Site Logo Site Logo

ОРОСЫН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ХОТ САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТООР АЯЛСАН НЬ

Author Picture

Бичсэн админ

2018, 3 сарын 29

Өрх бүрийн өдөр тутмын хэрэгцээг инээмсэглэлийн хамт хүргэх чин хүсэлтэй Нано Интернэйшнл компани нь дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж буй 11 жилийн туршлагатай эрч хүчтэй залуу хамт олон юм. Эрч хүчээр дүүрэн энэхүү хамт олон Бидний сайн мэдэх Unilever компаний Dove, Camay, Lux, Rama, Perfetti Van Melle компаний Chupa Chups, Mentos, Fruit-tella, Pepsico корпорацийн Lay’s чипс, Агуша хүүхдийн сок, ундаа, Германы Beiersdorf компаний NIVEA арьс арчилгааны бүтээгдэхүүн, Английн GSK компаний Aquafresh, Sensodyne, Paradontax зэрэг олонд чанараараа батлагдсан брэндүүдийг хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.

Ажил амжилттай урагштай байхын гол үндэс ажилтан бүр өөрийн хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байх шүү дээ. Энэ ч үүднээс Нано Интернэшнд компани ажилчдаа жил бүр урамшуулж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг ажилчиддаа “аялалын эрх өгдөг” сайхан уламжлалтай. Тэгвэл Нано Интернэшнл компанийн Perfetti Van Melle борлуулалтын багийн супервайзер, худалдааны төлөөлөгчдийн дунд зохион байгуулагдсан уралдааны ялагчид болох Супервайзор О. Мишээл, Ахлах менежер Б. Хишигжаргал, Худалдааны төлөөлөгч Ж. Бямбадаш, Д. Энхтайван, Р. Нармандах, Н. Тэгшбуян нар маань ОХУ-ын үзэсгэлэнт  хот "Умардын Венец" ч гэж нэрлэгдэх Санкт-Петербург хотоор аялах эрхээр шагнуулж аялсан аялалын тэмдэглэлээ бидэнтэй хуваалцаж байна.

Бидний хэзээний хэрэглэж дадсан Чупа Чупс, Ментос брэндийн бүтээгдэхүүнүүд нь Голландын Перфетти Ван Мелле компанийн бүтээгдэхүүнүүд гэдгийг зарим уншигчид маань мэдэхгүй байж магадгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Европын шилдэг компанийн бүтээгдэхүүнүүд учраас дэлхийн хамгийн сүүлийн үеийн Европ стандартын дагуу маш нарийн чанарын хяналтанд үйлдвэрлэгддэг юм. Үйлдвэрээс гараад хэрэглэгчийн гар дээр очих хүртэлхи бүхий л түвшинд стандартыг мөрдөж ажилладаг юм.    

Аялалын багийн гишүүд маань 6 өдөр 7 шөнийн аялалдаа Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээрээс амжилттай эхлэж, ОХУ-ын нийслэл Москва хотыг зорьсон юм.

Nano International

Зураг 1. “НАНО”-лаг залуус аялалаа эхлүүлж байна.

Аялал гэдэг бол ертөнцийг харах өнцгийг илүү өргөн болгож өгөх гайхалтай үйл явдлуудын нэг байдаг. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын нийслэл Москва хотод аялагчид маань хүрч үзэсгэлэнт газрууд Улаан талбай, Кремль болон “Третьяковская галерея“ дахь үзмэрүүдийг үзэж хөрш орны түүх соёлтой танилцлаа. Найз нартайгаа хамт аялна гэдэг хамгийн гоё.

Nano InternationalЗураг 2. Москва хот, “Кремль”

Nano International

Зураг 3. Москва хот, “Улаан талбай”

Nano International

Зураг 4. Москва хот, “Улаан талбай”

Nano International

Зураг 5. Москва хот, “Гум” худалдааны төв”

Nano International

Зураг 6. Москва хот, “Третьяковская галерея”


Худалдааны төлөөлөгч Н. Тэгшбуяны сэтгэгдлээс: Сайн байцгаана уу, Москва, Санкт-Петербург хотоор сайхан аялаж байна. Аялал үнэхээр төсөөлж байснаас илүү гоё болсон. Манай аялалын групп маань PVM Москва дахь салбартай танилцаж, бид бүхний харилцагчид хүргэдэг бараа бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэглэгчдийн гар дээр хүрдэг талаар мэдэж авсан. Мөн Москва хотоор зугаалж, Улаан талбай, Кремль, Уран зургийн галерэйд дэлхийн суут зураачдын олон алдартай зурагнуудыг үзэж, Оросын их удирдагч Ленин багшийн музейд шарил амьд сэрүүн унтаж буй мэт хадгалагдаж байдаг нь үнэхээр гайхашрал төрүүллээ. Хөгжил дэвшилтэй Москва хот маш их таалагдсан бөгөөд Санкт-Петербург хотыг зорьсон. Хосгүй бүтээлүүд хадгалагдаж байдаг Эрмитаж музей, Исаакий соборы сүм үнэхээр уран тансаг барилгуудын шийдэлтэй, үзэж харах юм дуусашгүй хот байсан. Ингээд эцэст нь хэлэхэд анх уралдаан зарлахад энэ сайхан боломжийг алдаж болохгүй гэж өөртөө хатуу зорилго тавьж ажилласан. Ажлаа сайн хийгээд сайн хичээвэл та бүхэнд маань ч аялах олон боломжууд байдаг юм шүү. Ийм сайхан аялах боломж олгосон манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгчид, бидэнтэй олон жилийн турш харилцаж буй бизнесийн хамтрагчид, Нано гийн хамт олон болон хүлээж авсан PVM харилцагч түншүүддээ маш их баярлалаа.


Nano International

Зураг 7. Санкт-Петербург хот, “Спас на крови” сүм

Nano International

Зураг 8. Москва хот, “Гум” худалдааны төв

Nano International

Зураг 9. Москва хот, “Hilton зочид буудал

Дэлхийд алдартай Perfetti Van Melle компаний Москва хотод байрлах үйлдвэртэй танилцан бидний дуртай амтат чихрүүд Meller, Mentos, Fruit-tella зэрэг брэндүүдийн үйлдвэрийн үйл явцтай танилцах гайхалтай боломж бидэнд олдсон!

Nano InternationalЗураг 10. Москва хот, “Perfetti Van Melle үйлдвэрийн гадаа

Nano International

Зураг 11. Москва хот, “Perfetti Van Melle үйлдвэрийн аялал

Nano International

Зураг 12. Москва хот, “Чайхона” ресторан

Ингээд манай 6 аялагчийн маань зорьсон газар болох Ленинград мужийн төв Санкт-Петербург хотыг хурдны гал тэргээр зорьж, аялалаа үргэлжүүллээ. Сонирхуулахад Санкт-Петербург нь Хаант Орос Улсын нийслэл байсан бөгөөд нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Оросын хамгийн алдартай хотуудын нэг бөгөөд Chupa Chups чихрийн үйлдвэр мөн энд байрладаг.

Nano International

Зураг 13. Хурдны галт тэргээр Санкт-Петербург хотыг зорьсон нь

Nano International

Зураг 14. Алдарт Санкт-Петербург хотод хүрэлцэн ирлээ

Санкт-Петербургийн хамгийн алдартай соёлын хосгүй цуглуулга, Орос улсын бахархал ЭРМИТАЖ музейгээр зочилж, түүхэн дурсгалт үзмэрүүдийг үзэн 19-р зуунаар давхар аялсан юм.

Nano International

Зураг 15. Санкт-Петербург хот, “Эрмитаж” музей

Nano International

Зураг 16. Санкт-Петербург хот, “Эрмитаж” музей


Ахлах менежер Б. Хишигжаргалын сэтгэгдлээс: Аялалын эхнээс л Эрмитаж музей үзэхийг тэсэн ядан хүлээж аялалын хамгийн сүүлийн өдрөө үзэж танилцсан. Оросын хатан хаан Екатерина II хувийн цуглуулгаас одоогийн Петр I хааны өвлийн ордон, Бага, Том Эрмитаж гэх 3 барилгын зөвхөн Орос төдийгүй, Европ, Азийн түүхэн гэрч болсон үзмэр уран зургуудыг үзэх тэр агшин гайхамшигтай байсан. Аялалаас эргэж ирээд өөрийн дахин нэг хоббигоо шинээр нээсэндээ маш их баяртай байгаа. Түүх, соёл, зураач бүрийн уран сэтгэмж, онцлог, хувийн амьдралыг илтгэдэг уран зургийн ертөнцөд маш ихээр татагдах болж, өөрийн уран зургийн цуглуулгатай болж эхэлсэн. Шинэ аялал, шинэ мэдлэг, шинэ хобби бүх зүйлс миний хувьд гайхамшигтай байлаа. Мөн ОХУ-ын FMCG зах зээлийн өсөлт, хөгжлөөс туршлага судлах, Оросын үүх түүх, соёлын тухай их зүйлийг мэдэж авсан гайхамшигтай аялалыг бидэнд бэлэглэсэнд маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна.


Nano International

Зураг 17. Санкт-Петербург хот, “Perfetti Van Melle” үйлдвэр

Хүүхэд бүрийн дуртай амтат Chupa Chups иштэй чихрийн үйлдвэртэй танилцаж, чихрийн ертөнцөөр аялцгааж, үзэсгэлэнт хотын гайхам уран тансаг барилгуудын өвөрмөц давтагдашгүй шийдлийг бишрэн явах тун сайхан байлаа.

Nano International

Зураг 18. Санкт-Петербург хот, “Perfetti Van Melle” үйлдвэр

Оросын хамгийн үзэсгэлэнт хот Санкт-Петербургээр аялсан эдгээр өдрүүд аялагчдын маань хувьд дэлхийн алдартай Perfetti Van Melle компанитай танилцаж, амтат чихрийн үйлдвэрээр аялан, хөрш орны түүх соёлоос суралцсан дурсамж дүүрэн аялалынхан болон Нано Интернэйшнлийн хамт олон Голландын Перфетти Ван Мелле компанийн Чупа Чупс иштэй чихэр, Ментос бохь, Фруйтелла чихэрийг таашаан хэрэглэдэг хэрэглэгч та нартаа маш их баярлалаа гэж дамжуулсныг хүргэхэд таатай байна. 

www.nanointernational.mn

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?