВЭ?

Microsoft Excel болон Power BI програмуудыг түлхүү ашигладаг. Гар утас, компьютерын аль алин дээр хөтлөөд явахад амар. Харин багийнхантайгаа мэдээлэл солилцохдоо WorkplaceWhatsAppMessenger зэрэг апп-уудыг ашиглаж байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх хамгийн сайн арга бол сайн төлөвлөх л болов уу. Сайн төлөвлөсөн ажлаас л сайн гүйцэтгэл гарна. Ингэснээр нэг ажлаа олон дахин хийхгүйгээр, дахин алдаа гаргахгүйгээр үр дүнд хүрэх боломжтой. Хамгийн гол нь багийнхандаа ямар зорилгын төлөө юу хийх гэж байгаагаа тодорхой болгож, хийж буй ажлынхаа утга учир, үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй гэж боддог.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би жилийн бизнес төлөвлөгөөнд маш их ач холбогдол өгдөг. Бизнес төлөвлөгөөн дээр жилийнхээ бүх дүр зургийг өнгөтөөр хэнд ч ойлгомжтой байхаар буулгахыг хичээдэг. Нэгэнт бидний зурсан зураглал 365 хоногийн турш хүн бүрийн оюун санаанд нь хийхээр төлөвлөж буй бүх ажлынх нь мөн чанар, огтлолцол нь болдог тул бидний хийх ажлын жагсаалт болж хувирдаг. Тиймээс миний болон манай багийнхны ажлын жагсаалт бол жилийн өмнө гаргаж байсан бизнес төлөвлөгөө юм. Харин тэмдэглэлийг "Microsoft Excel" программ дээр "Business plan tracker" гэсэн файл үүсгэн түүн дээрээ гүйцэтгэлээ өдөр бүр хөтөлдөг. Үүнийгээ хаа нэгтээ гар утсан дээрээсээ ч хараад тэмдэглэгээ хийгээд явдаг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би ажилдаа дуртай. Амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан, цаашид ч зарцуулсаар байх учраас дургүй байх ч боломжгүй юм. Нөгөө талаас манай багийхны ажилдаа хандах хандлага надаас улбаатай. Би ажилдаа дуртай байж, тэд нар ч мөн ажилдаа дуртай болдог. Хийж буй ажлынх нь эерэг, сайхан талуудыг харуулж, ойлгуулж байх нь миний үүрэг. Үүний тулд би өөрөө ч жинхэнэ утгаар том дүр зургаар нь бизнесийнхээ ирээдүй, гоё сайхан талуудыг харж, мэдэрсэн цагт л энэхүү үүргээ гүйцэтгэх боломжтой болно шүү дээ. Дистрибьюшн бизнесийн онцлог нь хоёр зах зээлд ажилладаг платформ юм. Хоёр тал руугаа ажилладаг систем гэсэн үг юм. Дотоод зах зээлд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг бол гадаад харилцагч нартай бизнесийн харилцаа үүсгэдэг. Бид өнөөдөр хэдэн тал руу ажиллаж, хэчнээн салаа платформ удирдаж байгаагаараа өөрсдийгөө хэр түвшинд хөгжиж байгааг мэдэх боломжтой. Дотоодын зах зээл бол зөвхөн нэг тал нь. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаагаа явуулж буй томоохон дистрибьюшн компаниудыг нэгтгэх, бөөний худалдааны зах зээлийг хөгжүүлэх асуудал бол магадгүй гуравдагч систем байж болох юм. Цаашлаад ложистик үйлчилгээ, зөвхөн бөөний худалдаачдад зориулсан хүний нөөцийн систем, онлайн худалдааны сүлжээ зэрэг салбарлан хөгжих боломжтой.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, магадгүй 3-5 жилийн турш тасралтгүй хөгжүүлсээр байвал хаана хүрч болохыг тодорхойлон түүнд хүрэх арга зам, системийг боловсруулах ажилдаа сайн болов уу. Үүнийг арай удаан хугацаанд, олон дахин хийсэн байж магадгүй. Гэхдээ үүнийг нэг хүн хийх боломжгүй л дээ. Харин юунаас эхэлж, хэрхэн яаж хийхийг багийхандаа зөвлөөд, чиглүүлээд л явдаг даа.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор Монголчуудад ахуйн хэрэглээний шинэ соёлыг бий болгож, зах зээлд өнөөдрийг хүртэл тэргүүлэгч нь байсаар ирсэн "Адилакс" компани манай компани руу Clear, Sunsilk, Dove, Vaseline, Suave брэндийн үс арчилгаа болон Lipton цайны брэндүүдийг шилжүүлэн өгөх үйл явц дуусч байна. Энэ хүрээнд  бид ирэх сарын нэгнээс эхлэн үс, бие арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь шинэ бодлоготойгоор хэрэглэгчдээ хүргэх гэж байна. Мөн бөөний худалдааны зах зээлийг хөгжүүлэх, онцгой эрхтэй компаниудын бодлогыг нэгтгэх ажлыг эхлүүлж байгаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг брэнд бүтээгдэхүүний зөвхөн 10 хүрэхгүй хувийг онцгой эрхтэй компаниуд нийлүүлдэг. Үлдсэн 90 хувийг ганзгаар буюу хувь хүмүүс оруулж ирдэг. Энэ нь далд эдийн засаг, баталгаагүй бүтээгдэхүүний эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Мөн ложистикийн дэд бүтцийг нэгтгэх, салбарын зардал бууруулах ажлыг хэн нэгэн нь эхлүүлэх ёстой.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Миний хувьд өдөрт дор хаяж 30-аас дээш минутыг ном уншиж болох подкаст сонсоход зарцуулахыг хичээдэг. Өглөө, орой ажил гэрийн хооронд явахдаа подкаст түлхүү сонсдог бол гэртээ байгаа үед ном уншдаг. Одоогоор Вэрнэ Харнишийн “Бизнесээ томруулах нь” болон “Crafting & Executing strategy” зэрэг номыг уншиж байна.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?

Тухайн нөхцөл байдлаас шалтгаан янз бүр байдаг даа. Нээлттэй байх шаардлагатай үед багийнхантайгаа илүү ойр дотно, нээлттэй байдаг бол чухал асуудал тулгарсан, төвлөрөх шаардлагатай үедээ аль болох чимээгүй газар, ганцаараа байхыг илүүд үздэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ажлын ачааллаас шалтгаалан ихэвчлэн орой 12 цагт унтаад, өглөө 7 цагт босдог. Сайн унтаж амарч чадаагүй бол маргааш нь бүтээмжгүй болох гээд байдаг тул аль болох нойроо хангалттай авч, толгойгоо амраахыг хичээдэг дээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Аливаад төвлөрөх, сэтгэн бодох үедээ хөгжим сонсдоггүй. Нэг төвлөрвөл хэдэн цагаар сууж, гараасаа юм гаргахыг хичээдэг. Харин машин унах, гадуур явах зэрэг толгой ажиллуулах шаардлагагүй үед төрөл бүрийн хөгжим сонирхож сонсдог доо.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ аль болох гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, хүүгээ юу хийхийг хүсэж байна, тийш нь дагуулж явдаг. Харин амралтын өдрүүдээр спортоор түлхүү хичээллэж, найз нөхөдтэйгөө сагсан бөмбөг тоглож, дугуйн аялал хийдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Уур бухимдал, атаа хорсол, хувиа хичээх үзлээ хойш нь тавьчих юм бол бидний эргэн тойронд сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлс маш олон байна. Эцсийн дүнд, хүн ер нь хүнээсээ л эрч хүч, урам зориг авдаг. Эд зүйлсээс урт хугацааны турш урам зориг, эрч хүч авах нь юу л бол. Хүмүүс хамтдаа ямар нэг зүйлийн ард гарснаараа л урам зориг, эрч хүч авдаг. Харамсалтай нь, зарим тохиолдолд явцын дунд бие биенийхээ урмыг хугалах тохиолдол бий. Тиймээс өдийг хүртэл аливаа асуудал, ажил, саад бэрхшээлийн ард хамтдаа гарсаар яваа найз нөхөд, хамт олон, гэр бүлээсээ л хамгийн их урам зориг, эрч хүч олж авдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

"Хэн нэгний хувьд хамгийн итгэл даах нэгэн нь байгаарай" гэж одоог хүртэл аав маань захидаг. Баг хамт олон, удирдлагууд маань итгэсэн болохоороо л миний шийдвэрийг дагадаг гэж боддог. Тиймээс би тэдний итгэлийг алдахгүйн тулд дутууг нь нөхөж, хараагүй өнцөгийг нь олж, зөв тийш нь чиглүүлэхийг үргэлж хичээж байдаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Та бүхэн өөрсдөөсөө "Одоо хийж буй ажил чинь чамайг зовоож байна уу? Хэцүү санагдаж бүр зугтаамаар байна уу? гэж асуугаад үзээрэй. Хэрвээ үгүй гэж хариулж байвал та хэтэрхий амар тайван замыг сонгосон байна. Ийм тохиолдолд хүн хэзээ ч хөгждөггүй бүр үеийнхнээсээ хоцорсон байх болно. Тиймээс залуу байгаа дээрээ ажлын ачаалал авч, зовж ядарч, бусдад шүүмжлүүлж, алдаа гаргаж үзээрэй гэж хэлмээр байна. Энэ бүхний дараа чи фитнессээр тууштай хичээллэдэг тамирчин шиг л ажилладаг болсон байна.· Өнөөдөр залуус нарийн мэргэжил эзэмших гэхээс илүү хувийн ур чадвараа (soft skills) хөгжүүлэх нь илүү чухал болжээ. Технологи хөгжихийн хэрээр бидний хийж буй олон ажлын шийдлийг хүний оролцоогүйгээр шийддэг болсон учраас технологийн хийх боломжгүй зүйлс буюу бусадтай харилцах, ойлгож, хамтран ажиллах ур чадвараа илүүтэй хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Бид ажилд авч буй хүмүүсээсээ дээрх чадвар байгаа эсэхийг л түлхүү харгалздаг. Ямар боловсролтой, хэр их туршлагатай гэдэг нь дараагийн шалгуур юм.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

 

ИНСТАГРАМД ТРЭНД БОЛЖ БУЙ НҮҮР БУДАЛТУУД

                                     

2018 онд тод өнгийн саатай контур, саатай тен, сэвхтэй дүр төрх гэх мэт өвөрмөц хэв маяг агуулсан энгийн байдлыг эвдсэн будалтууд ноёрхсон билээ. Харин энэ жилийн трэнд нүүр будалтад гранж будалтууд алдартай болсоор байгаа ба Make Up артистуудын инстаграмд дэлгэрүүлж буй онцгой нүүр будалтуудыг сонирхоцгооё.

1. Илүү гэрэлтсэн зугаатай нүд

Уламжлалт нүд будалтыг халсан зугаатай тод, өнгөлөг нүд будалт нь 2019 оны загварын шоуны нүүр будалтад зүй ёсоор орсон ба одоо ч инстаграмд трэнд болсоор байна. Энэхүү будалтыг доорх байдлаар өөр дээрээ туршаад үзэхийг зөвлөе. Мэдээж өдөр тутамд зохимжгүй ч онцгой үдэш, зураг авалтад чамайг өөр өнцгөөс харуулах болно.

                                                        

Photo by@iemakeupartistry

2. Гялалзуулагч, гялалзуулагч илүү их гялалзуулагч /gloss/

Мэдээж 2019 онд гялалзуулагчтай уруул өнгөлөгч, будаг трэнд болж матт уруулын будгийн замнал дууссан билээ. Энэ удаа мэргэжлийн артистуудын дунд хацар гялалзуулагч алдартай болсон ба нүүр будалтад гялалзуулагч чухал үүрэг гүйцэтгэж байгааг доорх инстаграмаас үзэхээ мартуузай. Эдгээр глосс будалт нь бараг шил шиг л чиний арьсыг гялалзуулна гэдэг нь дамжиггүй.

                                                                                                

   Photo by@jaclyhill

3. Хурц тод өнгөтэй, гялалзуулагчийн оронд нягтарсан гялалзуулагч сонгож буд.

Одоо үед бүсгүйчүүд гүн гялалзуулагч буюу Glitter-н оронд нягт сайтай Shimmer хэрэглэдэг болсон ба энэ нь бүсгүй таны төрхийг илүү натурал харагдуулахаас гадна будалтыг илүү гэрэлтүүлж өгдгөөрөө давуу талтай юм.

                                                                                                                       

4. Илүү гүн улаан уруул.

Бүсгүй та мэднэ биздээ? Эмэгтэй хүн уруулаа будсан үедээ ямар эрч хүчтэй харагдгийг... Улаан өнгийн уруулын будаг бол бүх цаг үед нүүр будалтын классик өнгө байсан ч чи илүү трэндлэг, бусдаас онцгой харагдахыг хүсвэл хүрэн өнгөн дээр суурилсан гүн өнгийг санал болгож байна. Жишээ нь Бордо гүн улаан өнгө, хүрэн өнгөн дээр суурилсан гүн улаан өнгөнүүд нь таныг ихэмсэг харагдуулна гэдэг итгэлтэй байна.

                                                                  

Photo by@desiperkins  

      Ингээд охид, бүсгүйчүүд минь мэргэжлийн make up артистуудын зөвлөж буй нүүр будалтыг өөр дээрээ туршиж, будалтаа өөрчлөөд нэг үзээрэй. Мэргэжлийн болон хөнгөн нүүр будалтыг гүн цэвэрлэх мицелляр ус, ганцхан арчилтаар төгс цэвэрхэн арьсыг бүтээх болно. 

• Make up expert нэг үе шаттай мицелляр ус нь өдөр тутмын энгийн будалт хийдэг бүсгүйчүүдэд зориулагдсан ба 100% усаар угаах шаардлагатай ул мөр үлдээдэг будгийг ч бүрэн арилгана.

• Make up expert хоёр үе шаттай мицелляр ус нь мэргэжлийн болон хүнд будалт хийдэг, удаан хугацааны турш будагтай байдаг охид, бүсгүйчүүдэд зориулсан шинэ хувьсал бүтээгдэхүүн юм. Найрлагадаа тос агуулсан тул хүнд, усны хамгаалалтай бүх будгийг гүн гүнзгий цэвэрлэнэ.

Nivea брэндийн албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook: Nivea Mongolia

ХҮҮХДИЙГ ТОГТМОЛ ЦАГТ УНТАХ ХЭВШИЛД ХЭРХЭН СУРГАХ ВЭ?

                                                               

      Өдрөөс өдөрт хорвоотой танилцаж буй бяцхан үрсээ тогтмол цагт унтуулж, шөнийн турш амгалан тайван нойрсуулах нь ээж хүн бүрийн хүсэл байдаг гэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл бидний дэргэд өсөн торниж буй хүүхдийн бяцхан тархи  өдрийн турш насанд хүрсэн хүнийхтэй ялгаагүй ачаалладаг бол физиологийн төвшинд хүүхэд унтах нь биднээс ялгаатай байдаг. Мэргэжилтнүүд хэлэхдээ хүүхэд өдөр болон шөнө нойроо сайн авч, тогтмол цагт амарснаар хүүхдийн тархи болон биеийн хөгжилд маш их эерэг нөлөөтэй гэжээ.  Гэхдээ хүүхэд бүр эцэг эхчүүдийн амьдралын хэв маягаас хамааран тэр бүрчлэн тогтмол цагт унтаж чаддаггүй, нөгөөтэйгүүр хүүхэд өсөхийн хэрээр тоглож сэрүүн байх цаг нь ихэссэнээр орой унтахгүй эсвэл оройтож унтах тохиолдол түгээмэл бий. Энэ нь хүүхдийг хэвшмэл цагт унтах дадалд сургаагүйтэй холбоотой гэж тайлбарлаж болох юм.

ТЭГВЭЛ ХҮҮХЭД УНТАХ ЁСТОЙ ЦАГТАА УНТААГҮЙ ЭСВЭЛ НОЙР ДУТУУ, ХЭТЭРХИЙ ОРОЙ УНТАХ НЬ ХҮҮХДЭД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

  1. Дутуу нойр хүүхдийн аашийг эвддэг

Хүүхэд шөнө хэд хэдэн удаа сэрэх нь тав тухгүй байгаагийн илрэл юм. Цаашлаад дутуу нойртой хоносон хүүхэд маргааш ааш муутай болж өглөө, өдрийн хоол идэх дуршил буурдгийг эрдэмтэд нотолжээ. Өөрөөр хэлбэл хүүхэд таагүй хоносон мэдрэмжээ эцэг эх болон хэн нэгэнд муухай аашилж мэдрүүлэх, сэтгэл хөдлөлөө гаргах гэх мэтээр илэрхийлж байдаг.

     2. Нойр муутай хүүхдийн өсөлт хоцрогддог.

Унтаж буй хүүхдийг хараад чухам энэ үед л өсдөг байхдаа гэсэн бодол төрж байсан уу? Тэгвэл хүүхэд өдөр болон орой тогтмол цагт нойрсож байх үед өсөлтийн гормон боловсордог харин нойр муутай хүүхдүүдийн өсөлт хөгжил нь хоцрогдоод зогсохгүй дархлааны системээ хүртэл алддаг байна.

                                                          

 ТИЙМЭЭС ХҮҮХДЭЭ ТОГТМОЛ ЦАГТ, АМГАЛАН БӨХ УНТАХАД ХЭРХЭН СУРГАХ ВЭ?

     Ээжүүдийн түгээмэл тохиолддог асуудлын нэг бол хүүхэд шөнийн турш унтахдаа 4-5 удаа сэрэх нь нэг талаараа ээжүүдийг ядрааж багахан асуудал болсоор байна. Эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхэд бүр шөнө сэрэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ бид өөрсдөө бяцхан үрсээ зөв цагт, тав тухыг хангасан нөхцөлд унтуулах оролдлого хийвэл хүүхэд шөнийн турш сэрэхгүйгээр нойрсож чадна. Үүнд:

         1. Тогтсон дадлыг бий болго.

Хүүхдээ унтахын өмнө үргэлж хийдэг дадлыг бий болгох хэрэгтэй. Хүүхдийнхээ унтлагын хувцсыг өмсгөх, шүдийг нь угаалгах, нүүр гарыг нь угаах гэх мэт үйлдлүүдийг үргэлж хий. Учир нь дээрх тогтсон үйлдлээр дамжуулж хүүхдэд унтах цаг болсныг нь сануулдаг ба дээрээс нь усанд оруулах, бүүвэйн дуу дуулах эсвэл үлгэр ярьж өгөх нь хүүхдийн бие физиологи болоод оюун ухаанд ч эерэг нөлөө үзүүлнэ.

                                                      

        2. Унтах орчинг нь зөв бүрдүүлэх

Харанхуйд унтдаг бол гэрлийг нь унтраах, дуртай тоглоомыг нь өвөрт нь хамт хийх, духан дээр үнсэх гээд, унтах цаг боллоо гэдгийг хайр халамжаараа илэрхийлэх нь чухал. Хүүхэд өөрт нь тааламжтай үедээ маш хурдан амарч унтдаг.

                                

          3. Тэвчээртэй байх

   Хүүхдээ хэрхэвч унт гэж загнаж болохгүй. Тоглож байгаа тоглоомыг нь шууд хураах, эсвэл үзэж байгаа зүйлийг нь болиулах гэх мэт шаардаж байгаа үйлдлүүд нь хүүхдэд унтах муухай гэсэн мэдрэмж төрүүлж болзошгүй. Иймээс унтах цаг болсныг ойлгуулах дадлаа тэвчээртэй мөн тууштай хэрэгжүүлэх хэрэгтэйг санаарай.

         4. Сайн хооллоход анхаар.  

    Таны хүүхэд унтахаа дөхөөд ирэхээр юм уумаар байна. Эсвэл шөнөдөө ам нь цангах, өлсөх мэдрэмж төрөөд хэд хэд сэрдэг байж магадгүй. Энэ шинж тэмдэг нь хүүхэд тав тухтай, шөнийн турш амгалан унтахад хооллолт хангалтгүй байна гэсэн үг юм. Гэхдээ сайн унтуулахын тулд хүнд хоолло гэсэн үг биш хүүхдэд унтахаас өмнө 2 цагийн өмнө шингэн зүйл уулгах ёстой. Харин хооллолтын хувьд хөнгөн чанартай боловч сайн цатгах хүүхдийн будаа, каша зэрэг хүнд биш, шингэц сайтай бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөөд үзээрэй. Ингэснээр шөнө өлсөж сэрэх эсвэл яг унтахын үед ямар нэгэн зүйл хүсэхгүй шөнийн турш тайван цатгалан унтах болно. Сүү болон сагаг будаа нь амин дэмээр баялаг байдаг тул хүүхдэд оройдоо өгөхөд нэн тохиромжтой.

         

     Агуша брэндийн шууд ууж хэрэглэх боломжтой хүүхдийн каша нь хүнсний орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хуурай сүү агуулаагүй үйлдвэрлэсэн ба хүүхдэд нэн шаардлагатай цэвэр үнээний сүү, гурвалжин будаа болон бусад байгалийн жимсийг агуулсан 3н төрлийн хүүхдийн кашийг Нано Интернэйшнл компани нь хэрэглэгчиддээ худалдаалж эхэллээ. Ээжүүдийн цагийн хэмнэх бяцхан үрсийн дархлааг дэмжих Агуша хүүхдийн бүтээгдэхүүн нь бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалж байна.

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл компани

www.nanointernational.mn

 

 

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? АГУУЛАХ ТҮГЭЭЛТИЙН АЛБАНЫ ДАРГА Б.АДЪЯАЦЭРЭН

Ярилцлагынхаа ээлжит зочноор Нано Интернэйшнл компанид 2014 оноос өнөөг хүртэл ажиллаж Манго, SAP гэх мэт олон төслийг хамтран ажиллаж, хэрэгжүүлж байсан манлайлагч нэгэн бүсгүйг урьж ярилцлаа. Тэрээр компанидаа Ложистик менежер, Бизнес хөгжлийн менежерээр тууштай ажиллан, одоо Төслийн ахлах менежер, Агуулахын түгээлтийн албаны даргаар ажиллаж байгаа билээ. Ингээд түүний ажлын арга барилтай нь танилцацгаая.

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Нано Интернэйшнл компанийн Агуулах Түгээлтийн албаны дарга, Төсөл хариуцсан ахлах менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөлт, судалгаа, тооцоолол анализ, шийдвэр, гүйцэтгэл хэмээн тодорхойлж болно.

Хэрэглэдэг гар утас: iphone

Хэрэглэдэг компьютер: dell

Сошиал хуудас: facebook: Adiya Bold

 

1. ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд аливаа ажлыг барьж авч хийж эхлүүлэхээс өмнө судалж уншиж судалгаатай хийхийг хичээдэг, ажлын арга барилдаа товч тодорхой, энгийн байх хэрэгтэй гэсэн дүрэм баримталан ажилладаг ба энэ хурдтай, цэгцтэй ажиллахад минь тусалдаг даа.

2. ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Дээр дурдсанчлан миний ажлын арга барил ихэвчлэн судалгаа шинжилгээ хийх шаардлага гардаг тул судалгааны PowerBi программ хэрэглэхийг илүүд үздэг, бусад тогтмол хэрэглэдэг программууд бол  Life360, Field Service, Whatsapp болон Wechat апп хэрэглэдэг.

Өдөр тутамдаа банкны апп болон мэдээ мэдээллийн  ikon.mn сайт  kronen zeitung, facebook, Instagram платформуудыг мэдээлэл авах, хэрэглээгээ зохицуулахад ашигладаг. Тооны машин болон ноорог цаасаа хавчаараар хавчаад ар тал дээр нь ноорог, тэмдэглэх хэлбэрээр өдөр тутамдаа ашигласаар байгаа. Ашиглагдахгүй материал цааснуудыг ноорог болгон хэрэглэх нь цаасны хэрэглээг багахан ч болов бууруулдаг нөгөө талаас ажил бүрээ тэмдэглэн, зурж ноороглох нь ажлын бүтээмжид эерэг нөлөөтэй гэж боддог. 

3. ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Манай ажлын орчин ажиллахад хамгийн дулаан уур амьсгалтай. Оффисын хувьд орчин үеийн интерьер дизайнтайн дээр хамт олны хөгжилтэй, сайхан харилцаан дунд сэтгэл маш хангалуун ажилладаг. Хамгийн сонирхолтой нь манай компани уламжлалт хэв маягийг халж оноосон ширээ сандлын хуваарилалтыг байхгүй болгосон. Ингэснээр хэн ч, хаана ч зөөврийн компьютероо аваад сууж болохуйцаар шийдэж өгсөн бөгөөд бүтээмжид их нөлөөлсөн гэж харж байгаа. Хааяа төвлөрөх шаардлага гарах үед дурын өрөөндөө ороод суудаг эсвэл дуртай газраа /кофе шоп/ очиж тухтай сууж, ажлаа хийх боломжтой.

4. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайтар төлөвлөж, зурагласан барилгын суурь бат бөх байдаг шиг аливаа ажлыг сайн гүйцэтгэлтэй, дахин дахин хийхгүйн тулд төлөвлөлт, зохион байгуулалт маш чухалд авч үздэг. Мөн түүнчлэн ажлаа хурдтай хийхийн тулд технологи ашиглаж цагаа хэмнэхийг илүүд үздэг.

5. ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлын жагсаалтын хувьд жоохон хуучинсаг гэх үү дээ /инээв/ Жагсаалтуудаа Тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг, уулзалт хурлуудын хувьд утсан дээрээ Reminder хийж сануулж тэмдэглэдэг

Ерөнхийдөө төслийн ажлуудаа Microsoft project програм дээр төлөвлөдөг цаашлаад Microsoft project программыг ахин гүнзгий сурах шаардлагатай байгаа. Мөн өөрийн орон зайдаа зориулж хувийн өдрийн тэмдэглэл нууцхан хөтөлдөг  /инээв/

6. ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Олон ажлуудыг бүгдийг нь дээрээс нь базаж хараад жижиг деталь ажлуудыг нэгэн зэрэг амжуулахдаа сайн гэх үү дээ. Мэдээж тухайн ажил ач холбогдол, үр өгөөж өндөртэй маш чухал ажил бол ганцхан тэрхүү ажил дээр сатааралгүй, төвлөрч хийдэг. Хувь хүнийхээ хувьд хайртай хүмүүсээ халамжлах, цэвэрлэгээ хийх гэх мэт эмх цэгцтэй байдал, орчноос таашаал авдаг. Багаасаа математик болон геометрийн хичээл дээр онц сурсан болохоор тоо унших, анализ хийх чадвартай.

7. ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Төслийн хувьд байнга шинэ зүйл сурах ,зохион байгуулалттай хариуцлагатай ажиллахыг шаарддаг. Шинэ төсөлтэй нүүр тулгарах болгондоо их зүйл сурч мэдэх, туршлага хуримтлуулах боломжийг олгодог, бэрхшээлтэй санагддаг зүйл тэр бүр тохиолдоод байдаггүй. Ажиллаж байх үед хэцүү санагдсан бүх зүйлийн шийдлийг олж болдог.

     Агуулах Түгээлтийн хувьд маш их operation-тай өдөр бүр ажил ундарч байдаг алба. Ажил ундархын хирээр маш их зүйл сурах, зохицуулах, мөн хүнтэй харилцах чадварт суралцаж, сургаж байдаг. Миний удирдлагад  одоо 68 хүн ажиллаж байгаа.  Ажлын бодлого чиглэлийг нь зөв тодорхойлоод өгчихвөл албаны хүмүүстэйгээ ажиллахад л болдог сайхан алба.

8. ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Агуулах түгээлтийн албанд ажилчдын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, тоон дээр суурилсан бодит үнэлгээ рүү шилжүүлэх, мөн компанийн цалингийн систем дээр өөрчлөлт оруулах багт ажиллаж байна. Агуулах түгээлтийн зардлын бүртгэл гүйцэтгэлийн хяналт дээр ажиллаж байна. Шинэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ авах тал дээр ажиллаж байна, Consulting сонгох.....гээд л

9. ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үед төвлөрөх зорилгоор чихэвч зүүгээд суух үе хааяа байна, гэхдээ хөгжим гэхээс илүү podcast хааяа сонсоно, ажлын бус цагаар хөгжим сонсох боломж тун ховор(инээв), машиндаа поп, r&b төрлийн дуу сонсдог

  • Lady gaga - always remember us this way
  • Rag’n bone man – human

10. ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Миний хувьд хэвлэмэл ном уншаагүй жоохон удсан байна. Хамгийн сүүлд 4 сард Вэрнэ Харниш-н “Бизнесээ томруулах нь” номыг уншсан мөн сүүлийн үед МӨН ЧАНАР, ӨӨРИЙГАА ТАНИН МЭДЭХ, ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА гэх мэт сэдвүүдээр подкастууд сонсдог болоод байгаа. Хэвлэмэл ном өдөр тутамдаа эсвэл оройдоо охиндоо үүлэн бор номноос үлгэр уншиж өгөх гэж л уншиж байна дээ. /инээв/

11. ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би их адармаатай хүн /инээв/.Өнгөц харахад нээлттэй хүн ч гэхдээ зарим нэг зүйлийг хэнд ч хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг сэдвүүд байдаг. Ерөнхийдөө шулуун шудрага зантай, бүх хүнтэй нээлттэй харилцах сонирхолтой. Энэ нь хэт эмзэг хүмүүст анхандаа хэцүү байх шиг анзаарагдаад байдаг шүү. /инээв/ Гэхдээ хамтраад баг болоод ирэхэд өөр болдог, ер нь эхлээд харилцаанд хана босгох гээд байдаг талтай. Одоо бол EQ –гээ удирдах гэж хичээдэг хааяа алдана, цаашид хичээсээр л байх болно.

12. ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихэвчлэн 23-07 цагийн хооронд амардаг. Өдөр бүр тогтмол цагт унтаж, босохыг хичээдэг

13. ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын бус үе болон чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхэддээ зориулдаг. Тэдэнтэйгээ гэртээ сайхан амрах  эсвэл агаар салхинд л гарч байна даа.

14. ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж охиноосоо эрч хүч их авна. Хайртай хүмүүс минь аз жаргалтай байхыг харах нь надад үргэлж эрч хүч өгдөг. Мөн сэтгэл тайван, тав тухтай орчинд эсвэл байгальд байхдаа эрч хүчээ нөхөж авдаг. Нөгөөтэйгүүр сурч мэдэж туршлага хуримтлуулах, challenge –г даван гарах бүрд, маш их хүндэлдэг хүмүүсээсээ магтаал сонсоход урам зориг олж авдаг шүү.

15. ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж маань бага байхад дандаа хэлдэг байсан үг надад их нөлөөлсөн “өөртөө байгаа зүйлээ хайрлаж ариг гамтай цэвэр цэмцгэр эдэлж хэрэглэж бай”гэж. Энэ үг нямбай хариуцлагатай байх гэж хичээх ёстойг ойлгуулсан. Мөн их сургуульд байхад “Чи хэнтэй ч санал нийлэх албагүй, туйлын үнэн гэж байдаггүй юм” гэж Их сургуулийн профессор маань хэлж байсан, тэр үг аливаа зүйлийг олон талаас нь бодож боломжтойг ойлгуулсан нь амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юм.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? UNILEVER БИЗНЕС НЭГЖ ХАРИУЦСАН БРЭНД, МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Б.ГАНХҮСЭЛ

Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ энэ удаагийн дугаараар бизнес, борлуулалтын салбарт тун амжилттай яваа нэгэн ментор бүсгүй болох Unilever бизнес нэгж хариуцсан Брэнд, Маркетингийн Ахлах Менежер Б.Ганхүсэлийг уриж ярилцлаа. Тэрээр 2010 онд Мандах Бүртгэл Их Сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж, 2011 онд Энэтхэг улсын ST Hopkins College of Management сургуулийг Бизнесийг удирдлага, Нягтлан бодох бүртгэлээр магистрын зэрэг горилож төгсжээ. Монгол улсдаа ирээд Нано Интернэйшнл компанид 2015 онд брэнд менежерийн албан тушаалаас гараагаа эхлэн амжилттай ажиллаж өдгөө Дэлхийд алдартай Unilever компанийн Dove, Rama, Camay, Lux, Baby dove, Dove men, St.ives, Knorr зэрэг олон олон брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлж харилцагч, хэрэглэгчдэд хүргэх хүндтэй ажлыг эрхлэн яваа нэгэн билээ. Түүний ноу-хоу чухам юу болох хэрхэн бүтээмжтэй, амжилттай ажилладаг талаар хамтдаа сонирхоцгооё!

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Unilever Бизнес нэгж хариуцсан Брэнд, Маркетингийн Албаны ахлах менежер Б.Ганхүсэл

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Долоо хэмжиж нэг огтол! гэхдээ хамгийн хурдан шуурхай...

Хэрэглэдэг гар утас: I phone red 7 plus

Хэрэглэдэг компьютер: Dell-I5

Сошиал хуудас: Facebook- Ganhusel Huslee

Instagram-Xvskv

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Манай салбарын бизнес үргэлж хурдтай ажиллахыг шаарддаг. Миний хувьд ч гэсэн бусдаас хурдан шуурхай, бүтээлч, сэтгэлээсээ ажилдаа хандаж ажилладаг. Наана байгаа бэрхшээл бус цаана байгаа үр дүнг илүүд үздэг гэх үүдээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Манай компани дэлхийд алдартай Unilever компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид, харилцагчиддаа үнэ цэнийн хамт хүргэн ажилладаг ба тэр ч үүднээс гадаад харилцагч нартайгаа ихэвчлэн WhatsApp application-р харилцдаг, мөн өдөр тутамдаа Microsoft-ын программууд дээр ажиллаж өнгөрөөнө. Ажлын бус цагаар Instagram, Facebook гэх мэт нийгмийн сошиал платформуудыг хэрэглэдэг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Миний хувьд олон улсын байгууллагын хэд хэдэн оффис-т зочлож үзсэн. Орчин үеийн тохь тух бол мэдээж бүгдэд нь байсан  ( Mанай оффис-т ч байгаа ) инээв. Гэхдээ хэзээ ч орж үзээгүй хүнд хүртэл бүх зүйлс нь тодорхой байхаар алхам тутамд хана болон бусад газарт зааварчилгаа /guide/ өлгөгдсөн байдаг юм билээ. Тэгэхээр дөнгөж орж ирж буй зочинд ч танихгүй орчин биш танил дулаан уур амьсгал төрүүлэх нь өөртөө итгэлтэй байх мэдрэмж төрдөг. Мөн хамгийн гол сэтгэгдэл төрүүлсэн нь ажлын хамт олны уур амьсгал байсан шүү. Сүүлийн үеийн оффис-т Стресс тайлдаг өрөө трэнд болоод байгаа юм билээ. Тэр талаар судалж байгаад компанидаа хэрэгжүүлэхээр талаар нууцхан бодож явдаг даа. (инээв)

 

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Эхлээд юу хэрхэн хийхээ дотроо төсөөлөн төлөвлөөд, анхаарлаа төвлөрүүлж яс суугаад дуустал нь боловсруулалт хийхэд анхаардаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлынхаа төлөвлөгөө, жагсаалтыг ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэнэ. Харин өдөр тутмын төлөвлөгөөгөө өглөө нь note цаасан дээр тэмдэглэн өмнөө нүдэнд тусахуйц байрлалд нааж дууссан ажлаа дугуйлаад явдаг. Дуусаагүй бол дуусгаж байж харина даа. Нэг төрлийн өөрийгөө хурцлах, хурдтай ажиллах арга барил ч юм уу даа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хоол хийх дуртай. Гэхдээ нэг хэвийн биш олон төрлийн, сонин содон, амтлаг эсвэл бүр өвөрмөц амттай ч хоол хийх дуртай. Амралтын өдөр болгон гэр бүлээ өөрийн гараар хийсэн амттай хоолоор дайлдаг. Бүсгүй хүн болохоор үйлэнд уран гэдэг шиг юм оёж, хатгахдаа сайн. Ер нь багаасаа л бүх төрлийн гар урлалд дажгүй авьяастай, уран зургийн дугуйланд хүртэл явдаг байлаа. Аливаа зүйлсийн донжийг олж тааруулахдаа сайн. 

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний ажлын онцлогийн эерэг зүйлс нь дотоод болон гадаад харилцааны ур чадвар их шаарддаг, хурдан өшөө илүү хурдан байнгын хурдан шаламгай байж ямагт өрсөлдөгчөөс түрүүлж хөдлөх хэрэгтэй. Цаг хугацаа үнэ цэнийг өдөр бүр мэдэрч байдаг ажил шүү дээ. Гэр бүл, баг хамт олон, харилцагч болон хэрэглэгч нарт миний, бидний хийсэн бүтээсэн зүйл тодорхой хэмжээгээр HAPPINESS өгч байвал түүнээс таатай мэдрэмж авдаг. Бэрхшээлийн хувьд заримдаа гэр бүлдээ илүү их цаг зав зарцуулж амждаггүй. Цаашид цагийн менежментээ сайжруулна даа. 

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

4-р сарын Action Plan –аа алхам бүрээр нь төлөвлөж багынхандаа танилцуулахаар ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Дуртай шүү. Ихэвчлэн:  Jazz, Soul, Blues, New Blues, Hard Rock, Soft Rock, Metal Rock, Heavy Metal, Alternative гээд амьд хөгжмийн хамтлагуудад илүү дуртайдаа.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

  •  Хүний хөгжил ба сэтгэл зүйн зөвлөгөө
  • Хүүдээ бичсэн захидал-Батжаргалын Батбаяр

  • The life-changing magic of tidying up-Marie Kondo зэрэг 3 номыг уншиж байна. Япон эмэгтэй Marie Kondo-ийн Эмх цэгцтэй байх талаарх зөвлөгөө сүүлийн үед их трэнд болж байгаа бөгөөд би ч мөн түүний зөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээр судалж байгаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Одоо бол нээлттэй нь илүү хувийг эзэлнэ. Ажил маань ч олон хүнтэй харилцах, харилцааны тал дээр явагддаг тул хувь хүнийхээ хувьд илүү нээлттэй байхыг нь илүүд үздэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Аль болох тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрэх амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлдөг гэж боддог. Ихэвчлэн 23:30-06:30 цагийн хооронд унтаж амардаг даа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын бус цагаар гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг эрмэлздэг. Тэгэхээр гэрээс л олж болох болов уу даа. 

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Удирдагч захирлууд болон гэр бүл, найз нөхөд, түүхэн болон одоо үеийн алдар-тангууд, энгийнээс амжилтанд хүрсэн хүмүүс зэргээс эрч хүч, урам зориг авдаг даа. Хамгийн сүүлд аавынхаа охиндоо итгэх итгэлээс том урам зориг авсан санагдаж байна. Жижиг гэлтгүй өдөр тутамдаа бусдаас авдаг урмын үгс мөн эрч хүчийг минь улам нэмдэг шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Найзтайгаа 13 жилийн өмнө “Өрсөлдөгч гэж хэн бэ?” сэдвийн талаар хэлэлцэж байсан маань одоо бодоход миний амьдралдаа хэрэгжүүлж ирсэн нэг зарчим өөрөөр хэлбэл тухайн үедээ зөвлөгөө болж байжээ. Би хажууд байгаа найзтайгаа хамтрагчтайгаа цаашилбал Монгол улсад мөр зэрэгцэн амьдарч байгаа үе тэнгийн залуус нартай огтхон ч өрсөлддөггүй харин тэднийг аливаа зүйлд үргэлж урам зоригоор дэмждэг сайн байвал бахархаж дутмаг зүйл дээр нь зааж сургаж дэмжихийг илүүд үздэг. Харин миний өрсөлдөгч бол дэлхийн аль нэг өнцөг буланд амжилт гаргаж яваа нэг үе тэнгийн нэгэн гэж хардаг.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

“НАНО ИНТЕРНЭЙШНЛ” КОМПАНИ ИМПОРТЫН САЛБАРТ МАНЛАЙЛЖ БАЙНА.

      Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “LADY ENTREPRENEUR - 2018” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  Уг арга хэмжээ нь Монгол улсын эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж яваа шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах, цаашдын үйл ажиллагааг дэмжин урамшуулах, нийгэмд сурталчлах зорилгын хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээр салбар бүрийн Онцлох LADY ENTREPRENEUR – 2018 эмэгтэйчүүдийг шалгаруулдаг билээ.

   Энэ удаагийн ёслолын арга хэмжээний үеэр 2018 оны Шилдэг Импортлогч компани болох Нано Интернэйшнл компанийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам “Импортлогч Энтрепренер хатагтай”-гаар шалгарч FMCG салбарын тэргүүлэгчдийн нэг гэдгээ дахин баталлаа.

 Нано Интернэйшнл компани нь анх 2007 оноос бизнесийн гараагаа эхлүүлж өдгөө үндэстэн дамнасан 25 орны дэлхийн шилдэг компаниудтай бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж Монголын зах зээл дээр Германы Байрсдорф Nivea брэнд , Английн ГлаксоСмитКлайн, Польшийн ТЗМО, Францын Данон групп, Японы КАО корпораци, Голландын Перфетти Ван Мелле, Пепсико, Schwarzkopf болон Юнилевер зэрэг компанийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ өдөр бүр инээмсэглэлийн хамт хүргэн ажиллаж байгаа билээ.

    Компанийн үйл ажиллагаа өргөжсөөр гэр ахуй, өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны гэсэн 3 салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд чадварлаг, залуу, эрч хүчтэй баг хамт олон зогсолтгүй урагшлах стратегийн дор өдөр бүр өөрийн түгээлт, дистрибьюшнийхээ системийг тэлж ажиллаж,  үүнээс 2018 онд салбартаа анхдагч цоо шинэ техник технологи болох SAP бизнесийн цогц шийдлийг агуулсан программ хангамжийг өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажилчдынхаа ажиллах орчин, системийг үргэлж шинэчлэн бүхнээс түрүүнд ажиллаж байна. Нано Интернэйшнл компани нь бизнесийн салбарт амжилттай ажиллахын сацуу нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн бүх ажилчид “Нийтээр мод тарих үндэсний өдрөөр” Нэг ажилтан- Нэг мод уриан дор 1430 гаруй мод тарьж 4000мкв талбайг зүлэгжүүлж нэгэн өдрийг ногоон өдөр болгож байгаль эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийсэн хамт олноор бахархууштай.

    Дашрамд дурдахад Нано Интернэйшнл компанийн нийт ажилчдаас удирдлагын төвшний 53 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүдийн манлайлал, тэдний оролцоог дэмжихэд хувь нэмрээ оруулсаар байна. Нано Интернэйшнл нь 2018 оны шилдэг импортлогч компаниар мөн шалгарсан билээ. Улс эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгаль ээлтэй ажиллаж, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэн эмэгтэйчүүдийг оролцоог дэмжин ажилладаг тус компанийн хамт олонд баяр хүргэе!

Нано Интернэйшнл ХХК LADY ENTREPRENEUR – 2018

НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ: ЭНТЕРПРЕНЕР 2018-ШАЛГАРУУЛАЛТЫН ОНЫ ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ КОМПАНИАР ТОДОРЛОО.

  Бүхнээс түрүүнд уриатай “Нано Интернэйшнл” ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг жил бүр онцлон шалгаруулдаг ЭНТЕРПРЕНЕР-2018 ёслолын арга хэмжээний ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЕР шагналыг хүртлээ.

     НАНО ИНТЕРНЭЙШНЛ компани нь 2007 оноос эхлэн дотоодын хэрэглэгч нарт дэлхийн гэр ахуй, өргөн хэрэглээний шилдэг бүтээгдэхүүнүүд, үйлчилгээний үнэ цэнэ, инновацийг хамгийн түрүүнд хүргэх зорилгыг нэн тэргүүнд тавин ажиллаж эхэлсэн билээ. Өдгөө Монголын FMCG зах зээлд тэргүүлэгчийн эгнээнд байж үндэстэн дамнасан 25 гаруй компанитай хамтран ажиллаж, дэлхийд алдартай Германы Байрсдорф Nivea брэнд , Английн ГлаксоСмитКлайн, Польшийн ТЗМО, Францын Данон групп, Японы КАО корпораци, Голландын Перфетти Ван Мелле, Пепсико болон Юнилевер зэрэг компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

  

     2018 оны хувьд Нано Интернэйшнл компани нь дэлхийн алдарт Schwarzkopf, Unilever, Pepsico, Unilever professional компанийн бүтээгдэхүүний нэр төрлийг тэлэх томоохон хөрөнгө оруулалтыг хийж мөн нийгэм, эдийн засаг, хамтран ажилладаг харилцагчид, хэрэглэгчид рүүгээ чиглэсэн олон аян, төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн жил болж өнгөрлөө. Компанийн салшгүй нэг хэсэг, бидэнтэй үргэлж харилцаа холбоотой байдаг 5100 гаруй эрхэм харилцагч нар хамтран ажилладаг ба эдгээр хүндэттэй байгууллага, харилцагч нартаа гүнээ талархал илэрхийлье.

НЯРАЙН АРЬС АРЧИЛГАА СЭДВИЙН ДОР 400 ЭМЧИЙГ ХАМАРСАН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  Хүүхдийн өвчлөл дотор голлох байр эзэлдэг өвчнүүдийн нэг нь арьс харшлын өвчин гэхэд хилсдэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн бүх хүүхдийн 15% нь ямар нэг харшлын өвчний илрэлтэй байдаг гэдгийг тоо баримтыг дурджээ. Өнөөдөр Монгол улсын Арьс Судлалын Үндэсний төвийн хүүхдийн тасгаар эмчлүүлэгчдийн 25% нь нярайн хүүхдүүд эмчлүүлж байна.

  Үүний гол үндэс нь хоол хүнс, бидний буруу хэрэглээ, хурц найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн зэргээс үүдэлтэй нярайн арьсны диатез, экзем, эмгэг өвчлөлүүд бяцхан үрсийг чимээгүй хамарсаар л байна.

      Тулгамдаж байгаа асуудлаар нярайн мэргэжлийн эмч нарыг хамарсан чуулганыг НАНО ИНТЕРНЭЙШНЛ компани 12-р сарын 13-нд анх удаа зохион байгууллаа. Энэхүү чуулганд Нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлэг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Нийслэлийн Өргөө амаржих газар, Нийслэлийн Хүрээ амаржих газар, Нийслэлийн Амгалан амаржих газар, Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хүүхдийн хувийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн нярайн эмч зэрэг 400 гаруй эмч, сувилагч, эм зүйч нар “Нярай хүүхдийн арьс арчилгаа ба оношилгоо” сэдвийн дор санал бодлоо солилцов.

  Уг чуулганыг Х.Туул ЭМЗШУИС-н доктор профессор “нярайн арьсны харшил”, О.Энхтуяа хүүхдийн эмч, клиникийн профессор “нярай судлал” гэсэн сэдвээр хэлэлцүүлгийг эхлүүлсэн ба ерөнхий ивээн тэтгэгчээр Unilever компанийн хүүхдийн бүтээгдэхүүн Baby dove брэнд ивээн тэтгэгчээр ажиллалаа. Чуулга уулзалтын үеэр Нано Интернэйшнл компанийн Unilever бизнес нэгж хариуцсан Ахлах брэнд менежер Б.Ганхүсэл хүүхдийн арьс арчилгааны Baby Dove брэндийг танилцуулж, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд хүчиллэг, сульфат агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах, бүтээгдэхүүний сонгохдоо найрлагыг заавал харж, судлах хэрэгтэйг онцолсон.

Монголд албан ёсны эрхтэй орж ирж буй арьс арчилгааны №1 Unilever компанийн хүүхдийн бүтээгдэхүүн Baby Dove нь эмзэг мэдрэмтгий арьстай хүүхдэд тусгайлан орчин үеийн арьс арчилгааны шилдэг технологи болон хүүхдийн эмч, арьсны эмч, судлаачдын хяналтаар гарган авсан бүтээгдэхүүн юм. Baby dove хүүхдийн бүтээгдэхүүнд хадгалагч хугацааг уртасгадаг парабен, үнэр оруулагч, мөөгөнцөр устгах фталын хүчил зэрэг бодисуудыг агуулаагүй гэдгээрээ дэлхий нийтэд шалгарсан бүтээгдэхүүнийг хүрэлцэн ирсэн нийт эмч нарт туршилтаар хэрэглэж үзсэн үйл явдлууд зохион байгуулагдлаа.

 

 

 

Ерөнхий зохион байгуулагч: НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр арьс арчилгааны №1 Unilever компанийн хүүхдийн бүтээгдэхүүн BABY DOVE

НҮҮРЭЭ БУДСАН Ч БУДААГҮЙ МЭТ ХАРАГДАХАД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

      Нүүрээ будаж өндөр өсгийт өмсөх нь бүсгүйчүүд бидний өөртөө итгэх итгэлийг улам илүү нэмэгдүүлж өгдөг гайхалтай зэвсэгүүд байдаг. Гэтэл бүсгүйчүүд маань нүүрээ өөртөө тааруулж, зохицуулж будах гэж эргэлзсээр байдаг л биз дээ. Энэ удаад будсан ч будаагүй мэт харагдах цэвэрхэн, даруухан өдөр тутмын будалт хийхэд юуг анхаарах ёстой талаар хүргэж байна. 

ХӨМСӨГ

  Хүний дүр төрхийг бүрдүүлэгч хамгийн чухал хэсэг бол хөмсөг байдаг. Хөмсгөө зассан болон засаагүй эмэгтэйчүүд тэнгэр газар шиг л ялгаатай харагддаг гэдэгт санал нэг биз ээ. Тиймээс бүсгүйчүүд маань нүүрний хэлбэртээ тааруулан хөмсгөө засахаас гадна будахдаа хөнгөн илүү натурал харагдахаар будах хэрэгтэй. Үүнд: 1. Натурал харагдахын тулд хар өнгө биш бор өнгийн харандаа сонгоорой. 2. Хөмсөгний үсний ургалтын чиг зөөлөн самна. 3. Дараа нь айл бүрт байдаг Vaseline jelly-г хурууныхаа өндгөнд бага зэрэг авч самнасан чигийн дагуу зөөлөн хүрч түрхээрэй. Ингэснээр хөмсөгний үс арьсанд илүү барьцалдаж хөмсөг энгийн үеэсээ натурал тодорч харагддаг.

НҮД

  Нүдээ хэчнээн сайхан будсан зовхиндоо үрчлээтэй бол сайхан будалтууд төдийлөн тодорч харагдахгүй. Хараа муутай, нүдээрээ инээдэг, нүдээ нухах зуршилтай, хэт хуурай арьстай, будгаа арилгахгүй унтах гэх мэт шалтгаанаас үүдэж зовхины орчим хэсэгт үрчлээ үүсдэг. Зовхи нь нүүрний хамгийн нимгэн, эмзэг хэсэг учир анхаарч байхгүй бол нэг л мэдэхэд тоолж барашгүй үрчлээтэй болчихсон байх магадлалтай. Бүсгүй та нүдээ будахаасаа өмнө үрчлээний эсрэг, үрчлээ дахин үүсгэхээс сэргийлэх зовхины тосыг түрхэж хэвшээрэй. Үрчлээгүй зовхи тод өнгөөр будсан будаагүй ч өөгүй цэвэрхэн харагддаг.

НҮҮР

Нүүр будалтаа натурал харагдуулахын тулд усан суурьтай тос сонгохыг зөвлөе. Ихэнх эмэгтэйчүүд будалт хийсний дараа будаг нь шингэхгүй арьс нь барзайж харагддаг. Энэ үед суурь тос тань танд таарахгүйн илрэл юм. Тиймээс арьсны гадаргуу дээрх өө сэвийг жигд болгон, нүх сүв ба үрчлээг мэдэгдэхүйц багасгаж төгс үр дүнгээр хангах найрлагатай тосыг илүүд үзээрэй.

ГЭРЭЛ СҮҮДЭР

Хөнгөхөн гэрэл сүүдэр нүүрний хэлбэрийг улам тодотгож дур булаам харагдуулдаг. Хамар болон эрүү, хацар хэсэгтээ бүдэгхэн гэрэл сүүдэр тавихаа мартуузай.

УРУУЛ

  Уруулын арьс ганцаараа тослог ялгаруулдаггүй гэдгийг та мэдэх үү? иймээс бид үргэлж чийгшүүлж, булбарай зөөлөн байлгах хэрэгтэй. Уруулын будаг, өнгөлөгч хэрэглэлээ гээд энэ нь чийгшүүлж байна гэсэн үг биш шүү.Тиймээс нэмэлтээр уруулыг 100% чийгшүүлэх бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаарай.

Будалт болгон өөр өөр дүр төрхийг танд бэлэглэдэг. Тиймээс арга хэмжээ, баяр ёслолд дүр төрхөдөө тааруулан онцгой будалт хийж өдөр тутамдаа өөрийн дүр төрөхөө зөв, цэгцтэй харагдахуйц хөнгөн будалтыг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ.

Facebook page: Unilever Mongolia

Албан ёсны дистрьбютер Нано Интернэйшнл ХХК 

 

УЛААН ЧУЛУУТАД ОРШИН СУУДАГ 2-5 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.

   

     Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Улаан-чулуутын хогийн цэг дээр өдөрт 30,000 тонн хог хаягдал очдог гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэрхүү цэг дээр суурин амьдардаг гэр бүлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нь харуусалтай. Хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний хорт хий, угаар ялгарч байдаг тус газарт сургууль, цэцэрлэгийн насны 1800 орчим хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээр хүүхдүүдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулан жижигхэн ч гэсэн баярлуулах сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа. TOMUJIN академиас санаачилсан Луужин төслийн зорилго нь Монгол улсын эрүүл ахуйгаараа хамгийн ноцтой аюулд байгаа цэгүүдэд эрүүл мэндийн хангамжийг түгээх зорилготой ба Нано Интернэйшнл компани нийгмийн хариуцлагын хүрээнд Луужин төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа.

  Энэхүү төслөөр Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Бадрал сангийн эмч, докторуудтай хамтран тус дүүргийн 18-р хороонд байрлах 253-р цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, ханиад томууны дэгдэлт эхэлсэнтэй холбоотой томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эцэг эхийн сургалт зөвлөгөө байгууллаа.

 

       Тус үйл ажиллагаагаар нийт 520 гаруй эцэг эхчүүд сургалт зөвлөгөөнд хамрагдаж, 400 гаруй хүүхдүүдэд үзлэг хийж, цаашлаад шаардлагатай эмчилгээнд хамруулах аж. Нано интернэйшнл компанийн зүгээс дэлхийн шилдэг брэндүүд болох Lifebuoy брэнд, хүүхэд бүрийн дуртай 100% байгалийн гаралтай Агуша, Fruit-tella, бусад брэндээрээ ивээн тэтгэн үзлэгт хамрагдсан хүүхэд бүрд гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндийн манаанд зогсож өнгөрүүллээ.

  

 

   Нано интернэйшнл компани нь жил бүр нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах, уриалан дуудах, нийгмийн хариуцлагатай олон ажлуудыг хийж нийгэмд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Төслийг цаашид хэрэгжүүлэх TOMUJIN академийн Бид эрүүл Монголын ирээдүйн зүгт сайн үйлсийн аянд дахин хувь нэмрээ оруулан ажиллахад таатай байгаагаа дурдлаа

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК НЬ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН АЛТАН ГИШҮҮНИЙ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.

     

     10-р сарын 19-ны өдөр Монголын FMCG зах зээлд тэргүүлэгч Нано Интернэйшнл компани Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд алтан гишүүнээр элсэж батламжаа гардан авлаа.

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн бизнесийн оролцоог дэмжих, түүний таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч цорын ганц дэмжигч байгууллага юм. Одоогийн байдлаар үндэсний хэмжээний 3500 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд найдвартай, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг, олон жилийн туршлагатай компаниудыг элсүүлдэг журамтай.

Нано интернэйшнл ХХК нь тус танхимд алтан гишүүнээр элсэн орсноор бизнесийн нэр хүндээ өсгөх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломжууд нээгдэхээс гадна бизнесийн эрх ашгаа шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн болон бусад бизнесийн холбогдолтой зөвлөгөө авах, нийгмийн хариуцлагын цар хүрээ тэлэх зэрэг боломжууд бидэнд нээгдэж байна.

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Э.ТУЛГА

Өнөөдөр бид Нано Интернэйшнл ХХК-ний маркетингийн менежер албан тушаалаас гараагаа эхлэн маркетингийн ахлах менежерээр ажиллаж, өдгөө Борлуулалт, Маркетинг хариуцсан захирлаар дэвшин амжилттай ажиллаж байгаа Э.Тулга - тай хийсэн ярилцлагаа толилуулж байна.

   Тэрээр Солонгос улсад бизнесийн удирдлага чиглэлээр, Хятад улсад хэл судлалаар дээд боловсрол эзэмшин энэ хоёр мэргэжил, хүсэл сонирхлоо нэгтгэн FMCG-н салбарт ажиллаж байгаа юм. Бизнесийн салбарт хамгийн чухал үнэт зүйл бол үнэн зөв мэдээллийн урсгал. Тиймээс өдөр бүр ажилчиддаа үнэн бодитой мэдээллийн урсгалыг саадгүй авах, түүнд шаардагдах техник технологийг судалж хэрэгжүүлсээр байна. Ингээд түүний ажиллах арга барил, амьдралынх нь дадал хэвшлийг хамтдаа сонирхоцгооё.

Байршил: WW center 10 давхар

Албан тушаал: Борлуулалт, Маркетинг Хариуцсан Захирал

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Мэдээллийн үнэн зөв, саадгүй урсгал, зөв харилцаа

Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S8

Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron

Сошиал хуудас: Tulga TG

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Бүх бизнес хамтын ашигтай харилцаа, зөв мэдээллийн урсгал дээр тогтдог гэж боддог, түүндээ ч би үргэлж багийнхаа хамт олонг баттай мэдээлэл дээр тулгуурласан шийдвэр гаргах, ажлынх нь амжилттай үргэлжлэх процессыг өдөр тутам сайжруулах тэргүүн зорилготой ажилладаг.

  Үүний дагуу яг одоогоор хамгийн оновчтой бизнесийн аргууд, багаж, технологийг судалж, хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн хүнийг сонсох, ойлгох, тэр хүний сэтгэлд хариуцсан ажлаа амжилттай дуусгах тэмүүллийг юу хамгийн ихээр хөдөлгөдгийг олж мэдэхийн төлөө бүхнээ зориулан ажиллахыг эрмэлздэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

 Өдөр тутмын ажлаа хурдтай хийхэд Power BI-г их ашигладаг. Мөн Google Docs, Google Form, Powerpoint, Excel болон хийж байгаа ажилтай холбоотойгоор Workplace, Whatsapp аппликэйшн болон программыг ашигладаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

   Манай оффис  ажилчин бүрийнхээ тав тухтай ажиллах нөхцөл, шуурхай байдал, багийн ажиллагааг хангах орчин үеийн тохижилттой. Өөрөөр хэлбэл хүн бүрд оноосон суудал гэж байхгүй, суурин компьютерт уягдаад байдаггүй нь хурдтай, шуурхай ажиллахад ихээхэн өгөөжөө өгдөг

 ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Технологийг зөв ашиглаж ажлаа төлөвлөх хэрэгтэй. Сайн багаж ашиглаж, төлөвлөсөн ажил үргэлж цаг, мөнгийг хэмнэдэг.

 ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Орой бүр унтахаасаа өмнө гар утас дээрээ reminder болон note ашиглаж төлөвлөдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Аливаа зүйлийг судлах, сурах, багаж технологи ашиглах, тоо мэдээ дээр дүн шинжилгээ хийх, төлөвлөлт хийхдээ гаргууд, мөн strategy сэдэвтэй computer тоглоомд хэнийг ч араасаа дагуулахгүй шүү.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний ажлын онцлог бол хүн бүрийг сонсох, чиглүүлэх, тулгарч буй асуудлыг шийдэх талаас нь хамтран ажилладаг. Ажил явагдах процесс үргэлж сонирхол татдаг, үр өгөөжтэй, чадварлаг, санаа нийлдэг хамт олонтой байх нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг. Бэрхшээлтэй тал нь гэвэл ажил үүргээ гүйцэтгэж байхад хаалттай сэтгэлгээтэй хүмүүстэй ойлголцох нь нэг талаараа бэрхшээлтэй байдаг даа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

 Бүх албаныхаа ажлын процесст үүсдэг өдөр тутмын асуудлыг нэг удаадаа шийдээд өнгөрөх биш цаашид дахиж ижил асуудал үүсэхгүй байх тал дээр төвлөрч ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Яг ажиллаж байх үедээ хөгжим сонсоод байдаггүй. Миний ажлын онцлогт хүн бүртэй харилцах шаардлага гардаг тул хөгжим сонсоод байж болохгүй шүү дээ. /Инээв/

     Харин өглөө болон орой машиндаа үргэлж сонсдог. Ихэвчлэн youtube music аппликэйшн ашиглаж өөрт таалагдсан дуугаа үргэлж playlist-дээ цуглуулж, шинэ соргог дуу олж сонсдог. Чихэнд наалдацтай хэмнэл нь л гоё бол аливаа дуу хөгжмийн төрөлд баригдалгүй бүгдийг нь сонсдог. Feel the Rhythm нэртэй playlist – дээ дуртай дуунуудаа хадгалаад явдаг. Youtube – ээс хайвал миний сонсдог дууны листийг олж болно. Одоо сонсож байгаа дуунууд бол

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

   Миний хувьд хэвлэмэл материал бүхий ном уншихаа болиод удаж байна. Унших дуртай, шинээр гарсан бүх номоо утсан дээр татаад хаана ч уншаад явдаг. Одоогоор The One Thing гэж агуу амжилт болон үр дүнгийн хойно байдаг энгийн зүйл бол Цор ганц зүйл дээр төвлөрөх гэдгийг энэхүү номонд бичсэн байдаг. Blue Ocean Shift, Blink, Hacking Growth, How to be a Power Connector номуудыг уншиж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хувь хүнийхээ хувьд маш их нээлттэй илэн далангүй хүн. Харин нууц бол сайн хадгална шүү /инээв/. Харилцаа, хувь хүнийхээ хувьд нээлттэй байснаараа хүнд итгэл төрүүлдэг гэж боддог, нөгөө талаараа хүнтэй харилцаа тогтооход ч амар байдаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихэвчлэн 12:00-07:00 хүртэл хооронд амардаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ аль болох гэр бүлтэйгээ өдрийг өнгөрөөх эсвэл өөрийн сонирхдог бусад зүйлсээ хийх дуртай. Жишээ нь гэртээ тоглоом тоглох, Netflex-с дуртай киногоо үзэх, эхнэртэйгээ гадуур зугаалах гэх мэт.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Өөрийн амьдарч буй орчин буюу гэр бүл, найз нөхөд, нэг зорилго дор хамтран зүтгэж буй хамт олноосоо, мөн дэлхийд шинэ өөрчлөлтийг авчирсан алдартай хүмүүсийн замнал, ном, киноноос маш их эрч хүчийг авдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

 Нэгт, хүний үнэ цэнэ, хоёрт хүн чанар, гуравт эд зүйлс гэсэн 3 тулгын чулуу амьдралд бий эдгээр 3 – ийн нэг нь байхгүй бол нурна, мөн бас энэ дарааллаараа байх ёстой, өөрийн үнэ цэнийг бүрдүүлж, өрөөлийн үнэ цэнийг хүндэлж, дараа нь хүн чанараа хадгалан авч явбал эд зүйлс өөрөө дагаад ирнэ гэж Аав маань үргэлж хэлдэг, Нано интернэйшнл ХХК–д ирсний дараа Батбаатар Ерөнхий захирал яг адилхан ингэж захиж байсан нь их билэгдэлтэй санагддаг юм.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

 

 

Эмзэг мэдрэмтгий арьсыг илтгэх 5 шинж

     Бүсгүйчүүд бид нүүрний арьсаа сайн тодорхойлж чаддаг мөртлөө биеийн арьсныхаа онцлог шинж чанарыг мэддэггүй. Үүнээс болж биеийн арьсандаа оновчтой анхаарал тавьж, үр дүнтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгож чаддаггүй зэрэг асуудлууд бидэнд тулгардаг. Магадгүй та өөрөөсөө би ХУУРАЙ ЭМЗЭГ арьстай болов уу? эсвэл ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ арьстай юу? гэж асууж магад. Тэгвэл эмзэг мэдрэмтгий арьсны шинж тэмдэг, түүний үрэвсэл болон арчилгааны талаарх сонирхолтой нийтлэлийг хүлээн авна уу.

ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ АРЬСЫГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?

1. УСАНД ОРСНЫ ДАРАА ТАНЫ АРЬС ХУУРАЙШИЖ, ЦАХЛАЙТАХ

     Таны арьс халуун ванд суух, шүршүүрт орсны дараа арьс цахлайтдаг бол таны арьс хуурайшилттай арьс гэсэн үг. Учир нь усны халуун температур болон даралттай ус нь арьсны байгалийн тосыг урсган хаяж байдаг. Энэ нь арьсыг хуурайшуулах гол шалтгаан болдог ба усанд орсны дараа хуурай арьсыг гүнээс нь чийгшүүлэх, нөхөн сэргээх бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал. Хэрвээ энэ үеийг алгасдаг бол таны арьс улам гүн үрэвсэж эмзэг мэдрэмтгий арьстнуудын тоонд орох нь лавтай.

2. УГААЛГЫН НУНТАГ, ШАХМАЛ САВАН, ХУРЦ ҮНЭРТЭЙ БИЕИЙН ШИНГЭН САВАНД ТАНЫ АРЬС ЯМАР НЭГЭН ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ

     Маш хурц үнэртэй биеийн тос, саван зэрэг өөрийнхөө арьсанд харшил өгөхүйц бүтээгдэхүүн хэрэглэснээр урт хугацааны дараа арьсаар нь тууралт гарах зэрэг үрэвсэлүүд үүсч эхэлдэг. Энэ нь эмзэг мэдрэмтгий арьсны гол шалтгаануудын нэг байдаг тул алхам тутамдаа харшил өгөх бүтээгдэхүүнээс татгалзаж эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

3. НАРНЫ НӨЛӨӨНД АРЬС УЛАЙХ

   Бүсгүйчүүд бидний дунд нүүрэндээ л нарнаас хамгаалах тос түрхэх ёстой гэсэн ойлголт байдаг. Гэтэл бид зуны улиралд гэсэн ч биеийн арьсаа ил гарган даашинз өмсөн гоёх дуртай боловч тэр бүр биедээ нарны тос түрхээд байдаггүй. Хэрвээ та ямар нэгэн арьсны харшилгүй хэвийн арьстай байтал нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахгүй бол эмзэг мэдрэмтгий арьстнуудын тоонд орох магадлалтай. Учир нь Нар арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг.

     • UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг.

     • UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээс бий болох, арьс өнгөө алдах зэрэг илүү               аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэдэг.

Энэ нарны үйлчлэл зөвхөн НҮҮРНИЙ арьсан дээр биш БИЕИЙН ч арьсан дээр үйлчлэл нь явагдсаар л байдаг. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал.

4. ЗОХИСГҮЙ ХООЛЛОЛТ БА АРЬСАН ДЭЭРХ ТУУРАЛТУУД

    Арьс  бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Тэр ч утгаараа харшил бүхний шинж тэмдэгүүд биеийн арьсан дээр хурцадмал байдлаар илэрдэг. Жишээ нь улаан тууралт, хагаралтууд гэх мэт. Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэсээр байтал та зохисгүй хооллоод байвал хүссэн үр дүндээ хэзээ ч хүрч чадахгүй гэдгийг санаарай. Ихэнх бүсгүйчүүд зохисгүй хооллолтын шинж тэмдэг биеийн арьсан дээр илэрмэгц бүтээгдэхүүн тохирохгүй байна гэж эндүүрдэг.

5. АРЬС ӨНГӨӨ АЛДАХ

Таны арьс мэдэгдэхүйц өнгөө алдаж, хэсэг газраараа харласан уу? Энэ нь таны биед болон арьсанд Витамин E, цайр, төмөр дутагдаж байгаагийн илрэл юм. Витамин E арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг нөхөн төлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг тул биеийн арьс арчилгаандаа заавал арьсанд тань дутагдаж буй амин дэм, найрлага орсон бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн чухал гэдгийг санаарай.

ЭМЗЭГ МЭДРЭМТГИЙ АРЬСЫГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

ЗӨВЛӨГӨӨ 1: Арьсны эмзэгшлийг багасгахад хэрэглэдэг нийтлэг арга бол цочроох бус бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. Цэцэгсийн үнэртэй, үнэртэн агуулсан, бактерийн эсрэг бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй. Зөөлөн бүтэцтэй арьсны гүнд нэвчиж, нөхөн төлжүүлэх, эмчлэх бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.

ЗӨВЛӨГӨӨ 2: Бүтээгдэхүүн таны арьсанд тохиромжтой эсэхийг мэдэх хамгийн сайн арга бол тест хийх явдал юм. Бүтээгдэхүүнээ гарынхаа буюу чихний ард түрхэж, нэг хоног хүлээх хэрэгтэй. Энэ процессыг хэд хоногийн турш давтаж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй бол танд арьсанд тохирсон бүтээгдэхүүн гэсэн үг.

ЗӨВЛӨГӨӨ 3: Арьсандаа хэрэгцээтэй чийгийг өгөх хэрэгтэй. Өдөр тутмын чийгшүүлэгч тос хэрэглэснээр эмзэг мэдрэмтгий арьснаас ангижрахад туслах болно.

ЗӨВЛӨГӨӨ 4: Хэрэв та мэдрэмтгий арьстай бол хөвөн болон торго шиг гөлгөр, зөөлөн, байгалийн даавуугаар хийсэн хувцас өмсөөрэй. Арьс хэт эмзэг мэдрэмтгий байх үед зөөлөн, цэвэр даавуун хувцаснууд арьсыг цочроох нь бага байдаг.

ЗӨВЛӨГӨӨ 5: Цаг агаарын эрс тэс нөхцөлд арьсаа хамгаалахаа мартуузай. Дээр хэлсэнчлэн нарнаас хамгаалах үйлчилгээтэй тос түрхэх, өвлийн улиралд ч арьсаа хамгаалж байнга чийгшил өгөхүйц биеийн тосыг сонгон, арьсаа хамгаалаарай. Эмзэг мэдрэмтгий арьс арчилгаа тийм ч хэцүү биш, зөв бүтээгдэхүүнээ сонгож, арьс арчилгааны бага зэрэг дэглэм барихад л хангалттай.

UNILEVER компанийн албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook page: Unilever mongolia

Холбогдох утас:7711-5852

“МАРАФОН УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР”-Н ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

        “Нано Интернэйшнл” компанийн жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Харилцагчаа хайрлах аяны” нэгээхэн хэсэг болох 63 саяын шагналын сантай Samsung Galaxy S9, Гадаад орон руу хосоороо аялах эрх, 6’750’000 эрхийн бичиг гэх мэт супер шагналуудаас бүрдсэн Марафон урамшуулалт хөтөлбөрийн шагналын эздийг тодрууллаа.

“Нано Интернэйшнл” компани нь өнгөрөгч онд дэлхийд алдартай Unilever компанийн Монгол улс дахь онцгой эрхтэй албан ёсны дистрибьютер болж та бидний сайн мэдэх Vaseline, Dove, Camay, Lux, Lifebuoy, Axe, Rama, Calve, Балтимор, Knorr брэндүүдийг хэрэглэгчдэд өдөр бүр инээмсэглэлийн хамт түгээн ажилласаар байгаа билээ.

       Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд зах, бөөний төвийн 38 харилцагч, орон нутгаас 9 харилцагч нар Нано Интернэйшнл компанийн төв оффис дээр хүрэлцэн ирж 63 саяын шагналын сантай супер шагналуудаа газар дээр нь хүлээн авлаа. “Нано Интернэйшнл” компани нь харилцагчидтайгаа харилцаа холбоотой байх, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр харилцагчаа хайрлах аяныг зохион байгуулдаг уламжлалтай.

     Дашрамд дурдахад Нано Интернэйшнл компани нь Голландын Перфетти ван Милле, Английн ГлаксоСмитКлайн, Рекитт Бинкайзер, Америкийн Пепсико, Голландын Нутришиа, Германы Хенкель, Японы Као, Германы Байрсдорф, Юнилэверь зэрэг 25 гаруй дэлхийн шилдэг компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж Чупа Чупс, Ментос, Аквафреш, Сенсодин, Ваниш, Лэйс чипс, Агуша хүүхдийн бүтээгдэхүүн, Голландын Нутрилон брэндийн сүү, Нивеа, Dove, Vaseline, Camay, Lux, Lifebuoy, Schwarzkopf зэрэг 1200 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр амжилттай нийлүүлэн ажиллаж байна.

Компанийн салшгүй нэг хэсэг, үнэт зүйл бол эрхэм харилцагч нар байдаг. Бид бүхэнтэй өдөр бүр харилцаа холбоотой байж, хэрэглэгчдэд шаардлагатай бүтээгдэхүүн бүрийг гарт нь хүргэдэг НИЙТ ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧИДДАА гүнээ талархал илэрхийлье.

Бүхнээс түрүүнд...... Нано Интернэйшнл

Facebook: Nano international llc

Холбогдох утас: 7711-5852

 

Vaseline, Dove, Camay, Lux, Axe, Rama, Calve, Балтимор, Knorr брэндийн Марафон урамшуулалт хөтөлбөрт доорх харилцагчид амжилттай оролцлоо

  • Барс 1 худалдааны төв
  • Барс 2 худалдааны төв
  • Баялаг ундраа худалдааны төв
  • Баянзүрх 1 худалдааны төв
  • Баянзүрх 2 худалдааны төв
  • Бөмбөгөр худалдааны төв
  •  Булаг худалдааны төв
  • Хүчит шонхор худалдааны төв
  • Нарантуул 1 худалдааны төв
  • Нарантуул 2 худалдааны төв
  • Орхон худалдааны төв
  • Хархорин худалдааны төв
  • Содон худалдааны төв

Орон нутгийн харилцагчид

  •  Увс аймаг
  •  Баян-өлгий аймаг
  • Ховд аймаг
  • Эрдэнэт хот
  • Дархан хот

 

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН АТА ТҮГЭЭЛТИЙН МЕНЕЖЕР Б.ГАНХӨЛӨГ

Өнөөдрийн зочин Нано интернэйшнл компанийн АТА түгээлтийн менежер Б. Ганхөлөгтэй ярилцлаа. Тэрээр  компанийн хамгийн чухал цэг болох агуулах түгээлтийн албанд 45 залуусыг удирдан амжилттай ажиллаж буй туршлагынх талаар хамтдаа танилцъя.

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Нано интернэйшнл ХХК-ийн АТА түгээлтийн менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Ямар ч ажил байсан хийх ёстой бол хийх л болно.

Хэрэглэдэг гар утас: iphone 6

Хэрэглэдэг компьютер: Dell i5 I15 3000 laptop

Сошиал хуудас: Бадамдорж Ганхөлөг

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Ер нь миний нэг өдрийн ажил бол олон зүйлийг зэрэг амжуулж хийх шаардлага гардаг. Өглөө ирээд өнөөдрийн түгээлтэнд гарч болох асуудал маршрут мөрдөлт хэвийн байна уу, түгээгчийн ачаалал ямар байгаа эсэх, машин техникийн аюулгүй байдал, түүний цэвэрлэгээ гэх мэт түгээлттэй холбоотой аюулгүй байдлыг ханган, шалгаж ажилладаг. Харилцагчтай холбоотой орлого тушаалт гээл ажлууд ар араасаа явж өгнө дөө. Ажлаа дэс дараалалтай үүссэн асуудлыг хурдан шийдэж тайван ажиллахыг хичээдэг. Ажил хийгдэж байх үед үүсэх том, жижиг бүх асуудлыг өөрөө мэдэж байх нь чухал юм шиг санагддаг тэгээд яаж шийдэх талаараа багийнхантайгаа ярилцаад шийддэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлын хувьд WhatsApp, Workplace, Powerpoint ашигладаг. Нийгэмд болж буй мэдээ мэдээллийг UB info,medee.mn сайтуудаас байнга авдаг. Ер нь би орой болгон мэдээ заавал уншдаг шүү.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Би компанийн эцсийн цэг болох Агуулах түгээлтийн албанд ажилладаг тул ажлын ихэнх цаг маань агуулахад өнгөрдөг. Ажлын өрөөний хувьд ширээ, сандал, шкаф, Улаанбаатар хотын газрын зураг гэх мэт орчинтой.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлын хувьд одоогийн нөхцөл байдал бүх зүйл механик аргаар явж байгаа болохоор маш их цаг алддаг. Хамгийн сайн цаг хэмнэх арга бол мэдээллийн шуурхай байдал, программ шинэчлэл гэж боддог доо.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийгдэх ажлуудаа өдөр өдрөөр нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ жагсааж бичдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хэнд ч гологдхооргүй сайхан хоол хийнэ. Ямар ч хүнтэй харилцан ойлголцохдоо маш сайн. За тэгээд хүн заагаад өгвөл юу ч байсан маш хурдан сурдаг шүү /инээв/

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний хийж байгаа ажлын хамгийн онцлог тал компаний борлуулалтын үйл ажиллагааны хамгийн сүүлийн цэгийг тавьдаг маш чухал хариуцлага өндөртөй ажил юм. Борлуулалтын алба Санхүүгийн албаны хамгийн сайн хамтрагч дэмжигч нь гэж би ойлгодог. Мэдээж бэрхшээл зөндөө л гардаг тэр дундаас маш олон утасны дуудлагууд хэцүү байдаг даа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бараа түгээгч нарын өдөр тутмын ажлын хяналтын хуудас дээр төвлөрөн ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажлын цагаар хөгжим сонсох боломж тэр болгон гараад байдаггүй. Харин машиндаа бол чимээгүй явж чаддаггүй байнга л сонсож явдаг. Бүхий л төрлийн дуу сонсоно доо өөрт таалагдаж байвал төрөл, жанр хамааралгүй сонсдог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлд 3-р сарын18 нд монитагаас бэлгэнд авсан Английн түүхч Харольд Лэмбийн Чингис хаан номыг уншиж байгаа Чингис хааны талаар бидний мэддэг түүхийг арай өөр өнцгөөс харж бичсэн ном байна лээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би ер нь их нээлттэй хүн гэж боддог. Ямар ч хүнтэй хэл амаа хурдан олдог. Нэг их юм бодоод байдаггүй шууд л ярьчихдаг /инээв/ Зарим үед энэ их аюултай шүү хамаагүй ярьсанаас болж хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх гомдоох гэх мэт асуудлууд үүсэх гээд байдаг талтай . Магадгүй би өөрөө хүний ярьсанд зүйлд эмзэглээд байдаггүй болохоор тэр байх л даа. 

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Манай бага хүүхэд хэзээ унтана тэр цагт л унтдаг. Нэг ёсондоо хүнээс хамаарч байдаг өглөө 06:30-07:00 хооронд өөрийн эрхгүй сэрчихдэг шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Боломж гарвал гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөх дуртай. Ажиллаагүй үед гэртээ хүүхдүүдтэйгээ бужигнаад л байж байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийх ёстой ажлаа хийж дуусгаад харахад бас сайхан байдаг. Тухайн өдрийн хийх ажлаа 100% хийгээд ирсэн түгээлтийн залуусаа хараад урам авдаг шүү. Нийт 45 залуустай юм яриад зогсох сүртэй шүү дээ /инээв/

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

"Хийвэл бүү ай, айвал бүү хий" гэх үг л байнга бодогддог. Өөрөөр хэлбэл, ямар нэг эргэлзээ төрж байвал хийж байгаа ажил чинь дутуу юм уу эсвэл сэтгэлд чинь нийцэхгүй байна гэсэн үг. Тэгэхлээр юунаас ч айж эмээлгүй хийсэн шиг хийх хэрэгтэй.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

Lifebuoy эрүүл мэндийн аян амжилттай үргэлжилсээр.....

Нийгмийн хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг Нано Интернэйшнл компани “Хүүхэд эрүүл бол улс орон эрүүл” уриан дор нэгдэж урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн тоог бууруулах зорилготой дэлхийд алдартай Unilever компанийн Lifebuoy бактерийн эсрэг саванг хандивлах аянг амжилттай эхлүүлэн ажиллаж байгаа билээ. Бид дараагийн сайн үйлсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55-р дугаар тусгай сургуульд түгээхээр зорин очлоо.

Монголын тусгай хүүхдүүдийн ирээдүйг дааж, боловсрол олгодог цөөн сургуулийн нэг бол Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55-р сургууль юм.

  Тусгай хүүхдийн энэхүү сургууль нь 1976 онд анх байгуулагджээ. Нийгмийн сайн сайхны төлөө хүүхэд бүрийг хөгжүүлж боловсруулахын төлөө үйл хэргээ зориулж яваа энэ хамт олонд Нано Интернэйшнл компани Lifebuoy бактерийн эсрэг савангийн нэг улирлын хэрэглээг бэлэглэлээ.

Дашрамд дурдахад Нано Интернэйшнл компани нь Голландын Перфетти ван Милле, Английн ГлаксоСмитКлайн, Рекитт Бинкайзер, Америкийн Пепсико, Голландын Нутришиа, Германы Хенкель, Японы Као, Германы Байрсдорф, Юнилэверь зэрэг 25 гаруй дэлхийн шилдэг компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж Чупа Чупс, Ментос, Аквафреш, Сенсодин, Ваниш, Лэйс чипс, Агуша хүүхдийн бүтээгдэхүүн , Голландын Нутрилон брэндийн сүү, Нивеа, Dove, Schwarzkopf зэрэг 1200 гаруй нэр төрлийн ахуй, гоо, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.

Хүүхэд гараа зөв угаах зуршлыг дэмжих, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулсан сургууль болсонд манай компанийн зүгээс гүнээ талархаж байна.

Хүүхэд бүр эрүүл байг

UNILEVER компаний албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Холбогдох утас:7711-5852

 

 

 

 

Хөлбөмбөгийн фанатууд Lay’s-тэй хамт

Хүн төрөлхтөний хүсэн хүлээсэн цэнгэлийн манлай “хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” эхэлж, дэлхий даяар хөлбөмбөгөөр уухайлан давалгаалж байна. Улаанбаатар хотоор ч гэсэн хөлбөмбөгийн уур амьсгал нэгэнтээ бүрхжээ. Учир нь нэг л орой унтаад сэртэл Улаанбаатар хот арааны шүлс асгарам, шаргалтсан, шаржигнасан, сэтгэл хөдөлгөм Lay’s чипсээр дүүрчээ. Зуны нарлаг өдрүүдэд хаа сайгүй 3 метр өндөр Lay’s чипс хотын гудамжинд энд тэндгүй байршиж аль хэдийнээ олны анхаарлыг татаад эхэллээ. Хэрвээ та одоо болтол хамгийн том, гайхамшигтай Lay’s чипсүүдтэй тааралдаагүй байгаа бол заавал очиж үзээрэй.

УИД-н автобусны буудал дээр байрлах шил дүүрэн бодит Lay’s чипс. Нүдэн дээр бөөн бөөн Lay’s харагдаад надад шууд ойрхон дэлгүүрээс олж идэх хүсэл төрсөн шүү.

 

Аварга том Lay’s тэнгэрээс унаад ирсэн юм шиг л харагдаж байгаа биз. Хүмүүс бүр чипс байна уу үгүй юу гээд шалгаж байна.

100% жинхэнэ төмс гээд боддоо

Яг л дэлгүүрийн лангуун дээр байгаа юм шиг Lay’s-үүд

Хамгийн чухал нь дуртай төрөлтэйгөө ХАМТ зургаа авахуулах хэрэгтэй

Алдарт хөлбөмбөгчин Месси болон түүний найзууд Lay’s-тэй хамт

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН АМТ LAY’S ЧИПС ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ

Дуртай төрлөө сонгоод СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН АМТЫГ мэдрээрэй.

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: Lay’s Mongolia

Вэб сайт: http://www.nanointernational.mn/

Лавлах утас: 77115852

 

“Хүүхэд эрүүл бол улс орон эрүүл” сайн үйлсийн аянг хэрэгжүүлж эхэллээ

Бүхнээс түрүүнд, хамгийн эхэнд уриатай Нано интернэйшнл компани нь Монголын өнцөг булан бүрт нийт хэрэглэгчиддээ хурдан шуурхай, инээмсэглэлийн хамт 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна.

    Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах, уриалан дуудах, нийгмийн хариуцлагатай олон ажлуудыг хийж, улс орныхоо нийгэм, эдийн засаг өсөлт хөгжилтөд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. “Хүүхэд эрүүл бол улс орон эрүүл” уриан дор нэгдэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн тоог бууруулах зорилготой дэлхийд алдартай Unilever компанийн Lifebuoy бактерийн эсрэг саванг хандивлах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ.

Дэлхийд жил болгон 5-с бага насны 2 сая гаруй хүүхдүүд эмчилж болохуйц өвчнөөс болж өөд болж байна. Энэ нь бид бүхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ төдийлөн сайн авч чадахгүйн илрэл юм.

Бид энэхүү үйл ажиллагаагаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр бүрэн дунд сургуулиас эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гараа зөв угаах зуршлыг нэмэгдүүлэх үүднээс тус сургуулийн хамт олонд Lifebuoy бактерийн эсрэг савангийн нэг улирлын хэрэглээг бэлэглэж, хүүхэд гараа зөв угаах зуршлыг дэмжих, үүнд хувь нэмрээ оруулсан эхний сургууль болсонд манай компанийн зүгээс талархалаа илэрхийлье. Нийслэлийн 29 дүгээр сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах, хөгжих орчинг бүрдүүлэн хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байна.

Нано Интернэйшнл компани нь дэлхийд алдартай чанараараа танигдсан хүнс, гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны дистрьбютер бөгөөд өргөн хэрэглээний зах зээлд 11 дэхь жилдээ амжилттай ажиллаж буй тэргүүлэгч компаниудын нэг юм. Дэлхийн шилдэг компаниуд болох UNILEVER, PEPSICO, GLAXOSMITHKLINE, PERFETTI VAN MELLE, KAO, RECKITT BENCKISER, BEIERSDORF, NUTRICIA, HENCEL зэрэг компанийн та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Dove, Nivea, Merries , Агуша, Nutrilon, Camay, Chupa Chups, Mentos, Aquafresh, Schwarzkopf брэнд бүтээгдэхүүнийг албан ёсоор Монголын өнцөг булан бүрт хурдан шуурхай хүргэн ажиллаж байна.

Хүүхэд бүр эрүүл байг

UNILEVER компанийн албан ёсны дистрбьютер Нано Интернэйшнл ХХК

Тэнгэрийн хаалга аялалын сонин хачинаас.....

Нано Интернэйшнл компани нь өдгөө дэлхийд алдартай компаниудын 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр амжилттай нийлүүлсээр байна. Бид үргэлж давшилж, зогсолтгүй урагшлах стратегийн дор нэгдэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хамгийн хурдан шуурхай үйлчилгээг инээмсэглэл, аз жаргалын хамт цэг бүрт түгээн ажиллаж байна.

Компанийн хамгийн чухал үнэт зүйл бол ажилдаа мэргэшсэн, манлайлсан ажилчид байдаг билээ. Нано Интернэшнл компани ажилчдаа жил бүр урамшуулж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг ажилчиддаа “аялалын эрх өгдөг” сайхан уламжлалтай. Энэ удаагийн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Агуулахын ахлах менежер Л.Солонго, Ахлах менежер Х.Баярмаа, Тооцооны нягтлан бодогч Ц.Ган-эрдэнэ, Гаалийн менежер Г. Энх-Амгалан, Худалдааны төлөөлөгч М.Гантөр нар маань БНХАУ-ын хүмүүн төрөлхтөний нүдээр бодож сэтгэж, хүний гараар бүтээгдсэн гайхамшигт Zhangjiaje рүү аялах эрхээр шагнуулж, аялалын сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаж байна.  

Зураг 1. “Бүхнээс түрүүнд НАНО”-гийн залуус аялалаа эхлүүллээ

Холливуудын найруулагч Жэймс Камерон Аватар киног бүтээсэн ер бусын гариг ертөнцийн үзэсгэлэнт байгалийн газарлуу Нано Интернэйшнл компанийн ажилчид 5 өдөр 4 шөнийн аялалдаа Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээрээс амжилттай аялалаа эхлүүллээ.

Аялалын багын гишүүд маань Улаанбаатар – Бээжин – Жанжиажэ хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой дэлхийн хамгийн том ойн хүрээлэнгүүдийн нэгд тооцогддог ойн паркад хүрч хамгийн урт, хамгийн өндөр баригдсан агуу том гранд канионы хавцлын дунд орших шилэн гүүрээр аялан зүрх зоригоо шалгаж, тэнгэрийн багана гэгддэг Халалуяа уул зэрэг үзэсгэлэнт газруудтай танилцлаа.

Зураг 2 Жанжиажэ муж “Шилэн гүүр”

Зураг 3 Жанжиажэ муж “Халалуяа уул”

Зураг 4 “Жанжиажэ муж Тэнгэрийн хаалга”

 

Зураг 5 “Жанжиажэ муж Тэнгэрийн хаалга рүү гарах үед”

Аялалын хамгийн сонирхолтой хэсэг болох Нано-лаг залуус 1500 метрийн өндөрт гарж явна. Хувьтай хүмүүс хур борооноор хамтдаа хөгжилдөн алхаж байгалийн өвөрмөц тогтоцтой Тэнгэрийн хаалгыг үзчихээд буцахдаа 99 нугачаат замыг туулсан гэсэн шүү.

Зураг 6 Жанжиажэ муж “Тэнгэрийн хаалга”

Агуулахын ахлах менежер Л.Солонго-н сэтгэгдлээс: Сайн байцгаана уу, Хятадын Жанжиажиэ мужийн Тэнгэрийн хаалга аяллаар яваад ирсэн тухай өөрийн сэтгэгдлээ хуваалцах болсондоо баяртай байна.Бид Улаанбаатараас Бээжин хүртэл агаараар аялан Бээжингээс Жанжиажиэ рүү галт тэргээр явсаар аялал маань эхэлсэн. Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй, дэлхийн хамгийн том ойн хүрээлэнгүүдийн нэгд тооцогддог ойн паркаар бүтэн өдөр буюу 7-19цаг хүртэл зугаалж, хэдий хугацаа өнгөрснийг ч мэдэх чөлөөгүй аялж өнгөрөөлөө. Мөн дэлхийн гайхамшиг шилэн гүүр, тэнгэрийн хаалгыг үзсэн. Шилэн гүүр их айдастай санагдаж байсан хэдий ч бороотой манан ихтэй байсан тул газраас 400-гаад метрийн өндөрт баригдсан гүүрнээс доошоо юу байгаа нь харагдаагүй тул айдас маань арайхийн алга болсон.Тэнгэрийн хаалга мөн л гайхамшиг санагдсан учир нь газраас 1300км-н өндөрт өөрийн өвөрмөц тогтцоороо хаалга мэт цоорхой гарган тогтсон нь тэнгэрээс ямар нэгэн зүйлийг илгээх мэт л санагдаж байлаа. Би өөрийн эх нутгаа хамгийн сайхан үзэсгэлэнтэй нутаг гэж байнга бодож явдаг хэдий ч дэлхийн бас нэгэн гайхамшгийг биширч, барьж үзсэндээ маш их баяртай сэтгэл тэнүүн аяллаа. Дэлхий ямар агуу уужим, үзэх зүйл их байна даа гэж бодогдож явлаа. Биднийг гайхалтай аяллаар урамшуулан цааш ажиллах урам зориг, эрч хүчийг өгсөн компанийнхаа удирдлагууд болон нийт ажилчиддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Бид Тэнгэрээр аялан тэнгэрийн хүмүүс болоод ирсэн дээ. Маш их баярлалаа.

Зураг 7 Жанжиажэ муж “Тэнгэрийн хаалга”

Зураг 8 Жанжиажэ муж “Ойн хүрээлэн”

Худалдааны төлөөлөгч М.Гантөрийн сэтгэгдлээс: Юуны өмнө компанийн удирдагуудтай баярлалаа гэдгээ дахин дахин хэлье. Таван өдрийн турш сонирхолтой зүйлсийг үзэж, тухайн улсын соёлоос суралцсан үр өгөөжтэй аялал болж өнгөрлөө. Жанжиажэ мужийн шилэн гүүр аялалын хамгийн гоё хэсэг нь байлаа.

Зураг 9 Жанжиажэ муж “Шилэн гүүр”

Тооцооны нягтлан бодогч Ц.Ган-Эрдэнийн сэтгэгдлээс: Аяллын эхний өдөр бид дэлхийн хамгийн урт буюу 300 м өндөр шилэн гүүрэн дээр гарч айдас болоод басхүү нэгэн сонирхолтой мэдрэмжийг мэдэрсэн. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр шилэн лифт буюу Байлун цахилгаан шат байдаг бөгөөд 326 метр өндөрт гарахад ердөө хоёрхон минут шаардсан юм. Тэрхүү өндөрт гарснаар Халалуяа уулыг үзэх боломж бүрдсэн. Дэлхийн олон орны кино сонирхогчдын хувьд тус газар хэдийнээ танил байсан бөгөөд учир нь тус газарт Аватар киноны зураг авалт хийгдсэн. Бүтэц, хэлбэр нь огцом өндөр байгалийн дахин давтагдашгүй гайхамшигтай тогтоцтой байсан. Бидний хувьд тус газрыг өөрийн нүдээр харах нь үнэхээр гайхалтай байсан. Дараа нь бид далайн түвшнээс дээш алдарт 1500 м өндөрт оршдог Тэнгэрийн хаалгыг зорьсон. Тэнгэрийн хаалга руу хүрэхийн тулд агаарын дүүжин гүүрэн замыг ашигласан нь үүлэн дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Биднийг тэрхүү өндөрт гарахад салхитай байсан учраас ямар ч манангүй байсан. Нэг ёсондоо энэ нь маш азтай тохиолдол бөгөөд зарим үед манан ихтэй байдгаас болж байгалийн үзэсгэлэнт газрыг олон жуулчид харж чадалгүй буцдаг гэсэн. Харин бид доош уруудахдаа маш огцом 99 нугачаат замаар буусан эвгүй л байсан. Тэнд байгалийн өвөрмөц тогтож бүрэлдэхээс гадна хүний гараар бүтээж болохуйц бүхий л гайхамшиг нэгэн дор цогцолж чадсан байсан.

Зураг 10 Жанжиажэ муж “Шилэн гүүр”-с буусны дараа

Зураг 11 Жанжиажэ муж “Цайны дэлгүүр”

Бүгд Найрамдах Хятад Ард улс цайны соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлсэн бүтээлч ард түмэн билээ. Аялалын багийн гишүүд маань 5000 жилийн түүх уламжлалтай цайны гарал үүсэл, цай уух соёлын талаар танилцаж байна.

Зураг 12 Жанжиажэ муж “Худалдааны гудамж”

Аялалын багын 5 гишүүд маань БНХАУ-н Жанжиажэ мужаар аялсан өдрүүд нь өндрөөс 99 нугачаат замыг туулж, Тэнгэрийн хаалга уулынхаа оргилд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж айдсаа даван, аватар киноны Пандора гаригийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулсын дундуур алхаж  гайхалтай аялал болж өнгөрснийг дуулгахад таатай байна. Амьдралдаа хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээх боломжийг олгосон Нано Интернэйшнл компанийхаа удирдлагууд болон нийт ажилчиддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийллээ. 

www.nanointernational.mn

 

 

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ХҮНСНИЙ АХЛАХ МЕНЕЖЕР М. ТӨГӨЛДӨР

Ярилцлагынхаа ээлжит зочноор Нано Интернэйшнл компанид ажилладаг залуу манлайлагчдын нэг ахлах менежер Төгөлдөртэй ярилцлаа. Тэрээр компанидаа 2 жил ажиллаж байгаа бөгөөд жил бүр өөрийн ур чадвараараа худалдааны төлөөлөгчөөс супервайзер, супервайзероос ахлах менежер болон дэвшин амжилттай ажиллаж, Unilever брэндийн борлуулалтын уралдааны шилдэг ажилтнаар шалгарч Сингапур улсад суралцангаа аялах эрхээр шагнуулж, баг хамт олноо удирдан уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож түрүүг нь авдаг зэрэг манлайлагч залуусын нэг юм. Ингээд түүний ярилцлагыг хамт сонирхцгооё!

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Нано интернэйшнл ХХК-ийн борлуулалтын албаны ахлах менежер /Хүнс/

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Барьж авсан ажлаа заавал дуусгадаг

Хэрэглэдэг гар утас: iphone 6

Хэрэглэдэг компьютер: Dell i5 I15 3000 laptop

Сошиал хуудас: Tuguldur Admond

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Би ер нь нэг зэрэг олон ажлыг хийхээс илүүтэйгээр аливаа ажлыг эрэмбэлж түргэн хугацаанд , чанартай, нэг нэгээр нь гүйцэтгэлтэй ажиллахыг чухалчилдаг. Өглөө бүр ажилдаа ирмэгц тухайн өдрийн ажлаа төлөвлөнө. Төлөвлөгөө бичдэг хуудсан дээрээ нэн чухлаас нь эхлэн жагсааж бичээд хийж эхэлдэг. Хийж дууссан ажлаа дугуйлна, тэгээд нэг мэдэхэд л орой бүгдийг нь дугуйлчихсан байна шүү дээ. Үүнээсээ бас урамшдаг гэж хэлж болно доо. Манай салбар өөрөө маш их хурд, нарийн төлөвлөлт шаарддаг учраас хойшлуулна гэдэг ойлголт байж болохгүй гэж үздэг. Хойшлуулсан ажил болгон эргээд хэд дахин үржигдэж ирдэг гэдэгтэй санал нийлдэг. Тиймдээ ч доороо ажилладаг хүмүүстээ юмыг цагт нь хийхийг үргэлж сануулж ажилладаг. Гэхдээ хурдтай ажиллаж байна гээд гүйцэтгэл муу байж болохгүй лдээ. Хамгийн чухал зүйл бол бодит хэмжигдэхүйц үр дүн шүү дээ. Удирдах албан тушаалын хамгийн гол шинж нь аливааг заавал өөрийн биеэр, үйлдлээр үлгэрлэж, зааварчилгаа өгснийхөө дараа хүмүүстээ үүрэг даалгавар өгч, түүнийхээ үр дүнг шаардахад илүү хялбар гэж боддог юм. Шууд шаардах, захирах, хариуцлага тооцох арга барилыг ойшоодоггүй.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Мэдээж манай байгууллага дотоод сүлжээндээ Facebook-Workplace ашигладаг учраас өдөр тутамдаа өргөнөөр ашиглаж байна. Мөн мэйлийн харилцаандаа Outlook mail ашиглана. Борлуулалттай холбоотой чухал мэдээллээ Distribution interactive программаар шийддэг. Сошиалын хувьд Facebook, Instagram, Flipagram ашигладаг. Харин хөгжим сонсохдоо iPlay app-ийг ашиглаж байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Манай оффис саяхан иж бүрэн засвар хийсэн учраас дүрслэхэд маш таатай байна. Миний суудаг өрөөнд Борлуулалт, Бренд, Маркетингийн албаны бүх менежерүүд хамтдаа суудаг. Цав цагаан ширээ, цагаан хана, улаан өнгийн чимэглэл оруулга бүхий багануудтай, арьсан бүрээстэй орчин үеийн сандалуудтай. Хамгийн гол нь манайх уламжлалт оффисийн хэв маягийг халсан, өөрөөр хэлбэл хэн нэгний оноосон ширээ суудал гэж байхгүй. Хэн ч хаана ч өөрийн зөөврийн компьютероо аваад сууж болохуйцаар шийдэж өгсөн нь их өгөөжөө өгч байгаа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Дээр хэлсэнчлэн цаг хэмнэх хамгийн чухал зүйл бол нарийн, зөв төлөвлөлт юм. Тухайн өдөр ямар ажлыг Яаж? Хэрхэн? Хэнтэй хамтрах? гэдэг их чухал байдаг. Миний анзаарснаар хүмүүс нэн чухал биш жижиг механик үйлдэл шаардах ажлуудаа хийсээр байгаад маш их цагаа алдаад байгаа харагддаг юм. Энэ нь нөгөө л дэс дарааллаа зөв төлөвлөх гэдэгтэй эргэж холбогдож байгаа юм. Зарим үед илүү цагаар сууж ажиллах ч тохиолдол бишгүй дээ гардаг. Үнэхээр удаан хугацаа шаардах ажлууд байгаа бол 7 хоногтоо 1 удаа маш сайн илүү цагаар суугаад дуусгачихдаг. Тэгэхгүй бол овоорч явсаар байгаад бүтэн 7 хоног илүү цагаар сууж мэдэхээр их ажилтай болчхож болзошгүй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн хуудсан дээр хөтөлдөг. 2 хайрцагтай, тэгээд бичээд дууссан жагсаалттай хуудсаа нэг рүү нь хийж хураадаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Бичиж найруулах, илтгэх тал дээр боломжийн гэж боддог. Мөн ганцаарчилсан уулзалт хийхдээ ямар ч хүнээс хүссэн мэдээллээ авч чаддаг. Мөн тухайн хүндээ маш эерэг сэтгэгдэл үлдээж зөвлөгөө өгөхдөө сайн гэж хэлж болно шүү. Мөн амралтын өдрүүдээр гэртээ хоол хийхдээ маш гаргууд гэж хэлж болно.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирээд Монголын бүх борлуулалтын сувгуудад хүргэж , хэрэглэгчийг бараагаар тогтмол хангаж ажилладаг нь манай компанийн онцлог. Үүний тулд компанид борлуулалтын алба гэж бий. Бид харилцагчдийг дотор нь даац, үйл ажиллагааны хэлбэр зэргээр нь ангилж тус тусад нь өөр өөр бодлого баримталж ажилладаг. Ахлах менежер борлуулалтаа өсгөх, бүх харилцагчийг өөрийн бараа бүтээгдэхүүнээр хангах бодлогыг тодорхойлж, харьяалагдах ажилтан, менежерүүдээ сургах зааварчилгаа өгөх, тэдний ажлыг дүгнэх хянах гээд маш олон үүрэг хариуцлагыг хүлээсэн ажил байдаг. Тэгэхээр нэг л үйлдэл буруу хийвэл бүх явц, процесс доголдох борлуулалтаа алдах эрсдэлтэй. Хүмүүс маань бараатай ажилладаг бол, би хүмүүстэйгээ ажилладаг товчхондоо ийм нарийн уялдаатай сайхан ажил байгаа юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоо би ирэх сарын буюу 5-р сарын урамшуулал, идэвхжүүлэлтийн ажилтай холбоотойгоор өөрийн саналыг бэлтгэж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Барагтай бол ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй юм байна. Бүр төвлөрч өгөхгүй дуу чимээ ихтэй үед бол чихэвч ашигладаг. Би electro mashup хөгжмийн улаан хоббитой түүнийгээ л сонсдог доо. Машиндаа болон гэртээ бол байнга хөгжим сонсдог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Одоогоор гэртээ “Газар шороо” романы 2-р ботийг уншиж байгаа. Уран зохиолын номыг үргэлж шимтэн уншдаг. Мөн автомашины “Зарулем” сэтгүүлийн угаалгын өрөөндөө уншдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Намайг хүмүүс анх харахдаа их дуугүй, даруухан, дотогшоогоо хүн гэж хардаг юм шиг санагдсан. Уг нь тийм биш лдээ. Би өөрийгөө их нийтэч, нээлттэй хүн гэж боддог. Шулуухан хэлж яриад л явчихдаг. Худалдааны байгууллагад ер нь дотогшоо бодолтой хүн тохирдоггүй юм шиг санагддаг. 100% харилцаан дээр суурилсан ажил учраас.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

23:00-07:00 хооронд ихэвчлэн унтдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би ерөнхийдөө их гэрбүлсэг, гэр амьтай хүн л дээ. Амралтын өдрийг гэртээ амарч дуртай хоолоо хийж, ном уншиж өнгөрүүлдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийж дуусгасан, үр дүн нь илт мэдэгдэж буй ажлуудаасаа их эрч хүч авна. Мөн хамт олноосоо их урмын үг сонсоно. Тэд маань их эрч хүчтэй, хөгжилтэй нэгэн үеийн сайхан залуучууд бий. Бас манай удирдлагууд их forceful, energetic хүмүүс. Тэдний үйл хөдлөл, зорилго тэмүүллээс бас маш их сэдэл, урам зоригийг авдаг юм. Хүн чинь ер нь сэтгэлийн амьтан. Бие биенээ урмаар тэтгэж л амьдрах хэрэгтэй.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Надад зааж зөвлөдөг маш олон хүн байсан, одоо ч маш олон хүний заавар зөвөлгөөн дунд явсаар л байна. Хүний үгийг ялгаварлгүй сонсож, тэр дундаас өөрт хэрэгтэй ядаж 1 зүйлийг ч гэсэн олж авахыг хичээдэг. Хамгийн сайн зөвөлгөө гэхээр би ахлах ангийн сурагч байсан санагдаж байна. Манай физикийн багш надад хэлж билээ. За Төгөлдөр! хүн гэдэг чинь өсөж дэвших, өөр хүрээлэл рүү орох бүрт хаанаас ирсэн тэр газрыхаа/ сургуулийхаа, гэр бүлийнхээ/ нэрээр овоглуулж явдаг юм. Жишээ нь чамайг жаахан байхад хүмүүс энэ Мөнхбатын хүү байна гэж ярьдаг байсан бол одоо чамайг 10а ангийн Төгөлдөр гэж ярьж байгаа. За чи аймагтаа тэмцээн уралдаанд орохоор чамайг сургуулийн чинь нэрээр “Дэвшлийн” Төгөлдөр гэж дуудах болно. Оюутан болохоор чинь бусад оюутнууд чамайг “Завханы” Төгөлдөр гэж хаяглана. За бүр цаашлаад чи гадагшаа явбал “ Монголоос ирсэн Төгөлдөр” байна гэж л өөрийгөө танилцуулна шүү дээ. Тийм учраас чиний хүрээлэл томрох тусам чиний нэртэй хамт бүх зүйлсийн чинь нэр хамт гарч байдаг юм. Тэгэхээр чамд алдах эрх байхгүй. Чиний алдаа ганцхан чинийх биш шүү гэж захиж байлаа. Энэ л миний нүдийг нээж, зөв л явах юмсан гэдэг зарчмыг минь амьдруулж байдаг зөвөлгөө юм уу даа. Одоо ч гэсэн би Монголын зах зээлд “Наногийн Төгөлдөр” гэж өөрийгөө танилцуулж байгаадаа нүүр бардам байдаг юм.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

ОРОСЫН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ХОТ САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТООР АЯЛСАН НЬ

Өрх бүрийн өдөр тутмын хэрэгцээг инээмсэглэлийн хамт хүргэх чин хүсэлтэй Нано Интернэйшнл компани нь дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж буй 11 жилийн туршлагатай эрч хүчтэй залуу хамт олон юм. Эрч хүчээр дүүрэн энэхүү хамт олон Бидний сайн мэдэх Unilever компаний Dove, Camay, Lux, Rama, Perfetti Van Melle компаний Chupa Chups, Mentos, Fruit-tella, Pepsico корпорацийн Lay’s чипс, Агуша хүүхдийн сок, ундаа, Германы Beiersdorf компаний NIVEA арьс арчилгааны бүтээгдэхүүн, Английн GSK компаний Aquafresh, Sensodyne, Paradontax зэрэг олонд чанараараа батлагдсан брэндүүдийг хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.

Ажил амжилттай урагштай байхын гол үндэс ажилтан бүр өөрийн хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байх шүү дээ. Энэ ч үүднээс Нано Интернэшнд компани ажилчдаа жил бүр урамшуулж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг ажилчиддаа “аялалын эрх өгдөг” сайхан уламжлалтай. Тэгвэл Нано Интернэшнл компанийн Perfetti Van Melle борлуулалтын багийн супервайзер, худалдааны төлөөлөгчдийн дунд зохион байгуулагдсан уралдааны ялагчид болох Супервайзор О. Мишээл, Ахлах менежер Б. Хишигжаргал, Худалдааны төлөөлөгч Ж. Бямбадаш, Д. Энхтайван, Р. Нармандах, Н. Тэгшбуян нар маань ОХУ-ын үзэсгэлэнт  хот "Умардын Венец" ч гэж нэрлэгдэх Санкт-Петербург хотоор аялах эрхээр шагнуулж аялсан аялалын тэмдэглэлээ бидэнтэй хуваалцаж байна.

Бидний хэзээний хэрэглэж дадсан Чупа Чупс, Ментос брэндийн бүтээгдэхүүнүүд нь Голландын Перфетти Ван Мелле компанийн бүтээгдэхүүнүүд гэдгийг зарим уншигчид маань мэдэхгүй байж магадгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Европын шилдэг компанийн бүтээгдэхүүнүүд учраас дэлхийн хамгийн сүүлийн үеийн Европ стандартын дагуу маш нарийн чанарын хяналтанд үйлдвэрлэгддэг юм. Үйлдвэрээс гараад хэрэглэгчийн гар дээр очих хүртэлхи бүхий л түвшинд стандартыг мөрдөж ажилладаг юм.    

Аялалын багийн гишүүд маань 6 өдөр 7 шөнийн аялалдаа Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээрээс амжилттай эхлэж, ОХУ-ын нийслэл Москва хотыг зорьсон юм.

Зураг 1. “НАНО”-лаг залуус аялалаа эхлүүлж байна.

Аялал гэдэг бол ертөнцийг харах өнцгийг илүү өргөн болгож өгөх гайхалтай үйл явдлуудын нэг байдаг. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын нийслэл Москва хотод аялагчид маань хүрч үзэсгэлэнт газрууд Улаан талбай, Кремль болон “Третьяковская галерея“ дахь үзмэрүүдийг үзэж хөрш орны түүх соёлтой танилцлаа. Найз нартайгаа хамт аялна гэдэг хамгийн гоё.

Зураг 2. Москва хот, “Кремль”

Зураг 3. Москва хот, “Улаан талбай”

Зураг 4. Москва хот, “Улаан талбай”

Зураг 5. Москва хот, “Гум” худалдааны төв”

Зураг 6. Москва хот, “Третьяковская галерея”

Худалдааны төлөөлөгч Н. Тэгшбуяны сэтгэгдлээс: Сайн байцгаана уу, Москва, Санкт-Петербург хотоор сайхан аялаж байна. Аялал үнэхээр төсөөлж байснаас илүү гоё болсон. Манай аялалын групп маань PVM Москва дахь салбартай танилцаж, бид бүхний харилцагчид хүргэдэг бараа бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэглэгчдийн гар дээр хүрдэг талаар мэдэж авсан. Мөн Москва хотоор зугаалж, Улаан талбай, Кремль, Уран зургийн галерэйд дэлхийн суут зураачдын олон алдартай зурагнуудыг үзэж, Оросын их удирдагч Ленин багшийн музейд шарил амьд сэрүүн унтаж буй мэт хадгалагдаж байдаг нь үнэхээр гайхашрал төрүүллээ. Хөгжил дэвшилтэй Москва хот маш их таалагдсан бөгөөд Санкт-Петербург хотыг зорьсон. Хосгүй бүтээлүүд хадгалагдаж байдаг Эрмитаж музей, Исаакий соборы сүм үнэхээр уран тансаг барилгуудын шийдэлтэй, үзэж харах юм дуусашгүй хот байсан. Ингээд эцэст нь хэлэхэд анх уралдаан зарлахад энэ сайхан боломжийг алдаж болохгүй гэж өөртөө хатуу зорилго тавьж ажилласан. Ажлаа сайн хийгээд сайн хичээвэл та бүхэнд маань ч аялах олон боломжууд байдаг юм шүү. Ийм сайхан аялах боломж олгосон манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгчид, бидэнтэй олон жилийн турш харилцаж буй бизнесийн хамтрагчид, Нано гийн хамт олон болон хүлээж авсан PVM харилцагч түншүүддээ маш их баярлалаа.

Зураг 7. Санкт-Петербург хот, “Спас на крови” сүм

Зураг 8. Москва хот, “Гум” худалдааны төв

Зураг 9. Москва хот, “Hilton” зочид буудал

Дэлхийд алдартай Perfetti Van Melle компаний Москва хотод байрлах үйлдвэртэй танилцан бидний дуртай амтат чихрүүд Meller, Mentos, Fruit-tella зэрэг брэндүүдийн үйлдвэрийн үйл явцтай танилцах гайхалтай боломж бидэнд олдсон!

Зураг 10. Москва хот, “Perfetti Van Melle” үйлдвэрийн гадаа

Зураг 11. Москва хот, “Perfetti Van Melle” үйлдвэрийн аялал

Зураг 12. Москва хот, “Чайхона” ресторан

Ингээд манай 6 аялагчийн маань зорьсон газар болох Ленинград мужийн төв Санкт-Петербург хотыг хурдны гал тэргээр зорьж, аялалаа үргэлжүүллээ. Сонирхуулахад Санкт-Петербург нь Хаант Орос Улсын нийслэл байсан бөгөөд нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Оросын хамгийн алдартай хотуудын нэг бөгөөд Chupa Chups чихрийн үйлдвэр мөн энд байрладаг.

Зураг 13. Хурдны галт тэргээр Санкт-Петербург хотыг зорьсон нь

Зураг 14. Алдарт Санкт-Петербург хотод хүрэлцэн ирлээ

Санкт-Петербургийн хамгийн алдартай соёлын хосгүй цуглуулга, Орос улсын бахархал ЭРМИТАЖ музейгээр зочилж, түүхэн дурсгалт үзмэрүүдийг үзэн 19-р зуунаар давхар аялсан юм.

Зураг 15. Санкт-Петербург хот, “Эрмитаж” музей

Зураг 16. Санкт-Петербург хот, “Эрмитаж” музей

Ахлах менежер Б. Хишигжаргалын сэтгэгдлээс: Аялалын эхнээс л Эрмитаж музей үзэхийг тэсэн ядан хүлээж аялалын хамгийн сүүлийн өдрөө үзэж танилцсан. Оросын хатан хаан Екатерина II хувийн цуглуулгаас одоогийн Петр I хааны өвлийн ордон, Бага, Том Эрмитаж гэх 3 барилгын зөвхөн Орос төдийгүй, Европ, Азийн түүхэн гэрч болсон үзмэр уран зургуудыг үзэх тэр агшин гайхамшигтай байсан. Аялалаас эргэж ирээд өөрийн дахин нэг хоббигоо шинээр нээсэндээ маш их баяртай байгаа. Түүх, соёл, зураач бүрийн уран сэтгэмж, онцлог, хувийн амьдралыг илтгэдэг уран зургийн ертөнцөд маш ихээр татагдах болж, өөрийн уран зургийн цуглуулгатай болж эхэлсэн. Шинэ аялал, шинэ мэдлэг, шинэ хобби бүх зүйлс миний хувьд гайхамшигтай байлаа. Мөн ОХУ-ын FMCG зах зээлийн өсөлт, хөгжлөөс туршлага судлах, Оросын үүх түүх, соёлын тухай их зүйлийг мэдэж авсан гайхамшигтай аялалыг бидэнд бэлэглэсэнд маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Зураг 17. Санкт-Петербург хот, “Perfetti Van Melle” үйлдвэр

Хүүхэд бүрийн дуртай амтат Chupa Chups иштэй чихрийн үйлдвэртэй танилцаж, чихрийн ертөнцөөр аялцгааж, үзэсгэлэнт хотын гайхам уран тансаг барилгуудын өвөрмөц давтагдашгүй шийдлийг бишрэн явах тун сайхан байлаа.

Зураг 18. Санкт-Петербург хот, “Perfetti Van Melle” үйлдвэр

Оросын хамгийн үзэсгэлэнт хот Санкт-Петербургээр аялсан эдгээр өдрүүд аялагчдын маань хувьд дэлхийн алдартай Perfetti Van Melle компанитай танилцаж, амтат чихрийн үйлдвэрээр аялан, хөрш орны түүх соёлоос суралцсан дурсамж дүүрэн аялалынхан болон Нано Интернэйшнлийн хамт олон Голландын Перфетти Ван Мелле компанийн Чупа Чупс иштэй чихэр, Ментос бохь, Фруйтелла чихэрийг таашаан хэрэглэдэг хэрэглэгч та нартаа маш их баярлалаа гэж дамжуулсныг хүргэхэд таатай байна. 

www.nanointernational.mn

 

Нано Интернэйшнл ХХК-д ажилд урьж байна

Нано Интернэйшнл ХХК-д ажилд урьж байна

-Борлуулалтын супервайзер /4 /

-Худалдааны зөвлөх /7/

-Борлуулагч

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, худалдааны менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Борлуулалтын компанид 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай

Холбоо барих: Hr@Nanointernational.mn

Утас: 99079444

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Б. ТҮВШИНЖАРГАЛ

Би хэрхэн ажилладаг вэ? булангийн энэхүү дугаарт Нано Интернэйшнл компанид 3 дахь жилдээ ажиллаж буй 2016 оны 8-р сарын шилдэг ажилтан, 2017 оны ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН Б. Түвшинжаргалтай ярилцлаа. Ингээд эрч хүчээр дүүрэн, авъяаслаг, ур чадвартай залуугийн дотоод ертөнцөөр хамт аялцгаая!

Байршил: Улаанбаатар, Монгол

Албан тушаал: Key account manager

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: 4Т буюу Төлөвлөгөөтэй, Тогтвортой, Тасралтгүй, Тэмүүлэлтэй

Хэрэглэдэг гар утас: RedMi4X

Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron5520

Сошиал хуудас: Tuvshinjargal Batdelger /Facebook/, Tuvshinjargal.B Sales /Workplace/

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Гол зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө золиос гаргаж шаардлагатай бүх зүйлийг хийх. Ер нь нэг зүйл дээрээ улайрч төвлөрч ажиллах дуртай.  Заавал хамгийн сайн, шилдэг нь байх тэмүүлэл хүн бүрт байх хэрэгтэй гэж итгэдэг. Онцгой бөгөөд бусдаас өөр байх нь чухал. Миний хийж байсан худалдааны төлөөлөгчийн ажил энэ байдлыг их шаарддаг байлаа.

Тухайн өдрийн ажлын үр дүнг нийт захиалгын тоог, нийт захиалгын үийн дүнтэй харьцуулж гаргадаг. Иймд би тухайн өдрийн төлөвлөсөн борлуулалтаа хамгийн багадаа өдөр бүр 30  захиалгын тоогоор хийнэ гэж зорьсон.  Өглөө 09:00 гэхэд хамгийн эхний цэг дээр очоод л цагт багадаа 4-н захиалга гэж өөртөө шивнээд нэг цэгээс нөгөө цэгийн хооронд гүйж захиалга авдаг байлаа. 14:00 гэхэд 15 захиалга тухайн өдрийн төлөвлөгөөний 60%-ийг хийсэн тохиолдолд  тэр өдрийн ажил амжилттай байх нь тодорхой болдог байв. Гэвч миний хувьд  маш олон удаа бүтэлгүйтсэн. Тэгээд бодож эхэлсний үр дүнд  дараах 3-н дүгнэлтэнд  хүрсэн.

  1. Өдрийн ажлын тайлангаа уйгагүй нэгд нэгэнгүй бичиж тухайн цэг дээр өнөөдөр хэн байсан ямар зан характиртай хүн бэ, аль бараагаа өгч борлуулалт хийж чадсан, аль аль бараагаа өгч чадаагүй вэ! Өрөлтөө яаж сайжруулах вэ? зэрэг асуултад өөрөө өөртөө хариулт өгч тухайн цэгийн мэдээллийг өөрийн болгосон байх шаардлагатай.
  2. Борлуулалтын сарын төлөвлөгөөгөө ажлын өдөр бүрээр , тэр дундаа харилцагч бүрээр, Sku болгоноор задалж нарийн төлөвлөн түүнийгээ сахилга баттайгаар хийх ёстой.
  3. Борлуулалтын ажлын түлхүүр нь өрөлтийн ажил. Тийм ч учраас цэг дээрх ажиллаж буй цагийн 80-аас дээш хувийг нь зарцуулж цаг алдаад байгаа юм байна. Иймд гол гол өрөлтөө борлуулалтын бус цагаар хийх хэрэгтэй  гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ингээд л миний асуудал шийдэгдэж эхэлсэндээ.

АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Өмнө нь худалдааны төлөөлөгч байсан болохоор өдөр тутамдаа Distribution program, Mercury, BTGT APP-уудыг их ашигладаг байсан. Одоогоор Word, Excel, PPT зэрэг office program дээр ажиллаж өдрийн нилээдгүй цагийг өнгөрөөж байна.  Гар утсан дээрээ сонирхлоороо 100 суниалт APP-ийг  ашиглаж завтай үедээ Home Pitness хийдэг. Шүлгийн цомог App-ийг ашиглан өөрт таалагдсан, эсвэл хэрэгтэй гэж үзсэн ишлэлээ цээжлээд түүнтэй яг ижил юмуу ойролцоо байдлаар харилцагчийн үйлчилгээндээ ашиглаж өвөрмөц байдлыг олж авдаг байлаа. Мөн Gogo news-ээр мэдээлэл авах дуртай. Их цэгцтэй, сонирхсон төрлийн мэдээллээ доторх цэсүүдээс сонгоод үзэх боломжтой. Одоогоор хамтран ажилладаг сайн найзынхаа зөвлөснөөр SoundCloud app-аар Unlock podcast их сонсдог болсон.  Ойрын 5 хоногийн хугацаанд Yesware болон Textexfander праграммыг олон харилцагчидад зэрэг мэйл илгээх, нээж үзсэнийг нь шалгах зориулалтаар бүрэн ашиглаж сурах зорилго тавиад байна.

ТА АЖЛЫ Н ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж өмнөх өдрийн орой маргаашийн  ажилдаа зориулж дэс дараалалтай нягт нямбай төлөвлөж, бэлтгэх нь цаг их хэмнэдэг. Харин нөгөө талаас өөртөө итгэлтэй болоод зоригтой байх нь цаг хэмнэх, асуудлыг хурдан шийдэх үндэс гэж ойлгодог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

A4 цаасыг голоор нугалаад, түүнийгээ дахиад голоор нь нугалаад ¼  харьцах хэмжээтэй цаасан дээр зөвхөн бичиж тэмдэглэдэг. Бичиж тэмдэглэх нь хийх ажлын талаар төсөөлөл буухад тустай санагдсан. Мөн хамтран ажилладаг нягтлан, санхүү, менежерүүд цаг тутамд завгүй байдаг учир хийлгэх ажил, хүсэлтээ энэ цаасаан дээрээ цэвэрхэн  бичээд харааны тус газар тавих нь амаар хэлснээс илүү хурдан шийдэлд хүрч байгааг анзаарсан.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би харилцагч нартайгаа маш сайхан мэндчилж, мөн эерэг эрч хүчээр цэнэглэн, тэднийхээ сэтгэл санааг үргэлж өөдрөг байхад нь ихэд анхаарч ажилладаг. Энэ талаараа илүү сайн байх гэж бодож байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Янз бүрийн хүмүүстэй харилцаж тэдний сэтгэл хөдлөлийг мэдэрч тоглолт хийдэг нарийн мэдрэмж шаардсан ажил, Ихэнх тохиолдолд татгалзалтай тулгарна. Доромжлуулах ч үе бий. Гэхдээ энэ бүгдийг эерэгээр хүлээн авч, төсөөллөө хөгжүүлэн өөрийн санаа бодлыг бусдад хэрхэн зөв ойлгуулах вэ! Яаж хамтын ажиллагаанд хүрэх вэ? Гэдэг талаар их толгой гашилгадаг учраас сэтгэх чадвар сайн болдог.

 

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоогоор шинээр ирж буй Unilever-ийн бүтээгдэхүүүнийг Key A сувгийн хаилцагчидаар кодлуулах. Мөн Хүннү Mall-д байрлах гоо сайхны бараа зардаг “COSE” гэдэг  харилцагчтай яаралтай гэрээ байгуулахаар ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Яг эрчтэй ажиллаж байх үедээ дуу хөгжим сонсоод байдаггүй.  Гол зүйлдээ төвлөрч ажиллахыг хичээдэг. Ядарч сульдсан үедээ Rockit Bay, Eminem-ийн дуунуудыг сонсож өөрийн зорилго урам зоригийг сэргээж эрч хүч авдаг. “Brave heart” киноны дуу, Now we are free, Бөгжний эзний “May it be” эр зориг, итгэл найдварын тухай дуунуудыг сонсож дотоод мэдрэмжээ хөглөдөг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоо  Данкан Кларк-ийн бичсэн “Жек Магийн бүтээсэн Алибаба”  номыг уншиж эхэлж байна. Өмнө нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан И мёнбаг-ийн  Ажлаар амьсгалсан он жилүүд номыг уншсан. Энэ номыг, нийтлэл уншиж байгаа та бүхэнд ч мөн адил санал болгомоор байна. Энэ номон дээр гарч буй И мёнбаг гэгч дайны үеийн хүнд хэцүү өлсгөлөнгийн үед  төрсөн бүрэг ичимхий, ядуу тариачны хүү өөрийн дотоод итгэл үнэмшилээ тууштай дагасанаар хэрхэн хувь нийлүүлсэн Hyundai корпорацийн захирал, улмаар өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсон тухайгаа дурдатгал байдлаар бичсэн ном юм. Би хувьдаа өөрт хэрэгтэй олон үзэл хандлага, дадал зуршилыг энэ номон дээрээс олж харсан. Та бүхнийг ч мөн адил надаас олон зүйлийг олж харж амьдрал ажил үйлстээ хэрэгжүүлнэ гэж итгэж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ихэнхдээ нээлттэй харилцагчтай харилцах, бусдаас мэдээлэл авах, хүнтэй амархан танилцах гээд давуу тал олон боловч заримдаа үгээ сайн бодохгүй хэлчих гээд байдаг сул талтай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

 Ихэнхдээ 01.00-06.30 хооронд унтдаг. 2 жил хэртэй ингэж явсаар байгаад дасал болсон юм шиг байналээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ ихэнхдээ гэртээ гэрийн ажлаа амжуулаад  л байж байдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?-Гэрбүлийнхнээсээ нэн ялангуяа ээж ааваасаа их эрч хүч авдагдаа. Тэднийгээ сайн сайхан байлгах сайн хүн болж ачийг нь бага ч болов хариулах юмсан гэж их л боддог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Манай компаний менежер нэг удаа надад сэтгэл санаа, цаг агаарын нөхцөл байдал бусад зүйлсээс үл хамааран өдрийн төлөвлөсөн ажлаа өдөр өдөрт нь хийж амжуулж сурах, яагаад энд ажиллаж байгаагаа ойлгох ёстой талаар  зөвлөж байсан. Тэр үед миний амьдралд хамгийн хэрэгтэй зөвөлгөө байсан бөгөөд  одоо ч хүртэл надтай шууд хамтарч ажилладаггүй боловч сэтгэл гаргаж мэдэрч зөвлөгөө өгсөн менежертээ талархаж явдаг шүү!

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

Ээжүүддээ барих бидний бэлэг - 2018

Бүсгүй хүний хүндэт цол ЭЭЖ хэмээх эрхэм нандин нэр алдар билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярт өдрийг тохиолдуулан Нано Интернэйшнл компани нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээжүүддээ барих бидний бэлэг” хэмээх нандин арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулж төрөх эмнэлэгүүдээр зочилон шинэхэн төрсөн ээжүүддээ гарын бэлгээ бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээ нь улсын 1, 2, 3-р амаржих газар болон Эх нялхасын эрүүл мэндийн төвүүдэд бяцхан үрээ өлгийдөн авсан үзэсгэлэнт 308 ээжүүдэд Нано Интернэйшнл компанийн импортлон оруулж ирдэг №1 хүүхдийн бүтээгдэхүүний нэг болох дэлхийд алдартай Merries, Агуша, Bella, Dove брэндийн бүтээгдэхүүнүүд болон ээжүүдэд хэрэгтэй гарын авлага, хүүхдийн тоглоом зэргийг бэлэглэн, баяр дээр нь баяр нэмж аз жаргалтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Нано Интернэйшнл компани нь дэлхийд алдартай чанараараа танигдсан хүнс, гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны дистрьбютер бөгөөд өргөн хэрэглээний зах зээлд 11 дэхь жилдээ амжилттай ажиллаж буй тэргүүлэгч компаниудын нэг юм. Дэлхийн шилдэг компаниуд болох UNILEVER, PEPSICO, GLAXOSMITHKLINE, PERFETTI VAN MELLE, KAO, RECKITT BENCKISER, BEIERSDORF, NUTRICIA зэрэг компанийн та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Dove, Nivea, Merries , Агуша, Nutrilon, Camay, Chupa Chups, Mentos, Aquafresh брэнд бүтээгдэхүүнийг албан ёсоор Монголын өнцөг булан бүрт нийт хэрэглэгчиддээ хурдан шуурхай, инээмсэглэлийн хамт хүргэн ажиллаж байна.

“Японы №1 хүүхдийн живх Merries”

www.nanointernational.mn

Ээжүүддээ барих бидний бэлэг - 2018

Бүсгүй хүний хүндэт цол ЭЭЖ хэмээх эрхэм нандин нэр алдар билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярт өдрийг тохиолдуулан Нано Интернэйшнл компани нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээжүүддээ барих бидний бэлэг” хэмээх нандин арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулж төрөх эмнэлэгүүдээр зочилон шинэхэн төрсөн ээжүүддээ гарын бэлгээ бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээ нь улсын 1, 2, 3-р амаржих газар болон Эх нялхасын эрүүл мэндийн төвүүдэд бяцхан үрээ өлгийдөн авсан үзэсгэлэнт 308 ээжүүдэд Нано Интернэйшнл компанийн импортлон оруулж ирдэг №1 хүүхдийн бүтээгдэхүүний нэг болох дэлхийд алдартай Merries, Агуша, Bella, Dove брэндийн бүтээгдэхүүнүүд болон ээжүүдэд хэрэгтэй гарын авлага, хүүхдийн тоглоом зэргийг бэлэглэн, баяр дээр нь баяр нэмж аз жаргалтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Нано Интернэйшнл компани нь дэлхийд алдартай чанараараа танигдсан хүнс, гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны дистрьбютер бөгөөд өргөн хэрэглээний зах зээлд 11 дэхь жилдээ амжилттай ажиллаж буй тэргүүлэгч компаниудын нэг юм. Дэлхийн шилдэг компаниуд болох UNILEVER, PEPSICO, GLAXOSMITHKLINE, PERFETTI VAN MELLE, KAO, RECKITT BENCKISER, BEIERSDORF, NUTRICIA зэрэг компанийн та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Dove, Nivea, Merries , Агуша, Nutrilon, Camay, Chupa Chups, Mentos, Aquafresh брэнд бүтээгдэхүүнийг албан ёсоор Монголын өнцөг булан бүрт нийт хэрэглэгчиддээ хурдан шуурхай, инээмсэглэлийн хамт хүргэн ажиллаж байна.

“Агуша” – Хүүхэд бүрийг халамжилна

www.nanointernational.mn

Гоо үзэсгэлэнг бэлэглэх 7 хоног

Аливаа зүйлсийн үр дүн цаг хугацаагаар хэмжигддэг. Хэрэв жин хасах зорилготой бол 3сар хичээллэх, гадаад хэл сурахад тууштай 6сар бэлдэх зэрэг аливаа зүйл бүр цаг хугацаатай.

Тэгвэл гоо үзэсгэлэнтэй болоход ердөө 7 хоног шаардлагатай гэвэл та итгэх үү? Та Dove-тай байхад энэ зүйл боломжтой юм.

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 1.

Өнөөдөр хонгорхон бүсгүй минь өдөржин ажиллаж, хичээллээд эсвэл гэрийн ажилд дарагдсан уу? Өөртөө ердөө 30минут цаг гаргаж халуун шүршүүрт орцгооё. Гэхдээ халуун гэдэг нь хэт халуун ус биш юм. Учир нь арьсыг тань гэмтээх аюултай тул хэмийг нь тохируулаад Dove биеийн шингэн савангаар биеэ угаагаарай. Угаах бүртээ арьсаа мэдэрч, хөлийн улнаас хүзүү хүртэл зөөлөн дарж угаана. Арьсны нүх бүрт шингэж, гүн чийгшүүлэх бөгөөд яг л нялх хүүхдийн мэт булбарай болох мэдрэмжийг авах болно. Өөрийн таашаалд нийцүүлэн анар жимс, өргөст хэмх, ваниль, алмонд, кокос зэргээс сонголтоо хийгээрэй.

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 2.

Өнөөдөр нүүрний арьсаа илүү чийглэг, өнгөлөг бас толигор болгоцгооё. Dove брэндийн шинэ бүтээгдэхүүн болох нүүр угаагчийг өөрийн арьсандаа тохируулан хэрэглэцгээе. Найрлагандаа чийгшүүлэгч серум агуулсан 3 бөгөөд арьсыг гүн чийгшүүлж, бохирдлыг цэвэрлэнэ. Арьс хэдий чинээ гэрэлтэнэ, төдий чинээ сэтгэл сэргэг байдаг шүү дээ.

“Beauty Moisture” арьсыг гүн чийгшүүлж булбарай зөөлөн болгоно.

“Inner Glow” нь арьсыг гуужуулж, шинэ торгомсог арьсыг өдөр бүр бэлэглэнэ.

“Deep Pure” скрабнаас 10 дахин жижиг микро хэсгүүд нь арьсны гүнд орж цэвэрлэх үйлчилгээтэй, тослог арьсны нүүр угаагч.

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 3.

Ягаан өнгө бол бүсгүйчүүдийн өнгө. Энхрий ялдам бас өхөөрдөм энэ өнгөөр илэрхийлсэн Dove Beauty Cream арьсыг чийгшүүлж, торгомсог болгох өдөр шөнийн тос юм. Өдөр тутамдаа хэрэглэх болон нүүрний будагны суурь болгох боломжтой. Та өдрийн турш өөрийн энхрий ялдам байдлаа мэдрэх болно.

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 4.

Гар бол хүний биеийн хамгийн ажилсаг эрхтэн юм. Гарын арьс бүхий л зүйлд үргэлж хүрч байдаг учраас хуурайшиж, өнгөө алдаж, үрчлээтэх аюултай. Иймээс өнөөдөр гараа хайрлацгаая. Dove брэндийн найрлагандаа ¼ чийгшүүлэгчтэй гарын шингэн саван угаах бүрт арьсыг тань хамгаалж, илүү зөөлөн чийглэг болоход туслана.

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 5.

Хаврын хуурай ширүүн нөхцөлд арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээтэй чийгшүүлэгч крем арьсыг тань гайхалтай булбарай зөөлөн болгоно. Яг л таныг энхрийлж буй мэт мэдрэмжийг нүүр болон биеийн бүх хэсэгтээ мэдрэх боломжтой. Хэт хуурай арьсанд илүү тохиромжтой.

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 6.

Өнөөдөр хамгийн гайхалтай өдөр учир нь та бүх үйлдлийг ердөө нэг Dove саванд даатгана. Учир нь “Dove” гоо сайхны савангаар нүүр, гар, биеэ угаах боломжтой ба үр дүн нь илүү булбарай, зөөлөн арьсыг мэдрэнэ. Гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой. Гайхалтай биш гэж үү?

Өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгох өдөр 7.

7 хоногийн хугацаанд та Dove брэндтэй хамт байж өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгосон танд баяр хүргэе! Харин 7дахь энэ өдөр үр дүнгээ хамтдаа хэмжие. Таны биеийн арьс өмнөхөөсөө илүү зөөлөн булбарай, нүүрний арьс тань илүү өнгөлөг, толигор болсон байхыг харна.

Гэхдээ та зөвхөн энэ өдрөөр дуусгахгүй өдөр бүр өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгож, өөрийгөө хайрлаарай.

Facebook хуудас: Unilever Mongolia

“Шидэт цас“ цасны баярын арга хэмжээ

Эрч хүчээр дүүрэн Нано Группын хамт олноороо нэгэн өдрийг цэвэр агаарт өнгөрүүлж, бид хамтдаа хүйтнийг үл ажран сонирхолтой мэндчилгээ, багийн ажиллагааг харуулсан хөл холбох тэмцээн, хурд хүчийг сорьсон цасан бөмбөлөг, хөгжилтэй атом молекул тоглоом тоглон цэвэр агаарт нэг өдрийг аз жаргалтай өнгөрүүллээ!

Цагаан сарын өмнө юуг хэрхэн цэвэрлэх вэ?

Монгол түмний уламжилалт Цагаан сарын баяр болоход ердөө 1 хоног үлдлээ. Монгол заншилаар бид билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг тул Сар шинийн өмнөх өдрийг “Битүүн” хэмээн нэрийдсэн байна. Монголчууд өвлийн адаг сарын 30-ныг буцаж байгаа буурал жилийн отголох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн сэтгэж, тэрхүү бэлгэдлийг бас зан зүйлээр бататган үдэх ёс заншилтай билээ. Айл бүр идээ ундаагаа бэлтгэн, битүүлэг хийж, гэр орныхоо тоосыг үргээдэг шүү дээ.

            Гэр бүлийн гишүүн бүрийг үүрэг оролцоо ихтэй энэ их баярын өмнөх бэлтгэлд “ГЭРЭЭ ЦЭМЦИЙТЭЛ ЦЭВЭРЛЭХ” том үүргийг тань нугалахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

Хөшиг цэвэрлэх :

Гэрийн хамгийн хурдан тоос дардаг хэсэг бол хөшиг. Өвөл цагт утаа тортог ихтэй учраас хөшигний материалаас хамааран угаах заавартай танилцан цэвэрлээрэй. Гэрт тань гэгээ орж, илүү цэмцгэр санагдах болно.

Суултуур цэвэрлэх:

Айл гэрийн цэвэр байдал 00-ийн өрөөний ариун цэврээс шууд хамааралтай байдаг бөгөөд ирсэн зочиддоо тав тухтай байдлыг бий болгож суултуураа сайтар цэвэрлэж байгаарай. Бидний нүдэнд үл үзэгдэх маш олон бактери нуугдаж байдаг энэ хэсгийг зориулалтын шингэнээр тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.

Аяга таваг угаагч цэвэрлэх:

Аяга тавгаа бид өдөр бүр угааж цэвэрлэдэг хирнээ бидний хэлж заншиснаар угаадаг порлоноо цэвэрлэдэггүй. Олон төрлийн зочид ирэх тул аяга таваг угаагчаа сайтар цэвэрлэж бэлтгээд, солих шинэ порлоноо ч гэсэн нөөцлөөрэй.

Хивсээ цэвэрлэх:

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүү дээ. Үүднээс орох хэсгээс эхлэн айл гэрийн хоймор хүртэл байрлах хивс, хивсэнцэрийг бид байнга тогтмол цэвэрлэдэггүй, зөвхөн тоос хогийг нь цэвэрлэдэг. Тэгвэл энэ удаад гүн үлдсэн бохирдол, толбыг сайтар цэвэрлээрэй. Мэдээж энэ тийм ч амар цэвэрлэгээ биш учир шаардлагатай цэвэрлэгээний бодис ашиглавал илүү хурдан.

Танд Reckitt Benckiser компаний VANISH GOLD шинэчлэн сайжруулсан хивс цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Хивс болон хивсэнцрийн гар цэвэрлэгээнд зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн бүтээгдэхүүн юм. Хивсэн дээрхи бохирдол хир толбыг ор мөргүй арилгахаас гадна, тааламжгүй үнэрийг арилгана, хивсны гадаргууг маш зөөлөн болгож, нян бактер устгана. Хивсийг дахин бохирдохоос хамгаалсан хамгаалалтын давхрага үүсгэдэг.

Хэрэглэх заавар: Тоосоо соруулсны дараа Ванишийг 1:9 усанд хийж найруулна. Жишээ нь : (100 мл шампунь 900 мл усанд)  хэмжээтэйгээр. Үүний дараагаар хөөсийг хивсний гадаргууд жигд тарааж, хатааж тоосыг соруулна.

Цагаан сарын баярыг тохиолдуулан 15%-ИЙН ХЯМДРАЛТАЙ худалдааг Сансар, И-март сүлжээ дэлгүүрүүдэд зарлаж байна.

Цэвэр цэмцгэр гэртээ та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

www.nanointernational.mn

Хиймэл шүд таны асуудал биш боллоо!

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдан гоо сайхны дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Шүдийг аль болох авахуулахгүй, эмчлүүлж үлдээхийн төлөө амны хөндийн арчилгаандаа анхаарах хэрэгтэй. Гэвч бидний хайхрамжгүй байдлаас сүүлийн үед шүдний өвчлөл өндөр болж, улмаар шүдээ авахуулахаас өөр аргагүй болж байна. Нэгэнт авахуулсан шүд дахин ургахгүй учраас яаралтай өөрт тохиромжтой хиймэл шүд хийлгүүлэх шаардлагатай, хэрэв хиймэл шүд хийхгүй бол арьс унжих, шүд хооронд засвар үүсэх, буйл хатингарших аюултай байдаг.

Нөгөө талаас хиймэл шүд хийвч дасаж өгөхгүй, сайтар бэхлээгүйн улмаас ярьж байхад мултран унах, хоолны үлдэгдэл завсраар нь үлдэж амны хөндийгөөс эвгүй үнэр гарах зэрэг асуудлуудтай тулгардаг. Иймээс баярын өдрүүд ойртсон эдгээр өдрүүдэд танд өөртөө итгэлтэй ярьж, инээж, идэх боломжийг олгох шилдэг аргыг танилцуулж байна.

Английн GSK компаний бүтээгдэхүүн КОРЕГА хэмээх хиймэл шүдний бэхэлгээ нь 16 цагийн турш хөдөлгөөнгүй байлгаж, хиймэл шүд болон буйлны завсар хоол хүнсний үлдэгдэл хуримтлагдахаас сэргийлж, нягт зайгүй байрлуулж, хатуу зүйл идэх боломжийг танд олгоно. Гайхалтай биш гэж үү, яг л өөрийн шүдтэй мэт мэдрэмжийг танд өгнө.

КОРЕГА хиймэл шүдний бэхэлгээ нь дараах төрлүүдтэй: 1. Гааны амттай – Амны хөндий амьсгалыг цэнгэг таатай болгоно.

2. Натурал амттай – Амт, үнэргүй учраас таны амтлах мэдрэхүйд нөлөөлөхгүй

3. Илүү хүчтэй мэдрэмж – Хүчтэй сэнгэнэсэн гааны амттай.

Хэрхэн хэрэглэх вэ?

Тосон түрхлэгийг зориулалтын хавтгай хошуугаар хэмжиж түрхээд хиймэл шүдээ амны хөндийд байрлуулахад 8-12 цагийн турш хөдөлгөөнгүй барина. Ингэснээр та дуртай алим, ааруулаа идэж чаддаг болж, хиймэл шүд нь сугарч унах гээд байгаа юм шиг мэдрэмжээс бүр мөсөн салах болно.

Цагаан сарын баярыг тохиолдуулан 20%-ийн ХЯМДРАЛТАЙ худалдааг бүх Номин, Тэнгэр Плаза, Фреско, Дүүхээ, Home Plaza, Effes, Emart супермаркетууд болон Монос, Хүрмэн, Ази фарм эмийн сангуудаас худалдан авах боломжтой.

www.nanointernational.mn

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? – НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН НЯГТЛАН БОДОГЧ Ц. ГАН-ЭРДЭНЭ

Манай ярилцлагын 2018 оны эхний зочин бол санхүүгийн салбарт амжилттай ажиллаж буй залуучуудын төлөөлөл Ц.Ган-эрдэнэ. Нано Интернэйшнл компанид 8дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн өндөр туршлагатай, ажилч хичээнгүй энэхүү бүсгүй 2010 оны шилдэг ажилтан, Сангийн яамны жуух бичгийн эзэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн тэргүүний залуу шагналтай бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2017 оны шилдэг менежерээр шалгарч амжилтаа бататгасан  дур булаам инээмсэглэлтэй, ажилсаг бүсгүй юм. Ингээд түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар

Албан тушаал: Нано Интернэйшнл ХХК-ийн нягтлан бодогч

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Олон юмыг зэрэг амжуулах

Хэрэглэдэг гар утас: Samsung S8+

Хэрэглэдэг компьютер: Dell

Сошиал хуудас: Ц. Ган-Эрдэнэ /Facebook/, Ganerdene.Ts Finance /Workplace/

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Хийх ажлаа урьдчилан төлөвлөдөг. Урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө сайн байвал хийх ажлаа хугацаанд сайн хийж, түүнийгээ дагаад гүйцэтгэл болон үр дүн эерэг байна. Мөн ямар ч ажил байсан өөрөөс шалтгаалах зүйлээ сайн хийхийг хичээдэг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ хуваалцана уу?

Мэргэжил минь нягтлан бодогч учраас санхүүгийн хэрэглээний програмыг өдөр тутамдаа байнга ашигладаг. Мөн нийгэм болоод цаг үеийн мэдээллээ facebook орчиноос илүүтэй авдаг. Facebook орчинд booble filter шүүлтүүрийн аргаар ханддаг. Энэ нь нэг ёсондоо бүх мэдээллийг бус хэрэгтэй, чанартай, үнэн бодит мэдээллийг авна гэсэн үг. Аппликэйшны хувьд монгол аппликэйшнээ илүү ашиглахыг хичээдэг. Нийгэм, эдийн засгийн болоод бүхий л салбарын мэдээллээ UBINFO-с авчихдаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх, хамгийн сайн арга тань юу вэ?

Ажиллах арга барилтай минь энэ асуулт шууд холбоотой. Төлөвлөгөө гэсэн үгийн дагуу цаг хэмнэхийг хичээдэг. Мөн хэрэгцээгүй зүйлд цагаа дэмий үрэхгүй байхыг хичээдэг. Ямар ч ажлыг хийхдээ ач холбогдол, үр нөлөөлийх нь дарааллаар жагсааж байж яаралтайгаас эхэлдэг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр илүүтэй тэмдэглэдэг. Цаг хугацааны байдлаас хамааран зарим тохиолдолд утас, календарь дээр тэмдэглэдэг. Урт хугацааны ажлыг календарь дээр тэмдэглэдэг бол, тухайн өдрийн ажлаа гар утасныхаа NOTES дээр бичиж тэмдэглэдэг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Миний хувьд санхүүгийн мэргэжлээс гадна багшийн мэргэжлийг давхар эзэмшсэн болохоор хүнд зааж зөвлөхдөө сайн болов уу гэж бодож байна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Ажлын онцлог гэвэл байнгын үргэлжлэх мөнхийн хөдөлгүүр шиг гэвэл яг таарах байх. Учир нь санхүүгийн ажил өдөр, сар, улирал гээд байнга тайлан тооцоо гээд зогсолтгүй үргэлжилдэг. Ажлын хувьд эерэг тал нь ямар ч хүнд маш сайн эмх цэгцтэй байх аргад суралцуулдаг, мөн энэ салбарын хүмүүс бусад мэргэжлийн хүмүүсээс илүү тэвчээртэй болдог байх шүү. Хэцүү зүйл гэвэл гэр бүлдээ зарцуулах цаг зав зарим тохиолдолд хомс байдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо жилийн эцсийн тайлан гаргахад бэлдэж төвлөрөн ажиллаж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Хөгжмийг төрөл жанр гэж ангилалгүй сонсдог. Тухайн үед ямар хөгжим, дуу таалагдана түүнийгээ сонсдог. Ажлын ачаалалтай үед хөгжим сонсох нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг. Тиймдээ ч сонгодог хөгжим сонсох үе байхад заримдаа тэс өөр рок буюу хүнд хөгжим сонсдог.

Та яг одоо ямар ном нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо нийтлэлээс илүү Барбара Коркораны Бүсгүйн код номыг уншиж эхлээд байгаа. Эхлэлээсээ эхлэн сонирхлыг минь маш их татаж байгаа. Энэ ном нь дэлхийн олон оронд орчуулагдан хэвлэгдсэн эмэгтэйчүүдийн хувьд маш үнэтэй зөвлөгөө өгөхүйц ном.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Анх уулзсан ч юм уу намайг сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд би хаалттай дотогшоо хүн шиг санагддаг. Хүмүүс ч тэгж хэлдэг. Харин яг танилцаад, харилцаад эхлэх үед би маш нээлттэй хүн.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Ажлын ачаалал их байдаг болохоор ажлын өдрүүдэд хамгийн эртдээ 00:00 гэж унтдаж өглөө 6:30 сэрдэг. Харин амралтын өдрүүдэд хангалттай унтаж авахыг хичээдэг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ууланд алхах, салхинд гарах гээд л гэр бүлийн нандин дурсамжаа баяжуулдаг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Заавал ямар нэгэн хүн, гэнэтийн зүйл, үгсээс гэхээсээ илүү байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж түүнээсээ аз жаргалыг мэдрэхийг хичээдэг. Ажил ихтэй бухимдалтай байсан ч эцсийг нь үзэх хэрэгтэй гэсэн бодлоор тэтгэгдэж урам авдаг. Ер нь ямар ч муу муухай зүйл байсан түүнээс гэрэл гэгээтэй сайхныг нь олж харвал амьдрал илүү сайхан болно шүү дээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Аав ээж минь үнэнч шудрага бай тэгвэл үйлс чинь бүтэж явна гэж хэлдэг. Энэ үг миний хувьд том зөвөлгөө.

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

Таныг ажилд урьж байна 2017/01/08

Эрхэм ажил горилогч та эрч хүчтэй залуу хамт олонтой нэгдэж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж ажиллахыг хүсч байвал "Нано Интернэйшнл" компаний дараах ажлын байрыг сонирхоно уу.

Та дараах линкээр орж анкет бөглөөрэй.

http://www.nanointernational.mn/anket

Танд амжилт хүсье!

Таныг ажилд урьж байна

Эрхэм ажил горилогч та эрч хүчтэй залуу хамт олонтой нэгдэж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж ажиллахыг хүсч байвал "Нано Интернэйшнл" компаний дараах ажлын байрыг сонирхоно уу.

Та дараах линкээр орж анкет бөглөөрэй.

http://www.nanointernational.mn/anket

Танд амжилт хүсье!

Таныг “ТОП МЕНЕЖЕР“-ийн ажилд урьж байна

Эрхэм ажил горилогч та эрч хүчтэй залуу хамт олонтой нэгдэж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж ажиллахыг хүсч байвал "Нано Интернэйшнл" компаний "ТОП МЕНЕЖЕР"-ийн ажлын байрыг сонирхоно уу.

Та дараах линкээр орж анкет бөглөөрэй.

http://www.nanointernational.mn/anket

Танд амжилт хүсье!

Хүүхдийн витамины хэрэглээ

Идэвхитэй дасгал хөдөлгөөний үед шингэнээ хэрхэн нөхөх вэ?

Монголын анхны 1,500,000₮ шагналтай LIVE уралдаан

Цахим ертөнцөөс бид өдөр тутмын мэдээллийг цаг тухай бүрт нь авч, өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлснээр бидний салшгүй нэг хэрэглээ болсон билээ.

Заримдаа сошиал ертөнц хэт сөрөг мэдээллээр дүүрч, хаа сайгүй бухимдсан сэтгэгдэл постууд харагдаж байна. Тэгвэл Nivea брэндийн зүгээс энэхүү уур амьсгалыг дулаацуулах, эерэг давалгааг бий болгож #NIVEALOVESYOU кампанит ажлыг эхлүүлж хэрэглэгчдийг нэгэн зүйлд уриалахаар бэлджээ. Энэ нь Монголын анхны Facebook Live уралдаан юм.

“Live” уралдаан гэхээр хаана, юу ярих билээ хэмээн гайхаж байна уу?

Facebook орчинд эерэг орчинг хамтдаа бүрдүүлэхэд та ердөө 1минут хугацаанд “Live” хийж өөрийн хайртай гэр бүл, үнэнч найз нөхөд, хайртай залуу бүсгүйгээ, өхөөрдөм бяцхан үрсдээ сэтгэлийн үгээ илэрхийлж, шинэ жилийн баярын мэндийг ч дамжуулж болно шүү дээ. Магадгүй өнөөдөр танд тусласан үл таних нэгэнд ч талархлын үгсээ хэлэхийг уриалж байгаа юм. Ингэснээр сайхан үгс хэлж байгаа танд, үзэж бас сонсож байгаа нэгэнд ч сэтгэл догдлом мэдрэмжийг хамтдаа бүтээх боломжийг олгож байна.

Ингэснээрээ та зөвхөн сошиал ертөнцөд эерэг уур амьсгал бүрдүүлэхээс гадна 1,500,000₮-ний шагналын сангийн эзэн болох боломжтой юм.

Хамгийн шилдэг өндөр хандалттай “live”-ийн эзэн 1,000,000₮ мөнгөн шагналын эзэн болно. Магадгүй та минийх хамгийн өндөр хандалт авч чадахгүй хэмээн хойш суух хэрэггүй. Учир нь бүх оролцсон оролцогчдын дундаас санамсаргүй аргаар азтан шалгаруулж Nivea брэндийн 50,000₮ эрхийн бичиг 10 хүнд гардуулна.

“Live“ уралдаанд хэрхэн оролцох вэ?

2017/12/16-12/17-ны амралтын өдрүүдэд өөрийн идэвхитэй ашигладаг Facebook-ээр 1 минутын хугацаанд Live хийж өөрийн хайртай хүмүүстээ сэтгэгдэл, талархлын үгс, мэндчилгээ хэлнэ. Тэмцээнд оролцож буйгаа илэрхийлэн #NiveaLovesYou гэх хаштаг заавал ашиглана.

Мөн Nivea Mongolia хуудас дээрх уралдааны постны дор өөрийн Facebook Live-ийн линк холбоосыг коммент хэсэгт байршуулна. Ингэснээр та азтан болох боломжтой юм.

Шилдэг оролцогч болон азтанг 2017/12/18-ны өдөр шалгаруулна!

Дэлгэрэнгүй мэдээллийг Nivea Mongolia хуудаснаас аваарай!

 

Шинэ жилийн үдшийн гоёо торгомсог арьс

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж, догдлон хүлээж байна уу? Он солигдох онцгой баярын өдрөөрөө бүх бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй нь байхыг хүсдэг шүү дээ. Гэхдээ өнөөдөр энэ жил ямар даашинз өмсөх, хаана үсээ янзлуулах, нүүрээ будуулахыг бус өөрийн биеийн галбирыг тодотгох үдшийн гоёог  тань чимэх ТОРГОМСОГ АРЬС-ны талаар ярилцацгаая.

Биеийн хэсэг ил гарсан даашинз өмсөхөд илүүдэл үснээсээ санаа зовж байна уу? Мэргэжлийн түвшинд илүүдэл шар үсийг гуужуулах үйлчилгээтэй Veet байхад дахин санаа зовох шаардлагагүй.

Английн “Reckitt Benckiser” компаний VEET брэнд нь дэлхий дахины бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ, өөртөө итгэлтэй алхахад туслагч үнэнч найз нь юм.

Гэртээ өөрөө хэрхэн мэргэжлийн салонд орсон мэт үйлчилгээ авах вэ?

Veet Easy Gel wax нь илүүдэл шар үсийг үсний уутанцараас нь сугалж гаргадаг бөгөөд 28 хоногийн  турш арьс торгомсог, зөөлөн гялалзсан хэвээр байна. Илүүдэл шар үсийг хамгийн хялбар аргаар хуулж, дахин ургах процессийг удаашруулдаг. Маш богино үсэнд ч идэвхтэй  үйлчилгээ үзүүлдэг.  Хөл, гар, суганы хэсэгт тохирно. Хэрэглэхэд хялбар бас хурдан.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

  1. Хавтгайгаа 2 хэсэг болгож салгана.
  2. 1 хавтгайг хэдэн ч удаа хэрэглэж болно, үсээ хуулах гэж байгаа хэсэг дээрээ наагаад гарын алгаар зөөлөн үрнэ.
  3. Үсний ургах чиглэлийн эсрэг 1 удаагийн хурдан хөдөлгөөнөөр ваксыг хуулна.
  4. Илүүдэл үсийг хуулсны дараа хайрцаг дотор байгаа тосон сальфеткаар зөөлөн арчина.
  5. Биений бүх хэсэгт хэрэглэж болно. (Нүүрэнд хэрэглэж болохгүй, нүүрний хэсэгт  тусгайлан зориулсан «Veet face wax» – ыг хэрэглэхийг зөвлөж байна)

Veet тос нь үсний угийг гүн авдаг учраас арьс илүү удаан толигор, торгомсог байдалтай болгоно. Хэрэглэсний дараа таны арьсыг бүрэн чийгшүүлнэ. Хөл, гар, суганы болон бикини хэсэгт тохирно.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

  1. Зориулалтын хусуурын бөөрөнхий хэвээр Veet-г шаардлагатай хэмжээгээр түрхэнэ.
  2. Түрхээд 3 минутын дараа хусуураар бага зэрэг хөнгөн дарж тос түрхсэн хэсгээ хусаж шалгана. Хэрэв шаардлагтай бол дахин 3 минут байлгаж болно. Анхаар: Нийт 6 минутаас илүү байлгаж болохгүй.
  3. Дараа нь усаар сайтар угаана.

Veet халуун вакс нь мэргэжлийн түвшинд  илүүдэл үсийг маш хялбар аргаар хуулах үйлчилгээг үзүүлнэ.  Энэ төрөл нь халааж хэрэглэх зориулалттай бөгөөд найрлагандаа эфирийн тостой тул арьсыг торгомсог зөөлөн болгож, гялалзуулна. Хөл, суганы хэсэг, бикини, нүүр хэсэгт тохиромжтой.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

  1. Та вакстай саваа тагийг нь онгойлгон богино долгионы зууханд 40секунд эсвэл буцалж байгаа устай саванд 10 минут халаана. Арьсан дээр түрхэх температур таарсан эсэхийг шалгахдаа шингэнийг сайтар хутгасны дараа хусуур ашиглан температурыг шалган үзнэ.
  2. Хэрэв "No" гэсэн бичиг гарвал хэт халуун байна, "цэнхэр хэсэг" нь хэвээр байвал хэрэглэхэд тохиромжтойг илэрхийлнэ.
  3. Илүүдэл шар үсээ гуужуулах гэж байгаа хэсэгтээ нэгэн жигд түрхэнэ.
  4. Мэдрэмтгий арьсанд 5мин болгох бөгөөд хэсэг газар бага зэргийг түрхэж үзэн харшил өгж байгаа эсэхийг шалгаж үзнэ. 
  5. Хэрэв сайн хусагдахгүй бол 7-10 мин хүртэл байлгаад модон хусуураар хусаж авна.

Анхаарах зүйл:

  • Хэт халсан халуун вакс нь арьсыг түлэх аюултай.
  • Ваксыг  халаахаасаа өмнө таг болон тугалган цаасыг үргэлж авна.
  • Арьсан дээр хэт халсан вакс хэрэглэсэн тохиолдолд 10 минутын турш хүйтэн усаар угаах буюу эмчээс зөвлөгөө авна.

Английн “Reckitt Benckiser” компаний албан ёсны дистрбьютер Нано Интернэйшнл ХХК

Агаарын бохирдол арьсыг хэрхэн гэмтээдэг вэ?

Арьсыг гэмтээж, аюул учруулах нэг эх үүсвэр бол АГААРЫН БОХИРДОЛ байдаг. Утаа, бохирдол,  шороо зэрэг нь нарны хэт ягаан туяа холбогдож чөлөөт радикал үүсгэгч нь арьс болон биед хортой хүчилтөрөгчийн молекулууд ихээр цэнэглэгддэг байна. Чөлөөт радикалууд нь эсүүд болон ДНК гэмтээдэг ба агаар болон усны бохирдлууд нь арьсны чийгийг алдагдуулж, арьсны өнгийг алдуулж, үрчлээг нэмэгдүүлдэг. Удаан хугацаанд үргэлжилвэл арьсны харшил, экзем үүсгэдэг.

Агаарын бохирдол арьсанд шингэж орсноор арьсны чийгийг бууруулж, хуурай бас нөсөө толботой болгодог. Мөн нарны хэт ягаан туяа нь арьсыг харлуулж, хөгшрүүлэх ба үрчлээ үүсгэдэг. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй энэ үед хэрхэн арьсаа хамгаалах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Эрүүл арьстай байхын тулд ус хангалттай уух

Ус ууснаар биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулахад болон эсийг  шаардлагатай шим тэжээлийг шингээхэд нь тусладаг. Энэ нь хоол боловсруулах системийг жигд явуулах үр дүнтэй. Арьсыг мэдээж чийгшүүлнэ.

Омега 3 арьсыг хамгаалалтыг нэмэгдүүлдэг

Омега 3 хүний биед тустай гэдгийг хүн бүр мэднэ, тэгвэл энэ эдгээр чухал тосны хүчлүүд нь ус, тэжээлийг  тээвэрлэх эсийн мембрануудад суурилсан “липид” боловсруулахад тусалдаг. Эдгээр липидууд нь арьсны хэт ягаан туяа болон агаарын бохирдол арьсыг гэмтээхээс сэргийлэх бамбай үүсгэдэг байна.  Омега 3, Омега 6 тосны хүчлүүд нь арьсанд маш үр дүнтэй хүчлүүд юм. Омега 6 нь өндөг, тахиа, мах, үр тариа, үр, хоол хийх тос гэх мэт олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс авч болдог бол Омега 3-ыг авахад хэцүү байдаг. Энэ нь бидний харьцангуй бага иддэг салмон загас, хясаа, хушга, буйцаа, хүрэн шошонд агуулагддаг. Тиймээс арьсыг дотроос нь эмчилж, гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэмэлтээр Омега 3 уухыг зөвлөж байна.

Нарнаас хамгаалах тос хэрэглэх

Зөвхөн зуны улиралд бус жилийн 4 улиралд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос хэрэглэж занших хэрэгтэй. Нарнаас арьсаа хамгаалснаар хөгшрөлт болон нөсөө толбо, арьсны өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Витамин С, Е нь антиоксидант баялаг хүнс хэрэглэх

Антиоксидантууд нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, далайн хоол, тос гэх мэт бүх төрлийн хүнсний зүйлүүдэд байдаг. Арьсанд хэрэгтэй олон төрлийн антиоксидантууд байдаг. Витамин С арьсыг цэвэр толигор байдлыг хадгалахад тусалдаг. Бүхэл үрээр хийгдсэн бүтээгдэхүүн, алим, жүрж зэрэг бүх цитрус төрлийн жимснээс авах боломжтой. Витамин Е нь эсийн мембрануудыг гэмтэхээс хамгаалдаг бөгөөд улаан буудайн тос, гич, бууцай, цэцэгт байцаа болон самрын тос зэрэгт агуулагддаг.

Арьсаа цэвэр байлгах

Хамгийн сүүлд нь өөрийн арьсанд тохирсон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж занших нь зүйтэй. Арьсны онцлогоо зөв тодорхойлж, зөв бүтээгдэхүүнээ хэрэглэх нь маш чухал байдаг. Арьсаа цэвэрлэх нь будгийг арилгахаас гадна бохирдал, тоос шороо, тослог зэрэг бүгдийг цэвэрлэдэг учраас өглөө орой бүр цэвэрлэх нь маш чухал.

Та өөрийн арьсны онцлог болон ямар бүтээгдэхүүн тохирохыг мэдэхгүй байна уу?

Германы Байрсдорф компаний “Nivea” брэндийн зүгээс зохион байгуулж буй арьс оношилгооны NIVEA LOVES YOU өдөрлөгт хүрэлцэн ирж арьсаа үнэ төлбөргүй оношлуулж, өөрт тохирох бүтээгдэхүүнээ хямдралтай худалдан авах боломжийг олгож байна.

Арьс оношилгооны өдөрлөг болох өдөр:

2017/12/09-ны 13:00-17:00 цагийн хооронд:

  • Оргил шилтгээн худалдааны төвийн Монос эмийн сан
  • Хархорин захын замын эсрэг талд байрлах Монос эмийн сан
  • 13-р хорооллын Монос эмийн сан
  • Цайз, 16-р хорооллын монос эмийн сан

2017/12/10-ны 13:00-17:00 цагийн хооронд:

  • Метромалл худалдааны төвийн Монос эмийн сан
  • 3,4-р хорооллын Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байрлах Монос эмийн сан
  • Сансар, Баянцээл худалдааны төвийн Монос эмийн сан
  • 21-р хорооллын Содон хороололд байрлах Монос эмийн санд тус тус явагдана.

Nivea Loves You!

Дэлгэрэнгүй мэдээллийг Nivea Mongolia хуудас болон 85110511 утаснаас авна уу.

Арааны шүлс асгарам шаржигнах чимээ

Чипс! гэхээр танд алтан шаргал өнгөтэй амтат чипс болон арааны шүлс  асгарам шаржигнан бутрах чимээ сонсогдож чипс идэх дуршил өөрийн эрхгүй төрдөг үү?

Дэлхийд олон төрлийн төмсний чипс байдаг ч 100% төмс болон онцгой амтат жорны төгс хослолоороо Lay’s чипс тэргүүлдэг бөгөөд хамгийн их зуушин бүтээгдэхүүн хэрэглэдэг АНУ-ын хамгийн шилдэг зуушаар мөн л Lay’s чипсийг нэрлэдэг байна.

Тэгвэл бидний дуртай шаржигнасан амтат Lay’s чипсний тухай сонирхолтой баримтыг дэлгэж байна.

Аманд ороод шаржигнан бутрах тэрхүү тансаг бас онцгой амтыг

төсөөлөхөд арааны шүлс асгарам биш гэж үү? 

Lay’s ШАРЖИГНАСАН АМТ!

Бяцхан үрийнхээ живхийг солих нь эх хүн бүрийн хамгийн нандин мөч

Магадгүй та өдөр бүр л хүүхдийнхээ живхийг хэд хэдэн удаа сольдог байх. Гэхдээ энэ үе эцэг эх болон хүүхэд хоорондын нандин бөгөөд онцгой анхаарах мөч байдаг. Иймээс та бүхэндээ зориулан живх солихдоо анхаарах 5 зүйлийг бэлтгэлээ.

Жаргалтай хүүхэд, Инээмсэглэж буй ээж

Японы №1 живх Merries! 

KAO компанийн албан ёсны дистрьбютер “Нано Интернэйшнл ХХК”

 

Хүний бие жилд дундажаар 227,1 литр хөлс ялгаруулдаг гэвэл итгэх үү?

Хөлрөлт гэдэг нь юу вэ?

Хөлс ялгаралт нь халуун температурт таны биеийг хүйтэн байлгахад маш чухал үүрэгтэй процесс юм.

Ямар тохиолдолд хүний бие хөлөрдөг вэ?

Хүний бие махбодийн бүх үйл ажиллагаа, үйл хөдлөлийг төв мэдрэлийн тогтолцоо зохицуулж байдаг бөгөөд хөлрөх нь дараах тохиолдлуудад ихэсдэг. Yүнд:

  • Халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх, халуун орчинд байх үед хүний биеийн дулаан нэмэгдэж халууцдаг. Yүний үр дүнд биеийн бодисын солилцоо нэмэгдэж, задралын эцсийн бүтээгдэхүүн болох ус нь хөлс болж гадагшилснаар биеийн дулаан тогтвортой хэмд хадгалагдана
  • Гэнэт айж цочих, сандрах, хүчтэй өвдөх үед
  • Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа,
  • Төрсний дараа,
  • Хордлого ихтэй өвчин,
  • Зүү эмчилгээний дараа
  • Төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог байна. 

Сонирхолтой баримт:

Хүний бие жилд дундажаар 227,1литр хөлс ялгаруулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг бөгөөд тухайн хүний бие организм, амьдралын хэв маяг, хооллолт зэргээс шалтгаалан дээш доош хэлбэлздэг байна. 

Хөлрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Өдөрт тутам бүлээн устай шүршүүрт орж байх
  • Суга болон бусад хэсгийн үсийг хусч багасгаж дадах
  • Цэвэр даавуун болон таны арьсанд тохирох материалыг сонгон хэрэглэж, хэт бариу хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй.
  • Халуун ногоотой хоол идэхээс зайлсхийгээрэй. Мөн сармис, сонгино нь мөн адил хөлрөлтийг нэмэгдүүлж өгдөг.
  • Кофе уух нь мөн адил хөлрөлтийг дэмждэг тул аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе. Магадгүй кофеноос татгалзаж чаддаггүй бол кофейнгүй кофе эсвэл хүйтэн кофе хэрэглэхийг зөвлөж байна.
  • Сэтгэл санаа зовиуртай байгаа үед таны бие хөлөрч байгаа эсэхийг анзаарч, стресс хямралыг багасгах бдоитой аргуудыг хэрэгжүүлээрэй.
  • Биеийн жин хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хөлс илүү ихээр ялгардаг учраас жингээ хасах зэрэг энгийн өдөр тутмын зуршилыг өөртөө хэвшүүлээрэй.

Мэдээж бид өдөр бүр шүршүүрт орж, даавуун хувцас өмссөн ч зуны улиралд хянах боломжгүйгээр хөлрөлт нэмэгддэг. Тэгвэл таны бие хөлөрч, хувцсанд тань толбо үлдээж, эвгүй үнэр ялгарч санааг тань зовоож байвал ХӨЛС ДАРАГЧ хэрэглэхийг зөвлөж байна. Тэгвэл ямар хөлс дарагч сонгон хэрэглэх вэ? Та өөрийн хөлс ялгарах хэмжээнээс шалтгаалан 3 төрлөөс сонгох боломжтой.

  • Ролл буюу шариктай – Хөлс их хэмжээгээр ялгардаг тохиолдолд
  • Стик буюу шахмал – Хөлс дунд хэмжээгээр ялгардаг тохиолдолд
  • Спрей буюу шүршигч – Хөлс бага хэмжээгээр ялгардаг тохиолдолд 

Хөлс дарагчийг хэрхэн хэрэглэх вэ?

Хөлс дарагч нь 48 цагийн турш хөлрөлтөөс хамгаалдаг бөгөөд та хөлрөмтгий хэсэгтээ өглөө орой цэвэрхэн, хуурай арьсан дээрээ түрхэж хэрэглэнэ.

  • Харин шүршигч хэлбэрийн хөлс дарагчийг зөвхөн суга орчимдоо бус нуруу, гарын алга, хөлийн ул зэрэгт шүршиж хэрэглэснээр мөн хөлрөлтөөс урьдилан сэргийлэх боломжтой.

Германы Байрсдорф компанийн NIVEA брэндийн албан ёсны дистрбьютер “Нано Интернэйшнл ХХК“

Facebook: Nivea Mongolia

Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?