ӨӨРТӨӨ ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ ӨГЛӨӨ
Нано Интернэйшнл ХХК-ийн хамт олны дунд MAT PILATES нээлттэй хичээл амжилттай зохион байгуулагдаж, ажилтнууд маань хөдөлгөөнөөр биеэ сэргээж, стрессээ тайлан, шинэ өдрөө эрч хүчээр дүүрэн эхлүүллээ.
Ажилтнуудынхаа эрүүл амьдралын хэв маяг, бие болон сэтгэлийн сайн сайхан байдлыг дэмжих нь бидний байгууллагын соёлын нэг хэсэг билээ.
Эрүүл ажилтан — эрч хүчтэй баг.








