“DEREN CUP 2026” ОЛОН УЛСЫН ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ M&M’S БРЭНД ДЭМЖИН АЖИЛЛАЛАА
Өсвөрийн хөлбөмбөгчдийн ур чадвар, нөхөрлөл, спортын зөв дадлыг дэмжих зорилготой “DEREN CUP 2026” олон улсын хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Хүүхэд, өсвөр үеийнхний спортын боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих нь Нано Интернэйшнл ХХК-ийн нийгмийн хариуцлагын нэг чиглэл билээ. Энэ хүрээнд манай компанийн албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг M&M’S брэнд “DEREN CUP 2026” олон улсын тэмцээнийг дэмжин ажиллаж, өсвөрийн тамирчдын хүсэл тэмүүлэл, спортын хөгжлийг дэмжсэн үнэ цэнтэй үйл ажиллагааны нэг хэсэг боллоо.
Тэмцээнд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхчүүд болон зохион байгуулагч багийн хамт олонд баяр хүргэж, бяцхан тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Ирээдүйн аваргуудын мөрөөдлийг хамтдаа дэмжье.











