2025 ОНЫ НАНОГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Нийт Наночууд нэгэн дээвэр дор цуглан 2025 оны ололт амжилтаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх “NANO THEATER 2026” шинэ жилийн үдэшлэг дээр хичээл зүтгэл, тууштай байдлаараа хамт олноо манлайлсан 2025 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ бид тодруулж, баярт мөчөө хамтдаа хуваалцлаа.
2025 оны шилдгээр:
• Ирээдүйг бүтээх шилдэг ажилтан - Прокурмент менежер Э.Халиунаа
• Харилцагчийн итгэлт түнш түгээгч - Бараа түгээгч Ц.Хишиг-Очир болон Бараа түгээгч Б.Алтангэрэл
• Харилцагчийн итгэлт түнш худалдааны төлөөлөгч - Косметикийн бизнесийн газрын худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг болон Орон нутаг борлуулалтын албаны худалдааны төлөөлөгч Х.Нурсултан
• Багийн ажиллагаагаар тэргүүлэгч санхүүч - Санхүү бүртгэлийн газрын нягтлан бодогч Ө.Өлзийхүү
• Багийн ажиллагаагаар тэргүүлэгч менежер - Орон нутаг хариуцсан ахлах менежер Б.Ганхөлөг
• Хамгийн өндөр бүтээмжтэй ажилтан - Агуулахын нярав А.Болдсайхан
• Урам зоригт удирдагч - Эрсдэл удирдлагын газрын захирал Б.Энхдуулал
• Хамгийн өндөр бүтээмжтэй ажилтан - Нано Фэйшний дэлгүүрийн туслах менежер С.Мишээл
• Бүтээмжээр тэргүүлэгч шилдэг манлайлагч - Ремакс Монголиа Креатив менежер Т.Тэнүүн
• Багийн хүч шилдэг хамт олон - Хүний хөгжлийн газар
• Бүтээмжээр тэргүүлэгч шилдгийн шилдэг ажилтан - Бараа түгээгч Х.Сугардорж
Оны шилдгүүддээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, тасралтгүй хөгжил, улам их тэмүүллийг хүсэн ерөөе.

