Site Logo Site Logo

NANO BRANDS #2 - UNILEVER

Author Picture

Бичсэн админ

2026, 3 сарын 17

Nano International

Үүсэл

Unilever нь 1930 онд Английн Lever Brothers болон Нидерландын Margarine Unie компаниуд нэгдсэнээр байгуулагдсан түүхтэй. Lever Brothers саван үйлдвэрлэдэг харин Margarine Unie маргарин үйлдвэрлэдэг компаниуд байсан бөгөөд хоёул ургамлын тосыг үндсэн түүхий эд болгон ашигладаг байсан нь нэгдэх стратегийн давуу тал болсон. Энэ нэгдэл нь нийлүүлэлт, үйлдвэрлэл болон олон улсын зах зээлд хамтран тэлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Өсөлт, хөгжил

Нэгдэхээс өмнө Lever Brothers компани Sunlight Soap брэндээрээ том амжилт гаргасан байсан ба савлагаа, брэндинг, сурталчилгааг ашиглан ариун цэвэр, эрүүл ахуйн ойлголтыг түгээсэн нь орчин үеийн маркетингийн эхлэлүүдийн нэг болсон. 2 компани нэгдсэний дараа Unilever Европоос эхлэн Ази, Африк, Латин Америк зэрэг бүсүүдэд хурдацтай өргөжин тэлсэн юм.

Бизнесийн стратеги

Unilever-ийн өсөлтийн стратеги нь хэрэглэгчдэд танил болсон тоотой брэндүүддээ анхаарч, хүчтэй маркетинг брэндинг бий болгож, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний төрөлд өргөжихөд чиглэж байв. Тус компани маркетинг, бүтээгдэхүүний шинэчлэл, дэлхийн түгээлтийн сүлжээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс гадна олон алдартай брэндийг худалдан авч бүтээгдэхүүний портфолиог хүчирхэгжүүлсээр иржээ.

Гол брэндүүд

Unilever нь хүнс, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүний олон зуун брэндийг эзэмшдэг. Хамгийн алдартай брэндүүдэд Dove, Axe, Rexona, Sunsilk, Lipton, Knorr, Magnum, Hellmann’s зэрэг багтдаг. Эдгээр брэндүүд дэлхийн 190 гаруй оронд борлуулагддаг байна.

Дэлхийн зах зээл дэх байр суурь

Өнөөдөр Unilever нь дэлхийн хамгийн том FMCG компаниудын нэг юм. Тус компанийн бүтээгдэхүүнийг өдөр бүр тэрбум гаруй хүн хэрэглэдэг. Unilever 190 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, дэлхий даяар олон арван мянган ажилтантай билээ.

Маркетингийн жишиг

Unilever-ийн үүсгэсэн том давуу талуудын нэг нь маркетингийг ашиглаж буй байдал. Тус компани хэрэглэгчтэй сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэх, брэндийн хүчтэй дүр төрх бий болгох, нийгмийн хариуцлагын хүрээнд кампанит ажил хийхэд ач холбогдол өгч, дэлхийн жишиг болсон ажлууд хийдэг. Жишээ нь: Dove-ийн “Real Beauty” гэх кампанит ажил дэлхийн маркетингийн алдартай кейс болсон юм.

Албан ёсны дистрибьютер – Нано Интернэйшнл ХХК

Нано Интернэйшнл ХХК нь Unilever компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер бөгөөд Lifebuoy, Lux, Camay, Vaseline, Dove, Baby Dove, Rexona, St. Ives, AXE зэрэг хувийн арчилгааны брэндүүд болон Magnum, Feast, Cornetto, Paddle Pop зайрмагийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор нийлүүлэн борлуулж байна.


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?