Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК 2025 ОНЫ ШИЛДЭГ “ИМПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЁР“-ААР ШАЛГАРЛАА

Author Picture

Бичсэн админ

2026, 1 сарын 12

Nano InternationalМонгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулах, олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах зорилготой Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим - аас 28 дахь жилдээ зохион байгуулж буй “ENTREPRENEUR 2025” шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрлөө.

Манай Нано Интернэйшнл компанийн хамт олны 2025 ондоо хийж хэрэгжүүлсэн ажлууд, компанийн стратеги, багийн хамтын ажиллагаа, зах зээлийн өргөжилт, Монголын өргөн хэрэглээний зах зээлийг олон улсад тэлсэн байдал зэрэг бодит үр дүн үнэлэгдэж "Импортлогч Энтрепренёр" номинаци, хүрэл цомын эзэн болж, оны онцлох аж ахуйн нэгжээр тодорлоо. 

Nano International

Шагналыг Марсын бизнесийн газрын захирал Б.Билгүүн төлөөлөл болон гардан авсан ба энэхүү амжилтыг гаргахад БҮХНЭЭС ТҮРҮҮНД хамтран зүтгэсэн нийт хамт олон, хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

 Ирэх 2026 онд бид илүү өндөр зорилго тавин, тогтвортой хөгжил, олон улсын зах зээлийн тэлэлт, хамтын ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх бодит ажлуудыг хэрэгжүүлж, хэрэглэгч төвтэй компани байхад чиглэн салбартаа манлайлан ажиллах болно.


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?