Site Logo Site Logo

Only Nano Team | “Business Analytics in Practice”

Author Picture

Бичсэн админ

2026, 2 сарын 12

Nano International“Нано Интернэйшнл” ХХК-ийн 15 ажилтан “Business Analytics in Practice” сэдэвт 5 модультай, 1 сарын сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдаж төгслөө.
Австрали улсын RMIT University-д суралцаж буй, олон улсын туршлагатай, 10 гаруй жил Нано Интернэйшнл ХХК-д ажиллаж косметикийн бизнес газрын захирлын албан тушаалыг хашсан М.Одгэрэл нь 1 сарын хугацаанд, аналитикийн чиглэлээр ажиллаж буй 15 ажилтны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

  • Сургалт нь онолоос практик руу шилжих аналитик мэдлэг
  • Дата дээр суурилсан шийдвэр гаргалт
  • Бодит кейс дээр ажиллах ур чадвар хөгжүүлэх

Энэ сургалтаар оролцогчид “мэдэх”-ээс “хийж чаддаг” түвшинд мэдлэгээ ахиулж, байгууллагынхаа өгөгдөлд суурилсан соёлыг дараагийн шатанд гаргах боломжтой боллоо.
Бидний Only Nano Team сургалтыг удирдан, мэдлэгээ бидэнд хуваалцсан М.Одгэрэлд гүнээ талархаж байна. 
Та бүхэндээ цаашдын сурч хөгжих замд нь өндөр амжилт хүсье! 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?