НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК - ИЙН ДИЖИТАЛ БА AI ХӨГЖЛИЙН АЛБЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА








Бизнесийн олон салбарт Generative AI төрлийн шийдлүүд эрчимтэй нэвтэрч, үйл ажиллагааг илүү үр ашигтай, хялбар болгож, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бодитой эерэг нөлөө үзүүлж байна.
Энэ чиг хандлагатай уялдуулан Нано Интернэйшнл ХХК-д шинээр байгуулагдсан “Дижитал ба AI хөгжлийн газар” нь байгууллагын дижитал шилжилтийг дараах үндсэн чиглэлүүдээр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд:
-
Технологийн шийдэл ба инновац: Зах зээлийн хэрэгцээ, бизнесийн зорилготой нийцсэн шинэ технологи, бүтээгдэхүүн, шийдлүүдийг судалж нэвтрүүлэх, инновацыг бодит хэрэгжилт болгон хөгжүүлнэ.
-
Дижитал шилжилт, процессын сайжруулалт ба автоматжуулалт (AI/ML): Үйл ажиллагааны процессуудыг дахин зураглаж сайжруулах (process optimization), давтагддаг ажлуудыг автоматжуулах, AI/ML ашиглан үр ашиг, чанар, хурдыг нэмэгдүүлэх ажлуудыг манлайлан хэрэгжүүлнэ.
-
Программ ба төслийн удирдлага: Дижитал болон AI санаачилгуудыг зорилго, хугацаа, өртөг, чанарын шаардлагад нийцүүлэн төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг хэмжин тогтвортой болгоно.
-
Систем, өгөгдлийн удирдлага ба дэд бүтэц: Нэгдсэн архитектур, мэдээллийн урсгал, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, интеграци, дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжинэ.

