NANO INSIGHT 6 - AI ХЭРХЭН FMCG /өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар/-ЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЖ БАЙНА ВЭ?
FMCG салбарын компаниуд муу маржин, эрэлт хэрэгцээний хэлбэлзэл, хэрэглэгчдийн зан төлөвийн тасралтгүй өөрчлөлт гэх зэрэг олон бэрхшээлүүдтэй тулгарах болсон. Харин хиймэл оюун ухаан (AI) асуудлуудад шаардагдах бүхийл уламжлалт үйл явцыг ухаалаг систем болгон өөрчилж, оновчтой бөгөөд тасралтгүй үйл ажиллагааг дэмжих шийдвэр гаргалтуудыг хийх боломжийг олгож байна.
Энэхүү AI шилжилт нь FMCG салбарыг бүхэлд нь шинэчлэн тодорхойлж буй юм.

Ухаалаг нийлүүлэлтийн сүлжээ
AI нь үйлдвэрлэлээс түгээлт хүртэлх нийлүүлэлтийн сүлжээг оновчлох чадвартай. Машин сургалт нь механик хяналт шаардагддаг шийдвэрүүдийг, бараа бүтээгдэхүүний хэлбэлзлийг урьдчилан таамаглаж автоматжуулдаг. Үүний дүнд барааны тасалдал мөн оргил үед уян хатан хариу үйлдэл хийх боломжийг олгодог. Зах зээлд хурдтай, үр ашигтай хүргэлт хийх системийг ухаалаг хангамжийн сүлжээ гэж хэлнэ .
Бүтээгдэхүүний инновац
AI нь хэрэглэгчийн сэтгэгдэл, онлайн яриа, чиг хандлагыг шинжлэх чадвартай. Иймээс зах зээлийн бодит хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж нэмэгдэж буй юм. Зах зээлийн судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүнийг турших зардал багассанаар бүтээгдэхүүний нэвтрэлтийн хугацаа богиносно.
Хувьчилсан маркетингийн
Natural Language Processing (NLP) технологи нь сая сая сэтгэгдлийг богино хугацаанд шинжилнэ. Хэрэглэгчийн хандлага, хүлээлт, шинээр гарч буй трендийг илрүүлэх боломжтой. Ингэснээр хэрэглэгчийг илүү нарийвчлалтай сегментчилж, зан төлөвт тохирсон мессеж хүргэх боломжтой болно. Бодит цагийн өгөгдөлд суурилсан, хэрэглэгч тус бүрд зориулагдсан сурталчилгаа нь брэндийн үнэнч байдлыг нэмэгдүүлж, маркетинг, бүтээгдэхүүний стратегийг оновчлох юм.
Үйл ажиллагааны үр ашиг, зардлын хэмнэлт
Үйлдвэрлэл, логистик, төлөвлөлтийн үе шат дахь давтагддаг процессыг AI автоматжуулж, хүний алдааг бууруулна. Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг урьдчилан таамаглаж, зогсолтгүй үйл ажиллагааг явуулах юм. Ингэснээр зардал буурч, бүтээмж нэмэгдэнэ.
Ухаалаг логистик
AI-д суурилсан маршрут төлөвлөлт нь шатахуун болон цаг хугацааг хэмнэх боломжтой. Бодит цагийн түгжрэл, захиалга, багтаамжийн мэдээлэлд тулгуурласан түгээлт хүргэлтийн хурд, найдвартай байдал, гүйцэтгэлийг сайжруулна.
Өрсөлдөөний шинэ давуу тал
AI-г эрт нэвтрүүлсэн компаниуд илүү хурдан өсөлт үзүүлж байна. Нарийвчилсан таамаглал, үр ашигтай үйл ажиллагааны илүүрхэл нь зах зээл дэх байр суурийг бэхжүүлж байна. Өнөөгийн эрин зуунд дижитал шилжилт сонголт биш, зайлшгүй шаардлага болж байна.

