Site Logo Site Logo

NANO BRANDS - LAY'S

Author Picture

Бичсэн админ

2026, 3 сарын 13

Nano International

Lay’s чипсийн түүх 1932 онд Америкийн худалдаачин Херман В. Лэй /Herman W. Lay/ Теннесси мужийн Нэшвилл хотод чипс зарж эхэлснээс үүсэлтэй. Эхэн үед тэрээр АНУ-ын өмнөд бүс нутгаар аялж, жижиг дэлгүүрүүдэд машиныхаа тээшнээс шууд чипсээ зардаг байв. 1938 онд Херман Лэй Атланта хотын нэгэн чипсний компанийг худалдан авч бизнесээ өргөжүүлснээр Lay’s брэндийн суурь тавигдсан. Компани өсөхийн хэрээр Lay’s улам илүү хэрэглэгчдэд хүрэхийн тулд томоохон маркетинг болон телевизийн сурталчилгааг ашигласан анхны снак брэндүүдийн нэг болсон.

1961 онд Lay’s компани Frito компанитай нэгдэж Frito-Lay-г байгуулсан бөгөөд дараа нь 1965 онд PepsiCo компанийн нэг хэсэг болсон. Энэхүү нэгдэл Lay’s-ийг олон улсын зах зээлд өргөжүүлж, дэлхийн хамгийн том снак брэндүүдийн нэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Өнөөдөр Lay’s нь 200 гаруй оронд худалдаалагдаж, дэлхийн олон орнуудын соёлд тохирсон төрөл бүрийн амттай болсон байна. Нэгэн цагт машины тээшнээс зарагдаж байсан жижиг зууш өнөөдөр дэлхий даяар танигдсан алдартай брэнд болжээ.

Нано Интернэйшнл ХХК Lay’s брэндийг PepsiCo компаниас албан ёсны эрхтэйгээр импортлон түгээж, дэлхийд алдартай амтыг Монгол улсын хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн билээ.


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?