КЕЙ АККАУНТ ХАРИУЦСАН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Н.ОЮУН-ЭРДЭНЭ
КЕЙ АККАУНТ ХАРИУЦСАН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Н.ОЮУН-ЭРДЭНЭДЭЭ БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ!
Н.Оюун-Эрдэнэ нь 2010 оноос FMCG салбарт, 2015 оноос Нано Интернэйшнл ХХК-д ажиллаж байна. Тэрээр хөдөлмөрч зан, манлайлах ур чадвараараа баг хамт олноо үлгэрлэн, компанид ажилласан хугацаандаа дөрвөн удаа албан тушаал дэвшиж, 2024 онд Хүнсний бизнесийн газрын Борлуулалтын ахлах менежерээр томилогдсон билээ.
Мөн “Сургагч багш бэлтгэх” болон “Women Leadership” хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдаж, 2022 оны Шилдэг менежерээр шалгарсан, хамт олныхоо итгэлийг хүлээсэн алсын хараатай удирдагч юм.
2026 онд тэрээр өөрийн ур чадвар, туршлагаа дахин батлан, Кей Аккаунт хариуцсан захирлаар томилогдлоо.
Шинэ албан тушаалд нь өндөр амжилт хүсье!

