NANO INSIGHT - FMCG САЛБАР ДАХЬ “PREMIUMIZATION“ ГЭЖ ЮУ ВЭ?
Чанар ба гүйцэтгэл худалдан авалтад нөлөөлөх нь
Хэрэглэгчид premium бүтээгдэхүүн сонгох гол шалтгаан нь чанар болон илүү сайн үр дүн юм. Судалгаанаас харахад premium бүтээгдэхүүнийг илүү шинэлэг, өвөрмөц, өндөр гүйцэтгэлтэй гэж хэрэглэгчид тодорхойлдог байна. Тиймээс бүтээгдэхүүн илүү үр дүнтэй, найдвартай, удаан хэрэглэгдэх бол хэрэглэгчид өндөр үнэ төлөхөд хэзээд бэлэн байдаг. Энэ нь үнэ бус жинхэнэ үнэ цэнэ худалдан авалтын шийдвэрт нөлөөлж байгааг харуулдаг.
Амьдралын хэв маяг ба өсөн нэмэгдэж буй хүлээлт
Орлогын өсөлт, хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт нь хэрэглэгчдийн сонголтод нөлөөлдөг. Хүмүүсийн амьдралын чанар нэмэгдэхэд тэд илүү тав тухтай, эрүүл, чанартай, сайн сайхан сонголтыг эрэлхийлдэг. Ялангуяа залуу үеийнхэн болон хотын хэрэглэгчид бүтээгдэхүүний үнэд ач холбогдол өгөх нь бага байдаг бөгөөд гол анхааран үздэг зүйл нь өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулж буй эсэх юм.
Эрүүл мэнд ба тогтвортой хэрэглээ
Хэрэглэгчид эрүүл мэнд, байгаль орчин, тогтвортой хэрэглээг илүү анхаарах болсон. Premium бүтээгдэхүүнүүд ихэвчлэн байгалийн гаралтай орц найрлага, илүү чанартай түүхий эд, байгальд ээлтэй савлагааг онцолдог. Эдгээр хүчин зүйл нь бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Хэрэглэгчид зөвхөн бүтээгдэхүүний үнийг биш, харин түүний нийгэм болон байгальд үзүүлэх нөлөөг харгалзан үздэг болсон. Энэ нь FMCG салбар дахь инновацийн чухал хөдөлгөгч хүчин болж байна.
Найдвартай, итгэл төрүүлэхүйц брэнд
Premium бүтээгдэхүүн сонгоход тухайн брэндийн нэр хүнд, итгэл төрүүлсэн байдал чухал үүрэгтэй. Хэрэглэгчид найдвартай, олонд танигдсан брэндийг сонгох хандлагатай байдаг бөгөөд учир нь нийгмээс зөвшөөрөгдсөн хэм хэмжээ нь чанар, аюулгүй байдлыг илтгэдэг. Хямд сонголт байлаа ч хэрэглэгчид баталгаатай брэндийг илүүд үзэх нь түгээмэл. Иймээс premium зах зээлд хүчтэй брэнд бий болгох нь чухал.

