ЯАГААД ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЦЭЭ БОЛДОГ ВЭ?

Хүртээмж
Олдоц сайтай байх нь бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэгцээ болоход чухал үүрэг хүлээдэг. Хэрэглэгчид өөрт ойр байгаа, шууд олдох бүтээгдэхүүнийг сонгох хандлагатай. Өргөн хүрээнд түгээлт хийх нь бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулж, худалдан авах шийдвэр гаргахад нь түлхэц болдог. Ингэснээр хэрэглээ тогтвортой болж, брэнд солих магадлал буурдаг байна.
Тогтвортой чанар итгэлцлийг бий болгодог
Өдөр тутам хэрэглэгддэг бүтээгдэхүүнд чанар чухал үүрэгтэй. Хэрэглэгчид үргэлж ижил үр дүн хүлээдэг буюу тэдний туршлага хэзээ ч буурах ёсгүй. Чанарын багахан өөрчлөлт брэнд солих шалтгаан болно.Иймээс амжилттай брэндүүд чанарын хатуу стандартыг баримталдаг байна.
Хүртээмжтэй үнэ, бодит хэрэгцээ
Өдөр тутмын бүтээгдэхүүнүүд ихэвчлэн боломжийн үнэтэй, практик хэрэглээтэй байдаг. Хэрэглэгчид байнга хэрэглэдэг зүйл дээр тансаг байдлаас илүү хэрэгцээг чухалчилдаг. Бага эрсдэл, боломжийн үнэ нь давтан худалдан авалтыг дэмждэг. Энэ нь урт хугацааны тогтвортой эрэлтийг бий болгодог.
Сэтгэлзүйн болон зан төлөвийн холбоо
Цаг хугацааны явцад хэрэглэгчид тодорхой брэнд, бүтээгдэхүүнд дасаж, худалдан авалт зуршил болдог буюу өдөр бүр хэрэглэдэг брэндүүд амьдралын нэг хэсэг болдог. Энэ нь тав тухын мэдрэмж төрүүлж, шийдвэр гаргалтыг хялбар болгодог. Ийм бүтээгдэхүүнүүд удаан хугацаанд хэрэглэгдсээр байдаг байна.

