Хувцсаа угаахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?
1. Толбо арилгах тусгай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй
Бид өмссөн хувцсаа угаахдаа анзааралгүй шууд л угаалгын машинд хийж орхидог. Харин гаргаад дэлгэх гэтэл толбо нь арилаагүй хэвээр байх тохиолдол гардаг билээ. Та толботой хэсгийг сайтар шалгаж зориулалтын толбо арилгагч бүтээгдэхүүн болох VANISH OXI-г толботой хэсэгтээ дусаан дэвтээж 10 минут орчим болсны дараа гараараа сайн үрж угаах эсвэл угаалгын машин угаадаг шигээ угаахад болно. Ингэснээр толбо 99,9% арилж, хувцсан дээр тогтсон нян бактерийг 99,9% устгана. Энэ бүхний эцэст таны хувцас цоо шинэ мэт гялалзах болно.
2. Хэт их угаалгын нунтаг хэрэглэх
Угаалгын нунтаг их хийх тусмаа илүү өнгө орно гэж бид буруу ойлгож явдаг. Харин ч эсрэгээрээ таны хувцасны өнгийг алдуулж, шарлуулах магадлалтай байдаг юм шүү. Иймд тааруулж байх нь зүйтэй бөгөөд та өөрийн хэрэглэж байгаа угаалгын нунтгаа багасгаад үзээрэй. Мэдэгдэхүйц үр дүн гарах болно.
Угаалгын нунтаг+VANISH OXI 1 халбага= Илүү тод гялалзаж, гэрэлтэнэ.
Угаалгын нунтаг дээр Vanish Oxi нэг халбагыг нэмээд хэрэглэвэл та хүссэн үр дүндээ хүрч чадна. Хувцсыг илүү гэрэлтсэн, өнгөлөг болгоно.
3. Угаалгын машинаа буруу ашигладаг
Сүүлийн үед ихэнх айлууд бүрэн автомат угаалгын машин хэрэглэдэг болжээ. Хувцас авахдаа угаалгын тайлбарыг сайтар харж, шалгаж авч байгаарай. Хувцсан дээр байдаг шошго бол зүгээр ч нэг тайлбар биш. Яг тухайн заавраар нь угаавал хувцас агшихгүй, өнгөө алдахгүй, зөв угаагддаг. Автомат угаалгын машины заавар, градус тохируулах, эргэлтээ тохируулах гэх мэт тайлбарыг сайтар худалдан авч байгаа газраараа заалгаарай. Зөв сурчихвал та хувцсаа зөв угааж хувцсаа сайтар гамнаж чадна.
4. Хувцсаа зөвхөн өнгөөр ялгаж угаадаг
Мэдээж хувцсаа өнгөөр ялгаж угаах нь зөв л дөө. Гэхдээ хувцасны онцлогоос хамаарч, усны халуун хүйтнийг тааруулж хэвшээрэй. Ноосон материалтай хувцсыг халуун усаар угаавал агишж, өмсөх аргагүй болдог бол цусны толботой хувцсыг хүйтэн усанд угаавал илүү үр дүнтэй байдаг.
5. Цайруулагч ихээр ашигладаг.
Хэрэв та юм угаахдаа цайруулагч хийх гэж байвал эхлээд мэдээллээ сайн ав. Энэ нь хувцасны өнгийг сэргээх үйлчилгээтэй боловч хэт ихээр хэрэглэх нь хувцсыг хэт цайруулж төрөлх өнгийг нь үхүүлэх, материалыг нимгэлж, эдэлгээг богиносгох сөрөг талтай.
6. Толбо тогтвол тэр дор нь шууд цэвэрлэдэггүй
Толботой хувцсыг цэвэрлэх нь бидэнд тулгамддаг томоохон асуудлын нэг билээ. Харин та хувцас болон даавуун хэрэглэл толбо болмогц шууд угааж цэвэрлэх нь илүү үр дүнтэй гэдгийг мэдэх үү? Ямар ч толбо шинэ дээрээ дорхноо арилдаг.
Гэхдээ та анзаараагүй үлдсэн байж ч болно. Зориулалтын толбо арилгагч шингэнийг заавал ашиглаж хэвшээрэй. Учир нь удсан толбыг энгийн угаалгын нунтаг хэзээ ч бүрэн арилгаж чадахгүй.
2. Xaр хувцсыг хэрхэн цайруулахгүй зөв угаах вэ?
Хар хувцас угаахдаа мэдээж цайвар хувцастай угааж болохгүйгээс гадна усны халуун хүйтнийг ч тааруулах ёстой юм. Та хар бараан өнгийн хувцсаа хүйтэн усанд угааж хэвшээрэй. Халуун ус нь хар өнгийн хувцасны өнгийг нь маш хурдан цайруулж алдагдуулдаг. Мөн хувцсаа агаарт (гэхдээ наранд биш) хатааж өгвөл өнгө нь илүүтэй сэргэж, шинэ мэт гялалзах болно.
ТОЛБЫГ МАРТ, ХУВЦАС ТАНЬ ИЛҮҮ УДААН АМЬДРАХ БОЛНО.
Англи улсын RB Hyho компанийн бүтээгдэхүүн
Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК
Facebook хуудас: NANO INTERNATIONAL LLC
Холбогдох утас: 7711-5852