Site Logo Site Logo

19 ЖИЛИЙН ТҮНШЛЭЛ — ЯПОН ЧАНАРЫГ МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ

Author Picture

Бичсэн админ

2026, 10 сарын 22

Nano InternationalОлон улсын бизнес, худалдааны төв болсон Сингапур улсад хийсэн албан томилолтын үеэр Нано Интернэйшнл ХХК-ийн төлөөлөгчид 19 жилийн итгэлт түнш KAO компанийн удирдлагуудтай уулзлаа.

KAO компанийн хамт олон биднийг халуун дотноор хүлээн авсан ба уулзалтын хүрээнд өнгөрсөн оны хамтын ажиллагааны үр дүнгээ дүгнэж, ирэх жилийн бизнесийн стратеги, өсөлтийн зорилт болон хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө уялдуулан хэлэлцсэн юм. 

Мөн тэдний бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлж буй шинэ инновацтай танилцаж, сонирхолтой туршилтуудыг биечлэн хийж үзсэн нь уулзалтын онцлох хэсэг байв. Энэ үеэр Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ, зах зээлийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх шинэ санаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудаа тодорхойллоо.

Бид Азийн зах зээлд тэргүүлэгч KAO компанийн Attack/угаалгын бүтээгдэхүүн/, Bioré/арьс арчилгааны бүтээгдэхүүн/, Magiclean/цэвэрлэгээний бүтээгдэхүүн/, Laurier/ариун цэврийн хэрэглэл/ брэндүүдээр дамжуулан Японы дэвшилтэт технологи, чанарыг шингээсэн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?