NANO INSIGHT: ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ДАВТАМЖ НӨЛӨӨЛӨХ НЬ..
Танил байдал = Итгэл
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс, хэрэглэгч брэндийг сайн болохоор нь биш, харин өмнө нь харж байсан болохоор итгэж худалдан авдаг. Энэ нь тархи танил зүйлсийг аюулгүй гэж хүлээж авдагтай холбоотой байна. Тиймээс брэнд бүтээгдэхүүн олон давтамжтай харагдах нь хэрэглэгчдэд аажмаар итгэл бий болгодог байна.
Зар сурталчилгааны давтамж
Яагаад нэг л зар сурталчилгаа дахин дахин гардаг юм бол хэмээн гайхширч байсан уу?
Тэгэхээр энэ нь зүгээр нэг давталт бус харин сэтгэлзүйд нөлөөлөх арга мэх байх нь. Хэдий анзаарахгүй өнгөрсөн гэж бодох ч, харах тутамд таалагдах мэдрэмж нэмэгддэг. Анхаараагүй байсан ч, огт хараагүй зөвхөн сонсоод өнгөрөхөд хүртэл давталт нөлөөлсөөр байдаг байна.
Чимээгүй ялалт
Ихэнх маркетингийн арга замд таны бүрэн анхаарал шаардлагагүй байдаг. Зүгээр л дахин дахин харагдах хэрэгтэй. Цаг хугацааны явцад тархи танил зүйлийг илүүд үзэж эхэлдэг. Ингэж л брэндүүд анзаарагдахгүйгээр хэрэглэгчийг ялж чаддаг байна.
Шинэ брэндүүдийн гаргадаг нийтлэг алдаа
Шинэ брэндүүд чанаргүй болохоороо биш, хэрэглэгчдэд танил биш болохоороо ялагддаг. Давтамжтай харагдаж чадахгүй бол итгэл төрүүлж чаддаггүйтэй холбоотой. Зарим тохиолдолд харагдаж л байх нь гоо зүйгээс илүү чухал нөлөөтэй.
Нуугдмал стратеги
Урт хугацаанд тогтвортой байдал бүтээлч байдлаас илүү үр дүн үзүүлдэг. Нэг удаагийн сайн зар сурталчилгаа эсвэл кампанит ажил хангалттай нөлөө үзүүлэхгүй. Харин тогтмол маркетинг хэрэглэгчийн далд ухамсарт үргэлж нөлөө үзүүлж байдаг. Тогтмол давтамжтай харагддаг брэндүүд үзэгч нарт илүү хүчтэй, найдвартай сэтгэгдэл төрүүлдэг. Маркетингд “байнга харагдах” нь амжилтын тал нь байж болзошгүй.

