MARS КОМПАНИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, МЭДЛЭГЭЭС СУРАЛЦСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Өнгөрсөн долоо хоногт MARS корпорацийн Монгол болон Туркменистан хариуцсан Бизнес хөгжлийн менежер манай улсад хүрэлцэн ирж, компанийн багт зориулсан мэргэжлийн сургалтыг зохион байгуулсан юм. Үүний хүрээнд борлуулалтын цэг дэх өрөлт, стандартын практик сургалтыг худалдааны төлөөлөгч нар орж, манай компанийн худалдааны цэгүүдтэй хамтран ажиллах арга барил, агуулахын үйл ажиллагаатай танилцлаа.


Энэхүү сургалт нь бидэнд олон улсын FMCG салбарын шилдэг туршлага, системтэй үйл ажиллагааг гүнзгий ойлгож, түүнийг өдөр тутмын ажилдаа бодитоор хэрэгжүүлэх үнэ цэнтэй боломж болсон юм. Мөн талуудын хамтын ажиллагаа амжилттай эхэлснийг илтгэж, цаашид тогтвортой өсөлт, урт хугацааны түншлэлийг хамтын хүчин чармайлтаар хөгжүүлэх суурийг тавьлаа.
Ирээдүйд энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, зах зээлийн гүйцэтгэл, чанарын стандартыг хамтдаа ахиулахад чиглэн ажиллах болно.

