NANO CAREER - ХАМТЫН ӨСӨЛТӨД ХӨТЛӨХ МАНЛАЙЛАЛ
Нано Интернэйшнл ХХК-ийн захирлын албан тушаалд шинээр томилогдсон дөрвөн удирдлагаа танилцуулж байна.
Байгууллагын тогтвортой өсөлтийн цаана нэгдсэн алсын хараа, хариуцлагатай манлайлал, хамт олны итгэл, зүтгэл байдаг. Шинээр томилогдсон удирдлагууд маань мэдлэг, туршлага, стратегийн шийдлээрээ баг хамт олноо чиглүүлж, бизнесийн хөгжлийн дараагийн үе шатыг бүтээхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэндээ халуун баяр хүргэж, хүлээн авч буй хариуцлагатай үүрэг, хамтдаа бүтээх ирээдүйд нь өндөр амжилт хүсье.
Манай компани нь ажилтнуудынхаа мэргэжлийн хөгжил, карьерын өсөлтийг дэмжихийг хүний нөөцийн бодлогынхоо чухал чиглэл болгон ажилладаг. Бид ажилтан бүрийн мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл, манлайлах чадамжийг үнэлж, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх нь байгууллагын тогтвортой хөгжлийн үндэс гэж үздэг билээ.




