NANO BRANDS #4: L’ORÉAL

L’ORÉAL
Франц улсад үүсгэн байгуулагдсан тус компани өнөөдөр 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Амжилтын үндэс нь судалгаа, чанар, хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн ойлгож, бүтээгдэхүүн хөгжүүлэн идэвхтэй маркетинг, нийгмийн төлөөх кампанит ажил хийдэгт оршдог. Арьс арчилгаа, үс арчилгаа, нүүр будалт, үнэртэн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Дэлхийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ алслагдсан орон нутгийн зах зээлд ч дасан зохицож хэрэглэгчдийн хэрэгцээг хангасаар байна. “Beauty for All” буюу “Бүх хүнд гоо сайхан” гэх уриалга нь тэдний алсын харааг илэрхийлдэг.
Үүсэл хөгжил
L’Oréal-ийг 1909 онд Францын химич Eugène Schueller хоргүй буюу аюулгүй үсний будаг бүтээснээр үүсгэн байгуулсан. Парисын үсчингүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн, шинжлэх ухаанд суурилсан энэхүү бүтээгдэхүүн L’Oréal брэндийн суурийг тавьсан байна. 1920-1930 оны хооронд бүтээгдэхүүний нэр төрлийг эрчимтэй өргөжүүлж, зах зээлээ тэлсэн. Маркетинг, сурталчилгааг брэндийн танигдалтын эхэн үед ашигласан нь өрсөлдөөнд давуу тал болсон байна.
Үйл ажиллагааны хүрээг тэлэх
20-р зууны дунд үеэс L’Oréal олон улсын зах зээлд тэлж эхэлсэн. Европ болон АНУ-д нэвтрэн, стратегийн худалдан авалтууд хийж эхэлсэн. Ингэснээр олон үндэстний хэрэглэгчдэд хүрч чадсан байна. Аливаа орон нутгийн соёл бүрд тохируулсан бүтээгдэхүүн нь амжилтыг улам баталгаажуулсан. Түгээлтийн сүлжээ, түншлэл нь өсөлтийг хурдасгаж өнөөдөр дэлхийн хэмжээний гоо сайхны тэргүүлэгч болжээ.
Инновац ба судалгаа
L’Oréal-ийн амжилтын гол хүчин зүйл нь судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм. Дэлхийд хэд хэдэн судалгааны төвтэй бөгөөд найрлага, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг AI болон өгөгдөлд суурилж хийдэг. Энэ нь бүтээгдэхүүний чанар, үр өгөөжийг өндөр түвшинд хадгалдаг тул хэрэглэгчдийн итгэлийг олсон байдаг.
Маркетингийн стратеги
L’Oréal нь luxury, professional, consumer, active cosmetics зэрэг сегментүүдтэй. Энэ нь сегмент бүрийн хэрэглэгч, үнийн ангиллыг хамрах боломж олгодог. Идэвхтэй маркетинг, олны танил хүмүүсийн оролцоо нь брэндийн танигдалтыг нэмэгдүүлдэг. Дижитал платформ, сошиал медиагаар дамжуулан хэрэглэгчдэд үргэлж ойр байж чаддаг. Хэрэглэгч төвтэй стратеги нь тогтвортой амжилтыг бий болгосон.
Тогтвортой хөгжил ба ирээдүйн зорилт
“L’Oréal for the Future” хөтөлбөрөөр дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг. Энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах /steward the climate transition/, байгаль орчныг хамгаалах /safeguard nature/, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих /drive circularity/, олон нийтийн дуу хоолойг дэмжих /support communities/ гэсэн дөрвөн үндсэн тулгуур багана дээр төвлөрдөг. Ирээдүйд инновац ба тогтвортой байдлаар салбараа манлайлах зорилгоор урт хугацааны өсөлтийг бататгаж байна.
NANO X L’OREAL
НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК нь L’OREAL брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд 2015 оноос эхлэн Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн алдарт L’Oreal Paris, Maybelline, Garnier брэндүүдийн үс арчилгаа болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг орос болон франц улсаас албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа юм.

