Site Logo Site Logo

UNILEVER DISTRIBUTORS JBP 2027 MEETING — ХАМТЫН ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН АЛХАМ

Author Picture

Бичсэн админ

2026, 10 сарын 13

Nano InternationalСингапур улсад зохион байгуулагдсан UNILEVER DISTRIBUTORS JBP 2027 MEETING арга хэмжээнд Нано Интернэйшнл ХХК-ийн Гадаад харилцаа, маркетингийн газрын захирал Б.Тэлмүүн, прокурмент албаны ахлах менежер А.Баасансүрэн, маркетингийн менежер А.Энхчимэг нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо.

Unilever International компанийн дистрибьютерүүдийг нэгтгэдэг энэхүү уламжлалт уулзалт нь хамтын ажиллагааны үр дүнгээ дүгнэж, ирэх жилийн бизнесийн стратеги, өсөлтийн зорилго, хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө уялдуулдаг чухал арга хэмжээ юм.

Уулзалтын хүрээнд манай компани 2026 оны эхний хагасын үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэж, 2027 оны бизнесийн стратеги, хамтын өсөлтийн боломжуудын талаар хэлэлцлээ.

Олон улсын бизнес, худалдааны төв болсон Сингапурт дэлхийн олон орны дистрибьютерүүдтэй туршлага солилцож, Unilever-ийн шинэ хандлага, инновацтай танилцсан нь Монголын зах зээлд хэрэгжүүлэх шинэ санаа, хамтын ажиллагааны боломжуудаа тодорхойлсон үр өгөөжтэй уулзалт болсон юм.

Нано Интернэйшнл ХХК нь сүүлийн 10 жилийн турш Unilever компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр хамтран ажиллаж, дэлхийд танигдсан брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж ирсэн билээ.

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?