NANO INSIGHT 2 - БИД УХАМСАРГҮЙГЭЭР ИНФЛҮЭНСЭРИЙН НӨЛӨӨНД АВТДАГ УУ?

Өнөөдрийн дижитал орчинд, хэрэглэгчид асар олон зар сурталчилгааг өдөр тутамдаа үздэг. Ийм нөхцөлд инфлүэнсэрийн санал зөвлөмж нь та бидний худалдан авалтын шийдвэрт маш өндөр хувиар нөлөө үзүүлдэг байна.
Тэгвэл бид өөрсдөө ч мэдэлгүйгээр хэрхэн энэ нөлөөнд автдаг вэ?
1. Итгэл төрүүлэх
Хэрэглэгчид брэнд, байгууллагаас илүүтэй хүнд итгэх хандлагатай байдаг. Инфлүэнсэрүүд нь бодитой, танил, ойр дотно мэдрэмж төрүүлэх замаар итгэл төрүүлдэг. Судалгаанаас харахад хүмүүс өөртэйгөө ижил төстэй гэж хүлээн авдаг хүний санал зөвлөмжид илүү итгэх магадлал өндөр байдаг нь тогтоогдсон байна.
FMCG /өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн/ салбарын бүтээгдэхүүнүүд өдөр тутамд, богино давтамжтай хэрэглэгддэг учраас “итгэлцэл” богино хугацааны шийдвэр гаргалтыг өндөр хувиар дэмждэг байна.
2. Нийгмийн нөлөө
Инфлүэнсэр тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа мөн таалагдсан гэх санааг хүргэх нь үзэж байгаа хүмүүст “бусад хүмүүс хэрэглэж байна” гэсэн дохио хүргэж, худалдан авах эргэлзээ мөн бүтээгдэхүүн хэрэглэхэд гарах эрсдэлийн мэдрэмжийг бууруулдаг байна.
3. Сэтгэл хөдлөлөөр дамжуулан худалдан авах шийдвэрт нөлөөлөх
Инфлүэнсэрүүд зөвхөн бүтээгдэхүүнийг харуулахаас илүү бодит нөхцөл байдал дах хэрэглээг харуулсан түүхийг үзүүлдэг. Энэ нь хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэж байна хэмээн төсөөлөхөд хүргэдэг. Судалгаанаас харахад сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн шийдвэрүүд логик шийдвэрээс илүү богино хугацаанд нөлөө үзүүлдэг байна.
4. Давтамж нь танил мэдрэмжийг бий болгодог
Нэг бүтээгдэхүүнийг олон инфлүэнсэрийн контент дээрээс давтамжтай харах нь тухайн брэнд, бүтээгдэхүүний танигдалт, итгэлцлийг нэмэгдүүлдэг. Хэрэглэгч үүнийг ухамсарлаагүй байсан ч брэнд “танил” мэт санагдаж эхэлдэг. Харин FMCG /өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн/ салбарт танил мэдрэмж нь ихэнхдээ худалдан авалтын шийдвэрт шууд нөлөөлдөг.
5. Анхаарлаас бодит үйлдэл рүү
Инфлүэнсэрийн санал зөвлөмж нь хэрэглэгчийн:
-
Таних → “Энэ бүтээгдэхүүнийг өмнө нь харж байсан”
-
Худалдан авах шийдвэр → “Нэг туршаад үзэхэд гэмгүй”
Гэх шатлалуудыг хооронд нь холбож өгдөг байна.
Инфлүэнсэр маркетингийн үр ашигтай байдлыг нууц юу вэ?
Инфлүэнсэр маркетингийн үр дүнтэй байдал нь хүний төрөлх шийдвэр гаргалтын механизмуудтай нийцэн ажилладагт оршдог. Итгэлцэл, сэтгэл хөдлөл, танил мэдрэмж, нийгмийн нөлөөллийг ашиглаж буй нь инфлүэнсэр маркетингийн үр дүнтэй байдлын нууц болж буй юм.

