САНХҮҮ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Д.ЭНХСАРНАЙДАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ
Тэрээр 2018 онд Нано Интернэйшнл ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхлүүлж, хоёр жилийн турш мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн ажилласан юм. Харин 2022 онд компанийнхаа хамт олонд эргэн нэгдэж, Санхүүгийн ахлах шинжээчээр амжилттай ажиллан, мэргэжлийн туршлагаа улам бататгасаар иржээ.
Санхүүгийн мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийх, төлөвлөлт боловсруулах, тооцооллыг нягт нямбай гүйцэтгэх чадвар нь түүний мэргэжлийн давуу тал юм. Эдгээр ур чадвар, тууштай хичээл зүтгэл, хариуцлагатай хандлагаараа манлайлан 2026 онд Санхүү төлөвлөлтийн газрын захирлаар томилогдлоо.
Түүний мэргэжлийн өсөлт, хичээл зүтгэлээр бүтсэн амжилтын замналд баяр хүргэж, хамт олных нь зүгээс шинэ албан тушаалд нь өндөр амжилт хүсье!

