NANO INSIGHT 4 - FMCG САЛБАРЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГУУД
1. Технологи ба өгөгдөлд суурилсан шийдвэр
Онлайн худалдаа болон дижитал платформуудын өсөлт нь FMCG брэндүүдийн борлуулалтын стратегийг үндсээр нь өөрчилж байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун ухааныг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сав баглаа боодол, маркетингийн стратегиа боловсруулах нь хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийг ойлгох, маркетинг, борлуулалтын зорилгодоо хүрэх чухал алхам болж байна.
2. Олон талт хэрэглэгчийн туршлага
Хэрэглэгчид онлайн болон оффлайн орчныг ялгаж үзэхээ больсон. Тиймээс брэндүүд дэлгүүр, вэбсайт, сошиал медиа бүгдийг уялдуулсан нэгдмэл хэрэглэгчийн туршлага бий болгох шаардлагатай. Саадгүй, хурдан, ойлгомжтой байх нь өрсөлдөөний давуу тал болж байна.
3. Сав баглаа ба брэнд ялгарал
FMCG бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийг богино хугацаанд худалдан авах шийдвэрт хүргэдэг тул сав баглаа нь борлуулалтад шууд нөлөөлдөг. Сав баглаа нь зөвхөн гоо зүй биш — харин брэндийн үнэ цэнэ, тогтвортой байдал, чанарыг илэрхийлдэг хэрэгсэл болсон.
4. Тогтвортой байдал ба хариуцлага
Хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай брэндүүдийг илүүд үзэх нь ихсэж байна. Дахин боловсруулалт, хог хаягдлыг бууруулах, ёс зүйтэй үйлдвэрлэл нь FMCG брэндүүдийн стратегийн голлох хүч болжээ.
5. Эрүүл мэнд ба сайн сайхан байдал
Орчин үеийн хэрэглэгчид түүхэнд байгаагүйгээр эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсон. Энэ нь нэмэлт орцгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж байна. Хүрээлэн буй орчин болон хүний сайн сайхан байдлыг дэмждэг инновацтай бараа бүтээгдэхүүнүүд одоо цагийн FMCG салбарыг бүтээх болжээ.
6. Хурд ба тав тух
Орчин үеийн хэрэглэгчид цаг хугацаа хэмнэхийг хамгийн чухалд тооцдог болсон. Шууд хэрэглээтэй, авч явахад хялбар сав баглаа, худалдан авахад хурдан, хялбар дэлгүүрийн орчин, хүргэлттэй онлайн дэлгүүр зэрэг нь худалдан авалтын шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг. Брэндийн хэрэглэгчидтэй үүсгэх үнэнч байдалд тав тух, амар хялбар байдал голлох үүрэг гүйцэтгэж байна.
ДҮГНЭЛТ
FMCG салбарm зөвхөн бүтээгдэхүүнээр өрсөлддөг цаг үе нэгэнд өнгөрчээ.
Өнөөдөр ялгарал нь:
- Хэрэглэгчийн туршлага
- Итгэлцэл
- Технологи
- Тогтвортой байдал
тус тус дээр төвлөрч байна.

