НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК GOOD PRICE СҮЛЖЭЭТЭЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
Чанартай, баталгаатай премиум бүтээгдэхүүний худалдаагаар дагнан үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн сүлжээ дэлгүүр болох Good Price-тэй НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК олон жилийн турш харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа билээ. Бид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулж, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахаар зорьж байна.

Гэрээнд Good Price сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Чингүн, НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн захирал Э.Тулга нар гарын үсэг зурлаа.Гэрээний хүрээнд манай компани тус сүлжээнд премиум зэрэглэлийн брэндүүдийг онцгой нөхцлөөр нийлүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд зориулсан төрөл бүрийн лояалти хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.


НАНО ИНТЕРНЭШНЛ – ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ КОМПАНИ

