Та Нано Интернэйшнл ХХК-д хэзээ ажилд орсон бэ? Ямар албан тушаалд ажилладаг вэ?
2015.07.20-с Нано Интернэйшнл компанидаа орж байсан. Одоогоор Маркетингийн албанд Сошиал медиа менежер албан тушаал дээр ажиллаж байна.
Нано Интернэйшнл ХХК-ийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
Миний ажлын анхны гараа энэ компаниас эхлэсэнд маш их баярладаг. Залуу хамт олон, чадварлаг удирдагчид, ажиллах таатай нөхцөл нь манай компаний хурдацтай өсөлтийн тулгуур нь гэж үздэг. Борлуулалтын компани болоод ч тэр үү, өдөр бүр шинэ зүйлийг сурч, хөгждөг.
Нано интернэйшнл ХХК-д ажиллах хугацаандаа ямар амжилтуудыг гаргасан бэ?
2017 оны 9-р сарын шилдэг ажилтан болсон байгаа.
Нано Интернэйшнл ХХК-д ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
Хувь хүний зүгээс их өөрчлөлт гарсан гэж үздэг. Их сургуулиа төгсөөд орж байсан учраас ажлын практик туршлагагүй надад сурч мэдсэн зүйлс их бөгөөд мэргэжлээ илүү ойлгож, илүү дурлах болсон.
Компанийн зүгээс ажилтнуудаа хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
Компаний дотоод бодлого их сайн гэж үздэг. Удирдлагуудын зүгээс ажилчидтайгаа нээлттэй байж, үзэл бодлыг нь сонсож дэмждэг нь компаниа гэх сэтгэлийг илүү нэмэгдүүлдэг санагддаг. Компаний зүгээс ажилчиддаа үргэлж сурч боловсрохыг нь дэмждэг ба олон боломжуудыг нээж өгдөг. Жишээ нь : 2017 оны 17 боломж
Нано Интернэйшнл гэсэн нэгэн гэр бүлийн гишүүн болж ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?
Олон сайхан зүйлс бий. Тэр дундаа “хийж, бүтээе” гэсэн тэмүүлэл байвал бүх талаар нь дэмжиж өгдөг нь хамгийн сайхан юм.
Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ хуваалцвал?
Ажлын хамт олноосоо үргэлж эрч хүч авдаг шүү.
Манай компанийг сонирхож байгаа нийт ажил горилогчдод хандаж үг хэлбэл?
Өөрийгөө сорьж, авъяас чадвараа хөгжүүлэхийг хүсч байвал манай компанид тавтай морил.