НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ SAP ТӨСЛИЙН БАГИЙНХАНД БАЯР ХҮРГЭЕ
2025 онд Нано Интернэйшнл ХХК дэлхийд тэргүүлэгч SAP SuccessFactors (HCM), хүний нөөцийн системийг нэвтрүүлсэн билээ. Энэхүү дижитал шилжилтийн үр дүнд манай байгууллагын хүний нөөцийн систем эхний модулиа амжилттай нэвтрүүлж “Good Workplace Awards 2025” үндэсний арга хэмжээнд “Employer with Successful Digital HR Transformation” номинацийн эзнээр шалгарч, салбартаа манлайлагч, инновацаар тэргүүлэгч байгууллага болохоо бататгасан.
Энэхүү дэлхийн жишигт нийцсэн системийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй, компанийн бүтээмж, үр дүнтэй үйл ажиллагаанд бодит хувь нэмэр болж байгаа SAP төслийн багийнханд баяр хүргэж амжилт хүсье.
Манай HR системийн нэвтрүүлэлтийн ажил үргэлжилж 2026 онд дараагийн модулиудаа нэвтрүүлэхээр ажилласаар байна. Дараагийн постоороо бид энэхүү систем нэвтэрснээр ямар асуудлуудыг шийдэж, ажилтнууддаа ямар боломжийг илүү олгож байгаа талаар мэдээллүүдийг бэлтгэн хүргэх болно.

