Site Logo Site Logo

ХҮЧИРХЭГ БАГИЙН НУУЦ — АЗ ЖАРГАЛТАЙ АЖИЛТАН

Author Picture

Бичсэн админ

2026, 7 сарын 24

Nano InternationalМанай компанийн супервайзер, ахлах менежерүүдэд зориулсан “Аз жаргалтай ажилтан” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Монголын хүний нөөцийн консорциумын тэргүүн Г.Тэгшбүрэн удирдан явуулж, орчин үеийн ажилтнууд ажлын байрнаасаа юуг хүсдэг, тэдний сэтгэл ханамж, урам зоригт ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар мэдлэг, туршлага хуваалцсан юм.

Өнөөдөр ажилтан зөвхөн цалин хөлс бус, үнэлэгдэж байгаагаа мэдрэх, хүндлэл хүлээх, хөгжих боломжтой байх, ажил амьдралын тэнцвэрээ хадгалах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх орон зайтай байхыг илүү чухалчилдаг болжээ. Тиймээс аз жаргалтай, идэвхтэй багийг бүрдүүлэхэд удирдлагын хандлага, ойлголцол, дэмжлэг хамгийн чухал гэдгийг сургалтын үеэр онцоллоо.

Nano InternationalNano InternationalNano International09


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?