Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК “НАРНЫ ИЛЧ” ТӨСЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАА

Author Picture

Бичсэн админ

2026, 3 сарын 26

Nano International

Нийгэм болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилгын хүрээнд НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК нь Чингэлтэй дүүрэг болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Нарны илч” төслийг дэмжин ажиллалаа.

“Нарны илч” төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчний цогц шийдлийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

Nano International

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 93 айл өрхөд нарны эрчим хүчний шийдлийг амжилттай суурилуулж, дулааны хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломжийг бүрдүүлсэн байна.

Nano International

Үүний үр дүнд өмнө нь сар бүр 300,000–500,000 төгрөгийн цахилгааны зардал гаргадаг байсан өрхүүдийн төлбөр дунджаар гурав дахин буурч, бодит хэмнэлт бий болжээ. Мөн өрхүүд илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж, нэмэлт орлого олох боломжтой болсон нь эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжиж байна.

Бид төслийн хэрэгжилттэй танилцахаар Чингэлтэй дүүргийн иргэн Ц. Даваажавынд зочилсон юм. Тэрээр 73 настай бөгөөд эхнэр Ж. Нэргүйн хамт гольфийн алтан бөмбөрцөг цомын эзэд, явган алхалтын холбооны мастерууд аж. Тэд “Нарны илч” төсөлд хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Ц. Даваажав гуайн хувьд өмнө нь нарны эрчим хүчийг ашиглан дулаанаа шийдэх боломжийг сонирхон судалж байсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буйг сонсоод нэн түрүүнд хүсэлт гаргасан тухайгаа онцолсон юм.

"Миний хувьд энэ төсөлд хамрагдсанаараа нүүрс түлээтэй ноцолдохгүй их сайхан байна. Бас нэг мөрөөдөл биелж байгаа учраас ер нь баяртай байгаа. Аль алиндаа хэрэгтэй, байгаль орчиндоо ч тэр, дээрээс нь манайх илүүдэл нөөцөө төвийнхөө эрчим хүч рүү нийлүүлэлт хийгээд орлого олж, эргээд цахилгааныхаа төлбөрт нэмэртэй их үр ашигтай байгаа”.

Nano InternationalNano International

“Нарны илч” төсөл нь нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна.

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК нь нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө бүхий төсөл, санаачилгуудыг тууштай дэмжин ажилладаг бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулан хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Nano International


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?