Site Logo Site Logo

ИНСТАГРАМД ТРЭНД БОЛЖ БУЙ ҮС БУДАЛТУУД

Author Picture

Бичсэн админ

2018, 9 сарын 26

      Байгаль дэлхий өнгөө өөрчилж байгаа эдгээр өдрүүдэд бүсгүй танд ч гэсэн дэлхий даяар трэнд болж буй үс будалтын чиг хандлагыг хүргэж байна. Үсээ зүгээр нэг нэлэнхий өнгөөр будахаасаа өмнө доорх санаануудыг туршаад үзээрэй.

ТОД ӨНГӨ

    Schwarzkopf брэндийн мэргэжилтэн энэ жил тод өнгийг зөвлөж байна. Өнгөрсөн жилүүдэд масс дунд байгалийн өнгө давамгайлж байсан бол, одоо бол үүний эсрэг тод неон өнгө ч бас үс будалтын чиг хандлага болоод байна. Тод өнгө нь бусдаас ялгарах, нэгэн арга бөгөөд дүр төрхөд чинь 200% хүч нэмдэг хамгийн сонирхолтой өнгө юм. Залуу, халуухан байгаа дээрээ туршиж үзэх өнгөнүүдийн нэг шүү бүсгүйчүүдээ.

Nano International

ГЭРЭЛТСЭН ТУЯА

   Гоо сайхны салбарт гялалзсан, гэрэлтсэн будалтууд трэнд болж байгаатай адил үс будалтад ч гэсэн гэрэлтсэн, блонд өнгөнүүд трэнд болсоор байна. Үс будалтын мэргэжилтнүүд үсэндээ гэрэлтсэн туяа оруулахын тулд өнгөний тоглолт хийх хэрэгтэйг сануулж байна. Үргэлж нэг нэлэнхий өнгөний будгаас татгалзаж олон, олон өнгийн будаг хольж будаж үзээрэй. Өөрөөр хэлбэл үсийг тодорхой нэг суурь будгаар будаж, дараа нь өөр өнгөөр уусган давхарлана. Ингэснээр үс өөр, өөр өнцгөөс өнгө, өнгийн туяагаар гялалзаж харагдах болно.

Nano International

NUDE ӨНГӨ

   Энэ бол маш тайван бөгөөд таныг эрхэмсэг харагдуулах өнгө юм. Ямар нэгэн өнгөний огцом шилжилтгүй ба үсэн дээрх шаргал туяанууд нь таны үсийг өтгөн, дулаахан харагдуулна. Хэрвээ та Nude-г өнгийг сонгон будах гэж байгаа бол үсний суурь өнгөндөө тааруулан үсний будгаа сонгох хэрэгтэй шүү. Учир нь Nude өнгө хар бараан үсэнд дээр өнгөөрөө ороход төвөгтэй байдаг тул мэргэжлийн үс арчилгааны будаг болох Syoss үсний будгаас сонгохыг зөвлөе. Syoss oleo intense үсний будаг нь үсэнд тэжээл өгөх 2 төрлийн тос агуулдаг тул үсийг тэжээлээр хангаж, үс будсаны дараа хатуурна гэж айлтгүй. Мөн 6 долоо хоног илүү гүн нарийвчлалтай өнгийг танд бэлэглэх болно.

Nano International

МОККО

       Мокко өнгө бол бидний хэлж заншсанаар шоколадан бор өнгийг хэлнэ. Энэхүү өнгө хүн бүрд гайхалтай зохицдог бөгөөд ямар ч нэмэлт өнгө, сор, туяа агуулдаггүй. Гэхдээ нэмэлт өнгө агуулдаггүй гэхээрээ уйтгартай гэсэн үг биш шүү. Цайвар бор өнгөнөөс гүн бор өнгө хүртлээ ч олон янзаар будалт хийж болно. Мокко үс будалт урт үстэй эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.

  Schwarzkopf-н мэргэжилтнүүд мокко өнгийг сонгож байгаа бол Syoss salonplex үсний будгийг санал болгож байна. Тогтвортой тогтцын 3-р төвшинтэй ба буурал үсийг ч 100% будна. Найрлагадаа PROCELLIUM КЕРАТИН цогцоор нь агуулсан тул үс гэмтэх, хатуурах гэсэн асуудал танд хэзээ тулгарахгүй.

Nano International

Хэний ч нүд булаах гоёмсог өнгөөр үсээ будсаныхаа дараа заавал будагтай үсний арчилгааны бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй шүү.

БУДАГТАЙ ҮСИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

        Үсээ зөвхөн мэргэжлийн бүтээгдэхүүнд даатга. Энэ нь маш ойлгомжтой сонсогдож байгаа ч ихэнх бүсгүйчүүд дэлгүүрээс дур мэдэн ямар ч төрлийн / эмчилгээний/ зориулалттай бүтээгдэхүүн худалдан авдаг. Эмчилгээний л бол таны үсэнд заавал тохирно гэсэн үг биш шүү.

1. Будагтай үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо үсний өнгийн сэргээх, хамгаалах, гялалзуулах, зөөлрүүлэх орц найрлага орсон эсэхийг шалгах

2. Үсээ зөв угаах: Энэхүү өдөр тутмын, энгийн алхмыг ихэнх хүмүүс буруу хийдэг. Угаах үйл явцад үсээ үрэхгүй, зөөлөн хандах нь их чухал. Эс тэгвээс үс тань гэмтэнэ. Бүх бүтээгдэхүүнүүдийг, тэр дундаа ангижруулагч ба маскийг үсний ширхэг бүрд шингээн түрхэх хэрэгтэй. Дараа нь үсээ үрэлгүйгээр норгож, алчуураар ороогоорой. Гэхдээ алчуураар ч бас удаан ороож болохгүйг бүү мартаарай

3. Үсээ халуун биш, бүлээвтэр усаар угааж хэвшээрэй. Будагтай үс ямар ч төрлийн халуунд мэдрэмтгий байдаг шүү.

4. Үсний будгийг хамгийн амархан гаргадаг зүйлийн нэг нь ус учраас та үсээ угааж дуусмагцаа шүршүүрийн усыг үснээсээ холдуулаарай.

   Үсээ будсан ч гэлээ анхны шигээ өнгийг нь алдагдуулахгүй хадгалах энгийн зөвлөгөөг танд хүргэлээ. Мөн будсан үсэнд будаагүй үснээс илүү их тэжээл шаардагддаг учир та үснийхээ өнгийг сэргээх, зөөлрүүлэх үйлчилгээтэй арчилгааны бүтээгдэхүүн сонгоорой. 

Nano International

Syoss Мэргэжлийн үсчидтэй туршиж, гарган авсан бүтээгдэхүүн!

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook page: https://www.facebook.com/nanointernational/


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?