Site Logo Site Logo

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ДАДЛААС - ӨНДӨР БҮТЭЭМЖ РҮҮ

Author Picture

Бичсэн админ

2025, 8 сарын 21

Nano InternationalНано Академиас ажилтнуудынхаа эрүүл мэнд, сэтгэлзүйн тогтвортой байдал, ажил-амьдралын тэнцвэрийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Corporate Wellness” хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Герман улсад хоол тэжээл, сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн Хонгорзул багш удирдан явуулж, эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутмын дадал болгох, стрессээ зөв удирдах, зөв хооллолтын мэдлэгээ сайжруулах талаар практик зөвлөмж, мэдлэг мэдээллийг ажилтнуудтай хуваалцсан юм. 

Сургалтын үеэр стрессийг зохицуулах, сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах, зөв хооллолтын дадал хэвшүүлэх, эрч хүч болон ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх зэрэг эрүүл, чанартай амьдралын суурь ойлголтуудыг онцлон хүргэсэн билээ.

“Corporate Wellness” хөтөлбөр нь зөвхөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ажилтан бүр өөрийн бие, сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарч, урт хугацаанд эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Наногийн бүх ажилтнуудын эрүүл мэнд — бидний хамгийн үнэ цэнтэй хөрөнгө.

Nano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano InternationalNano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?