Бидний тухай
Захирлуудын мэндчилгээ
Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл Монголд 25 гаруй жилийн түүхтэй, хөгжиж буй салбар юм. Бид энэ зах зээлд дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт үйлчлүүлэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 17 жилийн турш хичээнгүйлэн ажилласаар байна. Өндөр чанартай бөгөөд олон жилийн судалгаа шинжилгээгээр бүтээгдэж, дэлхийн олон орны лабораториудаар баталгаажсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань өдөр тутам хэрэглэснээр амьдралын чанараа хадгалж, дээшлүүлж чадна гэдэгт бид итгэдэг.
Бизнесийн хамтын, харилцан ашигтай, үргэлж хөгжиж урагшлах бизнес харилцаагаар харилцагчдадаа үйлчлэх нь бидний хамгийн чухал зорилгуудын нэг билээ. Бидэнд итгэж, хамтран ажилладаг, бүтээгдэхүүнүүдийг маань сонгон хэрэглэдэг бүх хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Хүндэтгэсэн,
ТУЗ - ын дарга, үүсгэн байгуулагч Н.Батбаатар
Үргэлж өсөн нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд дэлхийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс гарсан яг л тэр чанар, инновацыг алдагдуулахгүйгээр, өндөр стандартаар нь өдөр тутам Монголынхоо хэрэглэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх захиалга, тээвэрлэлт, нийлүүлэлт, түгээлт, чанарын хяналт, эргэх холбоо, харилцагч , хэрэглэгчдийн менежментийн иж бүрэн системийг бүрдүүлэн ажиллаж буй компани бол Нано Интернэйшнл юм.
Байнгын тасралтгүй хөгжил, сургалт, сорилт, багийн ажиллагаагаар хамтрагч баг хамт олонтойгоо хамт бид зогсолтгүй урагшилсаар технологи, мэдлэг, инновацаар бүхнээс түрүүнд байхыг бид зорьж байна.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Б.Бүжинлхам
Танилцуулга
НАНО ГРУПП НЬ:
1. Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд 70 гаруй брокер оффис, 1,200 гаруй агенттайгаар тэргүүлэгч Америкийн RE/MAX брэндийн Монгол дахь мастер франчайз эрхийг эзэмшигч RE/MAX Монголиа,
2. Дэлхийн шилдэг 15 гаруй компаниудын албан ёсны дистрибьютерээр ажиллаж 3000 гаруй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны Нано Интернэйшнл,
3. Сэргээгдэх эрчим хүчний нанотехнологийн төсөл (одоогоор судалгааны, төслийн шатанд )
4. Хувцас гоёл чимэглэлийн PANDORA брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч, онлайн хувцас, гоо сайхны худалдааны WWW.STYLEE.MN сайтыг эзэмшигч, ритэйл худалдааг эрхлэгч Нано Фэйшн компаниудыг нэгтгэсэн худалдааны групп компани юм.
Нано Интернэйшнл нь Нано группийн охин компаниудын нэг бөгөөд Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд сүүлийн 17 жилийн турш ажиллаж буй тэргүүлэгч компаниудын нэг юм.
Одоогийн байдлаар бид дэлхийн шилдэг компаниуд болох UNILEVER, PEPSICO, BEIRSDORF, PERFETTI VAN MELLE, RECKITT BENCKISER, NUTRICIA, L’OREAL, BORJOMI, TZMO, PZ CUZZONS, зэрэг 15 гаруй компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж 8,000 гаруй борлуулалтын цэгт 3,000 гаруй бүтээгдэхүүнүүдийг бүхнээс түрүүнд уриатайгаар инээмсэглэлийн хамт хүргэж байна.
Бид B2B буюу бизнесийг бизнесүүдэд системээр ажилладаг.
Бидний уриа
Бүхнээс ТҮРҮҮНД...
Бид дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт БҮХНЭЭС ТҮРҮҮНД хэрэглэгчиддээ хүргэнэ.
Бид технологи, мэдлэг, инноациар БҮХНЭЭС ТҮРҮҮНД байх болно.
Бид байнга өөрчлөгдөж буй бизнесийн орчинд хурдтай дасан зохицож БҮХНЭЭС ТҮРҮҮНД өөрчлөгдөнө.
Бидний үнэ цэнэ
Тасралтгүй сургалт, хөгжил, сорилт
Тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлт
Тасралтгүй урагшлах чадвар
ҮНЭТ ЗҮЙЛС
МЭРГЭШСЭН ӨНДӨР УР ЧАДВАР
Үргэлж шинэчлэгдэж зах зээлд мэргэшсэн ур чадвараа байнга сайжруулж өөрийгөө болон бусдыгаа үргэлж хөгжүүлж ажиллана.
МАНЛАЙЛАЛ
Бид нэгдсэн нэг зорилготой. Бид зорилгынхоо төлөө үргэлж тэмүүлж, байнгын урагшилж ажиллана.
ЭЕРЭГ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ
Бид багаар хамтран ажиллаж, бүтээлч хандлагыг эрхэмлэнэ. Бид үргэлж шинийг санаачлагч байна. Бид өөрчлөлтөнд үргэлж бэлэн байна.
ШУДАРГА НЭГДМЭЛ БАЙДАЛ
Бид хэрэглэгчидээ үргэлж дээдлэн, тэдний байнгын, хамгийн, эхний сонголт байх болно.
БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ
Бид бизнесийн этик, ёс зүйг эрхэмлэж, харилцагчдаа дээдлэн хамтдаа хөгжинө.
Бизнесийн хөгжлийн түүх
-
Өөрчлөлт шинэчлэлтэй зэрэгцэн Монголын зах зээлд Нано Интернэйшнл компани 2007 онд байгуулагдан Монголын FMCG салбарт тэргүүн эгнээнд байж шилдэг үйлчилгээ , ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭХ зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Японы Лайн корпорацийн угаалгын нунтгийг зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ТОП угаалгын нунтаг зах зээлд маш хурдтайгаар нэвтэрч 1 жилийн дотор зах зээлийнхээ 10% ийг хангаж эхэлсэн.
-
2008 оны 01 сард Английн ГлаксоСмитКлайн компанийн онцгой эрхтэй дистрибъютерээр сонгогдов. АКВАФРЕШ, СЕНСОДИН, ПАРОДОНТАКС ШҮДНИЙ ОО, СОЙЗ, КОРЕГА ХИЙМЭЛ ШҮДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН зах зээлд нэвтрүүлэв.
-
2009 оны 04 сард Польшийн ТЗМО компанийн онцгой эрхтэй дистрибъютерээр, 06 сард Английн Рекитт Бинкайзер компанийн дистрибъютерээр 09 сард Францын Данон группийн Нутришиа компаниийн дистрибъютер болж Нутрилон хүүхдийн нэмэлт тэжээлийг зах зээлд нэвтрүүлэв. 2009 оны 12 сард Гүржийн Боржоми компанитийн дистрибъютер болж Монголчуудын хэзээний танил БОРЖОМИ рашааныг зэх зээлд нэвтрүүлж эхлэв.
-
2010 оны 01 сард Италийн Лоакер брэндийн дистрибъютер болж Дэлхийн №1 өрмөнцөр Лоакер өрмөнцөрийг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн Pepsico компанийн АГУША хүүхдийн нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлж 05 сард Хятадын Винда компанийн мөн онцгой эрхтэй дистрибъютер болж 100% модны цаасаар хийгдсэн ВИНДА цаасан бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.
-
2010 оноос эхлэн түгээлт, дистрибъюшний хамгийн дэвшилтэт шинэ технологи, нэгдсэн агуулах түгээлтийн системд шилжиж зах зээлд эзлэх хувь хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлсэн юм. Монгол орон даяар нэгдсэн түгээлтийн системтэй болсноор хамгийн холын аймагт ч бид бүтээгдэхүүнээ долоо хоногийн дотор хүргэх боломжтой болсон.
-
Мөн тухайн 2011 онд ГлаксоСмитКлайн болон Као корпорацийн зүгээс олон улсын шилдэг инновацийг нэвтрүүлсэн дистрибъютерээр шалгарсан
-
2012 онд 01 сард Германы Байрсдорф компанийн дистрибъютерээр сонгогдож шүхрэн брэнд Нивеа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж эхэлсэн.
-
2013 онд оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан.
-
2014 онд Вьетнамын Ликско компанийн дистрибъютерээр сонгогдож ПОВЕР угаалгын нутагийг нэвтрүүлсэн.
-
2015 онд ЛОРЕАЛ брэндийн албан ёсны дистрибъютерээр сонгогдож ВИШИ брэндийн эмчилгээний гоо сайхны брэндийг зах зээлд нэвтрүүлсэн.
-
2015 оны 12 сард ПЕПСИКО компанийн дистрибъютер болж ЛЭЙС ЧИПС, ЕССЕНТУКИ РАШААН, ФРУКТОВЫЙ САД ЖИМСНИЙ ШҮҮСИЙГ зах зээлд нэвтрүүлсэн.
-
2016 онд дэлхийн алдарт PERFETTI VAN MELLE компанийн онцгой эрхийг авч CHUPA CHUPS ЧИХЭР, MENTOS БОХЬ, FRUITTELLA, МЕЛЛЕР чихэр брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. БИД 2016 оноос эхлэн 360 градус шинэ менежментийг нэвтрүүлэн ажиллаж байна.
-
2017 онд үндэстэн дамнасан ЮНИЛЕВЕР компанийн дистрибъютерээр сонгогдож гэр ахуйн хэрэглээний CAMAY, DOVЕ, LUX брэндүүд, хүнсний РАМА, КАЛВЕ, БАЛТИМОР брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан амжилтаа жилээс жилд ахиулсаар байна.
-
2018 онп Германы алдарт Henkel Beauty корпорацийн Schwarzkopf компанийн дистрибъютерээр сонгогдож мэргэжлийн үс арчилгааны Syoss, Taft, Schauma, Palette, Got2B, Fa, Barnangen брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан Монголынхоо хэрэглэгчиддээ дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг үнэ цэнийн хамт түгээсээр байна.