Site Logo Site Logo

NANO INSIGHT - FMCG САЛБАР ДАХЬ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ

Author Picture

Бичсэн админ

2026, 3 сарын 16

Nano International

7 секундийн сонголт

FMCG бүтээгдэхүүн худалдан авах шийдвэр ихэнхдээ тавиурын өмнөх 7 секунд хүрэхгүй хугацаанд гардаг. Хэрэглэгчид ихэнхдээ сэтгэл хөдлөлдөө автан, урьдчилан төлөвлөөгүй шийдвэр гаргадаг. Харин харагдах байдал, танил байдал, савлагаа гэх сэтгэлзүйн өдөөгч хүчин зүйлс шийдвэрт шууд нөлөөлдөг. Хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн түрүүнд татсан брэнд худалдан авалт хийлгэж чаддаг байна.

Танил брэндийн давуу тал

Хүмүүс танил зүйлдээ илүү итгэдэг. Давтамжтай харагддаг брэнд хэрэглэгчийн ой санамжид сууж, итгэл төрүүлдэг. Сурталчилгаа, савлагаа, дэлгүүрийн байрлал, бараа бүтээгдэхүүний өрөлт бүгд энэ мэдрэмжийг бий болгодог. Үүнийг сэтгэлзүйд “mere exposure effect” гэж нэрлэдэг бөгөөд FMCG салбарт ойр танил мэдрэмж төрүүлж чадсан брэнд илүү сонгогддог байна.

Үнийн мэдрэмж

Хэрэглэгчид дандаа хамгийн хямд бүтээгдэхүүнийг сонгодоггүй. Харин “үнэ цэнтэй санагдсан” сонголтыг хийдэг. Хямдрал, багцын санал, хэрэглэгч хувийн сэтгэлзүйдээ тогтоосон үнэлгээ зэрэг нь энэ ойлголтыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэ биш, үнэний мэдрэмж худалдан авалтад илүү нөлөөлдөг.

Савлагаа бол чимээгүй маркетер

FMCG бүтээгдэхүүний хувьд сав баглаа боодол бол хамгийн хүчтэй маркетингийн хэрэгсэл. Өнгө, дизайн, фонт тухайн брэндийн талаарх мэдрэмж болон чанарын талаарх хүлээлтийг үүсгэдэг. Жишээ нь ногоон өнгө байгаллаг, хар өнгө premium харин тод өнгөнүүд эрч хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Хэрэглэгчдийн хувьд сав баглаа боодол тухайн брэндийн үнэ цэн, үнэт зүйлийн шууд тусгал болдог.

Бусдын сонголт нөлөөлдөг

Хэрэглэгч өөрийн сонирхож буй бүтээгдэхүүн үнэ цэнтэй, чанартай гэх сэтгэлзүйн баталгааг үргэлж хайж байдаг. Харин “Best seller”, хэрэглэгчийн сэтгэгдэл, influencer-ийн зөвлөмж зэрэг нь энэхүү баталгааг өгч чаддаг байна.  Хэрэглэгч бусад хүмүүсийн сонгож байгааг худалдан авахдаа илүү аюулгүй итгэлтэй мэдрэмжтэй, сэтгэл ханамж өндөртэй байдаг байна.

Сэтгэл хөдлөл ба зуршил

FMCG бүтээгдэхүүн ихэвчлэн зуршил дээр суурилсан худалдан авалт байдаг. Нэг бүтээгдэхүүнээс эерэг мэдрэмж болон туршлага авсан хэрэглэгч дахин сонгох магадлал өндөр. Цаг хугацааны явцад энэ нь брэндийн үнэнч хэрэглэгчийг бий болгодог. Хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг өдөөж чадсан брэнд нэг удаагийн худалдан авагчийг үнэнч хэрэглэгч болгож чаддаг байна.


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?