NANO BRANDS #3 - KAO

КАО Корпораци танилцуулга
Као корпорац нь 1887 онд байгуулагдсан. Токио хотод төвтэй Японы тэргүүлэгч компани юм. Тус компани нь гоо сайхан, хувийн арчилгаа болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Kao нь шинжлэх ухаан, инновацад тулгуурлан хэрэглэгчийн өдөр тутмын амьдралыг сайжруулахыг зорин ажилладаг бөгөөд Ази, Европ, Хойд Америкт үйл ажиллагаагаа явуулдаг.
Брэндүүд
Kao нь Bioré, Laurier, Merries, Liese, Attack зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийг эзэмшдэг. Эдгээр брэндүүд нь Япон болон Зүүн Өмнөд Азийн орнуудад өргөн хэрэглэгддэг бөгөөд арьс арчилгаа, эрүүл ахуй болон угаалгын бүтээгдэхүүнүүд голчлон байдаг байна.
Инноваци ба Судалгаа
Kao нь дэлхийд хэд хэдэн судалгаа, хөгжүүлэлтийн төвүүдтэй. Арьсны шинжлэх ухаан, эрүүл ахуйн технологи, байгаль орчинд ээлтэй материал дээр төвлөрөн хэрэглэгчийн хэрэгцээ болон урт хугацаанд байгаль орчинд ээлтэй байх зорилгод тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг. Тус компани нь чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэлийг чухалчилдаг тул өгөөж өндөртэй, арьсанд зөөлөн найрлагатай бүтээгдэхүүнүүдээрээ танигдсан байдаг.
Тогтвортой хөгжил
Kao нь “Kirei Lifestyle Plan” нэртэй ESG (Environmental, Social, and Governance) стратегийг хэрэгжүүлдэг. “Kirei” гэдэг нь японоор цэвэр цэмцгэр, үзэсгэлэнтэй, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрахуй гэсэн утгатай үг юм. Тэд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, хог хаягдлыг багасгах мөн дахин боловсруулагдах түүхий эд ашиглахад анхаарч энэхүү стратегийг амжилттай авч явсаар иржээ.
Дэлхийн зах зээл
Као корпорац нь Ази, Европ, Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг. Азийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг тэр дундаа Хятад, Тайланд, Индонез, Вьетнамд өргөн хэрэглэгддэг байна.
Nano x KAO
Нано Интернэйшнл ХХК нь Kao компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд 2008 оноос эхлэн Attack, Beach, Magiclean, Merries брэндүүдийг Монголынхоо хэрэглэгч нарт албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа билээ.

