Site Logo Site Logo

Зөвлөгөө

“НЯЛХСЫН ЭРҮҮЛ ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИНЭ ҮЕИЙН ШИЙДЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Нялхсын эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих шинэ үеийн шийдэл” сэдвийн хүрээнд жирэмсэн эх болон хөхүүл хүүхэд, 1 наснаас дээш хүүхдийг хэрхэн зөв хооллох, хүүхдийн сүүн тэжээлийг хэрхэн зөв сонгох талаар болон сүүлийн жилүүдэд эмнэлзүйд ихээхэн хэмжээгээр тохиолдох болсон хоол боловсруулах замын харшлыг хэрхэн эрт таньж илрүүлэх талд дээр сүүлийн үеийн эмнэлзүйн тохиолдолд суурилсан кейс, мэдлэг мэдээллийг өгөх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн хүүхдийн болон өрхийн эмч нарт мэдлэг дээшлүүлсэн сургалтыг “Нано интернейшнл ХХК” болон Монголын Перинатологи нийгэмлэг, Францын Данон группийн Нутрисиа компанитай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Монголын шилдэг доктор, профессорууд болох • З.Гэрэлмаа /АУ-ы доктор, профессор, МУ-ын хүний гавьяат эмч / • Б.Баясгалантай / АУ-ы доктор, дэд профессор, МУ-ын хүний гавьяат эмч, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч / • Л.Тунгалаг / АУ-ы доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч ОХУ-аас урилгаар Макарова Светлана Геннадиевна / ОХУ-ийн Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний эмнэлгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал, АШУ-ы доктор, Хүүхдийн харшлын эмч урилгаар ирж нялхсын эрүүл өсөлт, болон хүүхэд, нярайн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн хоёр улсын онцлогт тохирсон клиникийн туршлага солилцож өөрсдийн илтгэлээ тавьсан билээ. Макарова Светлана Геннадиевна хэлэхдээ Хүүхдийн амьдралын эхний жилүүд, өөрөөр хэлбэл эхний 1000 хоногт хангалттай хоол тэжээл нь залуу организмын зөв өсөлт хөгжилт, түүнчлэн нярайн хоол тэжээлийн зохистой байдалд хувь нэмэр оруулдаг. Энэ нь ирээдүйд амьдралын чанарт нөлөөлдөг. Энэ үед хөхөөр хооллох нь маш чухал юм. Хэрвээ хүүхдийг хөхөөр хооллох боломжгүй тохиолдолд хүүхдийн зориулалтын сүүн тэжээлээр хооллодог. Хүүхэд эрүүл бойжиж буй тохиолдол эрүүл сүүн тэжээлийг сонгож, хэрэв хүүхэд эрүүл мэндийн асуудалтай байгаа бол тухайн өвчний эмчилгээний сүүн тэжээл сонгох хэрэгтэй. Эмчилгээний сүүн тэжээлийг зөв сонгосноор зөвхөн хоол төдийгүй хүүхдийг эмчлэх эмчилгээний аргазүй болдог. Хүүхэд эрүүл саруул өсөн бойжих хамгийн гол зүйл бол мэдээж хооллолт. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хамгийн сайн хооллолт бол эхийн сүү, энэ бол юугаар ч орлуулшгүй эрдэнэ юм. Хэмээн өөрийн илтгэлдээ онцгойлон дурдсан билээ.

ОЛОН УЛСЫН ГАР УГААХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ТЭРБУМ ШАЛТГААН /2023.10.15/

Жил бүр дэлхий даяар 5-c доош насны 1,2 сая хүүхэд бохир гараас үүдэлтэй туулгалт, уушгины үрэвсэл зэрэг өвчнөөс болж үхэлтэй нүүр тулж байдаг гэдгийг та мэдэх үү Гараа 30 секунд зарцуулан угаахад л хангалттай урьдчилан сэргийлж чадах боломжтой, орчин үед сайтар эмчилж чадаж буй өвчнүүд ялангуяа бяцхан хүүхдүүдэд тохиолдсоор байгаа нь харамсалтай. Эдгээр өвчнүүд төдийгүй олон төрлийн халдварт өвчнөөс маш энгийн дадал буюу гараа тогтмол савандаж угааснаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Бактерийн эсрэг хамгаалалттай Lifebouy брэнд дэлхий даяар жил бүр 1 тэрбум хүнийг бохир гараас үүдэлтэй өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг. Тэгвэл тус брэндийн зорилго бол жил бүр дахин 1 тэрбум хүнийг энэхүү савангийн тусламжтайгаар өвчнөөс сэргийлэхэд туслах юм. Тиймээс Lifebouy бактерийн эсрэг хамгаалалттай дэлхийн шилдэг брэндийг үйлдвэрлэгч Юнилевр компани Монгол дахь албан ёсны дистрибъютер "Нано Интернэйшнл ХХК"-тай хамтран нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд Олон Улсын Гар Угаах Өдрийг санаачилсан юм. 

1894 оны Аж Үйлдвэрийн Хувьсгалын үеэр Юнилевр компани өсөн нэмэгдэж буй хотжилтийн үеэр хамгийн их дэгдэж байсан халдваруудаас хүн төрөлхтнийг хамгаалахын тулд Лайфбой брэндийг зах зээлд анх гаргаж байжээ. Тухайн үед нялхсын эндэгдэл маш өндөр түвшинд хүрсэн тул бактерийн халдвараас сэргийлэх хямд үнэтэй, хэн ч хэрэглэх боломжтой энгийн бүтээгдэхүүн гаргах нь том сорилт байсан гэдэг. 

 

Тиймээс Нано Интернэйшнл компанийн гоо сайхны бизнес хариуцсан захирал М.Одгэрэл, ахлах менежер Х.Баярмаа болон бусад ажилтнууд, "Юнилевр" компаниас хүрэлцэн ирсэн бизнес хөгжлийн ахлах менежер Ники Онг, бизнес хөгжлийн менежер Жанссен Рае нар хүүхдүүдэд гар угаах зөв дадал хэвшлийг заах Олон улсын гар угаах өдрийг угтсан нэг өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Эрүүл Мэндийн Яамны мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Баянзүрх дүүргийн 142-р сургуулийн 3-р ангийн 100 гаруй хүүхдийг хамарсан гар угаах дадлыг суулгах сургалтыг хүүхэд бүрт тусгайлан заасан ба "Нано Интернэйшнл" компанийн зүгээс оролцсон бүх хүүдүүдэд гар арчилгааны сет бэлгийг гардуулсан юм. Сурагчдын дунд  зохион байгуулсан гар угаах ач холбогдол сэдэвт зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд скүүтер, зургийн иж бүрэн хэрэгсэл зэргийг гардуулан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн тус арга хэмжээ хүүхдүүдэд маань маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн энэхүү өдөрлөгийн онцлог нь “Play & Learn” буюу тоглоомын аргаар хүүхдүүдийг зөв дадалд сургах, тэдэнд баяр хөөр, аз жаргал бэлэглэхэд оршсон билээ.

Санаачилгыг дэмжин Олон Улсын Гар Угаах Өдөрт нэгдсэн Баянзүрх дүүргийн 142-р сургуулийн удирдлагууд, багш нар, оролцсон бүх хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Жижиг зүйлээс нийгмийн том өөрчлөлт эхэлдэг.  Та ч мөн өнөөдрөөс хүүхдүүддээ гар угаах ач холбогдлыг зааж өөрийн биеэр үлгэрлэн харуулснаар бяцхан хүүхдүүдийг бохир гараас үүдэх өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд нь туслах боломжтой.  Бие зассаныхаа дараа, хоол идэхийн өмнө гараа тогтмол угааснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслана. Энэ талаар нийгэмдээ дуу хоолой болж энэ талаар олон хүнд зааж сургаснаар та нийгэмдээ өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадна.  Бактерийн эсрэг Lifebouy брэнд нийгмийн өөрчлөлтийн нэгэн хэсэг болж хэдэн зууны туршид ажилласаар байна. Гар угаах өдрийг тэмдэглэх тэрбум шалтгаан бий.  

Арьс арчилгааны алтан дүрэм /Nivea/

Covid-той зуны улиралд бүрэн амьсгалж чадахгүй байгаа арьсаа яаж булбарай чийглэг эрүүл хэвээр нь авч үлдэх вэ?

Мэдээж маскаа гадуур гарахдаа огт тайлж болохгүй шүү, Дараах алхмуудыг хийснээр арьсны асуудлаа шийдэж чадах нь ээ

1. Будгаа арилгацгаая- Миццелийн устай цэвэрлэгээ

Тийм ээ, үүнийг юу гэж мартахав алдарт Мицеллийн ус. Зуны улиралд мэдээж арьсаа хамгаалж нүүрэндээ багахан будаг хүргэх нь ойлгомжтой. Арьсыг будалтаас зөөлхөн цэвэрлэхээс гадна арьсыг маш сайн чийгшүүлнэ. Ямар хуурайшилтгүй, наалдамхай байдаггүй.

Nivea Rose care- Мицеллийн ус Үнэ: 18,400₮

2. Арьсаа гүн цэвэрлэх- Гелэн угаагч

Мэдээж нүүрээ угаахгүй унтаж болохгүй шүү дээ. Салхи наранд арьс эмзэгшин, гэмтэх аюултай. Тийм учраас хөнгөхөн зөөлөн байгалийн  сарнайн цэвэрлэгээ нь арьсан дахь нүүр будалтыг ч сайтар цэвэрлэдэг. Сарнайн хандтай нүүр цэвэрлэгч нь арьсыг таталдуулахгүй, сарнайн тусламжтай арьсыг халамжилж хөнгөн таатай мэдрэмж үлдээдэг.

Nivea Rose care- Гелэн цэвэрлэгч Үнэ: 17,800₮

3. Тоник цэвэрлэгээ

Сарнайн хандтай цэвэрлэгээ үргэлжилсээр...

Энэ бол сарнайн цэвэрлэгээ, байгалийн сарнай усаар арчилдаг өвөрмөц хослол юм. Арьсыг будалтаас зөөлөн цэвэрлэж, арьсыг маш сайн чийгшүүлнэ. Бохирдлыг соронзон мэт татдаг.

Бага хэмжээгээр хөвөнд түрхээд арьсаа цэвэрлэнэ. 24 цагийн турш чийгшүүлж арьсыг хуурайшихаас сэргийлнэ.

Nivea Rose care- Чийгшүүлэгч тоник Үнэ: 13,600₮

4. Чийгшүүлэх цаг! /Үрчлээний эсрэг өдрийн тос/

Нар салхинд нэг ч үрчлээ үүсгэхгүй!

Q10 бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг бөгөөд үрчлээстэй тэмцэх кератин нь 1-ээс 10 дахин их байдаг. Энэ тос нь үрчлээстэй тэмцэж, шинээр гарч ирэхээс сэргийлж арьсыг илүү уян хатан болгоно. Мөн SPF15 шүүлтүүр болон хэт ягаан туяаны хамгаалалтын найрлага нь нарны гэрлийн нөлөөнөөс үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэх болно.

Үр дүн:

  • 24 цагийн турш чийгшлийг хадгална.

  • 2 долоо хоногийн дараа арьс мэдэгдэхүйц хялгасан үрчлээ багассан байна.

  • 4 долоо хоногийн дараа үрчлээ мэдэгдэхүйц багасна.

5. Чийгшүүлэх, үрчлээний эсрэг шөнийн тос

Q10 үрчлээний эсрэг шөнийн тос нь хөгшрөлийн явцыг удаашруулдаг хүчирхэг антиоксидант Q10, арьсны эсүүдээр коллагенийг өгдөг. Энэхүү тос нь шөнө гүн нойрны үед арьсыг сэргээдэг бөгөөд тос нь сайн үр дүнгээ өгдөг.

Үр дүн:

  • 24 цагийн турш чийгшлийг хадгална.

  • 2 долоо хоногийн дараа арьс мэдэгдэхүйц хялгасан үрчлээ багассан байна.

  • 4 долоо хоногийн дараа үрчлээ мэдэгдэхүйц багасна.

Nivea Q10- Чийгшүүлэгчтэй хөгшрөлийн эсрэг ӨДРИЙН тос /Үнэ: 27,900₮/

Nivea  Q10- Чийгшүүлэгчтэй хөгшрөлийн эсрэг ШӨНИЙН тос /Үнэ: 27,900₮/

 

6. Зовхи орчимын арьс хамгийн эмзэг  тул мэдээж чанартай зовхины тос

Зовхио мэдээж мартаж болохгүй шүү дээ,

Нүдний эргэн тойронд тусгайлан зориулсан хөнгөн хэлбэрийн найрлагатай.

Үр дүн:

  • Нүдний доорх бараан уутанцарыг бүдгэрүүлнэ.

  • Нүдний эргэн тойронд үрчлээ нь мэдэгдэхүйц гөлгөр болдог.

Nivea Q10- Зовхины тос Үнэ: 26,800₮

7. Тэжээлийн тос

Айл бүрд байдаг цэнхэр савтай тосыг мэдэхгүй хүн бараг байхгүй. Нэг л дотно үнэртэй, өтгөн цагаан энэхүү тосыг нүүрэндээ чийгшүүлэгч маск болгон хэрэглэх ч боломжтой. Итгэмээргүй байгаа биз...

Тэр ч бүү хэл ялзралтын эсрэг гайхалтай үр дүнтэй байдаг. Гэр бүлийн гишүүн бүр хэрэглэх боломжтой Nivea Creme тосыг хүүхдэдээ ч хэрэглэх боломжтой Universal тосыг заавал цүнхэндээ авч яваарай.

Nivea Creme- Тэжээлийн тос Үнэ: 7,500₮

8. Хамгийн сүүлийн уруул арчилгаа

Тийм ээ, энэ бол уруулын бальзам❤

Сэтгэл татал ягаан, булбарай урууландаа САЙН УУ? Гэж хэлээрэй.

Nivea уруулын бальзам Үнэ: 5,900₮

Германы Байрсдорф компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК Facebook хуудас: Nivea Mongolia Холбогдох утас: 7711-5852

ЗУНЫ УЛИРАЛД ХЭРХЭН СУГАНЫ АРЬСАА АРЧЛАХ ВЭ?

Ихэнх хүмүүс зуны улиралд кайфыг мэдэрч, зуны нимгэн даашинзаа өмсөн, ажлын цагаан сорочиктойгоо өдөржингөө сэтгэл хангалуун сэлүүхэн алхаад явж байх нь хамгийн сайхан мэдрэмж. Гэвч бидний бие махбод хөдөлгөөн хийснээр зуны халуунд халууцаж, хөлс гарч нойтон чийгтэй яг л гялс голруу гүйгээд орчихмоор. Үүний хамгийн том асуудал нь Нойтон суга, Хөлсний эвгүй үнэр. Үүнийг хэрхэн давж гарах вэ....

СУГА ЯАГААД ХӨЛӨРЧ, ҮНЭР ОРДОГ ВЭ?

Суга орчмын арьс нүүрний арьснаас илүү нарийн арчилгаа шаарддаг. Тийм ч учраас зөв бүтээгдэхүүн сонгож хэрэглэснээр урт хугацаанд суганы арьс харлаж, унжиж, өнгөө алдахгүй. Суга удаан хугацаагаар хөлөрч явснаар суганы хөлсний булчирхай үүсч улмаар бактерийн үржил явагдаж хэт их хөлөрснөөр суганы эвгүй үнэр үүсч, арьс цочирч улайж, харладаг.

НАДАД ТУСЛААЧ АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?  Суганы хөлсийг дарах хэд хэдэн арга бий. Хамгийн сонгомол, түгээмэл арга нь суганы хөлс дарагч бүтээгдэхүүн хэрэглэх юм. Суганы хөлс дарагч нь дотроо шүршигч, ролл, стик гэсэн 3 төрлийн хэлбэртэй байдаг.

 Шүршигч- Энэ бол орчин үеийн №1 сонголт юм. Учир нь Спрэй хэлбэрээр шүршиж хэрэглэх нь шинэлэг мэдрэмж төрүүлж хэрэглэхэд амархан, арьсанд жигд шингэж, хурдан хатдаг мөн үнэр дарна. Хамгийн тааламжтай зүйл нь арьсанд хүрэхгүй 10-15 см зайнаас шүрших тул арьс болон ариун цэврийн хувьд тааламжтай зөв сонголт байдаг

Ролл- 1950 оноос хойш хэрэглэсээр байдаг арьсан дээр жигд түрхэгддэг. Шүршигчийг бодвол хэрэглэж дассан хүмүүс сонгон хэрэглэсээр байдаг гэвч арьсан дээр шингэх явц бага зэрэг удаан байдаг.

Стик- Мэдрэмтгий арьстай хүмүүст тааламжтай зөөлхөн байдаг. Өдөр тутамдаа авч явахад тохиромжтой.

ХӨЛС ДАРАГЧИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Хөлс дарагчийг зөвхөн усанд орсны дараа хуурай, цэвэрхэн арьсанд түрхэх хэрэгтэй. Ихэвчлэн шүршүүрт орсны дараа хэрэглэх нь тохиромжтой. Чухал ажлын өмнө таныг хөлсний бактери дарагчтай хөлс дарагчийг хэрэглэхийг зөвлөж байна.

Nivea-ийн хамт олон таны асуудлыг хэрхэн шийдэхээ маш сайн мэднэ.

ШИНЭЛЭГ ЦЭВЭР ЦЭМЦГЭР МЭДРЭМЖ:

Халуун дулаан улиралд цаанаасаа гэгэлзээд л гоё юм хийгээд л яваад баймаар санагддаг ч нөгөө талаараа маш ихээр хөлөргөдөг. Гэхдээ үүнд санаа зоволтгүй ээ. Таны нимгэн цамц, торон даашинз, гоёмсог blazer-т толбо тогтоохгүй, арьс норсон мэдрэмж төрүүлэхгүй, үл үзэгдэгч мэт үйлчилж хөлрөхөөс хамгаалах бүтээгдэхүүн бол Nivea Black&White хөлс дарагч. Өглөө бүр хэрэглээд гарахад бүтэн өдрийн турш таныг хамгаална.

Black&White суганы хөлс дарагч 48 цагийн турш таныг хуурай, тааламжтай байлгана. Мөн таны хар, цагаан хувцсанд толбо үлдээхгүй. Уг хөлс дарагч нь хөлсний үнэрийг саармагжуулж бактерийн эсрэг найрлагын ачаар таны зорилгод сайн хүрнэ. Суга нь хүний биеийн хэсэг бөгөөд хүмүүс арчлахаа мартаж болохгүй.

Хамтдаа асуудлаа даван туулж АЗ ЖАРГАЛТАЙ BLACK&WHITE-тай зуныг өнгөрүүлье❤

Германы Байрсдорф компаний бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: Nivea Mongolia

Холбогдох утас: 7711-5852 

“ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХҮҮХДЭЭ ХАНИАД ТОМУУНААС ХАМГААЛАХ 9 АРГА“

   Хүүхэд, тэр тусмаа бага насны хүүхдүүд ханиад томуунд амархан өртдөг. Эцэг эхчүүд хүүхэд ханиад хүрмэгц даарсанаас боллоо гэж үздэг боловч ханиад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлж байдаг.

    Ихэвчлэн хүүхэд хүрээлэн буй орчны нөлөө буюу агаар дуслын замаар ханиадны вирус дамжин халдварладаг. Тодруулбал бидний эргэн тойронд ханиадны 200 гаруй төрлийн вирус байдаг учраас зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч жилдээ 5-6 удаа ханиад хүрдэг. Ялангуяа хүүхэд жилд ДУНДЖААР 7-8 удаа ханиад хүрдэг бөгөөд ханиадны шинж тэмдэг 14 хоног үргэлжилдэг байна.

   Дээр хэлсэнчлэн ханиадны вирус 200 гаруй байдаг гэсэн судалгаа байдаг ба хэлбэрээ байнга өөрчилж, мутацад ордог. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй.

1. ХҮҮХДЭЭ НАЙМАН ЦАГААС БАГАГҮЙ ХУГАЦААНД УНТУУЛЖ АМРАА.

Хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулвал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг гэнэ. Ялангуяа шөнийн цагаар, орондоо орсон хойноо утас ширтэх, утсаар тоглох нь нойр үүсгэгч мелатон дааврын ялгаруулалтыг багасгаж, нойрыг хулжаадаг.​​​​​​

2. ХҮЙТНИЙ УЛИРАЛД ШИНГЭН ЗҮЙЛИЙГ САЙН УУ. 

Хүүхдэд халуун бүлээн шингэн зүйл ихээр уулгах. Ингэж өгөхдөө ойр ойрхон давтамжтай өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дотор орсон вирусийг хурдан хөөхөд тус дэм болно.

3. АМТТАН ИДЭХЭД НЬ ХЯНАЛТ ТАВЬ

Америкийн Калифорни мужийн Лома Линдагийн их сургуульд явуулсан судалгаанаас харахад бялуу, сүмс зэргээр дамжуулан өдөрт 100 грамм элсэн чихэр хэрэглэж байсан хүмүүсийн биеийн хамгаалах хүч нь буурсан үзүүлэлт гаржээ. Тиймээс ханиад хүрсэн үед амттан илүүдвэл бидний биеийн дархлааны эд нянг саатуулж, устгах чадвар нь буурдаг байна.

4. ХҮҮХДИЙН ХАМРЫГ БАЙНГА ЦЭВЭРЛЭЖ БАЙХ.

Ханиад хүрсэн үед хүүхдийн хамар битүүрэх, үрэвсэх, нус гоожих гэх мэт асуудлууд тулгардаг. Энэ үед тогтмол хамрын хөндийг цэвэрлэж натрийн уусмалаар тогтмол /давстай ус/ зайлах хэрэгтэй.

5. ГАР АРИУТГАГЧИЙН ОРОНД БАКТЕРЫН ЭСРЭГ САВАН ТОГТМОЛ ХЭРЭГЛЭ.

Томчууд бид нар өөрсдөө гар ариутгахдаа чийгтэй салфетка, ариутгагч гель хэрэглэдэг болсон. Энэ нь гарын ариун цэврийг 100% хангаж чадахгүй учир нь ариутгагч гель 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгч бактерийг бүрэн устгаж, гарыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй байна.

6. ХҮҮХДИЙН ӨРӨӨГ ТОГТМОЛ АГААРЖУУЛ.

Ханиадны вирус хуурай орчинд илүү амьдрах чадвартай гэдгийг ТА МЭДЭХ ҮҮ? Тиймээс аль болох чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-3 удаа тогтмол хийн, хүүхдийн ойр орчимд чийгшүүлэгч байрлуулах хэрэгтэй. Үүнээс гадна 2 цаг тутамд өрөөний агаарын солилцоог явуулж байгаарай. Энэ үед хүүхдээ өрөөнөөс гаргахаа мартваа.

7. ЭД ЗҮЙЛД ХҮРСЭНИЙХЭЭ ДАРАА ЗААВАЛ ГАРАА УГАА.

Хүүхэд гадны биетэд хүрсэн л бол гарыг нь заавал бактерийн эсрэг савангаар угаах шаардлагатай мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүүхдүүд аливаа эд зүйлд хүрсэнийхээ дараа гараа амандаа хүргэх, хамар, нүдээ маажих тохиолдол гардаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчинд хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг. Энэ үед бактерийг 100% устгах чийгшүүлэгч крем агуулсан саван сонгох нь чухал. Учир нь хүүхэд өдөрт тоолж баршгүй эд зүйлд хүрдэг тиймээс гарыг нь хуурайшуулахгүй байх саванг сонгоорой.

8. ХАНИАЖ, НАЙТААЖ БАЙГАА ХҮНЭЭС ЗАЙГАА БАРЬ.

Бидний амьдралд хамгийн ойрхон огтолцдог цэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа ханиалгаж байгаа хүнээс хол суух хэрэгтэй. Учир нь найтааж байгаа хүнтэй машинд цуг 90 минутаас дээш хугацаанд явбал ханиад хүрэх магадлал 99.9 хувьтай байдаг гэдгийг судлаачид баталжээ.

9. ДУЛААН ХУВЦАСЛА. Доороосоо даарахгүйг бүх эмч зөвлөдөг ч хүйтний улиралд хоолой, хамараа дулаан байлгах хэрэгтэй. Зөвхөн хамар агаар дуслын замаар дамждаг вирусын халдварын гол хаалга болж өгдөг. Тиймээс эмч нар ганцхан хөлөө төдийгүй хамар болон хоолойгоо дулаан байлгахыг зөвлөж байна. 

    Намрын улирал бол өрнүүн их ажлын улирал. Учир нь зунжин амарсан хүүхдүүд гэлтгүй ээлжийн амралтаа авсан хүмүүс ч ажилдаа орж, гэнэт их ачаалал бие дээрээ хүлээн авдаг. Шөнөдөө ч унтах цаг ч багасч, өдөржин завгүй гүйх үе зөндөө гардаг. Үүнээс үүдэн дархлаа суларч, хүний бие организм халдвартай тэмцэж чадахаа больдог байна.

 Үүний зэрэгцээ хот суурин газрууд ч хөл хөдөлгөөнд орж ханиад томууны халдвар авах эрсдэл огцом нэмэгддэг. Ийм үед цагын хуваарийн дагуу ажиллаж, амрах үедээ амарч хувийн ариун цэврийг гэр бүлээрээ сайтар сахих хэрэгтэй гэдгийг байнга санаарай.

ДЭЛХИЙН №1 БАКТЕРИЙН ЭСРЭГ САВАН LIFEBUOY

Unilever компанийн бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook page: https://www.facebook.com/UnileverMongolia/

ИНСТАГРАМД ТРЭНД БОЛЖ БУЙ ҮС БУДАЛТУУД

      Байгаль дэлхий өнгөө өөрчилж байгаа эдгээр өдрүүдэд бүсгүй танд ч гэсэн дэлхий даяар трэнд болж буй үс будалтын чиг хандлагыг хүргэж байна. Үсээ зүгээр нэг нэлэнхий өнгөөр будахаасаа өмнө доорх санаануудыг туршаад үзээрэй.

ТОД ӨНГӨ

    Schwarzkopf брэндийн мэргэжилтэн энэ жил тод өнгийг зөвлөж байна. Өнгөрсөн жилүүдэд масс дунд байгалийн өнгө давамгайлж байсан бол, одоо бол үүний эсрэг тод неон өнгө ч бас үс будалтын чиг хандлага болоод байна. Тод өнгө нь бусдаас ялгарах, нэгэн арга бөгөөд дүр төрхөд чинь 200% хүч нэмдэг хамгийн сонирхолтой өнгө юм. Залуу, халуухан байгаа дээрээ туршиж үзэх өнгөнүүдийн нэг шүү бүсгүйчүүдээ.

ГЭРЭЛТСЭН ТУЯА

   Гоо сайхны салбарт гялалзсан, гэрэлтсэн будалтууд трэнд болж байгаатай адил үс будалтад ч гэсэн гэрэлтсэн, блонд өнгөнүүд трэнд болсоор байна. Үс будалтын мэргэжилтнүүд үсэндээ гэрэлтсэн туяа оруулахын тулд өнгөний тоглолт хийх хэрэгтэйг сануулж байна. Үргэлж нэг нэлэнхий өнгөний будгаас татгалзаж олон, олон өнгийн будаг хольж будаж үзээрэй. Өөрөөр хэлбэл үсийг тодорхой нэг суурь будгаар будаж, дараа нь өөр өнгөөр уусган давхарлана. Ингэснээр үс өөр, өөр өнцгөөс өнгө, өнгийн туяагаар гялалзаж харагдах болно.

NUDE ӨНГӨ

   Энэ бол маш тайван бөгөөд таныг эрхэмсэг харагдуулах өнгө юм. Ямар нэгэн өнгөний огцом шилжилтгүй ба үсэн дээрх шаргал туяанууд нь таны үсийг өтгөн, дулаахан харагдуулна. Хэрвээ та Nude-г өнгийг сонгон будах гэж байгаа бол үсний суурь өнгөндөө тааруулан үсний будгаа сонгох хэрэгтэй шүү. Учир нь Nude өнгө хар бараан үсэнд дээр өнгөөрөө ороход төвөгтэй байдаг тул мэргэжлийн үс арчилгааны будаг болох Syoss үсний будгаас сонгохыг зөвлөе. Syoss oleo intense үсний будаг нь үсэнд тэжээл өгөх 2 төрлийн тос агуулдаг тул үсийг тэжээлээр хангаж, үс будсаны дараа хатуурна гэж айлтгүй. Мөн 6 долоо хоног илүү гүн нарийвчлалтай өнгийг танд бэлэглэх болно.

МОККО

       Мокко өнгө бол бидний хэлж заншсанаар шоколадан бор өнгийг хэлнэ. Энэхүү өнгө хүн бүрд гайхалтай зохицдог бөгөөд ямар ч нэмэлт өнгө, сор, туяа агуулдаггүй. Гэхдээ нэмэлт өнгө агуулдаггүй гэхээрээ уйтгартай гэсэн үг биш шүү. Цайвар бор өнгөнөөс гүн бор өнгө хүртлээ ч олон янзаар будалт хийж болно. Мокко үс будалт урт үстэй эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.

  Schwarzkopf-н мэргэжилтнүүд мокко өнгийг сонгож байгаа бол Syoss salonplex үсний будгийг санал болгож байна. Тогтвортой тогтцын 3-р төвшинтэй ба буурал үсийг ч 100% будна. Найрлагадаа PROCELLIUM КЕРАТИН цогцоор нь агуулсан тул үс гэмтэх, хатуурах гэсэн асуудал танд хэзээ тулгарахгүй.

Хэний ч нүд булаах гоёмсог өнгөөр үсээ будсаныхаа дараа заавал будагтай үсний арчилгааны бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй шүү.

БУДАГТАЙ ҮСИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

        Үсээ зөвхөн мэргэжлийн бүтээгдэхүүнд даатга. Энэ нь маш ойлгомжтой сонсогдож байгаа ч ихэнх бүсгүйчүүд дэлгүүрээс дур мэдэн ямар ч төрлийн / эмчилгээний/ зориулалттай бүтээгдэхүүн худалдан авдаг. Эмчилгээний л бол таны үсэнд заавал тохирно гэсэн үг биш шүү.

1. Будагтай үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо үсний өнгийн сэргээх, хамгаалах, гялалзуулах, зөөлрүүлэх орц найрлага орсон эсэхийг шалгах

2. Үсээ зөв угаах: Энэхүү өдөр тутмын, энгийн алхмыг ихэнх хүмүүс буруу хийдэг. Угаах үйл явцад үсээ үрэхгүй, зөөлөн хандах нь их чухал. Эс тэгвээс үс тань гэмтэнэ. Бүх бүтээгдэхүүнүүдийг, тэр дундаа ангижруулагч ба маскийг үсний ширхэг бүрд шингээн түрхэх хэрэгтэй. Дараа нь үсээ үрэлгүйгээр норгож, алчуураар ороогоорой. Гэхдээ алчуураар ч бас удаан ороож болохгүйг бүү мартаарай

3. Үсээ халуун биш, бүлээвтэр усаар угааж хэвшээрэй. Будагтай үс ямар ч төрлийн халуунд мэдрэмтгий байдаг шүү.

4. Үсний будгийг хамгийн амархан гаргадаг зүйлийн нэг нь ус учраас та үсээ угааж дуусмагцаа шүршүүрийн усыг үснээсээ холдуулаарай.

   Үсээ будсан ч гэлээ анхны шигээ өнгийг нь алдагдуулахгүй хадгалах энгийн зөвлөгөөг танд хүргэлээ. Мөн будсан үсэнд будаагүй үснээс илүү их тэжээл шаардагддаг учир та үснийхээ өнгийг сэргээх, зөөлрүүлэх үйлчилгээтэй арчилгааны бүтээгдэхүүн сонгоорой. 

Syoss Мэргэжлийн үсчидтэй туршиж, гарган авсан бүтээгдэхүүн!

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook page: https://www.facebook.com/nanointernational/

АРЬСАА ШИНЭЧИЛ: ГЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙЖ БОЛОХ ГУУЖУУЛАГЧ

  Нүүрний хамгийн онцлог хэсэг бол уруул. Уруул ярих, хооллох, хайрлахад хүртэл ихээхэн үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Гэтэл хонгорхон уруул чинь гадны нөлөөнөөс болж хатуурч, үхэжсэн арьс нь уруулаас чинь салахгүй байгаа юм биш биз. Нүүрний арьс хичнээн сайхан байсан ч уруул хагарсан, сөрдийсөн арьсан дээр уруулын будаг тогтохгүй гэдгийг санаарай.

   Энэ удаагийн ээлжит зөвлөгөөгөөр уруулынхаа арьсыг шинэчлэх, гэрийн нөхцөлд хийж болох  гуужуулагчийн гайхалтай жорыг хуваалцъя.

1. УРУУЛ ГУУЖУУЛАГЧ ГЭЖ ЮУ ВЭ? 

  Дээр хэлсэнчлэн биеийн арьсны бүтэц шиг уруул гэсэн ч өөрөөсөө үхэжсэн арьсаа гадагшлуулж байдаг. Тиймээс уруулаа гуужуулж арьсаа шинэчлэх болгонд гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү сайн хүлээж авдаг. Уруулаа 2 аргаар гуужуулж болно. Зориулалтын уруул гуужуулагч бүтээгдэхүүн, эсвэл DO-IT-YOURSELF буюу тусгай бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэртээ байгаа зүйлсээ ашиглан булбарай зөөлөн уруултай болох боломжтой.

Бэлтгэх зүйлс:

1. Шей цөцгийн тос

2. Усан үзмийн тос буюу арган тос

3. Цэвэр эфирийн тос

4. Витамин-E

5. Зөгийн бал

6. Vaseline petroleum jelly

7. Эцэст нь элсэн чихэр.

Эдгээр орцууд нь уруулыг зөөлрүүлэх, чийгшүүлэх байгалийн гаралтай найрлага агуулсан гэдгийг дахин нэг санаарай.

2. ГУУЖУУЛАГЧИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

    Бэлтгэсэн орцуудаас 30гр Vaseline petroleum jelly, 20гр шей цөцгийн тос, шей цөцгийн тос байхгүй бол Кокосын тосоор орлуулж болно. Дээрх 2 тосыг хооронд холиод сайхан үнэр оруулахын тулд хэдэн дусал эфирийн тос нэмж өгнө.

Тос бэлэн болсны дараа 50гр элсэн чихэр дээрээ зөгийн бал болон бусад үлдсэн найрлагыг сайтар холино. Арьсаа гуужуулахынхаа хажуугаар давхар эмчилмээр байвал Витамин-E хэдэн дусал нэмж холиод бэлтгэсэн гуужуулагчаа гаран дээрээ бага зэргийг авч байгаад урууландаа тойрог хэлбэрээр массаж хийн түрхээрэй. Массаж хийх тусам үхэжсэн арьс сайн гуужах болно. Ингээд 5 минут массаж хийсний дараа бүлээн усаар угаана. Энэхүү скрабыг зөвхөн урууландаа ч биш нүүр болон биендээ ч түрхэж боломжтой.  Гагцхүү элсэн чихэр, тос хоёрынхоо хэмжээг тэнцүү байлгах нь чухал. 

UNILEVER компанийн албан ёсны дистрибьютер НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Facebook page: Unilever Mongolia

 

Эмэгтэйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтууд

         Зун цаг дуусаж намрын улирал айлчлан ирэхэд ойрхон байна. Энэ намар бүсгүй та ч гэсэн дүр төрхөө өөрчилж, өглөө болгон толинд  өөр стиль имижтэйгээр өөрийгөө хармаар л байгаа биз дээ? Тэгвэл яг одоо охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтуудыг танд хүргэхээр бэлдлээ. Энэ намар зөвхөн танд тохирох гайхалтай үс засалтыг сонирхоцгооё.

1. BOB үсний засалт: Хэрэв та өөртөө өөрчлөлт хиймээр байвал энэхүү үсний засалтыг сонгоорой. Bob үсний засалт нь ямар ч нүүрний хэлбэрт тохирдог тул өөрчлөлт хийгээд үзээд алдах гэмгүй шүү. 

 Palette брэндийн Блонди өнгө БОБ үсний засалттай гайхалтай зохицно. Найрлагадаа кератин агуулсан Palette үсний будаг нь үсийг илүү зөөлөн болгож натурал харагдуулахад тусална.                            

                                               

Таныг будаагүй мэт байгалиараа харагдуулах SYOSS брэндийн шоколадан бор өнгийг БОБ засалттай хослуулаарай. Эгэл даруу боловч хүчирхэг харагдуулна.       ​​​​

                                                

Хэрэв танд чолк зохидог бол БОБ үсний засалттай хослуулж болно шүү

2. Каскад буюу шаталсан загвар:  Энэ жил мөн л каскад буюу шаталсан үс засалт трэнд болсоор байна. Бие биедээ ууссан шат дараалалтай тайралтуудад омбра будаг илүү үс засалтыг тодотгож өгдөг.

Каскад засалт нь Пүрш шиг хөнгөн долгионтой үсний хэв маягтай төгс тохирдгоос гадна таныг хүчирхэг харагдуулах шидтэй.Хэрэв таны үс амархан хэвээ алддаг бол TAFT брэндийн үсний хэлбэр баригч хөөсийг ашиглаарай.

3. Писки болон Гарсон халимаг засалтууд: Эрс өөрчлөлт хийхийг хүсвэл энэ үсний засалтыг тод өнгийн үсний будагтай хослуулан сонгоорой. Таныг загварлаг, эрч хүчтэй, хүчирхэг харагдуулах болно.

Нэгэн хэвийн зүйлээс залхаж эрс өөрчлөлт хийхийг хүсэгчдийн хамгийн гайхалтай сонголт бол Писки үс засалт юм.

Гарсон үс засалт нь үдшийн ямар ч даашинз дээр тохирох ба олон талын загвар гарган өөрөө засах боломжтой.

4. Тал боосон үс. Nina Ricci, Miu Miu, Giambattista Valli гэх мэт брендүүд таныг энэ намар үсээ тал боохыг зөвлөсөн байна. Энгийн, чөлөөтэй энэ засалтыг та ажил хэрэг, өдөр тутмынхаа аль ч үед туршиж болохоороо онцлогтой.

                                               

Өөрийн стиль имижээ бүрдүүлэх маш амархан. Гэрийн нөхцөлд мэргэжлийн төвшинд үсээ будахад SYOSS, PALETTE үсний будаг байхад л хангалттай. Найрлагадаа Кератин агуулсан тул үсийг илүү зөөлөн намирсан болгож өгнө. 3-р төвшний тогтоцтой учраас илүү удаан нэг өнгөөрөө байх болно.

Дэлхийн үсний чиг хандлагыг тодорхойлогч Henkel Beauty Care компанийн Schwarzkopf брэнд!

“Нано Интернэйшнл” компани нь дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийг үргэлж эрмэлздэг билээ. Үүний дагуу бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн томоохон компаниудын нэг болох Герман улсын Henkel Beauty Care компаний Schwarzkopf брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болсноо дуулгахад таатай байна. Герман улсаас гаралтай Schwarzkopf брэнд нь 120 жилийн түүхтэй ба дэлхий даяар нийт 970 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.

Одоогийн байдлаар “Нано Интернэйшнл” компани нь PALETTE, SYOSS, TAFT, FA, SCHAUMA, GLISS KUR зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай, инээмсэглэлийн хамт хүргэсээр байна.

Henkel Beauty Care компаний Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл компани

Facebook: Nano international llc

Холбогдох утас: 7711-5852

 

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн зөв сонгох вэ?

           Зуны улиралд хүссэн хүсээгүй наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлах ч үе бий. Гэвч бидний хувьд нарны тосыг зөвхөн аялж зугаалахдаа хэрэглэх шаардлагатай гэж боддог нь хамгийн том “ташаа ойлголт”юм.

Манай орны хувьд байгалийн эрс тэс уур амьсгалтай тул арьс арчилгааны өндөр ур чадвар биднээс шаарддаг. Гэхдээ өдөр тутмын арьс арчилгааны цэвэрлэгч, чийгшүүлэгч, өдөр шөнийн тос нь арьсан дээр үүссэн гэмтэлийг арилгах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та мэдэх үү?

                       

     Арьсны гэмтэл гэдэг нь нарны тос түрхэлгүй наранд 1 цаг байснаар таны арьс хурдан хөгшрөх, үрчлээ суух, сэвхтэх, нөсөө толбог үүсэх гэх мэт гэмтэлүүдийг хэлнэ. Тиймээс нарны тосыг зөвхөн аяллаар явахдаа ч биш жирийн өдрүүдэд ч нарны хурц гэрлээс арьсаа хамгаалах үүднээс зайлшгүй түрхэх ёстой.

Ямар агууламжтай нарны тос сонгох шаардлагатай вэ?

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг.

  • UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг.
  • UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээ суух, сэвх, толбо зэрэг илүү аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг байна. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал.

                                    

SPF гэж юу вэ?

    Нарнаас хамгаалах тосон дээр SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нарны гэрэлд ямарч хамгаалалтгүй гарсан арьс 15 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй. Нарны тосон дээрх SPF нь нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадварыг тодорхойлдог бөгөөд нарнаас хамгаалах хугацааг дараах байдлаар тодорхойлж болно.

                                                 

  •  Тухайлбал SPF30гэвэл тухайн хүний арьсны өөрийн нарнаас хамгаалах хүчийг 30 дахин нэмэгдүүлэх, SPF50 бол 50 дахин нэмэгдүүлэх гэсэн утгатай. Жишээ нь SPF1- гэвэл нарнаас хамгаалах хугацаа 15 минут байдаг бөгөөд SPF30 бол 15*30SPF буюу ойролцоогоор 7-8 цаг нарнаас хамгаална гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл SPF болон PA++ өндөр байх тусмаа нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадвар нэмэгддэг. Түүнчлэн SPF30 нарны хорт туяанаас 97% хамгаалдаг. Тиймээс нарны тосоо сонгохдоо хамгаалах чадварыг нь чухалчилж үзэх хэрэгтэй шүү.

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

  1. Өөрийн арьсны онцлогт тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл холимог бол спиртэнд суурилсан тос хэрэглэхийг санал болгож байна.
  2. Та нүүр болон бие хэсгээрээ амархан хөлөрдөг, спортоор хичээллэдэг, хүмүүст усанд тэсвэртэй цацдаг нарны тос хэрэглэх нь зүйтэй. Учир нь усанд тэсвэргүй нарны тос түрхээд хөлрөх, усанд шумбах гэх мэт үйлдэл хийвэл нарнаас хамгаалах үйлчилгээ 2 дахин багасна.

                               

 

Хүүхдүүд нарнаас хамгаалах тос илүү их түрхэх шаардлагатай.

Зургаан сараас дээш насны бүх хүүхдүүд нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хүүхдийн арьс насанд хүрэгчдийн арьсыг бодвол нарны шууд тусгалд хурдан гэмтдэг тул SPF нь өндөр буюу SPF50-тай нарны тосыг сонгох шаардлагатай.

Харин зургаан сараас бага насны хүүхдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Бага насандаа наранд хэт түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий хийгээрэй.

Нарнаас хамгаалах тосыг түрхэхдээ анхаарах зүйлс

    Та нарны хорт туяанаас нүүрээ, биеэ бүрэн хамгаалсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд биеийнхээ бүх хэсэгтээ нэг бүрчлэн нарны тосоо түрхэх шаардлагатай. Судалгаагаар хүмүүс нарнаас хамгаалах тосоо хангалтгүй түрхсэний улмаас иж бүрэн хамгаалалтаа авж чаддаггүй байна. Энэ нөхцөлд цацдаг нарны тос хамгийн үр дүнтэй.

                                                

Спрей нарнаас хамгаалах тос нь арьсны гадаргуун дээр цацарч буудаг тул ямарч байрлалаас цацахад таны биеийн хэсэгт жигд хүрч үйлчилнэ.

Үүлэрхэг өдөр болон өвлийн өдрүүдэд нарны тос түрхэхгүй байж болох уу?

Нарны UVA, UVB хорт туяаг агаарын температур болон үүл шүүж чаддаггүй учраас үүлэрхэг бороотой ямар ч өдрүүдэд та адилхан нарны хэт ягаан туяанд өртөж байдаг тул 365 хоног өөрт тохирсон нарнаас хамгаалах тосыг хэрэглэх хэрэгтэй.  

Нарны хэт ягаан туяанаас нэгэнт үүссэн асуудлыг шийдвэрлэхээс анхнаас нь хамгаалах нь илүү үр дүнтэй.

Германы Байрсдорф компаний бүтээгдэхүүн

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: Nivea Mongolia

Холбогдох утас: 7711-5852

Цагаан сараар нялх хүүхэддээ юу өгч болох вэ?

Өвлийн улиралыг өнтэй давж, урин цагийн хаврын улиралыг угтаж уламжилалт Цагаан сарын баярын өдрүүд ойртсоор байна. Ахмад настан буурай нар дээрээ залуу үе нь очиж золгодог энэ баяраар бяцхан хүүхэдтэй ээжүүдэд тулгардаг асуудлууд их, ялангуяа хүүхдийн хооллолт.

Ихэнх тохиолдолд ээжүүд хүүхдүүддээ буузны мах, гурилыг нь жижиглэн өгнө, зажилж чадахгүй тохиолдолд амандаа бутлаж, зажиллаж байгаад өгдөг нь маш буруу юм. Томчуул бидний амны хөндийд байгаа нян бактери шууд бяцхан үрсэд минь дамжиж, өвчлүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг. Бид ихэнхидээ анзаардаггүй ч тухайн ээжийн шүд нь цоорсон, хорхой идсэн тохиолдолд та тухайн шүдний өвчлөлөө хүүхдэдээ шууд дамжуулж байна гэсэн үг. Иймээс хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө амнаас ам дамжуулан битгий хооллоорой гэж зөвлөж байна.

Амнаасаа хоол өгөхгүй гэхээр бас бид золгох гэж очсон айлдаа хүүхдийнхээ хоолыг, бантанг хийгээд байх нь бас аль аль талдаа хүндрэл учруулдаг. Ийм тохиолдолд яах хэрэгтэй вэ? Хүүхдэд зориулсан авч явахад болон бэлтгэхэд хялбар, цаг хэмнэсэн зүйл танд хэрэгтэй.

Тэгвэл ээжүүддээ санал болгох зүйл бол ХҮҮХДИЙН КАША.

Хүүхдэд шаардлагатай олон төрлийн амин дэм, витаминуудыг агуулсан, буцалгаж найруулах шаардлагагүй учраас танд бага зэргийн буцалгасан халуун ус, АГУША хүүхдийн каш байхад хангалттай.

Агуша каш нь хүүхдийг 4сартайгаас эхлэн хэрэглэхэд тохиромжтой бөгөөд 4, 5, 6 сартай хүүхдэд зориулсан 3 төрөл байдаг. Бусад хүүхдийн кашнаас ялгарах гол ДАВУУ ТАЛ нь:

  • Хүүхдэд шаардлагатай бүх амин дэм, витамин агуулдаг

ü Элсэн чихрийн нэмэлтгүй

ü Буцалгаж найруулах шаардлагагүй

ü Будагч бодисгүй

ü Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн агуулаагүй

  • Консервант бодис агуулаагүй тул таны хүүхдийн дуртай нэмэлт тэжээл байх нь гарцаагүй.

Агуша кашыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Хүүхэд бүрийг халамжилах уриатай АГУША брэндийн бүтээгдэхүүнийг өөрт ойр байрлах бүх супермаркет, Монос эмийн сангаас худалдан авах боломжтой.

PEPSICO корпорацийн албан ёсны дистрбьютер “Нано Интернэйшнл ХХК”

Холбогдох утас: 99049463

Бүсгүй та шүршүүрт орохдоо дараах зүйлсийг анхаараарай

Шүршүүрт орох гэдэг нь бид зөвхөн өөртөө цаг гаргаж буй мөч бөгөөд энэ үедээ усанд ороод өнгөрөх бус бие махбодио сэргээж, стрессээ тайлах, өөрийн гоо сайхандаа анхаарч буй цогц үйлдэл юм. Тиймээс энэ хоромхон мөчийг өөртөө зориулахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

Эрүүл толигор арьстай болохын тулд - Та усанд орохын өмнө биеэ бүхэлд нь сойзоор эсвэл бие угаагчаар сайн үрээрэй. Ингэснээр арьсны хуурай, үхсэн эд унаж, чийг арьсны гүнд нэвтрэх болно. Түүнээс гадна цусны эргэлт сайжирч, арсанд хүчилтөрөгч ба тэжээллэг бодисууд сайн шингэж, арьс ягаан өнгөтэй болох ба энэ нь арьс эрүүл болсоны дохио юм. Гэхдээ эмзэг арьстай экземтэй хүнд энэ арга таарахгүй болно.

Эрүүл мэндээ бодох цаг - Та 37-38 хэмээс дээш усанд орвол халуун ус таныг ядрааж, сульдаана. Мөн хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа болон хоол идэхээс өмнө усанд орох нь зүйтэй. Биеийн эрүүл мэнд хэдий сайн байгаа ч 20-25 минут усанд орж байгаарай. Үүнээс их хугацаагаар усанд орвол зүрх ачаалалд орно.

Булбарай, зөөлөн арьстай болохыг хүсвэл -  Усанд орсоны дараа алчуураар биеэ үрж, арчиж болохгүй, тэгвэл бүх үр дүн нь алга болно. Иймээс зөвхөн маш үслэг алчуураар усыг шингээж авна. Арьс үл ялиг чийглэг байх ёстой. Туршлагатай гоо засалчид өдөрт хоёр удаа биед чийгшүүлэх тос түрхэх ёстой гэж үздэг. Ялангуяа усанд орсны дараа арьсаа яльгүй чийгтэй байгаа үед сүүний лосьон сайн түрхэх хэрэгтэй.

Стрессээ тайлах шилдэг арга - Сарнай, мэлрэг, шимтэглэй, лавандаа зэрэг цэцгийн дэлбээг орох усандаа хийхэд тайвшруулах, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Цэцгийн дэлбээний оронд анхилам цэцэгстэй Camay биеийн шингэн саван хэрэглэж болно.

“Camay” биеийн шингэн саван нь Лаванда цэцэг, Бадамлянхуа цэцэг, Мэлрэг цэцэг болон Сарнай цэцгийн хандтай бөгөөд Францын тансаг үнэртнийг санагдуулам үнэрээ арьсан дээр 8цагийн турш хадгалах шидтэй.

Цагаан сарын баярыг тохиолдуулан Camay брэнд “1+1” худалдаа буюу “Биеийн шингэн саван худалдан аваад хатуу саван бэлэг”-нд авах ховорхон боломжийг олгож байна.

Урамшуулалт худалдаа бүх супермаркетуудаар ...

www.nanointernational.mn

Будаггүй ч гэсэн өөртөө итгэлтэй байхыг хүсвэл юунд анхаарах вэ?

Нүүрээ будах нь бүсгүйчүүд бидний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг гайхалтай нэг зэвсэг байдаг. Харин эсрэгээрээ будаггүй үедээ нүүрээ нууж, итгэлгүй алхалдаг шүү дээ. Гэхдээ таны өөрийн будаггүй байгалиараа төрх цор ганц бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй нь байдаг. Энэ удаад өөртөө буддаггүй ч гэсэн өөртөө итгэлтэй байхын тулд юу анхаарах хэрэгтэй талаар хүргэж байна.

1. Хөмсөг

Будаггүй байсан ч гэсэн, нүүрний хамгийн анхаарал татдаг хэсэг ХӨМСӨГ юм. Өөрийн нүүрний онцлогт тохирсон хөмсөгөө хэлбэржүүлэн засаарай. Хэрэв таны хөмсөгний үс шингэн бол “вазелин” хэрэглээд үзээрэй. Хөмсөгний үс ургуулахад туслана.

2. Нүд

Том алаг нүдтэй л бол хөөрхөн гэсэн үг биш шүүдээ. Байгалиас заяасан нүдний хэлбэр нь таны нүүрэнд хамгийн сайн зохицох учраас нүдээ хайрлаарай.

Нүдээ будаагүй үедээ ч өөртөө итгэлтэй алхахын тулд дараах зүйлсийг анхааралдаа аваарай.

Нүдний доорх хар хүрээ. Энэ бол таныг дэглэмдээ анхаарах цаг болсныг анхааруулж байгаа биеийн тань илрэл. Хар хүрээ таны биед төмөр эсвэл В витамин (элэг болон улаан маханд маш их хэмжээгээр агуулагддаг) дутагдсныг илэрхийлж болно. Гаа эсвэл ногоон цайтай хүйтэн жин тавих их дүнтэй арга.

Зовхи орчим үүсэх үрчлээ. Хараа муутай, нүдээрээ инээдэг, нүдээ нухах зуршилтай, хэт хуурай арьстай, будгаа арилгахгүй унтах гэх мэт шалтгаанаас үүдэж зовхины орчим хэсэгт үрчлээ үүсэх магадлалтай. Учир нь нүүрний хамгийн нимгэн, эмзэг хэсэг учир анхаарч байхгүй бол нэг л мэдэхэд үрчлээтэй болчихсон байх магадлалтай. Иймээс өөрийн хараанд тохирсон шил зүүж хэвших, зовхины зориулалтын будаг арилгагчаар будгаа арилгаж сурах, 25 наснаас эхлэн зовхины тос түрхэж занших, арьсаа сайтар чийгшүүлэх зэрэг өдөр тутамдаа хэвшүүлээрэй.

Нүдний цагаан. Бидний биеийн эрүүл мэндийг илтгэдэг нэгэн илрэл бол нүдний доторх цагааны өнгө. Нүд тань тунгалаг, цагаан байх нь эрүүл бас үзэсгэлэнтэй харагдуулж буй нэг нууц юм. Хэрэв бага зэрэг шарлаж, эсвэл цус хурсан байвал яаралтай эмчид хандаж, шалтгааныг нь мэдээрэй. Мөн Монголын хуурай нөхцөлд, өдөржин компьютерийн ард суудаг бол чийгшүүлэх зорилгоор хиймэл нулимс дусааж байх ч тустай шүү.

3. Шүд

Инээмсэглэж буй хэн бүхэн үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Эрүүл буйл, цагаан, тэгш шүдтэй хүн өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн инээж чаддаг. Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих шаардлагатай. Шүд шарлуулагч кофе, тамхи, цай, вино зэрэг өнгөтэй бүтээгдэхүүнээс татгалзах, эсвэл хэрэглэсний дараа шүдээ байнга угааж заншаарай. Мөн тохирох зөв “шүдний оо”-г хэрэглэхийг зөвлөж байна.

4. Уруул

Уруулын арьс ганцаараа тослог ялгаруулдаггүй гэдгийг та мэдэх үү? Иймээс бид үргэлж чийгшүүлж, булбарай зөөлөн байлгах хэрэгтэй. Уруулын будаг, өнгөлөгч хэрэглэлээ гээд энэ нь чийгшүүлж байна гэсэн үг биш.

Иймээс үргэлж уруулын арьсыг чийгшүүлэх бальзам, тосон өнгөлөгч цүнхэндээ авч яваарай.

5. Үс

Үс эрүүл бас гялалзсан байх тусмаа таны гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг. Өдөр бүр үсээ индүүдэж, ороох эсвэл хими тогтмол хийлгэх нь үсний торгомсог эрүүл зөөлөн байдлыг алдагдуулдаг. Иймээс хааяа боловч халуун индүүнээс хол байж, тогтмол 7 хоногт 1 удаа маск тавьж, зөөлөн самаар самнаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.

6. Арьс

Магадгүй таны санааг зовоодог батга, сэвх, нөсөө толбыг зузаан будагны дор нууж болно. Гэвч будаггүй үед дахиад л бид дээрх асуудлуудтайгаа нүүр тулдаг шүүдээ. Иймээс хэрвээ таны арьсан дээр батга гарч байвал юунаас үүсч байгааг олж мэдэх хэрэгтэй. Дотоод эрхтэнээс шалтгаалж байна уу, гормоноос болж байна уу эсвэл зүгээр л дутуу цэвэрлэгээнээс үүдсэн батга байж болно. Сэвх нөсөө толбо ч гэсэн таны дотоод эрхтэнээс хамаарч гарсан байж болох ба удмын сэвх ч байдаг учраас өө дарагчтай найзлахаас илүү бодит асуудалтайгаа тэмцэх хэрэгтэй.

Заримдаа бид үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, үр дүнг нь харахын тулд хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнд арьсаа дасгадаг. Үүний оронд амьдралын эрүүл хэв маягийг дагаж, арьсандаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэж, өдөр бүр нүүрээ сайтар цэвэрлэж, гүн чийгшүүлж, үхэжсэн арьсаа гуужуулж 7 хоногт 1удаа маск хэрэглэж, орой бүр будгаа арилган унтах нь эрүүл арьсны үндсэн суурь нь болдог.

7. Өөрийгөө хайрла!

Өөрийгөө ямар ч үед үзэсгэлэнтэй гэдэгтээ итгэж өөрийгөө хайрла! Учир нь та энэ дэлхийд цор ганц бас дахин давтагдашгүй гоо үзэсгэлэн юм.

Nivea Loves You!

Facebook хуудас: Nivea Mongolia

“Холимог арьс”-нд зориулсан арьс арчилгааны зөвлөмж

Таны арьс холимог шинж чанартай юу? Зарим хэсэг тослогтож гялтганадаг бол, зарим хэсэг нь хуурайшиж эмзэгшсэн 2 төрлийн арьсны онцлогтой энэхүү арьстай хүмүүс олон байдаг. Тэгвэл холимог арьсыг хэрхэн арчлах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Арьсны хэв шинж: Т-зоне буюу дух, хамар, эрүү хэсэг тослогтож, хацар хэсэг хуурайшиж байвал та холимог арьстай. Холимог арьсанд тусгайлан бүтээсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай.

Би үргэлж холимог арьстай байх уу? Холимог арьс залуу хүмүүст ихэнхидээ тохиолддог. Хүний бие нас ахих тусам арьсны чийгшил багасч, хуурайшдаг.

Холимог арьсанд баримтлах ганц зүйл байдаг. Энэ бол “арьсны балансыг тэнцвэржүүлэх” юм.

1-р алхам. Цэвэрлэгээ

Хэрвээ та холимог арьстай бол өдөрт хоёроос илүү /өглөө, орой/ нүүрээ усаар цэвэрлэх шаардлагагүй. Арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь Т-зоне хэсгийн тосыг гүн цэвэрлэж, хацар орчмыг нэмж хуурайшуулахгүйгээр арьсны балансыг тэнцвэржүүлэхэд туслана.

Зөөлөн найрлагатай хөөсөн цэвэрлэгч болон гелин угаагчийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Hydra IQ технологи буюу гүн чийгшүүлэх үйлчилгээтэй учраас усаар угаасны дараа ч арьсанд хуурай мэдрэмж төрүүлэхгүй.

Нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар “тоник” хөвөнд шингээж арьсны дээш чигийн дагуу арчих ба тослог хэсгээр илүү сайтар цэвэрлээрэй. Тоник нь арьсыг тань сайтар цэвэрлэхээс гадна чийгшүүлэх үүрэгтэй.

2-р алхам. Арчилгаа

Тос түрхсний дараа зарим хэсэг илүү тослогтож, батга гарах магадлалтай учраас заримдаа тос түрхэлгүй орхидог уу? Тэгвэл энэ нь буруу бөгөөд арьсаа гэмтээж буй нэг шалтгаан болдог. Харин холимог арьсны онцлогт тохирсон усан суурьтай тосыг түрхэж заншаарай. Арьсны байгалийн чийгшилийн тэнцвэртэй байдлыг хадгалж өгөх ба арьсанд шаардалагатай Бадамлянхуа цэцгийн ханд болон олон төрлийн амин дэмүүд агуулсан байдаг.

Шөнийн тосыг ч мөн мартаж болохгүй! Учир нь арьсыг амарч байх үед нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учраас дух, хамар, эрүү хэсэгтээ нимгэн түрхэж хэрэглэнэ.

3-р алхам. Тусгай арчилгаа

Долоо хоногт 1-2 удаа үхэжсэн арьсыг гуужуулж, шинэ толигор арьсыг гаргаж байгаарай. Ялангуяа тослогтох хандлагатай хэсэгт илүү анхаарлаа хандуулаарай. Холимог арьсанд санал болгох нэгэн зөвлөмж бол халуун ууранд арьсны нүхийг тэлж, тослог булчирхайг ялгаруулах. Үүний дараа арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй шүү.

Өвлийн улиралд Холимог арьсыг хэрхэн арчилах вэ?

Хүйтэн агаар, болон гэр доторх халаалтаас үүдэж арьс энэ улиралд илүү хуурайшдаг учраас арьсыг үргэлж чийгшүүлэх хэрэгтэй.

Зуны улиралд Холимог арьсыг хэрхэн арчилах вэ?

Халуун зун таны арьсанд илүү арчилгаа шаардлагатай болох учраас арьсаа амраах, сэргээх зорилгоор салоноор үйлчлүүлж, нарны тосыг түрхэхээ мартаж болохгүй.

Нүүр будалтанд анхаарах зүйлс:

Сүүлийн үед арьсны онцлогт тохирсон суурь крем, base/primer гарсан тул өөрийн арьсны онцлогт тохирох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой болсон. Арьсыг тань гялалзуулахгүй бас хэт хуурайшуулахгүй өөрт тохирсон суурь кремийг сонгоод хуурай нунтаг пудрээр тослог /дух, хамар, эрүү/ хэсэгтээ хөнгөн багсаар дарж өгөөрэй. Өдрийн турш дөнгөж саяхан будсан мэт харагдах бөгөөд дахиж арьс тань гялайхгүй!

Германы Байрсдорф компаний Nivea брэндийн “Холимог арьс”-нд зориулсан иж бүрдлийг танд санал болгож байна.

Арьс арчилгааны шилдэг техник технологи “Hydra IQ” арьсыг гүн чийгшүүлэгч иж бүрдэл нь найрлагандаа Бадамлянхуа цэцгийн ханд болон арьсанд шаардлагатай амин дэмийг агуулсан.

Та дээрх иж бүрдлийг УИД 1-р давхарт байрлах нэрийн лангуунаас худалдан авах боломжтой. Мөн “Шинэ жилийн баяр”-ыг тохиолдуулан бүх бүтээгдэхүүндээ -15% хямдралтайг дуулгахад таатай байна.

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Nivea Mongolia хуудаснаас аваарай.

Nivea Loves You!

“Nivea Crème” тосыг хэрхэн хэрэглэх вэ?

Айл бүрт байдаг цэнхэр савтай тосыг мэдэхгүй хүн бараг байхгүй. Нэг л дотно үнэртэй, өтгөн цагаан энэхүү тосыг нүүрэндээ чийгшүүлэгч маск болгон хэрэглэдэг гэвэл итгэх үү? Тэр ч бүү хэл язралтын эсрэг гайхалтай үр дүнтэй байдаг байна! Гэр бүлийн гишүүн бүр хэрэглэх боломжтой Nivea Crème тосыг хэрхэн хэрэглэх талаар мэдээллийг хүргэж байна.

 

Үрчлээ үүсэхэд нөлөөлдөг бидний зуршилууд

Толинд харах бүрт зовхины дор нэг үрчлээс нэмэгдээд байгаа мэт санагдаж, залуу толигор арьс минь өдөр өдрөөр гундаж байна хэмээн санаа зовсоор найз нөхдийн зөвлөгөө, элдэв сурталчилгаанд итгэж үнэтэй, сайн гэсэн бүхнийг хэрэглэсэн ч үр дүнд хүрч өгөхгүй байна уу? Тэгвэл энэ бүхэн магадгүй бидний өдөр тутмын зуршилаас үүдэж байгаа юм биш биз? Бүсгүйчүүддээ үүрчлээ үүсэхэд нөлөөлдөг бидний зуршилуудыг хүргэе.

1. Нарны тос түрхэхгүй байх. Тийм ээ, нар гэдэг бидний амьд оршихуйн үндэс. Гэхдээ нарнаас ирж буй хэт ягаан туяа бидний арьсанд ямар их хор нөлөөтэй гээч! Ази хүний нимгэн цагаан арьс нарны хэт ягаан туяанаас ердөө 15минут л хамгаалах чадвартай байдаг, иймээс бидэнд нэмэлт хамгаалалт хэрэгтэй байдаг. Нарны хэт ягаан туяанаас үүдэж үрчлээнээс гадна арьсны хавдар үүсэх аюултай тул наранд гарахаас өмнө нарны тос хэрэглэж заншаарай.

2. Хангалттай хэмжээнд унтаж амрахгүй байх. Мэдээж бид хангалттай хэмжээнд нойр авч чадахгүй бол бие сульдаж, ядардаг. Гэтэл үүнээс гадна сайн унтаж амраагүй тохиолдолд бидний бие кортизол гэх дааврыг үйлдвэрлэж, улмаар энэхүү даавар нь арьсны эсийг гэмтээдэг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8цаг унтах нь хангалттай учраас нойроо бүтэн авснаар арьсаа илүү эрүүл, уян хатан байлгах боломжтой байна.

3. Дутуу цэвэрлэгээ. Магадгүй заримдаа нүүрээ цэвэрлэлгүй унтах, эсвэл дутуу цэвэрлэсэн болоод унтаад өгдөг юм биш биз? Ядарсан ч гэсэн оройн цэвэрлэгээг алгасахгүйгээр, бүрэн цэвэрлэж байж нойрсож байх хэрэгтэй шүү. Сүүлийн үед бүх цэвэрлэгээг нэг дор багтаасан мицелляр ус, салфетик зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан учраас үнэхээр ядарч, залхуу хүрсэн үедээ хааяа нэг хэрэглэхэд тохиромжтой гэдгийг дуулгахад таатай байна.

4. Хооллолт. Гоолиг эрүүл биеийн нууц мөн адил арьсанд ч нөлөөлдөг. Өглөөний цайг алгасаж хэзээ ч болохгүй, өдрийн хоолонд жигнэж болгосон уургаар баялаг хүнс хэрэглэж, оройдоо жимс, жимсгэнэ тараг зэргийг хэрэглэх, ус тогтмол уух нь таныг илүү эрч хүчтэй бас залуу сайхан бие, арьсыг тань эргүүлэн өгөх болно.

5. Алчуур болон дэр. Өглөө оройд нүүрээ угаасны дараа алчуураар хөнгөн дарж, усыг нь авдаг, орой бүр унтахдаа дэрээ дэрлэнэ. Энгийн бидний хийдэг үйлдэл хирнээ энэхүү алчуур болон дэрний ариун цэврийг өндөр сахих нь нүүрэн дээр батга гарах, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тань туслана.

6. Нүдээ нухах, духаараа харах гэх мэт үйлдлүүд. Хэрвээ та хараа муутай бол холын зүйл харах бүртээ шилээ зүүх хэрэгтэй, учир нь бид холын зүйл харах гэж хичээхдээ духаа үрчийлгэн, нүдээ онийлгодог ба өдөр тутамд байнга давтагдснаар өнөөх үрчлээ тань үүсэхэд нөлөөлнө. Мөн нүдээ нухах, уйлах, стрессдэх нь үрчлээ үүсэхэд нөлөөлдөг учраас аль болох сэтгэл зүйн хувьд тайван байж, нүүрэндээ бага хүрч байх хэрэгтэй.

Эдгээр энгийн мэт боловч өдөр тутмын эдгээр үйлдлүүд бидний гоо сайхныг үгүй хийхэд ихээр нөлөөлдөг учраас хэрэв танд дээрх зуршил байгаа бол цаашид анхаарч, зайлсхийвэл эрүүл толигор арьсаа удаан хугацаанд хадгалж үлдэх болно.

Нэмэлт зөвлөгөө: Хэрвээ бүсгүй та 25 нас ба түүнээс дээш настай бол үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж, зовхины тостой найзлахыг зөвлөж байна. Учир нь үрчлээ үүссэний дараа бус үүсэхээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг.

Германы Байрсдорф компанийн NIVEA брэндийн үрчлээний эсрэг Q10 тос нь арьсны эсийн түвшинд хүрч эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлснээр таны арьсыг залуу, эрүүл толигор байхад тань туслах болно.

Nivea Q10 үрчлээний эсрэг өдрийн тос

Патентлагдсан өдрийн тос нь арьсны эд эсэд коэнзим Q10-ийн ялгаралын хэмжээг идэвхижүүлэх замаар үрчлээтэй дотроос нь тэмцэн арьсыг мэдэгдэхүйц толийлгон татах үйлчилгээ үзүүлнэ.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах SPF 15, UVA шүүгчтэй бөгөөд арьсыг давхар хамгаалснаар дахин шинээр үрчлээ үүсэхээс найдвартай сэргийлнэ.

Тогтмол хэрэглэснээр өнгөц үрчлээ бүрэн арилаж, мэдэгдэхүйц үрчлээ 4 долоо хоногийн дотор арилна.

Nivea Q10 үрчлээний эсрэг шөнийн тос

Унтаж байх үед илүү үйлчлэл үзүүлэх зорилгоор энэхүү Коэнзим Q10 Plus идэвхтэй нэгдлээр баялаг бөгөөд  шөнийн турш арьсны эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхжүүлсэнээр үрчлээтэй дотроос нь тэмцэнэ.

Өнгөц үрчлээг хэдхэн хоногийн дотор арилгах чадалтай ба тогтмол хэрэглэсэн үед мэдэгдэхүйц үрчлээг  4 долоо хоногийн дотор арилгах гайхалтай үр дүн үзүүлж чадсан патентлагдсан бүтээгдэхүүн  юм.

Nivea Q10 үрчлээний эсрэг зовхины тос

Коэнзим Q10 Plus идэвхтэй нэгдлээр баялаг энэхүү зовхины тос нь өдрийн турш арьсны эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхижүүлсэнээр ядаргаанаас үүдэн үүссэн зовхины хавдалт, хөхрөлт зэргийг болон өнгөц үрчлээг арилгах, арьсыг чийгшүүлэх үр дүнтэй үйлчлэл үзүүлнэ. Үр дүн:

  • Хялгасан үрчлээг хэдэн цагийн дотор арилгана.
  • Мэдэгдэхүйц үрчлээг 3 долоо хоногийн дараа
  • Гүн үрчлээ 4 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэсэнээр арилна.

 

Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?