NANO BRANDS: BORJOMI
Borjomi нь Гүрж улсаас гаралтай, 19-р зуунаас хойших арвин түүхтэй дээд зэрэглэлийн байгалийн эрдэст усны брэнд юм. Энэ нь Боржоми галт уулын эх булгаас олборлогддог тул өндөр хэмжээний эрдэст найрлагаараа танигдсан. Брэнд нь Зүүн Европ, Төв Ази болон бусад олон улсын зах зээлд 100 гаруй жилийн турш байр сууриа хадгалж буй эмчилгээний рашаан юм.
Үүсэл ба нээлт
Borjomi брэндийн түүх 19-р зууны эхээр Гүржийн Borjomi хавцалд эхэлсэн. Оросын цэргүүд анх энэ рашааныг нээж, эмчилгээний найрлагыг олж нээсэн байна. Удалгүй язгууртнууд болон хааны гэр бүлийн анхаарлыг татаж, нэр алдрыг олсон. Ингэснээр Borjomi премиум эрдэст усны эхлэл тавигдсан.
Алдарт хүрсэн зам мөр
1800-аад оны сүүл гэхэд Borjomi нь Оросын эзэнт гүрний албан ёсны усны хэрэглээ болсон. Үйлдвэр, төмөр зам хөгжсөнөөр түгээлт бий болж өргөжин тэлсэн байна. Эрүүл мэндэд тустай найрлагаараа Зүүн Европт танигдаж, түгээмэл болсон. Цаг хугацааны эрхээр чанар, найдвартаа байдлаа батлан харуулж, хэрэглэгчдийн итгэлийг олсон.
Borjomi юугаараа онцгой вэ?
Borjomi ус нь галт уулын гүн давхаргаас байгалийн жамаар эрдсээр баяжин гарч ирдэг. Газрын гүнээс шахалтгүйгээр өөрөө оргилж гардаг нь онцлог юм. Эрдэс ихтэй тул бага зэрэг давслаг өвөрмөц амттай. Энэ нь бусад савлагаат уснаас ялгардаг гол давуу тал болдог байна.
Дэлхийн зах зээлд нэвтэрсэн нь
Зөвлөлтийн дараах үед Borjomi олон улсын зах зээлд нэвтэрсэн. Өнөөдөр 40 гаруй улсад экспортлогдож байна. Зах зээлд премиум, эрүүл мэндийн рашаан ундаа гэсэн байр суурийг амжилттай хадгалан авч явдаг. Уламжлалт, оригинал амт чанар, арга техник нь брэндийн үнэ цэнийг хадгалж байна.
Брэндийн байр суурь
Borjomi рашаан нь хоол боловсруулалт, сэргэлт, эрүүл мэндийг дэмждэг. Тийм ч утгаараа хэрэглэгчид үүнийг энгийн ус бус, харин эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж үздэг. Шилэн савлагаа нь премиум таних тэмдэг болдог ба уламжлал, орчин үеийн хэв маягийг хослуулсан дээд зэргийн рашаан усны брэнд юм.
NANO X BORJOMI
Borjomi бол энгийн усны брэнд бүтээгдэхүүн бус харин баялаг түүхтэй, үнэ цэнтэй брэнд юм. Хэрэглэгчдийн итгэлийг олон үеийн турш хүлээсэн, чанартай бүтээгдэхүүн BORJOMI-ийн албан ёсны дистрибьютороор НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК 2013 оноос хойш ажиллаж байгаа билээ.
Эрдсээр баялаг, байгалийн рашаан Borjomi-ийн түүхийг Монголдоо үргэлжлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.

