Site Logo Site Logo

АМЖИЛТЫН ЭХЛЭЛ — УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЖ, ХАМТДАА ӨСЬЕ

Author Picture

Бичсэн админ

2026, 10 сарын 21

Nano InternationalНано Интернэйшнл ХХК-д эхний жилдээ ажиллаж буй худалдааны төлөөлөгчдөд зориулсан “Амжилтын эхлэл” хөтөлбөрийн ээлжит сургалтууд амжилттай зохион байгуулагдлаа.

Манай дотоодын багш нарын удирдан явуулсан сургалтууд нь борлуулалтын цэг дээр үр дүнтэй ажиллах, захиалгын дүнгээ өсгөх, борлуулалтын хэлцлийг амжилттай хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэлээ.

 Энэ удаа оролцогчид дараах дөрвөн сэдвээр мэдлэгээ тэлсэн ба:

  • Борлуулалтын ур чадвар 8 алхам: Борлуулалтын үйл явцыг шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх
  • EQ борлуулалтад нөлөөлөх нь: Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, харилцагчтай эерэг харилцаа бий болгох
  • Авлагын менежмент: Авлагын хяналт, төлбөрийн сахилга батыг сайжруулах
  • Категори, мерчиндайзинг менежмент: Бүтээгдэхүүний ангилал, өрөлт, байршлыг оновчтой зохион байгуулж, борлуулалтыг дэмжих

Мэдлэг, туршлагаа хуваалцсан дотоодын багш нартаа болон суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээр оролцсон худалдааны төлөөлөгчдөдөө баярлалаа. Сурсан мэдлэгээ өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж, амжилтаа ахиулахыг хүсье!

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?