Pepsico
Нью-Йорк хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан Пепсико компани нь хоол, хүнс, чипс, ундаа, усны томоохон корпораци юм. PepsiCo Pepsi-Cola компани болон Frito-Lay компани нь 1965 онд үүсгэн байгуулагдсан ба PepsiCo компани 1998 оноос хойш ус, ундааны брэнд болох Tropicana бүтээгдэхүүнийг нь худалдан авсанаар үүний дараа 2001 онд Quaker Овъёосны компани болон Gatorade брэндийн нэмж оруулсанаар дэлхий даяар өргөн хүрээнд өргөжин тэлсээр байна. 2012 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар, Пепси Ко-ийн компанийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум долларт хүрсэн төдийгүй, Пепсико компанийн бүтээгдэхүүнүүд дэлхийн 200 гаруй улс оронд дистрибютер борлуулалтын сүлжээгээ түгээсэн ба жилийн 43.3 тэрбум долларын цэвэр орлоготой ажилладаг ажээ. Ингэснээр PepsiCo компани дэлхийн хоёр дахь хамгийн том хоол хүнс, ундаа, усны бизнес болсон юм.