Site Logo Site Logo

Н. ЭНХЗУУН

ДИЖИТАЛ БА AI ХӨГЖЛИЙН АЛБАНЫ ЗАХИРАЛ

 

Nano InternationalСоёл Эрдэм Дээд Сургуулийг компьютерын программ хангамжийн мэргэжлээр бакалавр, Монголын Үндэсний Их Сургуулийг Бизнесийн Удирдлагын (MBA) мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Байгууллагын засаглал, бүтэц, процесс, аргачлалыг сайжруулах чиглэлээр PMO (Project Management Office) байгуулах төслүүдийг PwC зэрэг олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Түүнчлэн CRM болон SAP системийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг томоохон IT төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн.

2008 оноос хойш банк санхүү, менежмент болон мэдээллийн технологийн салбарт тасралтгүй ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан чадварлаг удирдагч юм.