Site Logo Site Logo

АРЬСАА ШИНЭЧИЛ: ГЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙЖ БОЛОХ ГУУЖУУЛАГЧ

Author Picture

Бичсэн админ

2018, 8 сарын 27

  Нүүрний хамгийн онцлог хэсэг бол уруул. Уруул ярих, хооллох, хайрлахад хүртэл ихээхэн үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Гэтэл хонгорхон уруул чинь гадны нөлөөнөөс болж хатуурч, үхэжсэн арьс нь уруулаас чинь салахгүй байгаа юм биш биз. Нүүрний арьс хичнээн сайхан байсан ч уруул хагарсан, сөрдийсөн арьсан дээр уруулын будаг тогтохгүй гэдгийг санаарай.

   Энэ удаагийн ээлжит зөвлөгөөгөөр уруулынхаа арьсыг шинэчлэх, гэрийн нөхцөлд хийж болох  гуужуулагчийн гайхалтай жорыг хуваалцъя.

1. УРУУЛ ГУУЖУУЛАГЧ ГЭЖ ЮУ ВЭ? 

  Дээр хэлсэнчлэн биеийн арьсны бүтэц шиг уруул гэсэн ч өөрөөсөө үхэжсэн арьсаа гадагшлуулж байдаг. Тиймээс уруулаа гуужуулж арьсаа шинэчлэх болгонд гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү сайн хүлээж авдаг. Уруулаа 2 аргаар гуужуулж болно. Зориулалтын уруул гуужуулагч бүтээгдэхүүн, эсвэл DO-IT-YOURSELF буюу тусгай бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэртээ байгаа зүйлсээ ашиглан булбарай зөөлөн уруултай болох боломжтой.

Nano International

Бэлтгэх зүйлс:

1. Шей цөцгийн тос

2. Усан үзмийн тос буюу арган тос

3. Цэвэр эфирийн тос

4. Витамин-E

5. Зөгийн бал

6. Vaseline petroleum jelly

7. Эцэст нь элсэн чихэр.

Эдгээр орцууд нь уруулыг зөөлрүүлэх, чийгшүүлэх байгалийн гаралтай найрлага агуулсан гэдгийг дахин нэг санаарай.

Nano International

2. ГУУЖУУЛАГЧИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

    Бэлтгэсэн орцуудаас 30гр Vaseline petroleum jelly, 20гр шей цөцгийн тос, шей цөцгийн тос байхгүй бол Кокосын тосоор орлуулж болно. Дээрх 2 тосыг хооронд холиод сайхан үнэр оруулахын тулд хэдэн дусал эфирийн тос нэмж өгнө.

Тос бэлэн болсны дараа 50гр элсэн чихэр дээрээ зөгийн бал болон бусад үлдсэн найрлагыг сайтар холино. Арьсаа гуужуулахынхаа хажуугаар давхар эмчилмээр байвал Витамин-E хэдэн дусал нэмж холиод бэлтгэсэн гуужуулагчаа гаран дээрээ бага зэргийг авч байгаад урууландаа тойрог хэлбэрээр массаж хийн түрхээрэй. Массаж хийх тусам үхэжсэн арьс сайн гуужах болно. Ингээд 5 минут массаж хийсний дараа бүлээн усаар угаана. Энэхүү скрабыг зөвхөн урууландаа ч биш нүүр болон биендээ ч түрхэж боломжтой.  Гагцхүү элсэн чихэр, тос хоёрынхоо хэмжээг тэнцүү байлгах нь чухал. 

UNILEVER компанийн албан ёсны дистрибьютер НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Facebook page: Unilever Mongolia

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?