NANO INSIGHT 5 - Цагаан сар гэх тэмдэглэлт баярууд бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сэтгэл судлал дахь “Fresh Start Effect” гэж юу вэ?
Судлаачид Dai, Milkman, Riis (2014) нарын тодорхойлсноор, хүмүүс шинэ жил, төрсөн өдөр, баяр ёслол гэх цаг хугацааны онцгой мөчүүдийг “temporal landmarks” буюу сэтгэлзүйн шинэ эхлэл болгон хүлээн авдаг. Энэ үед хүн өөрийгөө “хуучин би” ба “шинэ би” гэж дотооддоо ялгаж, шинэ зуршил эхлүүлэх, зорилго тавих, эрүүл амьдралын хэв маягт шилжих хандлага нь нэмэгддэг.
Сэтгэлзүйн онол “Prospect Theory”
Хүмүүс сонголтыг бодит үнэлгээгээр бус харин хэрхэн танд хүрж буйгаар хүлээн авдаг.
Нэг ижил бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчилж буй:
• “Сүүлийн боломж, битгий алдаарай” эсвэл
• “Танд шинээр эхлэх боломжийг өгч байна”
Энэхүү ялгаанаас хамааран хэрэглэгчдэд өөр мэдрэмж төрөн, үнэлж, худалдан авах шийдвэрээ гаргадаг.
Энэ онол нь хэрэглэгчийн зан төлөв санамсаргүй биш, харин сэтгэлзүйн мөчлөгт суурилдгийг харуулж байна.
Хэрэглэгчдийн зан төлөв хэрхэн өөрчлөгддөг вэ?
Шинэ эхлэлтэй мөчүүдэд хэрэглэгчид:
• Шинэ брэнд турших
• Бүтээгдэхүүнүүдээ шинэчлэх
• Зуршлаа өөрчлөх
• Өөрийгөө сайжруулах
Сонголт хийх хандлага ихэсдэг байна.
Брэнд, байгууллагууд энэхүү өөрчлөлтийг ашиглах нь:
Баяр ёслолууд нь зөвхөн борлуулалтын оргил үе бус хэрэглэгчдийн зан төлөв шинэчлэгдэх цонх болдог.
Брэндүүд:
• Шинэчлэлтэй уялдсан мессеж ашиглах
• Бүтээгдэхүүнийг “сайжрах хэрэгсэл” болгон байршуулах
• “Шинэ эхлэл” гэсэн санааг хэрэглэгчдэд хүргэх
Буюу цаг хугацааг стратеги болгон ашиглах боломжтой үе юм.

