БИЗНЕС КАНВАС: ХАРИЛЦАГЧАА ШИНЭ ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ
Нано Интернэйшнл компанийн нэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд энэ 8 дугаар сард худалдааны төлөөлөгч, мерчиндайзерүүддээ зориулан “Бизнес канвас загвар” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Марс бизнесийн газрын супервайзор У.Хурцгэрэл удирдан явуулж, харилцагчийн бизнесийг илүү өргөн хүрээнд ойлгох, хэрэгцээ болон боломжийг нь олж харах, хамтдаа өсөх сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, практик дасгалуудыг хуваалцлаа.
Марс бизнесийн газрын худалдааны төлөөлөгч, мерчиндайзерүүд маань сургалтдаа идэвхтэй хамрагдаж, шинэ мэдлэг, шинэ өнцөг, шинэ санаагаар нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.

