Site Logo Site Logo

НАНО ГРУППИЙН ОХИН КОМПАНИ - BLOOM NANO BEAUTY HOUSE НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Author Picture

Бичсэн админ

2026, 11 сарын 20

Nano InternationalНано Группийн охин компанийн NANO BLOOM Beauty House 11 дүгээр сарын 13-ны өдөр Шангри-Ла Моллын 2-р давхарт албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Манай Нано Групп болон Узбекистаны Bloom Shop компанийн хамтран хэрэгжүүлсэн, хэрэглэгчийн туршлагыг эрхэмлэсэн BLOOM NANO Beauty House нь олон улсын 150 гаруй брэнд, 20 гаруй ангиллын 8,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчдэд гоо сайхны шинэ туршлага, шинэлэг орон зайг санал болгож байгаа Монголдоо анхдагч гоо сайхны ордон юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд BLOOM NANO-ийн үүсгэн байгуулагчид болох Н.Батбаатар, Б.Бүжинлхам, Алишер Абдуллаев, бүтээлч захирал Севера Абдуллаяева болон уригдан ирсэн хүндэт зочид оролцож, энэхүү онцгой мөчийг хамтдаа тэмдэглэлээ.

Монголын гоо сайхны салбарт шинэ өнгө төрх нэмж буй BLOOM NANO Beauty House-ээр зочлон, дэлхийн алдартай брэндүүдийг нэг дороос мэдрэхийг та бүхнийг урьж байна!

Let Beauty Bloom 

Nano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?