МАРС БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БИЛГҮҮН
НАНО Интернэйшнл ХХК-д хэр удаан ажиллаж байна вэ?
- Анх 2015.12.15нд Нано-д супервайзороор ажилд орж, 10 жил тууштай, үнэнч байсны дүнд 2025.10.05 өдрөөс эхлэн Марс бизнесийн газрын захирлаар ажиллаж эхэлсэн байна.
Бага насандаа ямар хүүхэд байсан бэ, ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?
- Бага насандаа төлөв даруу хүүхэд байсан. Багадаа дугуйн спортын тамирчин болохыг мөрөөддөг байлаа. 10 жилээ нийслэлийн 13-р дунд сургуульд төгсөж, дараа нь Монгол Улсын Их Сургуульд, Олон улс худалдааны менежмент мэргэжлээр төгссөн.
Та ямар зан чанартай хүн бэ?
- Өөрийгөө байнга сайжруулахыг хүсдэг, зорьсон зорилготой мөн өрсөлдөх дуртай хүн.
Таныг хүмүүс юун дээр буруу ойлгох хандлагатай байдаг вэ?
- Хүмүүс намайг хурдтай болохоор өнгөц, хөнгөн гэж дүгнэдэг санагддаг. Би гэхдээ шийдвэрүүд гаргахдаа, ер нь алхам тутамдаа сайн бодож, гүн тунгаадаг.
Стресстэй өдрийн дараа өөрийгөө хэрхэн цэнэглэдэг вэ?
- Фитнес, алхалт, ганцаараа бодох цаг. Сүүлийн үед эрүүл амьдралын хэв маягтай болоход анхаарч байна.
Эерэг зуршилаа хуваалцвал ?
- Төлөвлөлт. Би тооцоолол хийж, зорилгоо тоон дээр буулгаж хардаг. Ингэх нь тухайн тавьсан зорилгыг хэмжигдэхүйц, хийсвэр бус, ойлгомжтой болгож өгдөг.
Амьдралдаа баримталдаг философи юу вэ?
- “Сахилга бат = эрх чөлөө.” Би бүх зүйл дээр тууштай байдал л ялалт авчирдаг гэдэгт итгэдэг.
Санхүүгийн үр шимээс өөрөөр та амжилтыг юу гэж тодорхойлох вэ?
- Би бүлгээрээ явах дуртай хүн. Хамтаараа өсөж хөгжих, хамт олныхоо итгэлийг олж, багаараа амжилтыг мэдрэх миний хувьд хамгийн сайхан байдаг, тэрийг л жинхэнэ амжилт гэж хэлэх юм байна даа.
Таны карьерын аялалд хэн хамгийн их нөлөө үзүүлсэн бэ?
Надад боломж олгосон удирдлагууд болон хүнд үед намайг шахаж, стандарт өндөр тавьж өгсөн хүмүүс хамгийн их нөлөөлсөн. Мөн FMCG салбарт 2011 оноос тасралтгүй ажилласан туршлага өөрөө миний хамгийн том багш.


