NANO FUTURE BOARD RETREAT 2026 | PHUKET, THAILAND
Нано Группийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон удирдлагын багийн Board Meeting Retreat Тайландын үзэсгэлэнт Пукет аралд амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн retreat-ийн үеэр бид 2026 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүн, санхүүгийн үзүүлэлтүүдээ дүгнэж, ирэх хагас жилийн стратеги, өсөлтийн зорилтоо хамтдаа тодорхойллоо.
Удирдлагын багийн гишүүн бүр өнгөрсөн хагас жилд:
- Хамгийн амжилттай хэрэгжүүлсэн 5 ажил,
- мөн Хүссэн үр дүнд хүрээгүй 3 алдаа, сургамжаа хамт олныхоо өмнө нээлттэй хуваалцав. Бид амжилтаасаа төдийгүй алдаанаасаа суралцах нь жинхэнэ өсөлтийн үндэс гэдэгт итгэдэг.
Мөн хүн бүр дараагийн улиралдаа хэрэгжүүлэх хамгийн том нэг зорилгоо багийнхаа өмнө амлаж, түүндээ хүрэх төлөвлөгөө, хариуцлагаа тодорхойллоо.
Өдөр тутмын завгүй хэмнэлээс түр холдож, том зургаа хамтдаа харж, ирээдүйн хөгжлөө төлөвлөх ийм мөчүүд нь байгууллагын хамгийн үнэ цэнтэй цаг хугацаа юм.
Бидний зорилго бол зөвхөн сайн компани биш, тасралтгүй суралцдаг, хамтдаа өсдөг, ирээдүйгээ хамтдаа бүтээдэг байгууллага байх билээ.


